Skip to content
November 22, 2012 / erikaterguun

[Зохиомж] Минийх л биш бол хэнийх ч биш (8-р хэсэг)

 

Бид явсаар үнэхээр цэвэр агаартай маш гоё газарт байрлах хоёр давхар тун даруухан хэрнээ их аятайхан байшингын үүдэнд ирээд бууцгаав. “Дотор хүн байхгүй биз дээ?” гэхэд тэр надруу хараад: “Мэдээж байгаа, манай гэрийнхэн байгаа” гэв. “Айн?” гээд алхаж байснаа шууд зогсоход тэр инээмсэглэж: “За тоглосон юм аа, юу гэж байх юм бэ?” гэв. Байшин доторх үнэхээр цэвэрхэн бас их тохьтой байв. Би тэрнээс энд хэр ойрхон ирдгийг нь асуухад тэр: “Манай гэрийнхэн энд бараг ирдэггүй, хааяа хамтлагынхан л ирдэг юм. Би заримдаа ганцаараа баймаар санагдсан үедээ ирдэг юмөө, бас найз охиноо дагуулж ирнэ гэж боддог байсан юм” гээд ичингүйрэв. “Хөөх, хариуг чинь хэлээгүй байхад шууд найз охиноо болгочих юмаа” гээд түүнрүү хартал тэр миний хажууд ирж суугаад: “Чиний хариуг эерэг байна гэж мэдээд л…” гээд инээмсэглэв. Тэрнийг ингэх тусам тэрэнд улам татагдаад байгаагаа мэдэж: “Та нар тэгээд найз охинтой болж болох юм уу? Гэрээтэй байдаг гэсэн биз дээ?” гэхэд: “Уг нь бол тийм, тэхдээ гэрээний хугацаа бараг л дуусаж байна. Тэгээд ч манай захирал тийм аймар хүн биш ээ, биднийг хэнээс ч илүү ойлгодог юм” гээд толгой дохив. “Танай хамтлагынхан тэгээд найз охидуудтай юм уу?” “Манай Жиёонг, биш ээ ЖД найз охинтой” гээд надруу харав. “Тийм үү? Тэгэхээр хүмүүс мэддэг гэсэн үг үү?” гээд гайхтал: “Аанхаа, эхэндээ нууж байсан ч сүүлдээ олонд зарласан. Яаж ч бодсон нуугаагүй нь дээр байдаг юм билээ, анхнаасаа л үнэнээ хэлсэн нь дээр” гэснээ тэр кермаанаасаа жижигхэн ууттай юм гаргаж ирээд надад өгөв. “Юу юм?” гэхэд тэр надруу харалгүйгээр: “Япон-д байхдаа чамд авсан юм аа, өгч чадахгүй байсаар одоо л…” гээд үнэхээр ичиж байгаа бололтой инээв. Би шууд уутыг задалтал цэнхэр өнгийн үнэхээр хөөрхөн энгэрийн зүүлт байв. Маш их баярлаж байсан ч бага зэрэг бие барихыг оролдлоо. Хэрэв надад Ёонгае биш өөр хэн нэгэн ийм гоё юм өгөөд тэр нь надад 100% таалагдах юм бол би зүгээр л бэлэг өгсөн хүнийг шууд л тэврээд авдаг зуршилтай. Даанч арай ч түүнийг тэвэрчихэж чадсангүй, түүнрүү хараад инээнгээ зөөлөн цохиод: “Ямар хайр хүрэм юм бэ? До Ёонгбае, та намайг үнэхээр сайн урхидаж байна шүү” гэхэд тэр хэлээ гарган инээмсэглэв. Удалгүй тэр надад гарынхаа хоолыг хийж өгч, бид хоёулахнаа байсан ч үнэхээр хөгжилтэй байлаа. Бид хоёр гадаа гарч ирээд тэр хавиар ярилцангаа баахан алхав. Тэрний гар байн байн миний гарыг шүргэж байсан ч тэр шууд хөтөлчихөж чадахгүй л байв. Энэ үед би тэрэнтэй шулуухан байхаар шийдэж: “Ёонгбае!” гээд доошоо харсан чигтээ тэрний нэрийг дуудахад тэр надруу харав. “Үнэнийг хэлэхэд би чамаас салмааргүй байна” гээд би бага зэрэг ичиж байсан ч түүнрүү харахад тэр үнэхээр серёзный царай гарган надруу харснаа: “Би ч бас” гэж маш аяархан хэлэв. “Чи надад маш их таалагддаг, даанч бид хоёр энэнээс илүү дотносож болохгүй, бүр ийм харьцаатай ч байж болохгүй юм шиг байна” гээд доошоо хартал тэр алхаж байснаа зогсоод миний урд гарч: “Яагаад?” гэж асуув. Харин би тэрэнрүү харсан чигтээ ярьж эхэллээ: “Энэ хорвоо дээр надад байгаа цорын ганц дотны минь хүн бол миний найз На Хэин… Тэр миний хувьд юугаар ч сольшгүй үнэтэй эрдэнэ бас тэрний эцэг эх бол миний насаараа ачийг нь хариулж амьдрах ёстой хүмүүс. Өнөөдрийг хүртэл Хэин бид хоёр нэг ч удаа үнэн сэтгэлээсээ бие биенээ гомдоож, уурлуулж байсан удаагүй. Одоо харин яг миний урд зогсож байгаа хүнээс болж бидний найзын нандин холбоонд сэв сууж магадгүй болоод байна… Яагаад гэж үү? Яагаад гэвэл бид хоёул хоёулаа тэр хүнд дурлачихсан” гээд Ёонгбае руу харахад тэр миний яриаг тун анхааралтай сонсож байснаа толгойгоо гудайлган чив чимээгүй болов. Надад үнэхээр гунигтай санагдаж эхлэв. Тэгтэл Ёонгбае: “Бид яагаад танай найзаас болж хамтдаа байж болохгүй гэж… Би На Хэин-ийг сайн ч танихгүй шүү дээ” гэв. “Наадах чинь л асуудал болоод байна Ёонгбае, чи түүнийг сайн танихгүй ч гэсэн тэрний хувьд чи хамгийн сайн таньдаг хүн нь… Би хэрвээ чамтай холбоотой байх юм бол… Хэин хэзээ нэгэн цагт мэднэ. Тэр үед би түүнийг үнэхээр удаан хугацааны турш хуурсан маш муу найз болох болно ш дээ. Хэин-ийн чамайг гэсэн сэтгэл нь зүгээр л нэг шүтэн бишрэгчийн зүрх биш. Тэр чамд хайртай. Тийм болохоор би чамд илүү их дасахаасаа өмнө…” гээд би чимээгүй боллоо.

Энэнээс хойш бид хоёр юу ч ярьсангүй тэр зүгээр л зарим үед инээмсэглэн намайг хүргэж өгөв. Би замдаа явж байхдаа маш их эргэлзэж байлаа. Түрүүний зүйлүүдийг шал дэмий ч хэлдэг байж уу? Тэр ямар надтай гэрлэх гэж байгаа биш, би хэтэрхий их юм бодсон юм болов уу? За за ямар хамаатай юм… Би зүгээр л асуудлыг шийдэж болохгүй болохоос нь өмнө нэг тийш нь болгохыг л хүссэн. Бид манай гадаа ирэхэд тэр надруу харалгүйгээр: “Сайхан амраарай, Жэхи” гэв. Би харин түүнрүү харж байгаад сайхан амраарай гээд машинаас нь буув. Үнэндээ зүгээр л тэрнийг чангаас чанга тэврээд хамтдаа л баймаар байлаа. Намайг буугаад яг гэрлүүгээ алхтал хойноос Ёонгбае машинаасаа буунгаа намайг дуудав. Тэрэнлүү маш хурдан эргэж хартал тэр надад ямар нэгэн юм хэлэх гэж байгаа бололтой надруу алхав. Яг энэ үед өөр хэн нэгэн хаанаас ч юм: “Жэхи!” гэж миний нэрээр дуудах нь сонсогдлоо. Тэр дууны зүг эргээд хартал манай хаалганы дэргэдээс Сону /ex найз залуу/ гараад ирэв. Тэрнийг хараад гайхахад тэр өөдөөс: “Оройтож байна шүү, зөндөө удаан хүлээлээ” гээд Ёонгбае-руу энэ хэн бэ гэсэн янзтай харангаа надруу дөхөв. Харин Ёонгбае надруу алхаж байснаа алгуурхан зогсож, юм хэлэх гэж байсан ч болиод нүүрээ буруулж өөр тийшээ харав. Би Сону-руу нэг хараад Ёонгбае-руу нэг харахад тэр надруу хальт харснаа: “За, би явья даа” гэсээр машиндаа суугаад хөдлөөд явчихав. Би Сону-руу хараад: “Чи энд юу хийж байгаан бэ, хар орой болсон хойно?” гэхэд тэр: “Чи өөрөө хар орой болсон хойно хаана байж байгаад ирж байгаан?” гэв. “Сону, би чамд хэлсэн ш дээ. Яагаад намайг тайван орхихгүй байгаа юм бэ? Хоёулаа аль дээр л чамайг Англи явахаас чинь өмнө л салсан биз дээ?” гэхэд: “Жэхи, битгий ингэ л дээ. Саяын залуу чинь…” гэхэд нь би яриаг нь таслаж: “Хөөе, Ким Сону! Намайг сайхан ааш гаргаж байгаа дээр яваарай” гээд муухай харчихаад гэрлүүгээ оров. Харин тэр ардаас: “За за өнөөдөртөө ингээд явлаа, сайхан амраарай” гэсээр л тэнэг юм шиг хоцров.

Чөтгөр ав. Энэ эргүү одоо яахаараа ийм үед гарч ирдэг байнаа? Ёонгбае надад юу гэж хэлэх гэж байсан юм болоо? Тэр одоо намайг өөрөөс нь гадна өөр залуучуудтай уулздаг юм байна гэж бодож байгаа даа. FUCK! Ёстой тэнэг юм. Тэгээд бас гадаа харанхуй байсан юм чинь Сону арай ч Ёонгбае-ийг таньчихаагүй байлгүй дээ гэж бодсоор унтахаар зэхэв. Орондоо орчихоод утсаа гаргаж ирээд устгаагүй байсан Ёонгбае-ийн мессежүүдийг уншиж байтал Хэин-ээс мессеж ирэв. “Өнөөдөржин утсаа ч авахгүй хайччихсан юм бэ? Чи нэг л ноотой шүү, заза уулзаж байгаал зодохоос. Сайхан амраарай миний хөөрхөн ажима” гэсэн байв. Хэин минь дээ, найз нь яахийн бэ?

Маргааш өглөө дөнгөж болсон уу гүй юу Хэин манайд орж ирээд намайг манаад суучихав. Тэгээд намайг татсаар гэрээс гараад надад төлөвлөгөөгөө хэлэв. “Өнөөдөр би жинхнээсээ Тэяанг-тай уулзана. Зөндөө л удаан хүлээлээ ш дээ. Би залгалаа шүү” гээд наашаа хараад хөмсгөө хөдөлгөв. Би хариулсангүй. Тэр утсаа гаргаж ирээд түүнрүү залгаад speaker дээр нь тавих гэхэд нь би болиулав. Яриаг нь сонсох хүсэл алга. Хэин хоёр ч удаа залгаж байж түүнтэй холбогдов. Тэгээд хамтдаа оройн хоол идэхээр боллоо. Би Ёонгбае-ийг зөвшөөрнө гэдгийг мэдэж байсан, угаасаа тэр дэндүү эелдэг, яг л хүүхэд шиг. Хэин: “Аааааааа, за явья. Одоо яанаа, би ямар харагдаж байна?” гээд л эхлэв. “Хэинаа, би явмааргүй байнаа. Чи ганцаараа л явчихаач дээ. Би харилаа” гэхэд тэр уурлаж: “За юу вэ? Би яг л ганцаараа явна шд. Хоёулаа байнга л хамт байдаг шдээ, зүгээр явья аа, маяглаад бай” гээд намайг чирэв.

Бид хоёр bainga Hein-iin aav eejtei tsug ordog европ ресторанд орж ирэв. Хэин: “Тэр арай ирээгүй байнаа, тийшээ очоод суучихья” гээд нэлээн цаана байрлах ширээнд суув. “Чи яацын бэ? Нээх сонин дуугай л суугаад байхын. Одоо Тэяанг ирэхлээр найз нь сандраад бараг юм ярихгүй. Тийм болохоор чи бид хоёрыг хөгжөөнө шүү, ок” гээд Хэин намайг үнсэв. “Хэинаа, үнэндээ…” гээд яг хэлэх гэтэл тэр: “Яанаа, тэр ирж байна” гэв. За би ч тэрний заасан зүгрүү өөртөө дэндүү итгэлгүй харахад Ёонгбае наашаа харсаар ирж яваа харагдав. Ирээд бид хоёртоi мэндлэнгээ: “Уучлаарай, зам түгжрээд” гэснээ надруу хальт хараад харцаа буруулав. Хэин ч нар нь гаран: “Зүгээрээ, бид хоёр бас сая л ирсэн, зав гаргаж хамт хооллож байгаад чинь баярлалаа Тэянгши” гэхэд Ёонгбае зүгээр л чимээгүй инээмсэглэв. Хэин үргэлжлүүлж: “Энэ манай найз, танилцаарай” гээд надруу заав. Ёооё арайчдээ, яг кино шиг. Ийм юм бас байдгаа. Би Ёонгбае-руу харахгүйгээр: “Сайн уу, таатай байна” гэж хэлэв. Тэр хариу хэлсэнгүй, бодвол бас л зүгээр л инээмсэглэж байгаа байх. Миний царай яг одоо ямар харагдаж байгааг би ерөнхийдөө төсөөлж л байна. Уур маш их хүрч, гараад явчихмаар л санагдаж байв. Бид хоолны захиалгаа өгчихөөд тэнэг юм шиг л чимээгүй сууцгааж байв. Хэин заримдаа ганц хоёр үг дуугарч, тэд Япон дахь клипний зураг авалтын тухай ярилцана. Тэгтэл Ёонгбае: “Нээрээ клип маргаашнаас цацагдаж эхлэнэ” гээд Хэинруу нэг харснаа надруу нэг харав. Хэин инээмсэглэж байснаа надруу хараад: “Манай найз уул нь их яриа, өнөөдөр Тэяангши-г хараад шоконд орчихсон юм шиг байна” гээд тас тас хөхрөв. Нэг иймэрхүү байдалтай бид гурав арай гэж хооллож дуусав. Дуусав уу гүй юу Ёонгбае ширээнээс босож: “За би явья даа, сайхан хоололлоо” гээд Хэин-ийг ямар нэг юм хэлэхээс өмнө бушуухан гараад явчихав. Харин Хэин араас нь: “Өө… за за” гэсээр хоцров. Би ч шокийн байдалтай хэвээрээ чимээгүй л байв. “Ёооё, за ямар ч л байсан хоол цуг иднээ гэдэг чинь… дахиад уулзах дохиоо гэсэн үг, мөн үү?” гээд Хэин надруу харав. “За за, явья аа. Дахиж би чиний болзоонд цуг явахгүй шүү” гэсээр бид ресторанаас гарав.

To be continued…

Jester0214: Би нь өнөө орой тийшээ мэдээлэл хийх байхаааа…🙂 жоохон л хүлээчих.. хальт гарчаад гэртээ ирнэ..

34 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. daesung / Nov 22 2012 4:06 PM

    wow nice uneheer goy bainaa dahiad hurdan hiigerei bi hamgiin turuund unshlaa shuu

  2. VIP, BlaCkJacK, HoTTesT / Nov 22 2012 4:13 PM

    OMG yaaaamr saihniin be:)

  3. daesung / Nov 22 2012 4:17 PM

    saynii setgegdliig unshaagui baihdaa hiisen unshhad bur goy bn

  4. daesung / Nov 22 2012 4:21 PM

    nice

  5. daesung / Nov 22 2012 4:22 PM

    nice daesungiin zohiomj hiigeerei olon hesegtei shuu zaaaval guiy please please

  6. Jina! / Nov 22 2012 4:23 PM

    Yaay tasarhai vnen lag yooy hurdan hurdan next parttt

  7. daesung / Nov 22 2012 4:24 PM

    ene setgegdluudiig bi bichsen shuu setgel hoorood bn

  8. bb / Nov 22 2012 4:59 PM

    wow unen goy

  9. bigbang bigbang / Nov 22 2012 5:00 PM

    hihi deasungaa ymar hoorhon ym bee oriinhoosoo busdiig ni ain kkk

  10. namyeol / Nov 22 2012 5:26 PM

    gooooy amjilt!:)

  11. oyuka / Nov 22 2012 5:40 PM

    thanks

  12. Lustre / Nov 22 2012 6:35 PM

    Jester0214: Thanks for your return🙂

  13. uuskuu / Nov 22 2012 6:49 PM

    goy boljiin amjilt!!!

  14. moon / Nov 22 2012 6:59 PM

    amjilt! 2uland chn bayarlala!

  15. Suu Ra / Nov 22 2012 7:04 PM

    aaaaaaaaaaaaaaaa unen goy yooooo

  16. oyuk / Nov 22 2012 7:20 PM

    huuh timu huleejiy bayrlalaa amjilt🙂

  17. enji / Nov 22 2012 7:31 PM

    Waaaa goy! Erika solongo 2too bayarlalaa! Amjilt!!🙂

  18. Tempo / Nov 22 2012 7:49 PM

    Гоё байна Зохиолч доо Админдаа баярласнаа хэльу Үнсий МУАК!!!!!!!!❤

  19. daesung / Nov 22 2012 8:51 PM

    woow unen nice, ulmal sonirholtoi bolool, tsaashaa unsmaar bna horhoi hurchlee hurdan oruulaarai pls pls pls pls… ADMIN bolon SOLONGOODOO bayrlasnaa ilerhiiley thank you.❤❤❤

  20. likekoreanpop / Nov 22 2012 9:09 PM

    unen nice!!!

  21. KOsi / Nov 22 2012 9:40 PM

    Гоё байна баярлалаа харин TOP орсон өгүүллэг хийж болку юу гуйж байна :))

    • Solongo / Nov 23 2012 3:44 AM

      Udahgui hiinee, gehdee bichej ch ehleegui baina ^^

      • KOsi / Nov 24 2012 9:34 PM

        за ёстой баярлалаа гоё болно гэж найдаж байна энэ өгүүллэг бол бүр хааан ч бхгү гоё өгүүллэг :)) баярлала😀❤

  22. daesung / Nov 22 2012 10:12 PM

    yagaad ner hulgailaad bn duu

  23. woolia / Nov 22 2012 10:23 PM

    goy bna

  24. High / Nov 22 2012 11:34 PM

    GD naiz ohintoi yumuu?

    • Solongo / Nov 23 2012 7:21 PM

      Hervee minii bichsen umnuh zohiomjiig unshsan bol GD nz ohintoi bolj baigaa tuhai gardag yum. Ene udaagiinh TY-iin tuhai bolovch urgeljlel ni gej oilgoj bolno.

  25. mika / Nov 22 2012 11:57 PM

    Оммоо гайхалтай бна🙂

  26. ЗуКа ♥ WonderFul Queen ♥ / Nov 23 2012 11:34 AM


    Гхалтай

  27. hulan / Nov 23 2012 12:35 PM

    ymap goy yum be????????????????????????????????????????? nice2 bna

  28. icegirl / Nov 23 2012 7:22 PM

    uneheer sonirholtoi yumaa

  29. dawka / Nov 25 2012 8:50 PM

    sonirholtoi ymaaa nice uri taeyangshi

  30. daesung guree / Nov 25 2012 8:53 PM

    bi neree oorchlood iim bolgoloo my ner bas orson shuu solongoo aniadaa bayrllalaa bi bol joojkon huu 15 tai tehdee tanidaa love shuu

  31. daesung guree / Nov 25 2012 8:54 PM

    hulaan taniltsiildaa guiy

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: