Skip to content
November 24, 2012 / erikaterguun

[Зохиомж] Минийх л биш бол хэнийх ч биш (9-р хэсэг)

 

Хэин-ees салчихаад ганцаараа гэртээ хэсэг юм бодож өнжив. Одоо угаасаа Ёонгбае надруу ярихгүй байхөө, ali deer baahan teneg yum helchihsen. За яахав дээ, нэг ийм хүнтэй нэг ийм богинохон хугацаанд л учрах тавилантай байсан юм байлгүй… гэж бодсоор нэг л уур хүрч гэрээсээ гармаар санагдав. Очих газар байхгүй, хаачдаг юм билээ гээд алхаж байтал замд Сонутай тааралдчихлаа. Тэр намайг харчихаад: “Хөөх, юу хийж яваан? Арай надтай уулзах гэсэн юм биш биз дээ” гээд надруу алхав. “Юу гэж дээ, зүгээр л энэ хавиар л алхаж явна. Чи энд юу хийж байгаан?” гэхэд тэр: “Манай ажил энд ойрхон ш дээ, мэддэггүй юм уу? Явж нэг газар суух уу?” гэхэд нь би тэрэнлүү хөмсөгөө зангидаж харахад тэр гялс: “За би тэнэг юм ярихгүй ээ, чиний царай сайнгүй харагдаж байна, зүгээр л чамд shake авч өгье” гээд толгойгоороо хажуу тийшээ дохив. Намайг угаасаа shake-нд дуртай гэдгийг Сону мэднэ. Бид хоёр үерхдэг байхад тэр үргэлж надад shake авч өгдөг байсан юм…

Бид хоёр урьд нь байнга ордог байсан газраа орж ирээд би ч дуртай кивинийхээ shake-ийг ууж суув. Сону хажуу талд янз бүрийн юм яриад л байдаг, харин надад тэрний ярьж байгаа юм огтхон ч сонин биш, зогсоо зайгүй Ёонгбае л бодогдоод байв. “Яасан, чамд ямар нэг юм болсон юм уу? Чи хэзээ ч ийм гунигтай байдаггүй дээ” гээд Сону өөдөөс ширтэв. Би тэрэнрүү харсан ч гүй: “Чамд хамаагүй ээ…” гэж хэлчихээд уртаар санаа алдахад тэр: “Жэхи, ганцхан өнөөдөр л би чамайг зугаацуулья, тэхдээ битгий санаа зовоо. Чамайг угаасаа надад дахиад боломж өгөхгүй гэдгийг чинь би мэдэж байгаа. Зүгээр л хамтдаа жаахан хөгжилдье, найзууд шиг…” гээд худлаа инээв. Надад энэ тийм ч муухан санаа шиг санагдсангүй, учир нь би яг одоо Хэин-тэй уулзмааргүй байна. Бас ганцаараа байна гэхээр байнга л Ёонгбае санаанд ороод нэг л болж өгөхгүй… Тиймээс энэнтэй зүгээр л хамт жоохон сэтгэлээ сэргээхэд л болно.

Тэгээд бид сууж байсан газраасаа гарцгааж ойрхон байрлах караоке-д орж ирлээ. Би орж ирэнгүүтээ л шууд Тэяангийн Wedding Dress-ийг тавьчихаад л дуулж эхлэв. Энэ дууг би мэддэг ч гүй байсан… Харин Ёонгбае-ийг Биг Банг-ийг гишүүн гэж мэдсэнээс хойш тэдний бараг бүх клипийг нь үзэж дууг нь сонссон… Тэяанг-аас л болж шүү дээ. “За алив, сайхан хүйтэн пиво захиалаатах” гэж Сону-д тушаачихаад ганцаараа баахан дуулав. Уугаад л дуулаад л… Нэг мэдсэн би нэлээн халчихсан байлаа. Сону надруу дөхөөд: “Эндээс гарья аа, өөр газар орьё” гэж хэлэв. Энэ миний эрүүл байхдаа сонссон хамгийн сүүлийн үг байлаа.

Өглөө сэртэл би хаана гэдэг нь мэдэгдэхгүй нэг газар унтаж байв. Эргэн тойронд хэн ч алга… Томовтор хэрнээ нэлээн тохилог өрөө байв. Энд тэндгүй баахан хувцас хунар, янз бүрийн CD энээ тэрээ харагдана. Миний толгой яг дэлбэрэх гэж байгаа юм шиг л луг луг хийн өвдөж байв. Өндийх гэсэн үнэхээр чадсангүй. Өчигдрийн явдлаа санах гэж оролдоод юу ч санаанд орсонгүй, хамгийн сүүлд караоке-наас Сону-г зуурсаар гарж ирсэнээ хальт мальт л санаж байв. Тэгтэл гэнэт миний хэвтэж байгаа өрөөний хаалга зөөлөн онгойж хэн нэгэн шагайснаа буцаад цаашаа явчихав. Хэн юм болоо? Би ер нь хаана байнаа гэж бодоод өөрийн мэдэлгүй: “Хөөөөөөе!” гэж хэнийг ч дуудаж байгаан юм бүү мэд ямар ч л байсан хамаг чангаараа орилов. Гэтэл нээх удсангүй өрөөний хаалгаар миний хамгийн сайн таньдаг царай ороод ирэв. Ээ бурхан минь!!!! Энэ чинь Ёонгбае биш үү? Эсвэл би хий юм хараад байна уу? “Сэрчихсэн үү? Толгой чинь их өвдөж байгаа байх даа. Май энийг уу” гэсээр Ёонгбае надад стакантай уух юм өгөнгөө өөдөөс нөгөө л хөөрхөн инээмсэглэлээрээ инээв. Би бүр 100% гайхан: “Хүүе ээ, энэ зүүд үү?” гэтэл тэр чанга инээгээд миний хацарнаас чимхэж: “Та сэрүүн байнаа Юн Жэхи” гэв. Түүний чимхсэн газарт бага зэрэг өвдөж байгааг бодоход энэ үнэхээр л бодит явдал бололтой. “Юу вэ, Ёонгбае….. Чи….. Үгүй ээ, би энд юу хийж байгаан бэ? Энэ хаана юм бол, чи мэдэх үү?” гэхэд тэр инээмсэглээд толгой дохиж: “Аанхаа, энэ хаана гэдгийг би мэдэлгүй яахав, манай гэр-миний өрөө” гэв. “Танай гэр ээ? Яагаад танай гэр гэж? Би танайд юу хийж байгаан? Би уул нь Сонутай…” гээд чимээгүй болов. Тэгтэл тэр: “Харин ийм л юм болчихлоо” гээд өөдөөс ширтэв. Юун ийм юм бэ? Энэ юу яриад байнаа гэж бодоод хөнжилрүүгээ өнгийхөд би хувцастайгаа байнаа…. “Ийм л юм болчихлоо гэж… Би танай гэрт, тэгээд чиний өрөөнд, чиний орон дээр… арай чамтай…” гээд хамаг байдгаараа бүлтийхэд тэр миний яриаг таслаж: “За үгүй дээ, чиний санааг зовоох юм огтхон ч болоогүй. Чи өчигдөр манай бааранд ирснээ санаж байна уу?” гэв. “Танай баар аа? Teddy-гийн үү? Би тийшээ очсон юм уу?” гэхэд: “Өчигдөр манай хамтлагынхан тэнд party-тай байсын, тэгээд тэнд байж байсан чинь чи ороод ирчихсэн байсан. Нэлээн халаалттай. Би чамайг найзуудтайгаа яваа юм болов уу гэсэн чинь… нэг залуутай байсан… Тэгээд л, би чамайг ажиглаад л байсан. Сүүлдээ чи бүүр согтоод, чамтай хамж явж байсан хүн чинь чамайг авж явах гээд харин чи явахгүй гэртээ харина гээд л байсан. Тэгээд би чамайг гэрт чинь хүргэж өгөх гэж байсан чинь чи түлхүүрээ хайгаад олдоггүй. Тэгээд л манайд ирсэн дээ” гээд инээмсэглэв. Ёоооё, юу вэ, ямар онигоотойн бэ? Арай ч дээ. Нээрээ караоке-д байхад нэлээн хэдэн шил пиво уусан, тэгээд бодвол тэр бааранд орж ирээд нэмэж уусын байна л даа. Тэгээд л тас… Би л тэр бааранд орьё гэж санаа гаргасан байхаа даа. Сону му новш намайг согтсоноор далимдуулаад авч явах гэж байсан болж таарлаа шүү, өөдгүй нохойн баас. Хөөрхий Ёонгбае л тэгэхээр намайг аварсан юм байна ш дээ. Ядаж байхад түлхүүрээ хаячихаж. Уул нь гэрийн тэнд нуусан илүү түлхүүр байдаг л юмсан, даанч тас үсэрцэн байсан юм чинь яаж ч тэрийгээ санахав дээ. “Яанаа, ямар санаа зовмоор юм бэ? Чамд бүр бөөн лай удсан юм байна шдээ, тээ? Ёстой уучлаарай” гэхэд тэр инээмсэглэнгээ толгой сэгсрээд: “Угаасаа би яалаа гэж чамайг тийм байдалтай тэр залуутай үлдээхэв дээ” гэв. Би бага зэрэг бантан: “Тэр залуу…” гээд гацаж түгжрэхэд Ёонгбае: “Мэднээ, аль дээр танай гадаа ирчихсэн байсан хүн мөн байна лээ” гээд чимээгүй болов. “Үнэнийг хэлэхэд тэр чинь.. миний хуучин найз залуу байгаа юм аа. Өчигдөр сэтгэл санаа жоохон тийм байсийн, тэгээд л тэр нэг юмтай тааралдаад, сэтгэлээ сэргээдэг юм уу гээд” гээд чимээгүй болоход Ёонгбае: “Заавал эрэгтэй хүнтэй сэтгэлээ сэргээх шаардлага байсан юм уу?” гээд нээх хөөрхөн доошоо харангаа хэлэв. Авввв, ёстой хөөрхөн юмаа, намайг хардаад байх шиг байхын. Энэ хүнийг намайг хардаж байна гэхээр өөрийн эрхгүй баярлаад инээд ч хүрэх шиг, тэгээд хэлэх үг олдохгүй байсан учир ярианы сэдвээ өөрчилж: “ Энд одоо тэгээд танай хамтлагынхан бас байгаа юу?” гэхэд: “Угаасаа бид нар хамт амьдардаг ш дээ. Энэ Дае бид хоёрын өрөө” гээд эргэн тойрноо харснаа: “Жаахан заваан байгаа шүү, битгий гайхаарай” гэв. “Юун заваан бэ? Дан эрэгтэй хүмүүс байдаг гэхэд харин ч манай гэрээс илүү цэвэрхэн байна” гэхэд тэр хөөрхөн гэгч нь инээмсэглэв. Тэгээд би: “Ааан, тэгвэл түрүүн хаалга шагайсан хүн…” гэхэд: “Манай макнае л сахилаггүйтэж байгаан” гэв. Би: “За за од болохоосоо өмнө явья даа, арай л дэндүү онигоонд орчихож” гэхэд тэр: “Хоол идээд яв л даа, бид өглөөний хоолоо идэх гэж байна, идчихээд угаасаа гарна. Тэгээд замаараа чамайг хүргээд өгье. Дотор чинь сайнгүй л байгаа биз дээ?” гэв. Би ч арай гэж босон бид хамтдаа өрөөнөөс гарцгаахад өөдөөс хамтлагын бусад гишүүд цоо ширтэж байв. Тэгтэл Сэнгри намайг харангуутаа л пэс хийтэл инээснээ амаа дарахад бусад нь бас дагаад л инээв. Ичиж үхэх гэж байсан ч бантаагүй юм шиг дүр эсгээд: “Өчигдөржин би жүжиг тоглосон юм шиг байна, та нарт лай учруулсан бол ёстой уучлаарай” гэхэд тэд зарим нь инээж, харин Топ: “Харин ч сонирхолтой байлаа” гээд хийж байсан юмаа үргэлжлүүлэв. “Одоо миний хийсэн өглөөний хоол бэлэн болох гэж байна” гээд Даесүнг инээмсэглэв. Би хальт инээчихээд 00-ын өрөөнд орон толинд өөрийгөө хараад цочсондоо ухаан алдахаа шахав. Будаг тал нь арилчихсан, үс тогонд цохиулчихсан юм шиг л хэдэн тийшээ сэгсийчихсэн… Шившиг шившиг. Түрүүн Сэнгри тэгээд л инээгээд байсан юм байна л даа гэж бодсоор нүүрээ угаагаад үсээ хальт самначихаад гарч ирээд Ёонгбае-руу эргэж: “Хөөе, би арай л дэндүү царайтай байсан байна ш дээ, чи яагаад хэлээгүй юм бэ?” гэхэд тэр инээмсэглэж: “Би тэгээд, Жэхи чи арай дэндүү царайтай байнаа” гэж хэлэх байсан юм уу?” гээд инээд алдав. Ха ха хөөрхөн гэдэг нь. Би тэдэнтэй хамт хоол идэнгээ тэдний ярихыг сонсож баахан инээв. Эд ч үнэхээр алиа юм аа, хамтдаа байхдаа уйддаггүй байхдаа. Ингээд энэ хүмүүстэй хамтдаа байх нь надад нэг л дотно мэдрэмжийг төрүүлж байлаа.

To be continued…

 

23 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. big bang / Nov 24 2012 7:31 PM

    Goy bna urgeljlel hurdan oruulaarai pls

  2. TaeRun / Nov 24 2012 7:33 PM

    goe bnaa🙂
    jinhneese iim ym bolwol shn bhku yu😛

  3. mika / Nov 24 2012 7:40 PM

    Хөөх би эхний уншсан хүнүүү :> Үнэхээр схн болжэээ яасан гоё юмбээ ямар азаар Тэддигийн бааранд орвоо🙂

  4. likekoreanpop / Nov 24 2012 7:43 PM

    Yostoi goy bna

  5. woolia / Nov 24 2012 7:52 PM

    yostoi goy

  6. icegirl / Nov 24 2012 7:59 PM

    uneheer goy uur hlh ch ug algadaa

  7. i love IU / Nov 24 2012 8:08 PM

    hwhehhe ymar ineedtein be bur ichej vhleee hahahah

  8. Jina! / Nov 24 2012 8:28 PM

    Solongoo!! Chi neg udur SURPRISE barij 2 zohiomj beg udur oruulaach bi tgl bayrlaad tatganaad unah bh :)) yooy aimr goe bna! Hurdan oruularai

  9. Tempo / Nov 24 2012 8:47 PM

    Сайхан бноооо амьдрал ухт шд ийм болх ч юм бил үү???

  10. enji / Nov 24 2012 8:52 PM

    waaa goy!!! Bayarlalaa🙂

  11. bb / Nov 24 2012 9:22 PM

    goy

  12. bigbang bigbang / Nov 24 2012 9:40 PM

    hooh wooow zugeer l woow yar goeiin bur air goe blson bnaa urgeljlel hezee oroh wee unshsan chin bur dogdlood bhiin kkk

  13. Suu Ra / Nov 24 2012 10:32 PM

    Ymar sana zowmorin be aaa

  14. V!P / Nov 24 2012 11:04 PM

    daraagiinxaa bolj ogwol xyrdan oryylaarai ., goy bn

  15. lily / Nov 24 2012 11:34 PM

    goe boljee amjilt daraagiihiig n tesen ydan huleejiina😉

  16. VIP, BlaCkJacK, HoTTesT / Nov 24 2012 11:40 PM

    Coooooool:):D

  17. moon / Nov 25 2012 12:28 AM

    yost goy bayarlala! ta 2to amjilt xusie!

  18. hushaa / Nov 25 2012 1:44 AM

    hihi arai l tsaraitai hehehe kkkkkkkkkk

  19. daesung / Nov 25 2012 12:51 PM

    bi teddygiin baarand oruulshiishdee

  20. daesung / Nov 25 2012 3:31 PM

    yoooooooooooy unen nice heleh ch ug oldohguinee, tsaashaa unshaad baih tusam unen sonirhOLTOI SANAGDAAD bna. unuudriin dotor 10-r hesgiin oruulj bolhuu?

  21. daesung guree / Nov 25 2012 8:56 PM

    hey batsan ner buu hus

  22. Taeyang / Nov 25 2012 9:08 PM

    uneheer goy ymaaa uri taeyangshi

  23. maralaa vip / Nov 26 2012 3:38 PM

    ystoi goy solongoo taeyangiin draa TOPiin zohionjiig oruulj ogooj pls pls……… hariu hvsie Solongooo

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: