Skip to content
November 28, 2012 / erikaterguun

[Зохиомж] Минийх л биш бол хэнийх ч биш (11-р хэсэг)

 

Өнөөдөр Ёонгбае-тай нэг ч холбоо барьсангүй, орой болж намайг ажил дээрээ сууж байтал Хэин бөөн баяр хөөр болсоор орж ирээд өөдөөс ширтээд л байв. Тэгснээ: “Юу болсон гэж бодож байна? Таа л даа” гэв. “Юу болсын?” гэхэд тэр инээгээд: “Миний төрсөн өдөрт тэд ирэх болно. Биг Банг. Өнөөдөр өглөө аав бид хоёр баахан юм яриад, аав Чежү явж ээжийг авчирахаар болсон, уучлал гуйна гэж байнлээ. Тэгээд надаас төрсөн өдрөөрөө юу авмаар байна гэхээр нь би зүгээр л шууд Биг Банг гээд хэлчихсэн. Тэгсэн юу болсон гээч. Аав угаасаа YG захирлыг таньдаг юм байна. Тэгээд бид хоёр хамтдаа тэдний байдаг агентлаг-руу нь очоод захиралтай уулзсан. Òèéì çàâã¿é áàéäàã òýð çàõèðàë õ¿í ºíººäºð ÿã àæèë äýýðýý áàéæ áàéäàã, àéìàð àçòàé áàéãààç? Намайг угаасаа клипэнд нь тоглосон болохлээр таньж байна лээ. Аав тэр хоёр ярилцаад л байсан, тэгээд л тэд миний төрсөн өдрийн үдэшлэгт ирэхээр болсон. Гоё байгаа биз дээ?” гээд байдаг чадлаараа инээв. “Хөөөөх, тийм үү? Юун сайн юмб дээ. Ах яаж тэр YG захирлыг таньдаг юм бол?” “Мэдэхгүй ээ, олон жилийн өмнө хамтарч ажилж барьдаг байсын байхөө. Тэгээд түрүүн би агентлаг дээр Биг Банг-ийнхантай тааралдаад зөндөө юм ярьсан. Тэд ч угаасаа эелдэг юм болохлээр надтай удаан уулзаагүй ч гэсэн ёстой дотно юм ярьж байна лээ. Ёооё манай Тэяанг ёстой хөөрхөн ичимхий. Намайг хараад чимээгүй л байгаад байсан. Нээрээ чи нөгөө урилгуудаа тараачихсан уу?” гэхэд нь би толгой дохиод инээмсэглэв. Хэдий Хэин-ийн хувьд энэ бүхэн сайхан хэрэг ч би дотроо бага зэрэг санаа зовж байлаа. Áèã Áàíã-èéíõàí ò¿¿íèé òºðñºí ºäºðò èðýõ áîëñîíä íü ÷ òýð… Хэин-ийн аав YG захирлыг таньдаг гэдгийн хувьд ч тэр…

Маргааш нь би Хэин-дээ бэлэг авахаар ганцаараа дэлгүүр хэсэж байв. Энэ үед Ёонгбае залгаад хальт уулзая гэлээ. Бид урьдын адил Хан мөрний эрэг дээр ярилцан сууж байв. Энэ өдөр би Ёонгбае-тай уулзана гэж мэдээгүй болохоор түүний надад өгсөн энгэрийн зүүлтийг зүүчихсэн явж байлаа. Тэр тэгтэл машинаа налж зогсоод хөөрхөн инээмсэглэж: “Гоё зохиж байна” гэв. Би тэрэнрүү хариу инээмсэглээд: “Танай захирал манай Хэин-ийн аавтай найзууд болж таарсан гэлүү?” гэхэд тэр толгой дохиод: “Тийм л юм шиг байна” гээд хэсэг чимээгүй байснаа: “Бид Хэин-ийн төрсөн өдөрт очихоор болсон. Очоод нэг дуу дуулчихаад л явах байх…… Чи найздаа хэлсэн үү? …… Өөрсдийнхөө тухай?” гээд надруу харав. Би түр зуур чимээгүй байж байгаад: “Амжаагүй байгаа. Хэлэх боломж ерөөсөө гарахгүй юм, тэгээд ч яаж бас юу гэж хэлэхээ нэг л мэдэхгүй байна” гэхэд тэр миний гараас бариад: “Хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Нуулаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Би лав.. чамаас холбоогоо тасламааргүй байна, үгүй ээ таслаж чадахгүй байх…” гээд чимээгүй болов. Түүний дулаахан гар ингэж миний гарт хүрж байгаа нь анх удаагынх. Би юу ч дуугаралгүй түүний гарыг атгасан чигтээ мөрийг нь  налаад бид хоёр нэлээн удаан энэ чигээрээ чимээгүй байв. Би гэнэт тэрнээс: “Бидний энэ холбоо яг ямар холбоо юм бэ? Үерхэл үү аль эсвэл найзууд уу? Бүүр эсвэл энэ хоёрын голынх юм уу?” гээд асуучихав. Тэр хэсэг бодож байснаа: “Миний хувьд чи аль дээрээс л найз охин минь болчихсон байсан. Миний анхын найз охин…Харин чиний хувьд би ямар хүн юм бэ?” гээд надруу харав. “Хэлсэн шүү дээ. Би чамд дурлачихсан” гээд намайг түүнрүү харахад тэр үнэхээр хайр хүрэм инээмсэглээд: “Би ч бас” гэв.

Бид буцах замдаа би тэрэнд Сону-гийн талаар хэлтэл тэр огт тоосонгүй: “Зүгээр ээ, тэр юу ч хийж чадахгүй. Битгий санаа зов” гээд л өөр юм хэлсэнгүй.

Ингээд Хэин-ийн төрсөн өдөр боллоо. Тэр төрсөн өдрөө ээжийнхээ найзуудын нэгнийх нь нэгэн аятайхан ресторанд хийхээр болов. Нэлээн хэдэн тансаг ширээ засаж жижигхэн тайз хүртэл бэлдэв. Хэин-ийн ээж ч бас түүний төрсөн өдөрт зориулж Чежү-гээс эргээд ирсэн. Биг Банг-ийнхан ч бас ирнэ. Тэгэхээр өнөөдөр Хэин үнэхээр баяртай байх байхдаа. Түүний энэ удаагын төрсөн өдрөөр манай их сургуулийн бас 10 жилийн ангийнхан, Хэин-ийн ганц хоёр танилууд гээд нийлээд нэлээн хэдэн хүмүүс цуглав. Тэд бүгд л Биг Банг ирэх сургаар бөөн баяр болцгооно. Хэин бид хоёр байдгаараа гоёцгоогоод төрсөн өдөр болж буй газартаа ирцгээлээ. Хүмүүс эхнээсээ найзад минь баяр хүргэж бэлгээ өгцгөөн бүх юм үнэхээр зохион байгуулалттай өрнөж төрсөн өдөр тун дажгүй эхлэв. Үдэшлэг яг эд дундаа орох үеэр хүн болгоны хүсэн хүлээж байсан хүмүүс хүрэлцэн ирлээ. Биг Банг-ийнхан үүдээр орж ирээд л охидыг орлиулсаар тайзан дээр гарч ирээд хамтлагын ахлагч Ж-Драгон Хэин-д зориулан хэдэн үг хэлж дуусаад тэд дуугаа дуулж эхлэв. Харин тэдний арын дэлгэцэн дээр Хэин-ийн гол дүрд нь тоглосон нөгөө шинэ клип нь гарна. Хэин тайзан дээр гараад тэдэнд баярласнаа илэрхийлээд тэдэнтэй хамт дуулж бүжиглээд үнэхээр их баяртай харагдаж байлаа. Тэнд цугласан хүмүүс хамтлагынханыг булаацалдаж байгаад л тэдэнтэй зураг хөргөө авхуулж харин би бичлэг хийж зураг авах нэрийдлээр хамтлагынхнаас аль болох хол байхыг илүүд үзэж байв. Ёонгбае байжаагаад л эргэн тойрноо ажин харах нь намайг хайж буй гэдэг нь илт байлаа.  Тэгтэл Хэин үнэхээр их сэтгэл нь хөдөлсөн бололтой микрофоныг урдаа бариад миний нэрийг дуудаж эхлэв. “Жэхи, миний найз наашаа гараад ир. Тэр бол миний төрсөн эгчээс өөрцгүй хамгийн дотны минь хүн. Бас Биг Банг та нар бол үнэхээр миний хүндэлж хайрлаж явдаг хүмүүс шүү.  Тэяангши, ирсэнд чинь үнэхээр их баярлалаа. Ер нь энд цугласан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ээж аавдаа хайртай шүү. Жэхи, Жэхи хаана байнаа?” гээд л орилно. Бурхан минь, яанаа гэж бодож байтал Хэин-ийн ээж хажууд ирээд: “Юу хийгээд байгаа юм бэ, Хэин дээрээ очооч ээ” гээд инээмсэглэв. За за өнгөрсөн гэж бодоод тайзруу маш удаанаар явж очтол макнае Сэнгри: “Өө Жэхиши!” гээд надруу даллаж инээмсэглэв. Энэ үед Хэин надруу гайхсан янзаар харахад гэнэт хүмүүсийн дуу чангарч эхлэв. Юу билээ гээд хүмүүсийн анхаарлаа хандуулаад байгаа хэсэгрүү хартал яг тайзны хойд талын дэлгэцэн дээр Ёонгбае бид хоёрын зураг гараад ирэх нь тэр. Нөгөө бүтэлгүйтдэг өдөр Teddy – гийн баарны үүдэнд Ёонгбае миний нуруунаас тэвэрчихсэн харин би байдгаараа инээж байгаа зураг байв. Тэгснээ солигдоод бид хоёрын машинд нь сууж байгаа зураг болон өөр бас бус зураг болон өөрчлөгдөв. Юу болоод байгааг ч ойлгохгүй эргэн тойрноо гайхаад хартал үүдний тэнд Сону наашаа зэвүүнээр инээмсэглээд харж байгаа харагдав. Яг энэ үед хүмүүс Ёонгбае-руу нэг орлилдож надруу нэг орлилдон гайхна. Би шууд Хэин-рүү харахад тэр надруу нэг гайхаж хараад бас дэлгэцэн дээрх зурагруу нэг гайхаж хараад: “Энэ….Юу вэ?” гэв. “Хэинаа, найз нь дараа нь тайлбарлья” гэхэд цаанаас Сону алгаа ташсаар гарч ирээд: “Хөөх үнэхээр сонирхолтой үдэшлэг болж байна, тийм үү хүмүүсээ? Та нарт үнэхээр том цохилт болж чадсан юм шиг байна. Төрсөн өдрийн эзний царайнаас харахад тэр найзынхаа тухай юу ч мэдээгүй байсан юм шиг байна. Хэинаа, магадгүй танай найз Жэхи их том одтой холбогдоод тэрийгээ ч чамд хэлэх сөхөөгүй жаргалдаа умбаж явсан бололтой, мөн үү Жэхиши?” гээд надруу харав. Яг энэ үед Тэяанг зогсож байсан газраасаа хөндийрч Сону-руу очих гэтэл Ж-Драгон түүнийг болиулж байгаа харагдав. Цугласан бүх хүмүүс чив чимээгүй болцгоогоод юу болоод байгааг ойлгох гэж оролдоно. Хэин-ийн аав: “Энэ одоо юу болоод байгаан юм? Энэ хүн наашаа яаж орж ирсийн?” гээд Сону-руу заав. Тэгтэл Сону: “Санаа зоволтгүй ээ, ноён захирал гуай. Би одоохон явлаа. Харин ч миний ачаар энэ төрсөн өдөр жинхэнэ утгаараа үдэшлэг болж байгаан биш үү?” гэснээ Хэин-лүү харж: “ Та бүгдийн харж байгаачлан шүтдэг хамтлагын чинь гишүүд өөрсдийгөө хэнтэй ч болздоггүй, ариухан гэгээхэн л гээд байдаг бодит амьдрал ийм л байна” гээд дэлгэцрүү зааv. Tegeed urgeljluulj: “Жэхи, би чамд хэлсэн биз дээ, заавал ингэж найзынхаа сэтгэлийг шархлуулаад хэрэггүй ээ гэж… Миний мэдэхийн л Хэин чи чинь энэ Тэяанг гэдэг хүнд хар багаасаа хайр зарлачихсан байсан биз дээ” гээд толгой сэгсрээд инээд алдав. Ёонгбае үнэхээр тэсвэр алдсан бололтой түүнлүү хар хурдаа явж очиход нь би хамаг байдаг хурдаараа түүн дээр очоод гараас нь барьж: “Хэрэггүй ээ, гуйя. Энд зөндөө хүмүүс байна. Зүгээр хамтлагынхнаа аваад яв” гэхэд тэр үнэхээр уураа барьж ядан арай гэж өөрийгөө зогсоож байгаа бололтой Сону-руу очихоо болиод хаалгаар тун ууртай гараад явав. Түүний араас хамтлагынхан бас гараад явав. Аргагүй дээ, ийм үед алдартай хамтлагын гишүүд яалтай ч билээ. Энгийн хүмүүс шиг шууд барилцаад авч чадахгүй шүү дээ. Би Сону-руу очоод: “Чи зүгээр зайлаад өг, гуйж байна” гэхэд тэр инээгээд надруу ойртож: “Намайг басах хэрэггүй байсан юм Юн Жэхи” гээд эргэн тойрноо харав. Энэ муу новш угаасаа өмхий санаатай болохлээр тэр өдөр амжаад зураг авчихжээ. Нэг ийм нотлох баримттай болоод л том том дугараад байсан yum байна. Энэ үед Хэин-ийн ээж: “Энэ яах гээд байгаа хүн бэ? Юу яриад байгаан? Эндээс яг одоо явахгүй бол чинь цагдаа дуудлаа шүү” гэхэд Сону ёжтой инээж надруу нэг харснаа гараад явав. Би арай гэж Хэин-ийн царайруу харахад тэр нүдэнд нь нулимс цэнэглээд: “Баярлалаа, Жэхи. Төрсөн өдрийг минь балласанд. Бас цаг үргэлж надаас нууж, худлаа хэлж байсанд…” гээд гүйгээд гараад явчихав. Түүний араас аав ээж хоёр нь гараад явав. Харин танхимд байсан хүмүүс бүгд ам амандаа бувтнан хэсэг гайхацгааж байснаа цуваа цуваагаараа танхимаас гарч тэнд би л ганцаараа үлдлээ.

To be continued…

 

33 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. TaeRun / Nov 28 2012 5:04 PM

    BIG Like~~
    (zarim neg oguulberiih n font n tanigdaagu bn)

  2. bb / Nov 28 2012 5:05 PM

    yg l kino uzej bga ym shg sanagdchhlaa uneheer goy bna daraginhig n tesen ydan huleej bna

  3. josephine / Nov 28 2012 5:16 PM

    WTF!!!!!!1sonu zugeer alga boloochee…amidarliin sadaa chin…mz min oilgoh l boltugai…bas fanuud medvel…iiiiiiiii…bodmoorgui bna.hehe

  4. VIP, BlaCkJacK, HoTTesT / Nov 28 2012 5:17 PM

    Yooy ter sonu yamar zewuun nofsh ve

  5. 21minzy / Nov 28 2012 5:29 PM

    Ter MUU sonu g alaaad haychih yumsan.gehde hein ch gesen naizda heleh bolomj ogoghui oodooos ni yum yariad l bdag bizde,

  6. KODY / Nov 28 2012 5:34 PM

    ЗИА ЗА 1 ИЙМЭРХҮҮ АНЗААНЫ ЮМ Ч БОЛОХ ГД БСЫНМАА
    ДАРААГИЙН ДУГААРЫГ ХҮЛЭЭЖ БАЙЯ😉

  7. Suu Ra / Nov 28 2012 6:28 PM

    Аааа сону муу новшооо ааааааааа

  8. oyuka / Nov 28 2012 6:32 PM

    bvr bvdend haragdchixlaa

    goy boljee

  9. moon / Nov 28 2012 6:35 PM

    amjilt! goy blje!

  10. maralaa vip / Nov 28 2012 6:55 PM

    ystoi sxan zohiomj hhe… Ene zohiomjiin dra TOP-in zohiomjiig oruulj ogooch, Solongooo haruiii Pls pls

    • Solongo / Nov 28 2012 9:58 PM

      hehe bichej ch ehleegui l baina, amjval bichnee ^^

      • maralaa vip / Nov 29 2012 7:41 PM

        kke zaawal bichij ogoorei guij bn….

  11. i love IU / Nov 28 2012 7:00 PM

    iiiii ynaaa

  12. woolia / Nov 28 2012 7:18 PM

    yostoi goy bolson bna

  13. magd / Nov 28 2012 7:40 PM

    hahaha alia yum bljinedaaa

  14. daesung guree / Nov 28 2012 7:48 PM

    nice

  15. enji / Nov 28 2012 8:30 PM

    goy bolson bna, bayarlalaaa ^^ hurdan oruulj uguurei solongoo ^^ Erika bayarlalaa ^^

  16. baljaa / Nov 28 2012 9:49 PM

    yooo ene bur alaad haychijee aimar goy hurdan daraaginh ni YOOOOOOOOOOOOOOOOOOOO unen goy bi bur tesgelgui hashgirchlaa

  17. nj / Nov 29 2012 1:02 AM

    nice2, enenii daraa neere top-iin zohiomjiig biched ogoorei solongoo pls pls pls

  18. mika / Nov 29 2012 1:17 PM

    OMG яаж иийм юм болох одоо яанааа :(((

  19. 19champion / Nov 29 2012 6:13 PM

    oo xaraal id gej vmxii snaatai golog we., daraagiinxaa bolomjooroo xyrdan oryylaarai

  20. hushaa / Nov 29 2012 6:41 PM

    uuuuuuuuu huurhiiiiiiii

  21. oyuka / Nov 29 2012 7:55 PM

    magaash MAMA shuud vzeh arga charga bhgvi yu?

  22. oyuka / Nov 29 2012 7:57 PM

    Margaash MAMA shuud vzeh arga charga bhgvi yu?

  23. Taeyang-Enji / Nov 29 2012 9:30 PM

    sonirholtoi yma saranhe uri taeyangshi

  24. ЗуКа ♥ WonderFul Queen ♥ / Nov 30 2012 12:15 AM

    бурхан гэж🙂
    Таеяан ♥

  25. big bang / Nov 30 2012 11:50 PM

    hezee 12 ni orhiin

  26. jina_kwon@yahoo.com / Dec 1 2012 3:22 PM

    12Ni hna bnaa hzee oroh ym be

  27. big bang / Dec 1 2012 6:47 PM

    zohiomj oruulaachee

  28. Jina! / Dec 1 2012 7:21 PM

    Zohiomj yachwaa iim admin gej yu bsn ym be! Solongo ch gsn ysn hariutsalgagv bgaan zohiomjoo ch adminruugaa ywuulahgui

    • Solongo / Dec 2 2012 1:26 AM

      Yumnii uchriig medej baij uurlaldaa naizaaaa????????
      bi adminruu yavuulah estoi tsagtaa l yavuulsan..

  29. Jina! / Dec 1 2012 8:34 PM

    Ymar hariutslaggv admin be! Zohiomjoo ywuuldaggv ysn hariutslagagv hvn be!

  30. ЗуКа ♥ WonderFul Queen ♥ / Dec 1 2012 8:47 PM

    хэзээ орхио😦
    оруулах болоогүмүүү😐

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: