Skip to content
Тавдугаар сар 10, 2012 / erikaterguun

[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (5-р хэсэг)

 

ЗИААААА ХИЙЧЛЭЭ ШҮҮҮ… Уншаад байгааарай~!

 

Өглөө болж бид өчигдрийнхөөс өөр газар зураг авалтаа авахаар бэлдэцгээв. Хамтлагынхан өчигдрийнхөөс арай энгийн хэрнээ илүү күүл харагдаж байлаа. Би ЖД-ийн нүүрийг янзалж байхад тэр яагаад ч юм инээгээд л байв. Би тэрнээс яагаад инээгээд байгааг нь асуухад, тэрээр : “Чиний өчигдөр оройны царай ерөөсөө санаанаас гарахгүй юм” гээд үргэлжлүүлээд инээв. Өчигдрийн будаг нь урсаад байдгаараа уйлсан аймшигийн төрх, тэгээд зогсохгүй тэрнийг байдгаараа чанга тэвэрснээ бодоод ичих шиг болов. Тэгснээ тэр  хөөрхөн царайгаа надруу эргүүлээд: “Орой нар жаргахыг хармаар байна уу?” гэв. Би нар мандахыг нь харсан учир жаргахыг нь ч бас хармаар санагдаж: “Тегье, гэхдээ хамаагүй гарч болох юм уу?” гэхэд тэр: Би ахд /менежер ах/ хэлчихнээ” гэв.  Би түүнрүү инээмсэглээд будалтаа үргэлжлүүлэв.

Намайг Топ дээр нүүрийг нь будахаар ирэхэд тэр эелдэгээр инээмсэглээд: “Орой далай харахаар явах уу? Чи энд анх удаагаа ирж байгаа юм чинь эндэхийн далайг хараад явсан нь гоё биз дээ? Би менежерт хэлчихье” гэх нь тэр. Би шоконд орчихлоо. ЖД-тэй нар жаргахыг харах уу, Топ-той далай харах уу? Яанаа, ядаж байхад ЖД-д тэгье гээд хэлчихсэн байдаг,   Топ-д  үгүй гэж хэлмээргүй байдаг. Би түр бодоод гэнэт нэг санаа олж: “Тэгье, явж далай харангаа нар жаргахыг харцгаая” гэхэд тэр жаахан гайхсан ч: “Тэгье” гээд зөвшөөрөв.

Зураг авалт эд дундаа орж байх үед наддээр менежер ах ирээд: “Яасан, одоо ажилдаа овоо дасаж байна уу? Анхны будалтаа бодвол илүү сайжирч байна” хэмээн инээмсэглэн хэлэв. “Тийм ээ, би тэдэнд дасаад харьцахад илүү амар болсон” гээд би инээв.

Удалгүй орой болж би буудлын нэг давхарт Топ ЖД нартай уулзав. Тэд бие биенийгээ хараад бага зэрэг гайхаж надруу асуусан шинжтэй харахад би: “Гурвуулаа харанхуй болохоос өмнө далай харчихаад дараа нь нар жаргахыг харцгаая” гээд худлаа инээлээ. Бид буудлаас гараад машинд сууж далай явах замдаа гарав.

ЖД машин барьж, Топ хажууд нь харин би хойно нь суусан байрлалтай явж байв. Би тэдэнд: “Бусаддаа хэлээд хамтдаа явдаг байж уу?” гэхэд Топ: “Тэгвэл болзоо биш болчихно ш дээ” гээд инээв. “Болзоо?” гээд ЖД бид хоёр зэрэг түүнрүү харахад тэр: “Гурвуулаа болзож байгаан биш үү?” гэв. Түүний энэ ~болзоо~ гэдэг үг нь надад хачирхалтай санагдаж, би дотроо: “арай надтай хамт далайруу явья гэсэн нь болзоо байсан юм биш биз дээ, үгүй байлгүй дээ” гэж бодож байтал ЖД хажуунаас инээж: “Сэнгри-д хэлж болохгүй шүү, хамт явсангүй гээд бөөн юм болно” гэлээ. Бид замаараа дэлгүүрээс ~icecream~ худалдаж аваад цааш явав.

Бид нэлээн явсаар нар жаргах дөхөж байхад далай эрэг дээр бараг хүнгүй газар ирэв. Нарны туяа далайруу бүдэгхээн тусаж түүнийг гялалзуулах нь үнэхээр гайхалтай харагдаж байлаа. Бид эрэг даган алхангаа зайрмагаа идэж, тэд надад янз бүрийн хөгжилтэй юмс ярьж өгч байв. Ялангуяа макнае-ийн тухай их ярьж, би ч наана нь бараг л элгээ хаттал инээж байв. Гэнэт хажуунаас юу нь мэдэгдэхгүй нэг нойтон юм над дээр ирээд наалдахад гайхаад харвал Топ нойтон элс аваад бөөрөнхийлж байв. Юм ч хэлж амжаагүй байтал нөгөө талаас ЖД шидэх нь тэр. Ингээд би ч юугаар дутахав адилхан л шидэж эхэллээ. Бид бие биерүүгээ баахан нойтон элс шидэж үнэхээр хөгжилтэй байлаа. Тэр хоёр яг л хүүхэд шиг нэг нэгнээ онох гэж улааран хөөцөлдөх нь үнэхээр өхөөрдөм харагдаж байлаа. Сүүлдээ элсэн байлдаан маань усан байлдаан болж өөрчлөгдөөд баахан усаар байлдав. Намайг уснаас гарах гээд гүйтэл хажуунаас ЖД ирээд баруун гараараа өргөн эргүүлээд буцаагаад л шидчихэв. Биднийг хэрвээ хэн нэгэн харвал яг л далай үзээгүй бяцхан хүүхдүүд шиг л харагдах байсан биз.

Шалбааг шиг норсон гурван юм жаргах нараа харахаар эрэг дээр сууцгаалаа. Удалгүй нар жаргаж эхлэв. Тэрний гайхалтай туяанууд бүдгэрч холдон, өөрөө доошилсоор ямар нэгэн сааралтсан юмны араар орж эргэн тойрныг бүүдийлгэв.  Нар жаргах нь мандахаасаа ялгаагүй үзэсгэлэнтэй байлаа. Байгалийн үзэгдэл гэдэг юутай сайхан бэ. Би тэдэнд хандаж: “Та хоёрын ачаар нар жаргахыг ч харж, эндэхийн далайг ч бас үзлээ. Зугаатай байлаа шүү, баярлалаа” гэхэд тэд зүгээр л инээмсэглэв. Миний хувьд энэ өдөр үнэхээр мартагдашгүй өдөр болж өнгөрлөө.

Америк дахь зураг авалтын хугацаа дуусч бид Солонгосдоо ирцгээв. Удахгүй YG PAPA-гийн хурим болох гээд агентлагаар дүүрэн завгүй хүмүүс.  Захирал  аль дээрээс л хуримаа хийхийг хүсэж байсан ч амжихгүй явсаар одоо л нэг хийх нь.  Тэр өөрөө ямар хүн билээ, тэгэхээр хурим нь ямар болох нь ойлгомжтой.  Хамтлагынхан ч бас гадуур ажил ихтэй байсан тул надад ч хийгээд байх юм байсангүй, агентлаг дээр хэсэг хүмүүст зарим нэг жижиг сажиг зүйл дээр л тусалж байв.

Энгийн л нэг ажлын өдрүүдийн адилаар би ажлаа тарчихаад явж байв. Гэрлүүгээ нэлээн дөхтөл гэнэт түрүүвчээ ажил дээрээ орхисноо санаад буцаад явав. Дөнгөж агентлагт орж ирээд өрөөнөөс түрүүвчээ авчихаад дуу бичлэгийн студийн хажуугаар өнгөрч байтал хэн нэгний аяархан рэп хийх нь сонсогдож, хэрэгт дурлан очоод хартал Топ байлаа. Тэр түшлэгтэй сандал дээр сууж нэг гартаа үзэг, нөгөө гартаа цаас барьсан байв. Өөрийнхөн хойно хэн нэгэн ирснийг мэдсэн бололтой эргэж хараад маш дотноор инээж: “Hi!” гэв. Би ч тэрэнрүү зөрүүлж мэндлээд хэзээдээ ороод ирснийг бас бусад гишүүд хаа байгааг асуухад  тэрээр ЖД өнөөдөр аав ээжийнхээ гэрт хонохоор явсан, харин нөгөө гурав байрандаа байгаа бөгөөд өөрөө энд дуусгаагүй ганц хоёр ажил байгаа болохоор ирснээ хэлэв. “Чи дуу бичиж байгаа юм уу?” гэхэд тэр: “Хичээж л байна, нэг л сайн болж өгдөггүй ээ” гэснээ: “Наашаа суугаач дээ” гэв. Би дэргэд нь суутал тэр: “Кофе уух уу?” гэж асуув. Би: “Үгүй ээ, баярлалаа” гэж хэлээд: “Чи надад Let me hear your voice-ийн өөрийнхөө үгэлдэг хэсгийг дуулж өгөөч” гэхэд тэр: “Манай дуунуудаас хамгийн дуртай дуу чинь юм уу?” гэв. Би: “Бараг л” гэж хариулаад түүнрүү хартал тэр дуулж эхлэлээ. Яг л хөгжим тавьчихсан юм шиг сайхан сонсогдож байлаа.  Тэр дуулж дуусаад бага зэрэг ичсэн бололтой хоолойгоо засаад цаасруугаа харав. Би ч алгаа ташиж бас ~үүүү~ гэж орилохоо ч мартсангүй. Тэгээд тэрнээс: “Чи хайрын тухай дуу дуулахдаа яг л өөртөө болж байгаагаар төсөөлж дуулдаг уу?” гэхэд тэр: “Мэдээж, тэгэж байж л сэтгэлээсээ сонсогдоно шүү дээ. Гэхдээ яг жинхэн амьдрал дээрх хайрынхаа тухай дуулвал илүү сайхан мэдрэмж төрөх байх” гээд дуу нь аяарсав. Би зүгээр л шулуухан: “Тийм л байх, ингэхэд чи охидтой болзохыг хүсэхгүй байна уу?” гэхэд тэр миний өөдөөс дүрлийтэл ширтээд: “Болздог ш дээ” гэв. “Тийм үү?  Өө би та нарыг гэрээтэй байдаг болохоор л …” гээд би чимээгүй болов. Тэр зөөлхөн инээмсэглэснээ: “Ямар заваараа болзохов дээ. Цаг нь болтол хүлээхээс өөр аргагүй” гэснээ: “Харин чи хэр их болзож байна даа?” гээд инээсэн харцаар харав. Би юу ч бодолгүй: “Нэг их биш ээ” гээд хариулчихлаа. Үнэндээ би хэнтэй ч болздоггүй шүү дээ. Тэр тэгтэл барьж байсан цаасаа тавингаа: “Муу байна шүү, найз залуу чинь гомдож байгаа даа” гэв. “Найз залуу? Найз залуу байхгүй ш дээ” гээд худлаа инээхэд тэр наашаа харснаа: “Тэгээд чи хэнтэй болздог юм?” гээд инээв. Би ч бантсандаа дагаад л инээв.

Ингэж суусаар гэнэт гэртээ харих ёстойгоо санаад бостол тэр дагаж босоод: “Би хүргээд өгье” гэв. “Ийм байдалтай юу?” гээд би түүнрүү гайхаж харав. Ийм байдалтай гэдэг нь тэр хэн ч хаанаас нь ч харсан алдарт Таби мөнөөс мөн гэдэг нь илтэд танигдахаар байсан юм. Тэр: “Зүгээр ээ, би нууц зам мэднэ” гэв.  Бид гадагшаа гараад агентлагийн ардуур тойроод нэг нарийхан гудамжинд орж ирэв.  Хүн бараг үгүй байлаа. Би тэрнээс яаж энэ замыг мэддэгийг нь асуухад тэрээр урьд нь хамтлагынхантай шийтгэлтэй тоглож байгаад хожигдоод, шийтгэлд нь дэлгүүр орохоор явахдаа энэ замыг мэдэж авснаа хэллээ. Хэдий бидний явж буй зам дөт зам байсан ч ганц нэгхэн хүн харагдаж байсан учир би санаа зовж өөрийнхөө зүүж явсан зуны нимгэн ороолтоор Топ-ийн толгойг ороож өгөв. Түүнийг танигдуулахгүйн тулд шүү дээ. Тэр мэдээж үнэхээр өхөөрдөм Бингү Таби харагдаж байлаа. Би гэнэт нэг юм санаж тэрнээс: “Нээрээ, Таби чи машин барьж чаддаггүй гэсэн тээ?” гээд инээв. Тэр бага зэрэг ичингүйрч: “Олны танил байхын нэг хэцүү нь чиний бүх амьдрал олонд ил, бүр ганц ч нууцтай байж болохгүй шүү” гээд арга ядсан байртай инээв. “Чи тэгээд хэзээ жолоонд сууя гэж бодож байна?” гэхэд тэр мөрөөрөө мэдэхгүй гэсэн дохио үзүүлээд: “Ямар ч л байсан сууна” гээд инээв.

Бид замдаа түүний тоголсон кинонуудын дүрийн талаар ярилцаж байв. Тэр кинонд тоглох ямар байсан талаараа хуваалцаж байтал бид манай гэрийн гадаа аль хэдийн ирчихсэн байлаа. Би тэрэнд: “За баярлалаа Таби, болгоомжтой яваарай” гэхэд тэр инээмсэглээд миний ороолтыг өгөх гэхэд нь би болиулж: “Намайг хүргэж өгчихөөд буцаад явж байгаад фенүүддээ барьцаалаагдвал би буруутан болно ш дээ” гэхэд тэр: “Тэгвэл дараа нь буцааж өгье, okay” гэв. Бид салцгааж би гэрлүүгээ орохын даваан дээр эргэж хартал  тэр аль нэг байшингуудын дундуур ороод аль хэдийн алга болсон байв.

To be continued…

 

30 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. CL / May 10 2012 3:36 PM

    uunshhaasaa umnu bichlee goe bolson bh gej naidaj bna😀

  2. 2ne1 bigbang / May 10 2012 3:39 PM

    TOP-ийг сонгох у? GD-г сонгох у? үнэхээр хэцүү (тгэхдээ GD -г сонговол гоё🙂 )

    • KODY / May 10 2012 4:35 PM

      Of course T.O.P 😛

      • Tsendee Dada / May 10 2012 5:57 PM

        neeree heniig ni songoh boloo kk

        • 2ne1♥bigbang / May 10 2012 7:27 PM

          GD GD

        • Nene / May 10 2012 7:34 PM

          ene yag l Top bolod bgamda nugu f4 etr shg GD shan setgeltei buh yman dr tusaldav n Top medeej bad boy kk tgd ohidud chn bad boyg n l songodog bzd kk

    • mineunyeon / May 11 2012 2:29 AM

      GD shuude
      mnaihan bugd goe l ghdee GD bol durlhgui bhin argagui. Ter avyas sharguu zan ter nichij bgaa duunii uguud………….. uenehr gaihaltai

  3. CL / May 10 2012 3:50 PM

    WooaaH!!~ goe boljee hzee daraagiin heseg ni garah we Hurdan gargaarai hvleej bna shvvAMJILT!!~

  4. KODY / May 10 2012 4:27 PM

    ЗА ЯААГ ЭНЭ ЭРЧЭЭРЭЙ АЛь БОЛОХ ШУУРХАЙ ОРУУЛААД БАЙГААРАЙ😉 So nice😉

  5. АндиAndyАнди / May 10 2012 4:33 PM

    woow nice nice

  6. Uj / May 10 2012 4:36 PM

    taalagdaj bna Big like
    wooow manai solongoo ch yg l zohiolch shig bna
    daraagiin hesgiig tesen ydan huleej bn…..

  7. magd / May 10 2012 6:51 PM

    medeej GD baival uneheer nice shudee hamgiin saihan zaluu chin GD shde edr hahahahahah

  8. 2ne1♥bigbang / May 10 2012 7:26 PM

    very nice ene ercheeree daraagiin hesgiig kkkk🙂

  9. Uj / May 10 2012 8:14 PM

    gd cute
    top cool
    bi lav cooliig n songonoo kikk

  10. 123 / May 10 2012 8:20 PM

    GD-g songowol goe

  11. Boloroo / May 10 2012 8:33 PM

    goe yuma draaginhig ni ih hulej bn n shu hurdan higerei amjilt

  12. donna / May 10 2012 8:53 PM

    AMJILT!?!

  13. ♡ТаеЯанГ ZuKa^^♡ / May 10 2012 9:04 PM

    Ene erjeeree xurdan2 oruulad bgaarai^^
    Nadaa lav 2uulaa l goy bna dooo ^^
    TaeYang-g daraagiin zohiomjindoo oruulaarai SOLONGOO PLS PLS++!!!?>

  14. Solongo / May 10 2012 9:44 PM

    Hehe ta nar yasan huurhun yum be taamaglatsgaagaad l… Ene zohiomjiin gol dur bol gd top hoer bas han cheyoun buyu ta nar gedgiig bitgii martaarai. Bas bi ene zohiomjoo neleen dund heseg hurtel ni bichtsen bga bolhor uurchlult oruulah bolomjgui shuu. Setgegdel bichej bgad bayarlalaaa.

  15. ~n♥radeb~ / May 10 2012 10:00 PM

    Үнэхээр , үнэхээр гое байна аа ….
    Топ Жд 2ийн хэнийг сонгох бол ? эсвэл … ккк
    Топ байвал үнэхэрэ гое :…

  16. mineunyeon / May 10 2012 11:05 PM

    uneher shn bn

  17. Uj / May 10 2012 11:12 PM

    oird ene zohiomjind aimr dontood bna
    kikk AMJILT
    ene ircheerei baij olon saihan zohiomj site-in unshigchdad hurgene gej naidaj bn

  18. VIP / May 11 2012 5:03 PM

    GOY BOLSON BN SHD ER NI ALIIG NI J SONGOSON YAAHAWDEE NTR

  19. TABB / May 11 2012 5:21 PM

    wooooooooooooooooow. goe 2 daraagiinhiig ni hurdannn……….

  20. VIP / May 11 2012 5:49 PM

    Maaash gooy bn~amjilt ene erchere yvad bgaraii ghde GD-g songovol maash ih bayrlanaaa😛
    amjilt2

  21. magpie / May 11 2012 7:05 PM

    Top cool ch gd-g songovol bayarlana.bi gd-g songoh bla.top-g songovol jahan uram hugarna.hehe

  22. ViNoRi / May 11 2012 7:53 PM

    heheheh vneheer goy yma heheheh
    manai seungri yasan ch olhiin heheh
    ah nar bas oolhima
    tnx tnx hehehe
    bi unshhaara uhaaanaa aldhiima hehehe
    my hrt seungrig dahiad olhon bicheed bgrai heheh
    amjilt

  23. Sisley ❤ / May 11 2012 8:51 PM

    AAAAA MNI HUURHUN TABI ♥

  24. Nene / May 12 2012 11:14 AM

    zaza GD bsh ym bl unshhaa boliloo gsn kk.tegsne genet dundas n Taeyangg songul goyim bsho hehe

  25. nomio / May 12 2012 5:01 PM

    naasan hoorhoniin iim hoorhon bn gej yrisiioo nadaa bas GD bgul goyoo tehdee ali ni j bsan yahuudeee kkkk

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: