[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (4-р хэсэг)

 

 

ЗИААА ИНГЭЭД  4-Р ХЭСГИЙГ ХИЙИЛЭЭЭ…. УНШААД КОММЕНТ ҮЛДЭЭГЭЭД БАЙГААРАЙ~~~~

 

Үүр цайснаас үсрээд л хоёр цагийн дараа зураг авалтын багынхан цугларав. Гадаа цаг эрт болоод ч тэр үү нэлээн зэврүүн салхитай хүйтэн байв.  Зураг авалтын талбайд маш их хүн хүч мөн техник хэрэгсэл байгаагаас үзэхэд video clip үнэхээр их хөдөлмөрөөр бий болдог бололтой. Ялангуяа энэ чинь Big Bang-ийн клип шүү дээ. Тэнд надаас гадна бас нэг нүүр будагч бололтой америк эмэгтэй байв.  Тэр миний будсан будалтыг илүү нарийн тодоор тодруулах учиртай хүн ажээ.

Би ТЯ-аас будалтаа эхлэж СР дээр дуусав. Тэд бүгд л надаас эелдэгээр сайхан амарсан эсэхийг минь асууж байлаа.  Миний хийх  үүрэг дуусаж би тэднийг хэрхэн зураг авалтандаа орохыг нь ажин зогсонгоо зарим үед тэдэн дээр очиж будгыг нь сэргээж байв.  Тэд үнэхээр  cool хувцасласан байх бөгөөд нэг үйлдлээ дахин дахин давтан эхнээс нь эхэлж байв. Зураг авалт түр завсарлаж намайг дааран чичирч зогстол ЖД гартаа халуун кофе барисаар надруу дөхөж: “Энийг уучих, чи их даарсан харагдаж байна” гэв.  Тэр кофеноос ч илүү халуухан тэрний сэтгэл намайг дулаацуулах шиг л болов. “Нойр чинь хүрч байна уу? Шөнө унтаагүй шүү дээ” гэхэд тэр: “Одоохондоо гайгүй ээ, ингэсгээж байгаад л өөрийн эрхгүй кадр тасрана даа” гээд инээв. Намайг бас инээхэд тэр гэнэт гараараа миний нүдний урдуур унжсан үсийг чихний ардуур хийж өгөөд: “Ингэвэл илүү хөөрхөн байна” гэв.  Би яг л цахилгаанд цохиулчихсан юм шиг болчихоод юу хэлэхээ мэдэхгүй байж байтал ашгүй хажуунаас макнае: “Ааанхааа, та хоёр хоёуулахнаа дулаацаад байж байдаг.  Чи ~Опа ~гаа мартаж болж байгаа юм уу?” гэсээр ТЯ, ДС  хоёрын хамт ирээд миний мөрөндээр гараа тохов.  Бүгдээрээ инээцгээж харин би харцаараа Топ-ийг хайж байтал  тэр хажууханд жижигхэн дэлгэцнээс өөрийнхөө хэсгийг нягтлан харж суув. Тэр ч бас багагүй даарсан харагдсан тул би тэрэндээр кофе барьж очоод өгтөл тэр энийг л хүлээж байсан мэт нүд нь сэргэж: “Баярлалаа, чи яагаад ийм нимгэн хувцасласан юм?” гээд нухацтай харав. Би хариуд нь: “Харин Америкийн зуныг их л дулаахан гэж бодсон юм шиг байна” гэхэд тэр инээд алдаад хойно байсан сандал дээрээс өөрийнхөө өмсөж ирсэн курткыг надад нөмрүүлэв.  Би бага зэрэг санаа зовж эргэн тойрноо хартал ЖД-гээс өөр бид хоёрыг харж байгаа хүн алга байлаа. Тэр тайван байдалтай бидэнлүү  харж зогсохыг би анзаарав..

Хэдэн цаг үргэлжилсэний эцэст өнөөдрийн зураг авалт дууслаа. Маргааш мэдээж дахиад л үргэлжилнэ. Цаг тийм ч орой болоогүй байсан учир би бага зэрэг дэлгүүр хэсэхээр шийдэж, надтай цуг нэг өрөөнд орсон эгчдээ хэлчихээд  зураг авалт болсон газраас холгүй харагдах их дэлгүүрийн зүг алхав.  Томоос том  mall дотор ож ирээд shopping хийж эхэллээ. Кермааны мөнгө ээжээсээ багагүй авсан учир  өөртөө зарим нэг косметик зэргийн юм худалдаж аваад  дэлгүүрээс гарлаа.  Ирсэн зүгрүүгээ алхаж байтал нэг л биш ээ. Би нэг л буруу яваад байна даа. OMG!!! Үгүй байлгүй дээ! Би төөрчихөж.  Америк гэдэг дэндүү том улс, тэр тусмаа New York бол аймшигтай том хот, тэгээд зогсохгүй бидний байрлаж байгаа газар хотын төв. Би  өөрийгөө Америкт анх удаагаа ирж байгаагаа мартсан бололтой . Юунд найдаж ганцаараа дэлгүүр хэсэв ээ. Бурхан минь.

Ямар ч холбоо барих хэрэгсэл байхгүй дэмий л ганцаараа буудлаа хайж эхлэв. Ядаж байхад энэ улсад шөнө ирээд хар үүрээр буудлаасаа гарч, машинаар зураг авалтын газар ирсэн болохоор  яг хаана гэдгийг үнэхээр санахгүй байлаа. Big bang-ийнхан юм чинь мэдээж алдартай том буудалд л бууж таараа, ядаж ямар нэртэй байсан юм болоо.  Хамгийн дуртай хамтлагийнхантайгаа New York-д ирээд сэтгэлийн хөөрлөөсөө болоод буудлынхаа нэрийг ч хараагүй байхдаа яахав дээ, би яг тэнэг байхаа.

Ингэж явсаар харанхуй болж би айж эхэллээ. Замд алхаж байсан  хүнээс англиар дүнгэн данган  буудлынхаа гадна байдлыг хэлж ойлгуулаад хальт зам заалгав. Тэр хүний зааснаар алхаж байхдаа урьд нь сонсож байсан америкийн зэрлэг харуудын тухай бодол орж ирээд бүр ч өөрөө өөрийгөө айлгаж орхив.  Энэ чинь New York, тэгэхээр хаа сайгүй харууд байгаа. Би алхаагаа хурдасуулж, ийш тийшээ харан ангайж явтал өөдөөс таньдаг царай гүйсээр гарч ирэв.  Энэ G-Dragon байв. Шил зүүж, саравчтай малгай өмссөн ЖД.  Тэр намайг хараад зогтусаж: “Чамайг олчихлоо” гээд урт амьсгаа авав.  Түүнийг хараад хэтэрхий баярласандаа гүйж очоод л тэврээд авчихав. Тэр ингээд миний өөдөөс гараад ирснийг бодвол би зайлуул нэг юм зөв замаар л явж байж л дээ. Би яг л хүүхэд шиг уйлж эхлэв. Тэр өөрийг нь чанга тэврээд авсанд цочирдсон нь мэдээж ч намайг чанга тэвэрч байлаа. Тэгээд: “Мина ноона-гаас /миний roommate үсчин эгч/ чамайг дэлгүүр орох гэж явсаныг сонссон.  Ирэхгүй удаад байхаар чинь Топ бид хоёр хайхаар гарч ирсэн юм.  Дэлгүүр явах хэрэгтэй байсан юм бол ноона-тай хамт явахгүй яасийн” гэв.  Би тэнэг юм шиг л уйлж байснаа гэнэт ичсэнээ мэдсэн юм шиг тэрнээс холдоод  нулимсаа арчиж: “Уучлаарай” гэж хэлэв. Тэр инээгээд: “Төөрсөндөө уучлал гуйж байгаа юм уу?” гэв. “Үгүй ээ, тэвэр…” гээд чимээгүй болтол тэр: “За явцгаая, хамтлагийнхан чамайг Солонгос буцчихлаа л гэж бодож байгаа” гээд гараас минь хөтлөв.  Бид замдаа явж байхдаа би тэрнээс: “Менежер ах намайг загнах болов уу гэхэд: “Тэр чамайг явсныг мэдээгүй ээ, тиймээс хэлэхгүй байхад л болно” гэв. Бид хөтлөлцсөн хэвээр буудалдаа ирэв.

Эргэж ирэхэд хамтлагийнхан гайхсан янзтай өөдөөс харна.  Топ үнэхээр сайхан нүдээрээ миний нулимснаас болж сормуусны будаг нь урссан нүдрүү хараад: “Дараагийн удаад янз бүрийн хэрэг гарвал хэн нэгэнд нь хэлж байгаарай, бүр болохгүй бол бидэнд хэлж байх хэрэгтэй” гэв.  СР: “Дараагийн удаад ~Опа~тайгаа хамт яваарай” гээд нүдээ ирмэв. Харин ТЯ: “Дараагийн удаад тэрэнд тусламж хэрэггүй,  Чэёон өөрөө яваад сурчихсан байна, тийм ээ?” гээд нүдээрээ инээв. Би дэмий л чимээгүйхэн инээсэн болов.  Гэтэл гэнэт аль өдрөөс хойш юм идээгүй миний гэдэс яг  баатруудын минь дэргэд Хоол идьяаааа гэсээр чарлаж эхлэх нь тэр.  Тэд зэрэг зэрэг инээлдэж: “Доошоо бууж restaurant-д  хоол идье” гэж хэлтэл би эсэргүүцэж: “Би зүгээр л гоймон чанаад идчих нь” гэж хэллээ. Миний энэ санаа тэдэнд таалагдаж, тэд ч бас ойрд амтлаагүй рамёноо идэхээр болцгоож ЖД СР нарын өрөөнд оров. Би өөрийнхөө авчирсан хэдэн гоймонг чанаж бид газар тойрч сууж байгаад л идэцгээж эхлэв. Тэдэнд рамёнийн амт дэндүү сайхан байгаа бололтой булаацалдацгааж байгааг нь харах үнэхээр эгдүүтэй байлаа.  Арга ч гүй дээ, үргэлж л тансаг хоол иддэг юм чинь.

Бид хоолоо идэж дуусаад тоглоом тоглохоор шийдэв.  СР санаа гаргаж: “Үнэнээ хэлдэг тоглоом, кинон дээр гардаг ш дээ. Шил эргүүлж,  шилний хоёр тал зааж зогссон хоёр хүн бие биенээсээ асуулт асууж, үнэнээр нь хариулах хэрэгтэй” гэв.  Бид ч зөвшөөрч, тоглоом эхэллээ… Хамгийн эхний удаагийн эргэлт ДС ТЯ хоёр дээр таарлаа. ДС бодож бодож байснаа: “Хюун, та амьдралдаа ганц ч удаа үерхэж үзээгүй.  Тиймээс та хэн нэгэнтэй яг жинхэнээр үнсэлцэж үзээгүй гэсэн үг.  Та үзмээр байна уу?” гээд пэс хийтэл инээв.  Бид бүгд инээлдэж харин ТЯ зөөлхөн нүдээрээ инээж байснаа: “Үзмээр байнаа, чамайг үнсье” гээд  ДС руу дайрав.  Тэр хоёр өрөөгөөр нэл хөөцөлдсөөр энэ удаагийн асуулт хариулт ингээд л өнгөрөв.  Дараагийнх дээр шил Топ бид хоёрыг заасан байв. Би тэрнээс үргэлж асуухыг хүсдэг байсан асуултаа асуухаар шийдлээ: “Чи ирээдүйн эхнэрээ ямар хүн байгаасай гэж хүсдэг вэ?” /би тэдний хэнийг ч та гэж дуудахгүй, яагаад гэвэл Опа гэдэг үг миний хамгийн дургүй үг/  Топ хоёр нүдээ эргэлдүүлж байснаа: “Тэрний хөөрхөн муухай нь хамаагүй, хамгийн гол нь тэр намайг болон миний ажлыг ойлгодог хэн нэгэн байгаасай л гэж хүсдэг” гэв. Түүний энэ хариулт үнэхээр ухаалаг хариулт байлаа. Тэр зөрүүлээд надаас: “Хэрвээ хоёр хүн чамд нэг зэрэг хайртай болж, чи аль нэгийг нь сонгоход хүрвэл хэнийг нь сонгох вэ?” гэж асуув. Бүгд надруу харцгаалаа. Би зүгээр л шууд хариулчихав: “Миний сэтгэл хэнийг нь илүү гэж байна,  тэрийг нь сонгоно”.  Үнэндээ энэ хариултандаа би өөрөө ч итгэлгүй байлаа.  Гурав дахь шилний эргэлт ЖД Топ хоёр дээр таарав. Тэд эхлээд инээлдэж юу асуухаа мэдэхгүй байгаа шинжтэй байж байснаа ЖД маш нухацтайгаар: “Алдар нэр, хайр хоёрын алийг нь сонгох вэ?” гэв.  Харин Топ гайхсан янзтай түүнрүү харснаа хэсэг бодолхийлов.  Макнае: “Яааая хюун,  та Big bang бас өөрийнхөө бүхнийг хаяад хайрыг сонгож чадхийнмуу?” гээд инээнгээ толгой сэгсрэв. “Үнэнээ л хэлье, мэдэхгүй.  Үнэхээр сонгоход хүрвэл би тэр үедээ л сонгох байх” гэж Топ хариулаад: “Харин чи алийг нь сонгохийн?” гээд хөмсөгөө хөдөлгөв. ЖД: “Хайрыг” гэж тун шулуухнаар хариулав.  Дараад нь шил дахиад л ДС ТЯ хоёрыг сонгов.  Харин макнае: “Хүүе, энэ шил надад дургүй юм байх даа? Яагаад намайг заахгүй байна аа?” гээд шилрүү зааж биднийг инээлгэв.  Тоглоом энэ мэтээр хөгжилтэй үргэлжилсээр бид унтахаар болж өрөө өрөөндөө орцгоолоо.  Тэр орой яагаад ч юм нойр хүрсэнгүй,  янз бүрийн юм бодоод баахан хөрвүүлж хонов.  Өглөө эрт босох учир хүчээр шахам нүдээ аниад унтсан боллоо.

Urgejlel tun udahgui…

26 thoughts on “[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (4-р хэсэг)

Add yours

    1. wwooww Solongoo bi chmaig bisherch bn
      Ystoi tasartsan^^
      Amjilt!!
      Bas nadaas TOP GD 2iin ali negiig songo gvel bi heniig songohoo medq yum bn :((
      Ghdee goy!!!!~
      Hurdan daraagin hesgiig unshmaar bnaaa 😦 🙂 kkk

  1. EEE BURHAN MIN BI HAILJ URSJ BN GDA CH TR SETGL CH TER HALUU SHATJ BN =]]
    AIMAR GOY OMNO NI UNSHIJ BSN ZOHIOMJNUDAS HAMGIIN SHILDEG NI ^^
    YOOOOOOY ARAICHDE NRE UNEHER IH BAYRLALAA :]
    DRAGIN HESGIIG TESN YDAN HULEY
    BIGBANG♥

Leave a reply to 123 Хариулт болиулах

Blog at WordPress.com.

Up ↑