BIGBANG Танилцуулга

2006 оны зун 7 сараас 8 сарын хооронд бүтэн 1 сарын турш солонгосын онлайн GomTV, Mtv Korea болон Mnet-н сансрын кабелиар нэгэн ТВ ШОУ цацагдаж тэр дариудаа хэдэн мянган үзэгчтэй болсон нь “BIGBANG documentary” байлаа. Жинхэнэ авъяастануудыг тодруулан хамтлаг байгуулж байгаа тухай хийсэн баримтат кино юм. 6 гишүүнтэй энэ хамтлагийн шоуг хүн бүр үзэж байтал хамтлагийн гишүүн СО-1(одоогийн BEAST гишүүн),Сэүнри 2н хэн нэгийг хасах болж Seungri үлдэн харин  SO-1 хэтэрхий ичимхий гэсэн тодотголоор хасагдана. SO-1 2010 он хүртэл YG бэлтгэлд байж байгаас саяхан BEAST хамтлагт орсныг сайн мэдэх бизээ.


Ингээд хамтлаг маань GDragon,Taeyang,TOP,Daesung,Seungri гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. “BIGBANG documentary” -ээс өмнө GDragon,Taeyang 2 12 настай байхаасаа эхлэн YG Family-н бэлтгэлд байсан бөгөөс Jinusean ий олон клипэнд тоглохоос гадна хамт дуулсан байдаг. Харин ТОП дажгүй реппэр гэдгээрээ танигдаж Seungri LET’S COKEPLAY BATTLE SHINHWA шоуны оролцогч гэдгээрээ олонд танигдаж байсан юм. Ганцхан Daesung л БИГБЭНГ ээс өмнө олонд танигдаагүй гишүүн байлаа.
5 хөвгүүн YG entertainment-тай гэрээ байгуулан гарын үсэг зурснаар тэдний од болох гараа эхэлсэн. 2007 онд гаргасан “Always” албум  солонгосийн номер нэг single LIES дуу гарсан. Ингээд Mnet хөгжмийн наадмаас Оны шилдэг уран бүтээлч шагналыг хүртэж түүнээс хойш олон single-үүд гаргасан.

My heaven дуугаараа япон single гаргасан нь амжилт олж солонгосоос хамгийн анх удаа японд уран бүтээлээ хийсэн хамтлаг болоод зогсохгүй одоогийн хамтлагуудыг японы зах зээл дээр гарах хаалгыг нээж өгсөн юм. 2009 оны сүүл гэхэд тэд солонгосын хамгийн эрэлттэй дээд зэрэглэлийн уран бүтээлчид болсноос гадна Japan Cable Broadcasting Award-с Шилдэг гадны уран бүтээлч шагналыг хамгийн анх удаа солонгосоос авсан юм. Үүнээс хойш гишүүд хувийн уран бүтээлээ туурвиж Gdragon, Taeyang тус тусдаа цомог гаргаж тэдгээр цомгууд нь чартуудыг тэргүүлсэн бол Үлдсэн 3 гишүүн кинонд тоглох ажилд шаргуу орсон.

ТОП-“Iris”, “71 into the fire”, 19, I’m sam

Seungri-19,”Shouting”,Манай гэрт яах гэж ирээв

Daesung-“What’s up”, “Cats”,”Shouting” бүрэн хэмжээний 3 мюсикл.

Топ-н тоглосон 71 into the fire кино оскарт нэр дэвшсэн. Харин 19 кинонд Seungri-тэй хамтдаа тоглосон бол Shouting” мюсиклд Seungri, Daesung хамтдаа тоглосон.
GD- Heartbreaker Taeyang-Hot,Solar гэсэн 2 цомгийг тус тус гаргасан.

Тэдний тогтоосон рекордуудыг дурдаад байвал дуусахгүй. 2007 онд хийсэн тоглолтын тасалбар нь хэвлэгдсэн цагаасаа хойш 10 минутын дотор борлогдсон, тоглолтын үзэгч, Радио нэвтрүүлгийн сонсогч, БИГБЭНГ нэртэй футболкны борлуулалт гээд олон зүйлээр солонгосын урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдсэн амжилтуудын эзэн. 2007 оны төгсгөл л гэхэд 12 тэрбүм вонны орлоготой байсан гэдэг.

2008 онд Stand up гарсан дариудаа 100,000 марк хэвлүүлж бүгд зарагдаж байсан байна. Ингээд 2008 оны төгсгөлд 36 тэр бумын орлоготой ажилласан БИГБЭНГ түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн.  2009 оны эхээс 2011 он хүртэл тус тусын уран бүтээлийг хөөн явж хувь хувийн амжилтаараа ялгарсан энэ үед Америкийн Black eyed peace хамтлаг тэдэнтэй холбоо тогтоохыг хүсч 5 өөр дуу хоолойг нэг дор нэгдэж байгааг ихэд сонирхож байна хэмээн уулзалт зохион байгуулж тэднийг солонгос дахь электрo хөгжмийн тренд болгохыг хүсч өдийг хүртэл хамтран ажиллаж байгаа. Тэдэнтэй ажиллаж байх хугацаанд БИГБЭНГ өөрсдийн дүү хамтлаг болох 2ne1-г танилцуулан уулзуулсны үр дүнд одоо хамтлагийг Will.I.Am продюсерлэхээр болсон. бидний хайртай 2ни1-г анх БИГБЭНГ-н GD продюсерлэн гаргаж ирсэн.
Бигбэнгтай хамтран ажилладаг олон брэндүүд байдаг үүнээс Louis Vuitton, Jeremy Scott,Nike,Reebok удаан хугаацааны турш хамтарч байгаа бол 2006 оноос эхлээд л Fila brand нүүр царайгаараа тодорхойлж, Online game SUdden attack тэднийг баатруудаараа сонгосон. Shouting to the World нэртэй  тэдний өөрсдийнх нь гаргасан ном 2009 оны Korean best seller болсон. Тэднийг дууриасан хятадын Okbang хамтлаг ч байгуулагдсан. Нийт 10 тоглолт, 38 шагналын эздийг одоо нэг нэгээр нь танилцуулъя.

Нэр:Kwon Ji-Yong
Тайзны нэр:Gdragon
Төрсөн он сар өдөр:1988*8*18
Хамтлагийн ахлагч,реппэр, продюсерийн үүрэгийг гүйцэтгэдэг. Өмнөд солонгосын Сөүл хотод төрсөн. 12 настайдаа YG entertainment-н бэлтгэлд орж 6 жил бэлдсэний дараа анхны дебүтээ хамтлагийнхантайгаа хийсэн. YG family цомогт бага байхаасаа орж байсан. Анх 8 настай байхдаа Little Roora хамтлагт байсан бөгөөд шинэ жилийн цомог гаргаад тэр хамтлаг байхгүй болсон байна. Энэ үед түүний ээж ахиж хүүгээ дуулахгүй байх гэж бодож байсан ч тэрээр өдийг хөртэл шантралгүй зүтгэсэн. Дууны үг бичих ая зохиох тал дээр маш авъяастай. Бидний сэтгэлд хоногшсон Lies, Haru haru, Last farewell дуунуудыг зохиосон. Одоо продюсерээс гадна стиль тодорхойлогч болоод байгаа.

Нэр:Dong Young-bae
Тайзны нэр:Taeyang
Төрсөн он сар өдөр:1988*5*18
Хамтлагийн гоцлол дуучин, гоцлол бүжигчний үүрэгийг гүйцэтгэдэг. Өмнөд солонгосын Сөүл хотод төрсөн. Jinusean-ы  A-yo клипэнд тоглосныхоо дараа 12 настайдаа YG entertainment-н бэлтгэлд орж 6 жил бэлдсэний дараа анхны дебютээ хамтлагийнхантайгаа хийсэн. Gdragon- оос арай түрүүлж орсон байсан ч тэр хоёр чацуугаас гадна тэндээ хамгийн жижиг нь байсан учраас сайн найзууд болж GDYB нэртэй хамтлаг болоод уран бүтээлээ хийхээр бэлдэж байсан ч БИГБЭНГ хамтлагийг бүрдүүлэх гишүүдийн тоонд багтсанаар GDYB төлөвлөгөөнөөс хасагдсан. Англи, Япон, Испани хэлээр ярьж чадна.

Нэр:Choi Seung Hyun
Тайзны нэр:T.O.P, Tabi
Төрсөн он сар өдөр:1987*11*4
Өмнөд солонгосын сөүл хотод төрсөн. Реппер,ая зохиогч, шүлэг зохиогч, beatbox бас жүжигчин гээд хамгийн олон мэргэжлийг нэг дор өөртөө цогцлоосон. Gdragon тэр 2 дунд сургуулийн найзууд байсан. Сургуульд байхдаа хамтдаа тоглож хамтдаа реп хийн цагийг өнгөрөөдөг байсан ч Gdragon  YG entertainment-н бэлтгэлд орсноос хойш холбоо тасарсан байсан. Харин ТОП  BIgbang шалгаруулалтанд оролцохоор YG entertainment-д ирснээр тэр эргэн хамтдаа байж найзуудын харьцаагаа сэргээсэн юм. Анхны шалгаруулалтанд тэнцээгүй учраас гэртээ харьж 6 сар шаргуу бэлдсэний эцэст ахин шалгуулж тэнцсэн учир нь би YG entertainment-д орохыг үнэхээр их хүсч байсан гэж дурссан байдаг.

Нэр:Kang Daesung
Тайзны нэр:    Dae Sung, D-Lite
Төрсөн он сар өдөр:1989*4*26
Family Outing шоуны гишүүн. БИГБЭНГ-д орсноос хойш түүний замнал эхэлсэн. Мюсикл жүжгэнд тоглодог. Түүний царайг хараад анх тэнцүүлэхгүй байх гэж өөрөө бодож байсан ч хоолойг нь сонсоод шууд авсан гэж байдаг. Түүний ээж трот буюу зохиолын дуунд дуртай учраас тэр багаасаа зохиолын дуу сонсож өссөн. Иймдээ ч зохиолын дууг маш сайн дуулдаг юм.

Нэр:Lee Seung-hyun
Тайзны нэр:    Seungri,Victory
Төрсөн он сар өдөр:1990*12*12
Bigbang-аас өмнө Gwangju-н бүжгийн хамтлагт байсан. Let’s Cokeplay: M.Net Battle Shinhwa шоунд оролцож байсан ч ялагч болж чадаагүй. БИГБЭНГ шалгаруулах шоуны 9р хэсгээс хасагдсан ч YG захирал түүнд ахин нэг боломжийг олгосноор тэр БИГБЭНГ гишүүн болсон. Хамтлагтаа хамгийн шаргуу хөдөлмөрч гэж хэлэгддэг. Учир нь анх түүний авъяас нөгөө 4-өөсөө хамаагүй дутуу байсан ч цаг наргүй бэлтгэл хийдэг байсны үр дүнд хэмжээнд нь очсон юм.

Эндээс үзнэ үү. Маш олон ангитай учраас эхлэл хэсгийг нь орууллаа.

100 thoughts on “BIGBANG Танилцуулга

Add yours

  1. sain uu bi ene sitiig haisaar bgaad ollo gej ih bayrlaj bn aa ene site ulam delegrej miss a 2pm 2am tara shinee geh met solongosiin hamtalguudiig taniltsuulj bicheesee gej husej bn wordpress.com sitaar zochilooroi okey

  2. big bang bol martxiin argagvi cool hamtlag ygd j ym ed nariin duug sonsxoor ooriin erxgvi setgel hodlodog ymar hvmvvs ni ingej tordog bnaa. . . medeelel dutuu bnaa dahiad sn ym nemj bichee ene zuundaa BB.g dawj garax hamtlag garch irexgvi eee ZVER L NADAD ITGE MANAIHAN sanaa zowoltgvi oird duu gargaxgvi ymaa. Sanaad baixadjin uuai.. uuai.. ILOVE BB TUGULDUR-S

Сэтгэгдэл үлдээх

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑