[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (6-р хэсэг)

 

 

Ж.Солонго: Уншигчиддаа хандаж нэг юм хэлэх гэсэн юмаа.  Би энэ зохиомжоо нэлээн дунд хэсэг хүртэл нь биччихсэн байгаа болохоор ямар ч өөрчлөлт оруулах боломжгүй шүү, ойлгоорой. Энэ зохиомжын гол дүрүүд бол зөвхөн Топ, ЖД, Хан Чэеон буюу та нар гэдгийг битгий мартаарай. Бас зохиолд юу ч өрнөж байсан, ямар ч төгсгөлтэй байсан эмзэгээр битгий хүлээж аваарай гэж хүсье. Энэ бол зөвхөн зохиомж шүү.  Мөн энэ зохиомжинд зохиогчийн ямар ч хувийн сонирхол ороогүй болохыг мэдэгдье. Шимтин уншиж байгаад маш их баярлалаа хонгоруудаа.

~~~~~~~~~~~~~~~~~

Топ-оор хүргүүлчихээд гэртээ орж ирээд унтахаар хэвттэл утсанд танихгүй дугаараас “Good night!”  гэсэн мессеж ирэв. Дугаарыг нь мэдэхгүй учир хариу ч бичсэнгүй унтаад өглөө. Маргааш нь би дэлгүүр хэсэж захирлын хуриман дээр өмсөх юм хайж байтал өчигдрийн танихгүй дугаараас дуудлага ирлээ.

–          Байна уу?

–          Өдрийн мэнд!!! /би тэрнийг хоолойгоор нь хэн болохыг шууд танив, энэ ЖД байлаа/

–          Өө, өдрийн мэнд Жиёонг! Миний дугаарыг… аан Мина они-гаас авсан уу?

–          Бинго!  Уулзаагүй бага зэрэг удсан байна, тийм үү?

–          Хэхэ. Өчигдөр орой тэгвэл мессеж бичсэн хүн чи байсан байна ш дээ.

–          Тийм ээ, би бас манайхан л… /Үнэндээ ЖД өчигдөр хамтлагынхантай байгаагүй, гэртээ хонохоор явсан шүү дээ, тэр баригдчихлаа/

–          Аан, та нар их завгүй байна уу?

–          Тийм ээ. Чи юу хийж байна?

–          Би дэлгүүр хэсэж байна.

–          Яах гэж?

–          Юун яах гэж вэ? Хэхэ, юм хараад л. Та нар хаана байгаа юм?

–          Бид агентлаг дээр ирчихээд л, чи байхгүй байхаар нь…

–          Та нар тэнд байхгүй бол надад хийх ажил бараг байхгүй шүү дээ.

–          Тийм ч юм уу? Чи хуриман дээр ирнэ биз дээ?

–          Аанхаа, очилгүй яахав.

–          За тэгвэл тэнд уулзая.

–          Тэгье.

Бид ингээд утсаа тасаллаа. Тэр утасны цаанаас яг л жаахан хүүхэд шиг хоолойтой юм гээч. Тэрний дугаарыг юу гэж тэмдэглэхээ мэдэхгүй хэсэг байснаа ~Kwon Leader~ гээд хадгалчихав. Би хурдхан л тэднийг харахсан гэхээс байж ядаж байлаа. Би ЖД ч бай Топ ч бай гишүүдтэй бүгдэнтэй нь хамаагүй өөрийнхөөрөө харьцдаг болсон нь надад тун амар байлаа. Миний хувьд тэд алдартай дуучид гэхээсээ илүү хамгийн дотны хүмүүс шиг минь болсон юм. Яг л гэр бүл шиг…

Хүсэн хүлээсэн хуримын өдөр ирлээ.  Би Papa YG-ийн дотны хүн биш учир хуримын ёслолд оролцсонгүй, ёслолын ажиллагааг дууссаны дараа тэдний байрлах party-руу явж очлоо. Энэ өдөр би үсчин орж үсээ янзлуулж, нүүрээ будуулан, авсан даашинзаа өмсөөд нэг үгээр хэлбэл гоё дээрээ тавиад л очлоо. Тэнд дандаа сайхан хүмүүс байх учир би ч бас сайхан харагдах хэрэгтэй шүү дээ.

Үдэшлэгийн хаалгыг татаад л эхнээсээ дандаа олны танил хүмүүс харагдаж, 2ne1-ийнхан ч бас байгаа харагдав. Wooow 2ne1! Би тэднийг Японоос ирсэн гэж сонссон ч хараагүй байсан шүү дээ. Тэд үнэхээр хөөрхөн юм аа.  Бурхан минь, Dara одоо 28 хүрч байгаа гэхэд дэндүү залуухан харагдаж байна, CL яг л эмэгтэй ЖД шиг цаанаа л күүл юм гээч. Хөөрхөн Minzy үнэхээр өхөөрдөм юм аа. Waaw Bom, тэр тун sexy харагдаж байна, яахаараа ийм гоё хөлтэй байдаг байнаа? Сүйт залуу, сүйт бүсгүй хоёр ч бас гайхалтай харагдаж байлаа. Би тэдэн дээр очиж баяр хүргэчихээд ажлынхаа хамт олон дээр очлоо. Тэнд зөндөө олон хүмүүс байсан учир би эхлээд хамтлагынханыг олж харсангүй. Гэтэл СР-ийн дуу хадсаар тэд миний хойх нь талд байв. Тэд бүгдээрээ ёслолын хувцас өмссөн байх агаад гайхалтай gentleman харагдаж байлаа. Би тэдэнрүү далалтал ДС гараараа дохиож намайг дуудав. Тэдэн дээр дөнгөж очтол  СР: “Хөөх, ури Чэёони чинь сүйт бүсгүйгээс илүү үзэсгэлэнтэй харагдаад байна уу даа?” гээд л намайг ичээчихэв. Харин ЖД надруу дөхөөд: “Чи күүл харагдаж байна” гээд нөгөө л сайхан инээдээрээ инээв. Би “Та нар ч бас” гэж хэлээд Топ-руу хартал тэр бага зэрэг инээмсэглэнгээ надруу харсан чигтээ гартаа барьж буй wine-аасаа амсав. СР намайг татаж: “Алив явья, 2ne1-ийнхантай танилцуулая” гэв. Би ч баярлан түүнтэй хамт охид дээр очив. СР: “За охидоо, манай хамтлагын шинэ нүүр будагч, танилцацгаа, та нарт дуртай гэсэн шүү” гэв. Тэд бүгд надруу нөхөрсгөөр инээж, гар барив. Тэд харагддагаасаа ч илүү эелдэг юм гээч.

Удалгүй хүмүүс хосуудад зориулж үг хэлж, зарим хамтлаг дуучид ая дуугаа өргөж байв. Үдэшлэг эд дундаа орж, хүмүүс халах нь халаж, бүжиглэх нь ч бүжиглэж байв. Хамтлагынхан ч бас энэ тэнд очиж хүмүүстэй ярилцаж байгаа харагдана. Хурим хэдий сайхан болж байсан ч надад багагүй уйтгартай санагдаж байв. Учир нь би энд хэнийг ч танихгүй, ажлынхан ч бас намайг бодвол хоорондоо олон жил хамтарч ажилласан болохоор цаанаа л бие биетэйгээ илүү дотно байв. Хий дэмий л утсаа гаргаж ирээд оролдож суутал  хажуунаас: “Уучлаарай хатагтай, та надтай бүжиглэхгүй биз?” гэх нь сонстов. Юу билээ гээд хартал ЖД. Гэнэт нөгөө талаас Топ ирээд: “Бүжиглэх үү?” гээд гараа өгөв. Тэр хоёр бие биерүүгээ хараад инээснээ ЖД: “Би түрүүлж ирсэн” гэхэд Топ дуугай л надруу хараад инээмсэглэв. OMG!!! Би одоо яанаа, хэнтэй нь бүжиглэх үү? За за, зориг гаргана аа. Би хоёулангынхан надруу сунгасан гар дээр нь нэг нэг гараа тавив. Бид 3 бүжгийн талбай дээр гараад хамтдаа бүжиглэж байтал бидний бүжиглэж байсан ая бүүр ч уянгын болж өөрчлөгдөөд хүмүүс хос хосоороо бүжиглэж эхлэх нь тэр. Тэр хоёр зэрэг надруу хартал хажуунаас СР ирээд: “Партнераа сольё” гээд л намайг чирээд аваад явчихав. Би бараг л макнае-д баярлаж байлаа, учир нь би тэр хоёрын хэнийг нь сонгож бүжиглэхээ мэдэхгүй байсан шүү дээ. СР: “Яаая, охидын мөрөөдөл болсон залуутай бүжиглээд л, чи ч азтай юм аа” гээд л эхлэв. Хөөрхөн гэдэг нь. Тэгснээ: “Энэ хоёр ах чамайг булаацалдаад байна уу, гүй юу?” гэв. “Яалаа гэж дээ, балай юм ярих юм. Хэхэ.” Үнэндээ СР-ийн хэлсэн үг надад том цохилт болов. Гэхдээ л би дотроо яалаа гэж тийм юм байхав, тэд чинь од шүү дээ. Охин мундсан биш гэж бодон өөрийгөө тайтгаруулж байлаа. Яагаад гэвэл миний сэтгэл маш их хөдөлж байсан юм.

Үдэшлэг нэлээн дуусах талруугаа дөхөж, хүмүүс ч зарим нь тарцгааж эхлэв. Гадаа одод түгсэн үнэхээр романтик шөнө болж байлаа. Би ч гэртээ харихаар гарч иртэл ЖД урд машинтайгаа ирж зогсоод: “Суучих, хүргээд өгье” гэв. Надад тэгэхдээ тэргүй л таксидаж харих юм уу хүргүүлж харихаас өөр зам байхгүй учир би тэрний машинд суув. Тэр: “Хоёулаа замаараа нэг газраар дайраадхий, болно биз дээ?” гээд машинаа асаав. Би тэрнийг бензин л авах гэж байгаа байх, аль эсвэл өөр ажил байгаа юм болов уу гэж бодон чимээгүй л байлаа. Тэр явсаар 63 давхар барилгын үүдэнд ирээд: “Бууцгаая” гэв. Би тэрэнрүү асуусан харцаар ширтэхэд тэр зүгээр л инээмсэглэв. Машинаас буунгуут тэр надад пиджакаа өмсөгөөд гараас минь атгав.  Би маш их гайхаж байсан учир зүгээр л байрандаа зогсоод байсанд тэр: “Яасан бэ? Орохгүй юм уу?” гэв. “Орж яах гэж байгаан?” гэхэд тэр инээд алдаж: “Яахав дээ, би чамайг бариад идчихгүй ээ, Сөүл-ийг өндөрөөс харцгаая” гэв. “Хүмүүс байвал яах юм?” гэвэл “Зүгээр ээ, өнөөдөр юу ч болохгүй” гээд намайг татаад явав. Бид лифтэнд сууж 63 давхарт хүрэх хүртэл тэр миний гараас огтхон ч тависангүй. Хамгийн өндөр давхарт гарч ирээд бид Сөүл-ийг өндөрөөс харж эхэллээ. Тэнд биднээс гадна ганц хоёрхон л хүн харагдаж байв. Магадгүй орой болсных юм болов уу? “Өнөө шөнө үнэхээр гоё шөнө байна, тийм биш гэж үү? Би хааяа энд ирэх дуртай” гээд тэр надруу инээв. Тэгснээ: “Чамайг найз залуугүй гэж сонссон. Би чамайг найзтай болгож өгөх үү?” гэх нь тэр. Би ч гайхан: “Юун найз? Хэхэ, яахийн яахийн” гэхэд тэр: “Зүгээр ээ, тэр чамд таалагдана” гэв. Тэрний хэлсэн ~тэр~ гэдэг үг намайг санаа амрахад хүргэв. Учир нь би түрүүн СР-ийн хэлсэн үгнээс болоод дэмий юм бодож байсан шүү дээ.  Тэр зүгээр л намайг хэн нэгэн найзтайгаа танилцуулах хүсэлтэй байна. Мэдээж хэрэг тэр нь яг над шиг ганцаардмал юм л байгаа байх, тэгээд бас Топ л намайг найз залуугүй гэж ЖД-д хэлсэн болж таарлаа. “Хэрэггүй биз дээ, би найз залуутай болохыг тэгэж их яарахгүй байна” гэхэд тэр: “Чи зүгээр л нэг удаа уулзаад үз л дээ, болохгүй гэж үү?” гэв. Түүний энэ хөөрхөн царай намайг тэрний гуйлтанд зөвшөөрөхөд хүргэж би: “За за, ганц л удаа шүү” гэж дуртай дургүй хэллээ. Би урьд нь энэ газар олон удаа ирж байсан ч энэ их гэрэл гэгээ болсон Сөүл-ийг өндөр дээрээс дахин нэг харах нь сайхан байлаа. Тэгээд ч ЖД-тэй хамт шүү дээ. Бид тэнд удсангүй ЖД намайг хүргэж өгөв. Харин би гэртээ очин очтолоо тэрнийг намайг ямар хүнтэй танилцуулах гэж байгаа талаарх бодлоос огт салсангүй.

Үргэлжлэл тун удахгүй…

29 thoughts on “[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (6-р хэсэг)

Add yours

  1. zohiomjoo goy bichsen bnoo gehdee bodood bhad zaaval ingej tedneer zohiomj bichij bh hereg bna uu daa. tedend hor hohirolgu ch gsn bid nariig hen ch hamaagu yamar negen yumandaa hucheer oruulaad bicheed bgaam shig jok sonin yumaa zgr l minii bodol shu. zohiomjiin huvid sn boljee Solongo kino zohiol bicheeree udahku chinii zohioloor kino garna gdgt itgejiine. amjilt!!!!

    1. Bi bas anhandaa cham shig l boddog bailaa, odoo ch barag ter bodol maani arilaagui. Big bangiinhan uursduu iimerhuu yum olj unshval ineed ni hureh bhda hehe. Gehde yahavde ene bol zugeer l shuten bishregch bidniig baysgadag gants zuil shuu dee, right? ^^

  2. Solongoo mash ih bayrlalaa. umnu n siteruu 2honood neg eswel sanasan uedee l ordog bsan bol harin odoo ene zohiomj orjuu gj udur bolgon ene site-ruuga ordog bolson.nz zaluutai bolgoj ugnu gsn n GD bhaa. hehehe. gehdee zugeer l shuud bodson taamag. hehhe

  3. hehe sol chn ali hediin kinonii tuslah dur bolson shv dee dae seungri 2 ch yalgaagui hehe yahaw seungri ngo 2 oo boduul bs golooor ni gants 2 ug oguulber heleed bh shg bgaan zaza ymartai ch draagin hesgee unshihaaar tesen ydan hulej bgaa shv Solongoo meeeni bain bain naasha orj ireeed l bgaa shv

Сэтгэгдэл үлдээх

Blog at WordPress.com.

Up ↑