Skip to content
November 26, 2012 / erikaterguun

[Зохиомж] Минийх л биш бол хэнийх ч биш (10-р хэсэг)

 

Би хамтлагынхантай тэдний гэрээс гараад тэд намайг замаараа гэрт минь буулгаж өгөв. Яг гэрлүүгээ орох гэж яваад манай хаалганы дэргэд Хэин-ийг байгааг олж харав. Тэр намайг хараад өөдөөс гүйж ирээд: “Чи чинь утсаа салгаад хаашаа алга болчихдог юм бэ? Таг болчихлээр чинь санаа зовлоо ш дээ” гэв. Одоо шууд Хэин-д бүх үнэнийг хэлье. Илүү нууж чадахгүй юм байна. Хэин-ээс болж Ёонгбае-аас холбоогоо таслана гэдэг ч худлаа бололтой. Тэгээд түүнрүү хараад: “Манайхруу орьё. Найзад нь чамд хэлэх юм байна” гээд гэрлүүгээ алхаж тэр хавьцаа нуусан илүү түлхүүрээрээ үүдээ онгойлгоод түрүүлээд оров. Бид манайд орж ирээд би шууд Хэин-д хэлэхээр амаа нээтэл тэр надад “Чшшш” гэж үзүүлээд: “Өчигдөр аав ээж хоёр муудалцаад… Ээж гэрээсээ явчихсан. Бодвол Чежү-рүү эмээгийнд л очсон бололтой. Надад үнэхээр хэцүү байнаа. Ийм юм болж байгаа нь анх удаагынх болохоор…Яахаа ч мэдэхгүй байна” гээд доошоо харав. Түүний ингэж ярихыг нь сонсоод хэлэх гэж байгаа юмаа түр азнахаар шийдэв. Тэрэнд яг одоо хэцүү байна. Гэр бүлд нь асуудал гараад яахаа мэдэхгүй байхад нь би яаж одоо хэлэхэв дээ. “Битгий санаа зовоо, ээж чинь удахгүй эргэж ирээд бүх юм сайхан болно, за юу” гээд би Хэин-ийг тэврэв. Тэгтэл тэр: “Удахгүй миний төрсөн өдөр болох гэж байхад…” гэснээ түр чимээгүй болоод: “Найз нь 20 насныхаа төрсөн өдрийг гоё хиймээр байна. Урьд нь дандаа л чамтай, аав ээж хоёртой гээд 4-үүлхнээ тэмдэглэдэг байсан бол одоо илүү сүртэй хийх болноо. Угаасаа ээж арай ч миний төрсөн өдрөөр ирэхгүй байна гэж байхгүй байлгүй дээ. Тийм үү?” гэв. Би түүнлүү харж толгой дохиод бид хоёр түүний төрсөн өдрийн төлөвлөгөөг гаргахаар болов. Хэин гэнэт: “Түрүүн нээрээ чи надад юу хэлэх гэж байсын? Хэлэх юм байна гээд байсан” гээд өөдөөс ширтэв. “Ааан, сүртэй юм биш ээ. Өчигдөр харин Сонутай тааралдаад тэгээд хамт шоудсын” “Айн? Чи тэгээд Сонутай эргээд нийлчихэж байгаа юм уу?” гээд тэр гартаа барьж байсан үзгээ тавингаа хэлэв. “Үгүй ээ, яалаа гэж дээ. Зүгээр л, өчигдөр нэг тийм юм болчихсон… Тэхдээ намайг тэднийд хоносон гэж битгий бодоорой, би өөр газар хоносон” гэхэд Хэин өөдөөс хаана гэсэн янзтай харав. “За за энэ яах вэ. Чи тэгээд төрсөн өдрийн үдэшлэгдээ хэн хэнийг урья гэж бодож байна? За мэдээж ангийхан…” гээд ярьж байтал тэр миний яриаг таслаад: “Биг Банг-ийг урьнаа. Бүгдийг нь… Би тэдний клипэнд тоглосон юм чинь намайг бас ч гэж мартаагүй байлгүй дээ, тэгээд ч Тэяанг их эелдэг юм чинь бусдыгаа дагуулаад л хүрээд ирэх байх. Чи юу гэж бодож байна? Тэд нар ирэх болов уу?” гээд сайхан хариулт хүлээсэн харцаар өөдөөс ширтэв. Би уртаар санаа алдаад: “Сайн мэдэхгүй байнөө, тэд нар чинь их завгүй байдаг гээ биз дээ?” гэхэд тэр инээгээд: “Юу ч гэсэн хэлээд үзнээ” гэв.

Өнөөдөр Хэин-ийн гол дүрд нь тоглосон Биг Банг-ийн шинэ клип-ийг олж үзэв. Тэр клипэн дээр Хэин голцуу Ёонгбае-тай хамтдаа байгаа хэсгүүд их гардаг юм байна. Хэин клипээ үзчихээд байн байн инээн баярлаж үсрэнэ. Харин надад энэ клип ямар нэгэн сэтгэгдэл төрүүлсэнгүй, ердөө л нэг клип шүү дээ. Энэ өдөржингөө бид хоёр хамтдаа цагийг өнгөрөөж түүний төрсөн өдрөөр юу хийвэл зохих, яавал гоё зэргийг ярилцаж өнжив. Тэгтэл гэнэт миний утсанд Ёонгбае-аас мессеж ирлээ. “Юу хийж байна? Сайн амраад авсан биз дээ?” гэсэн байв. Миний дэргэд Хэин байсан учир би түүний хариуг бичиж чадсангүй зүгээр л утсаа хажуудаа тавьчихав. Ингэсээр орой болж Хэин гэртээ харихаар явав. Би түүнийг гаргаж өгөнгөө албаар Сону-гийн ажлын газрын тэнд очоод тэрнийг дуудаж гаргаж ирэв. Тэр гарч ирээд өөдөөс зэвүүн инээнгээ надруу дөхөв. Дөнгөж надруу ойртонгуут нь би тэрний хацарлуу тас хийтэл алгадаад: “Чамайг муу хүн гэж мэддэг байсан ч арай ч бүр ийм хөгийн амьтан гэж санаагүй юм байна. Найзууд шиг хөгжилдье энээ тэрээ гээд байсан, намайг согтсон хойно гэрт минь хүргээд өгөхийн оронд авч явах гэж байсан гэл үү?” гэхэд тэр миний алгадсан хэсгийг гараараа илэнгээ: “Хөөе Юн Жэхи, чи ямар инээдтэй юм бэ? Угаасаа чи тэрийг хүсээд л эрэгтэй хүнтэй хоёулхнаа явж байж тэгтлээ их уусан юм биш үү?” гэв. Миний уур эцэстээ хүртлээ хүрч: “Битгий инээд хүргээд бай, чамд би угаасаа дургүй. Арай ч тийм зан гаргана гэж бодоогүй болохлээр чамд итгэж хамт явсын. Одоо ахиж чамтай санаандгүй ч гэсэн тааралдмааргүй байна, тэнэг амьтан” гэж хэлчихээд эргэх гэтэл тэр араас: “Өө, чи чинь нэг том одтой зууралдаад л ингэж том дугараад байгаа билүү нээрээ? Та хоёрыг хэр удахыг харнаа, тэр чинь чамайг сонгох нь уу, дуу хөгжмөө сонгох уу гэдгийг харах их сонирхолтой байх байхдаа” гэх нь тэр. Би тэрэнрүү хараад: “Юу гэнээ?” гээд бага зэрэг ойрттол тэр ёжтой инээгээд: “Жэхи, би хэдий тэнэг ч тэр зэргийн юмыг ойлголгүй яахав. Аль дээр танай гадаа чамтай уулзах гэж байгаад харсан тэр залуу, өчигдрийн бааранд чамайг надаас үхэх гэж байгаа юм шиг л харамлаад байсан тэр залуу чинь Тэяанг биз дээ? Биг Банг-ийн?” гэснээ толгой сэгсрээд: “Тэр чинь өчигдөр өөрийгөө хүмүүст танигдаагүй л гэж бодсон байх, магадгүй хүмүүс таниагүй байж болох ч би таньсан шүү. Аль дээрээс л таньсан” гэхэд нь би зөрүүлээд: “Чи одоо намайг сүрдүүлээд байгаа юм уу?” гэхэд тэр: “Яалаа гэж дээ Жэхи, зүгээр л надтай жаахан аятаахан харьц, за юу” гэснээ: “За за би жаахан ажилтай байна л даа” гэсээр нүдэнд хүйтэн нь аргагүй инээмсэглээд хажуугаар зөрөв.  Юу вэ? Новш гэж, энэ му Сону Ёонгбае-ийг тэгэхээр таньчихсан гэсэн үг үү? Энэ яг аль дээр л анх Ёонгбае-ийг харахдаа л таньсан юм байна. Муу санаатай болохлээр мэдээгүй царайлаад явж байж л дээ. Яанаа, энэ ёстой юу ч хийхээс буцахгүй хүн дээ. За за тэрний үгэнд итгэдэг ер нь хэн байдаг юм. Тэрэнд ямар ч нотлох баримт байхгүй, санаа зоволтгүй гэж өөрийгөө тайвшруулаад гэрлүүгээ явах замдаа Ёонгбае-руу залгалаа. Би тэрэнд өчигдрийн явдалд нь баярлалаа ч гэж хэлээгүй байгаа шүү дээ.

–          Байна уу?

–          Байнөөөөө. Юу байна?

–          Хэхэ. Ажил л байна. Би чамруу мессеж бичсэн ш дээ.

–          Харин би завгүй байсын. Юу хийж байгаан?

–          Хоолойны бичлэгэндээ орчихоод л… Харин чи?

–          Хийсэн юмгүй л байна.. Нээрээ өчигдрийн явдалд баярласан шүү бас уучлаарай.

–          Зүгээр ээ, тэгэж хэлэх хэрэггүй.

–          Уул нь дахиад чамтай уулзахгүй гэж бодож байсан юмсан… Бүтэлгүйтсэнээс болоод тэр бодол маань талаар болчихлоо.

–          …Би чамайг бүтэлгүйтсэнд баяртай байна. Хэхэ.

–          Хэхэ. Хэзээ харих юм?

–          Арай болоогүй байнөө. Харин чи одоо ажилтай юу?

–          Өө би ажлаа ойрд их тасалсан, намайг халчихсан байхөө.

–          Хэхэ. Яалаа гэж дээ.

–          За за тэгээд.. болгоомжтой хариарай.

–          За. Сайхан амраарай Жэхи.

Угаасаа л ойрын хэдэн өдөр ажлаа тасласан юм чинь халагдцан байх гэж бодсоор гэртээ орж ирэв. Тэгээд бодож эхлэлээ. За биз, Хэин-ийн ээж түүний төрсөн өдөрт нь амжиж ирэхгүй бол Хэин үнэхээр их сэтгэлээр унана даа. Би ядаж юугаар ч туслаж чадахгүй байдаг. Би Ёонгбае-аас хамтлагынхнаа аваад Хэин-ийн төрсөн өдөрт ирээч гэж гуйвал тэр зөвшөөрөх болов уу? Үгүй ээ тэгээд зөвшөөрөөд ирсэн ч би ямар тэдэнд Хэин-ийн дэргэд надтай битгий харьцаарай гэж хэлэлтэй биш. Яамаар ч юмб дээ.

Маргааш өглөө нь хичээлдээ ирэхэд Хэин ирээгүй байв. Утаслуу нь залгахад салгаатай байлаа. Энэ өдөр уул нь Хэин бид хоёр сургуулийнхандаа түүний төрсөн өдрийн урилыг тараах ёстой байсан юмсан. Тэгээд би Хэин-тэй ярилцаж тохироод урихаар болсон хүмүүсдээ урилгыг нь тарааж дуусав. Хичээлээ тарчихаад ангийнхаа зарим нэг охидуудтай гадуур жаал явж байгаад Хэин-ийн гэрт ирэхэд тэднийх эзгүй байлаа. Тэр хаачсан юм болоо. Үүдэн дээр нь түүнийг хэсэг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь ажилруугаа очиж захиралтайгаа уулзаад дахиад ажлаа таслахгүй гэдгээ хэллээ.

To be continued…

 

23 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. enji / Nov 26 2012 6:35 PM

    Bayarlalaaa !~ Hurdan daraagiin hesgiig oruulj uguurei🙂 Amjilt !~

  2. VIP, BlaCkJacK, HoTTesT / Nov 26 2012 6:39 PM

    Goy2 teskuuneeee:((

  3. TaeRun / Nov 26 2012 6:45 PM

    Sonu ymr zevuun ym be :((

  4. Taeyang-Enji / Nov 26 2012 6:46 PM

    Lag2 baylalaa amjilt🙂

  5. uuskuu / Nov 26 2012 7:28 PM

    thanks goy2>>>

  6. Suu Ra / Nov 26 2012 7:31 PM

    goy boljeee eej n ymar neg yum bolsn eswel sonu gj nowsh heltsen de aaaaaaaaaaaaaaaaaaaa

  7. likekoreanpop / Nov 26 2012 8:00 PM

    gaihaltai

  8. maralaa vip / Nov 26 2012 8:17 PM

    ystoi goy hhe. taeyangiin dra TOPiin zohiomjiig oruulj ogoorei. Solongoo hariu…

    • hwa / Nov 26 2012 10:00 PM

      ХАРИН ТИЙН ТОП ИЙХИЙГ ХИЙЖ ӨГӨӨРЭЙ

      • Rici / Nov 28 2012 2:29 AM

        top-iin zohiomj neeree daraa ni zaaval………..chareso

  9. woolia / Nov 26 2012 8:19 PM

    goy

  10. lily / Nov 26 2012 9:24 PM

    air goe boljee daraagiihiig n huleej baiy ok😉

  11. Tempo / Nov 26 2012 9:30 PM

    Гоё болжээ гэдэгээс өөр хэлэх үг олдкуг бнөө !!!!

  12. i love IU / Nov 26 2012 9:42 PM

    bayrallaaaaaaaa

  13. daesung guree / Nov 26 2012 11:00 PM

    goyoo goy manai 21bigbangiinhan goy shuu

  14. V!P / Nov 26 2012 11:20 PM

    daraagiinxaa bolomjooroo xyrdan oryylaarai ., bayrllaa

  15. moon / Nov 27 2012 6:55 PM

    amjilt! goy blje! 2uland chn bayarlala

  16. icegirl / Nov 27 2012 9:12 PM

    goy zohiomj bichej ugdugt bayrlalaa

  17. 21minzy / Nov 27 2012 9:20 PM

    air goy!

  18. cataract eye drops / Nov 29 2012 9:28 AM

    Нэг сонирхолтой юм нь миний блогт олон удган, бөө нар орж сонирхдог юм байна. Зарим нь учраа олоогүй явж байгаагаа хэллээ. Хэдийгээр би багш чинь биш ч гэлээ өөрийн мэдсэн, сурснаасаа сайн тайлбарлахыг хичээе. Би бол ХАЛХ бөө учраас Буриад, Дархад болон бусад үндэстэн Бөө нарынхыг мэдэхгүй шүү. Халх ёс өөр юм байна л гэж өөрөө боддог. Би чанар энэ тэр мэдэхгүй. Зурагтаар хараад Буриадууд ингэдэг юм байна , яасан хэцүү юм бэ л гэж бодно. Гэхдээ Халх хүн байж Буриадаар босохыг буруу гэж боддог юм. Өөрийн мэдэхгүй юмаа мэдэмхийрэх шиг ичгүүртэй юм хаа байхав. Харин өөрийн бодлоо бичье.

  19. mika / Nov 29 2012 12:53 PM

    Янзтай яамар гоё юм бэ өглөө сэрээл энэ рүү оржаам чинь баяраллааа :>

  20. mika / Nov 29 2012 12:55 PM

    Үнэхээр гоё болжээ баяраллааа :> Нээрэ миний коммэнт яагаад устаад бган бол??

  21. hushaa / Nov 29 2012 2:12 PM

    ayagui bol medsen dee teee

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: