Skip to content
Арван хоёрдугаар сар 1, 2012 / erikaterguun

[Зохиомж] Минийх л биш бол хэнийх ч биш (12-р хэсэг)

jI27pH85

 

Юу болоод байгааг ч бүрэн ойлгохгүй, яахаа ч мэдэхгүй гайхан зогсоно. Хэин…. Тэр надад үнэхээр их гомдчихлоо, намайг хэзээ ч уучлахгүй байх. Ядаж байхад Сону новш баахан худлаа юм нэмээд хэлчихсэн байдаг… бас Ёонгбае надаас болж тэр олон хүмүүсийн дунд үнэхээр тэнэг байдалд орчихсон. Би юу хийх ёстой юм бол? Гэнэт утас хангинав. Энэ Ёонгбае байв.

–          Байна уу, Ёонгбае?

–          Жэхи, хаана байгаан?

–          Түрүүний газраа л байна. Шоконд орсондоо хөдөлж ч чадахгүй нь.

–          Би чамайг очоод авах уу?

–          Хэрэггүй ээ. Сая үнэхээр танай хамтлагынхан.. бас чамайг үнэн тэнэг байдалд оруулчихлаа…

–          Зүгээр дээ Жэхи, тэрэнд битгий санаа зов.

–          Сону. Тэр му новшийг арай ч ингэнэ гэж санасангүй. Миний бодсоноос ч илүү өмхий санаатай юм байна.

–          Жэхи, тийм хүнтэй дахиад харьцаад хэрэггүй. Санаандгүй ч гэсэн чамайг тэрэнтэй битгий тааралдаасай гэж хүсэж байна. Болгоомжтой байгаарай.

–          Тэр намайг яавал гэж.. Яаж ч чадахгүй ээ. За за Ёонгбае… Чамтай хэзээ уулзахаа ч үнэхээр хэлж мэдэхгүй нь. Хэин… тэрний царайг яаж харна даа л гэж бодож байна. Бас хэрвээ чиний тухай янз бүрийн мэдээ цацагдаад эхлэвэл..

–          Жэхи!

–          За.

–          Надаас битгий зугтаарай. Гуйж байна.

–          За за, ойлголоо.

Утсаа таслаад нэг л уйлмаар ч юм шиг санагдав. Ёонгбае алдартай хэн нэгэн биш зүгээр л энгийн хүн байсан бол ямар сайхан бэ…… Ñîíó ÿàæ ìýäýýä ýíä õ¿ðýýä èðýâ? Òºðñºí ºäðèéí çî÷èäûí íýã ë Ñîíóã òàíüäàã áàéæ òààðëàà, ìýäýýæ òàíèëã¿é ë ÿàõàâ. Òýãýýä ë ¿äýøëýã áîëæ áóé òóõàé õýë÷èõýæ.  Ãачин царайтай юм ресторанаас гарч ирээд Хэин-лүү залгахад утас нь холбогдохгүй байлаа. Шууд гэрийнхэн үүдэнд явж очоод хаалгыг нь тогшиход ээж нь онгойлгов. Тэгээд: “Жэхи минь дээ, юу л болоод байгаамб дээ? Хэин чинь өрөөнөөсөө ч гарахгүй суугаад л байх юм. Ах эгч хоёрынх нь бүр санаа зовоод байж байна” гээд өөдөөс хариу хүлээн харав. “Би ч гэсэн юу болоод байгааг ойлгохгүй байнөө, эгчээ. Тэгэхдээ мэдээж надаас болоод л энэ бүгд болчихлоо. Үнэхээр уучлаарай” гэхэд ээж нь өөдөөс асуусан харцаар ширтээд: “Чи тэр Тэяанг гэж залуутай ямар холбоотой юм? Манай Хэин-ийн сайн гээд байдаг хамтлагын дуучин нь тэр хүүхэд юм уу?” гэв. Би юу ч дугаралгүй түүнрүү харж: “Би Хэин-тэй уулзаатхая, эгчээ?” гээд Хэин-ийн өрөөрүү алхаж үүдийг нь тогшиход тэр намайг гэж мэдсэн бололтой шууд онгойлгоод өөдөөс үнэхээр ууртай ширтэж: “За ярь ярь. Би сонсоод үзье” гэв. Би түүнрүү харж байгаад ярьж эхлэлээ. “Юунаас нь эхлэж ярихаа ч үнэндээ мэдэхгүй байна. Тэр өдөр… Чи бид хоёр хамгийн анх Teddy-гийн бааранд ороход надтай бүжгээр өрсөлдсөн тэр залуу.. Миний өнөөдрийг хүртэл холбоотой байсан тэр залуу Тэяанг байсан юм. Тэхдээ би мэдээгүй ээ, нээрээ шүү. Чамайг Биг Банг-ийнхантай хамт Япон явах хүртэл би тэрнийг Тэяанг гэж мэдээгүй байсан. Чи мэдэж байгаа, би Солонгосийн ямар ч хамтлаг дуучдыг сонсдоггүй, мэддэг ч гүй шүү дээ. Надад зүгээр л тэр дэндүү танил санагдаж байсан, би тэдний клипийг нь үзээд л тэрнийг Биг Банг-ийн гишүүн гэж мэдсэн. Харин тэр үед би аль хэдийн тэрэнд сайн болчихсон байсан болохоор хэдий чамайг тэрэнд дурласан гэдгийг сонссон ч юу ч хийж чадаагүй. Хэинаа, би үнэхээр өөрийн мэдэлгүй л тэр хүнд татагдсан… Чамд хэлье гэж их бодсон ч үнэхээр чадахгүй явсаар ийм юм болчихлоо. Гэхдээ гуйж байна, надад итгээч. Сону-гийн хэлдэг худлаа шүү. Тэр хэзээ ч надад чиний сэтгэлийг бод гэж хэлээгүй. Тэр өөдгүй амьтныг Ёонгбае-ийг таньсан гэдгийг ч би мэдээгүй байсан…” гээд түүнрүү ширттэл тэр надруу харалгүйгээр: “Ёонгбае? Ёонгбае гэсэн үү? Та хоёр үнэхээр дотноссон бололтой. Харин би гэж тэнэг юу ч мэдэхгүй байж байдаг… Нээрээ тийм дээ, Тэяанг-тай гурвуулаа уулздаг өдөр та хоёр тэгээд л дуугаа хураагаад байж.. Тэгтэл би дунд нь юу ч мэдэхгүй өөрийгөө баясгаад байж байдаг… Үнэхээр ичгүүртэй юм. Тэрэнд сайн гэсэн үү? Тэхдээ яадаг билээ Жэхи? Найз нь ч бас тэр хүнд хайртай шүү дээ, мэдээж Тэяанг-ийн хувьд би хэн ч биш байх л даа” гээд нулимс нь цэнэглэв. Надад үнэхээр хэлэх юм олдохгүй би чимээгүй зогсож байгаад: “Намайг уучил гэж албадахгүй ээ, чамд хугацаа хэрэгтэй бол би хүлээж чадна” гэхэд тэр миний өөдөөс хараад: “Миний хэлснийг санаж байна уу? Энэ удаад үнэхээр хайрынхаа төлөө тэмцэнээ гэж хэлж байсныг минь? Би тэмцэх болноо, ингээд орхиж чадахгүй” гэж тун шийдэмгий хэлэв. Түүний хэлсэн сүүлийн энэ өгүүлбэр нь намайг цочиход хүргэв. Тэгээд би юу ч дуугарсангүй түүний өрөөнөөс гарч, aav ээжийнх нь асуусан асуултад ч хариулсангүй гэрээс нь гарлаа. Сэтгэл үнэхээр их өвдөж байна. Õýèí õýäèé ¨îíãáàå-ààñ áîëæ íàäàä óóðëàæ áàéãàà ÷ ºäèé õ¿ðòýë òýðýíä þó ÷ õýëýýã¿éä èë¿¿ èõ ãîìäîæ áàéãàà áàéõ. Áè ÷ áàéñàí òýãýõ ë áàéñàí áàéõ.  Магадгүй бид хоёр одооноос найзууд байхаа больж байх шиг байна. Тэгсэн ч би хэзээ ч тэрнийг гуравдагч этгээд гэж харж чадахгүй, тэр миний хувьд хамгийн эрхэм найз минь хэвээрээ л байх болно.

Гэрлүүгээ алхаж байхдаа нэг Хэин-ийг бодож нэг Ёонгбае-ийг бодож байв. Маргааш өглөө гэхэд тэрний талаар баахан үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ цацагдвал яах уу? Óðüä íü íàäàä èéìýðõ¿¿ ç¿éë îãò òîõèîëäîæ áàéãààã¿é áîëîõëýýð ÿã ýíý ¿åä íàäàä õýí íýãíèé äýìæëýã þì óó çºâëºãºº ìàø èõ õýðýã áîëæ áàéãààã áè îéëãîæ áàéëàà. Ингэж баахан бодолд дарагдсаар гэрийнхээ үүдэнд иртэл тэнд Ёонгбае машин дотроо сууж байв. Би тэрний хажууд ирж суухад тэр үнэхээр санаа нь зовсон байдалтай надруу харж: “Утсаа яагаад авахгүй байсын? Миний санаа зовоод хүрээд ирлээ” гэв. Энэ үед цүнхнээсээ утсаа гаргаж иртэл нэлээн хэдэн дуудлага ирсэн байв. Түрүүн Хэин-тэй уулзахынхаа өмнө нээрээ утасныхаа дууг хаачихсан шүү дээ. Намайг юу ч дугарахгүй байсанд Ёонгбае бага зэрэг санаа алдаж: “Чамайг ингээд байхаар надад хэцүү байнаа  Жэхи. Хэин чамайг уучлах болноо, битгий санаа зов, тэгэх үү?” гээд өөдөөс ширтэв. Тэгснээ: “Манайхан ч бас биднийг ойлгож байгаа, би тэдэнд бүгдийг ярьсан. Áèäíèé äóíä óðüä íü èéì àñóóäàë ãàð÷ áàéñàí áîëîõîîð òýä õî¸óëààã ìàø ñàéí îéëãîæ áàéãàà.  Æýõè, oдоохондоо юу ч болоогүй байна шүү дээ. Болсон ч би бүгдийг зохицуулнаа, хүмүүсээс нуухгүй. Шууд үнэнийг хэлнэ. Тэр нь дээр байдаг юм” гээд бага зэрэг өөртөө итгэлгүйхэн миний гараас барив. Би түүнрүү хараад: “Хоёулаагын дунд энэ бүхэн хэтэрхий хурдан болж байна гэж бодохгүй байна уу?” гэхэд тэр юм дугарсангүй зүгээр л өөдөөс ширтэв. Бид хоёр нээх ч удсангүй би гэртээ орж, Ёонгбае ажилруугаа явав. Одоо зүгээр л маргааш болохыг хүлээх л үлдлээ.

To be continued…

 

26 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. Jina! / Dec 1 2012 9:39 PM

    Ygd zohiomjoo tawihgvi bgaa ym be margaash zaawal hgeere! ih udaan hvleelee hariutslaga baga baishv!! Goe bolson bna bas boginohon bolson shg sangdlaa…

    • Solongo / Dec 2 2012 1:32 AM

      margaash orohgui nuguudur ornoo. Bi ugaasaa neg unjuud zohiomjoo adminruu yavuuldag, zarimdaa admin tsag zav ni amjihgui baga zereg udaachihdag yum. Setgeleesee unshij demjij bas setgegdel uldeej baigaad chin bayarlalaa, tehdee ali boloh chadlaaraa hurdan shalamgai hiij baigaa bolhoor bitgii neeh yaruulaad uurlaj buhimdaarai gej husie.

      • Jina! / Dec 2 2012 11:17 AM

        Urjigdar hiih estoi bsn bizde.! Theer unuudur hiih estoi bizde

      • Jina! / Dec 2 2012 11:19 AM

        Urjigdar hiih estoi bsn bizde.! Theer unuudur hiih estoi bizde hamgoinsvvld 1128 nd orson theer chne 1130 nd oroh estoi bsn… 1201 nd hiisen theer neg udur unjsun gheer 1202 nd dahiad hiine

  2. i love IU / Dec 1 2012 9:40 PM

    udaan huleeleee shvv ekkeke

  3. VIP, BlaCkJacK, HoTTesT / Dec 1 2012 9:40 PM

    OMG So cool

  4. enji / Dec 1 2012 9:53 PM

    udan huleelee. boginohon boljee, bas zarim uguulber ni uzegnii font ni tanigdagui bna. Bayarlalaa, amjilt ! Mar hurdan oruulj uguurei🙂

  5. big bang / Dec 1 2012 9:58 PM

    goy boljee margash oruulna bzde thde arail joohon bolod bas usegniihna zarim pond ni bolku bna

  6. Boloroo / Dec 1 2012 10:31 PM

    arail boginihon yum shge

  7. hongoroo / Dec 1 2012 11:00 PM

    Одоо зүгээр л маргааш болохыг хүлээх л үлдлээ.

  8. Tempo / Dec 1 2012 11:07 PM

    Юм ээдрээтэй байх тусамаа гоё!!!! нүдэндээ төсөөлөөл уншаад үзээрэй рүмүүсээ нээх гоё мэдрэмж чамайг бүрхэнэ………!!!!!!!~~~~~

  9. Suu Ra / Dec 1 2012 11:43 PM

    aaaaaa ymar hetsuu horwoo e
    wee

  10. moon / Dec 2 2012 12:00 AM

    amjilt! goy blje! bayarlala ta 2too

  11. daesung / Dec 2 2012 12:36 AM

    hey daraachiihiig hezee oruulah ve hariu adminaa

  12. likekoreanpop / Dec 2 2012 1:32 AM

    amjilt!gaihaltai bolson baina

  13. uuskuu / Dec 2 2012 10:26 AM

    gaihaltai boljee>>>

  14. VIP, BlaCkJacK, HoTTesT / Dec 2 2012 11:24 AM

    unuudur oruulna bzde:)

  15. SkyDragon / Dec 2 2012 11:25 AM

    Goe bolson bna. ugd tsagt ni hiihgv bgam be. Unuudur hiih estoi shv

    • Solongo / Dec 3 2012 7:52 PM

      adminruu 13-r hesgiig yavuulsan, udahgui hiih baih.

      • SkyDragon / Dec 3 2012 10:33 PM

        Odoo boltol bi 13r hesgiig olj hatahgv bna..

  16. CL / Dec 2 2012 11:27 AM

    Zohiomjoo goe bichij bna shuu tsagt ni hiij baildaa unuudur hiine bizdee

  17. daesung guree / Dec 2 2012 11:24 PM

    wow

  18. maralaa vip / Dec 3 2012 5:48 PM

    гоё бн энэ зохиомж дуусахаар T.O.P-н зохиомжийг заавал оруулж өгөөрэй ххэ.

  19. 2ne1 bigbang / Dec 3 2012 7:11 PM

    goy😉

  20. 19champion / Dec 4 2012 1:06 AM

    daraagiinxaa gyals oryylaarai ., bayrllaa

  21. hushaa / Dec 15 2012 10:39 PM

    zuerl aguu hehe

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: