Skip to content
November 20, 2012 / erikaterguun

[Зохиомж] Минийх л биш бол хэнийх ч биш (7-р хэсэг)

Хагасайн өдөр. Хэин загварын агентлаг руугаа явсан хойгуур нь надад хийх юм олдохгүй гэртээ сууж байлаа. Тэгээд Ёонгбае-руу залгамаар санагдаад залгах уу яах уу гээд эргэлзээд сууж байтал Ёонгбае мессеж бичээд орой клуб-д уулзая гэлээ. Тэрэнтэй уулзаад юу гэж хэлнээ, нөгөө хариугаа л гэх байх даа. Ядаж байхад Хэинтэй хамт явж болохгүй байдаг… За за ямар ч байсан энэ удаад очоод уулзнаа.

Орой боллоо. Би нээх ч гоёж гоодсонгүй, энгийн л нэг хувцастай гэрээсээ гараад Teddy-гийн баарны үүдэнд  ирэв. Тэгээд Ёонгбае-руу мессеж бичихэд тэр намайг авахаар гарч ирлээ. Тэр бас л нөгөө маскаа зүүсэн байх бөгөөд хэдий царай нь сайн харагдахгүй байсан ч түүний нүдийг хараад би инээж байгааг нь мэдэв. Тэр чинь хөөрхөн гэгч нь нүдээрээ инээдэг шүү дээ. Тэр намайг дагуулаад баарны дээшээ гарч нэг том өрөөнд орж ирэв. Энэ өрөөнд Биг Банг-ийнхан мөн Teddy ч бас байв. Өрөөнд яг диваны өөдөөс харуулж байрлуулсан томоос том дэлгэц байх бөгөөд тэрэн дээр бааранд болж байгаа үйл явдал тэр чигээрээ харагдаж байв. Би баахан танихгүй хүмүүс дунд ороод ирсэндээ бага зэрэг санаа зовж, ядаж байхад ийм үед энэ хамтлагийнханд харагдаад байхдаа яахав дээ, жаахан гоёдог байж. Тэд бүгд миний өөдөөс харж харин Teddy урдаа laptop тавьчихсан тэрэн дээрээ ямар нэг юм хийж байгаа харагдлаа. Тэр яг л зурган дээр байдаг шигээ царайтай юм байна. Хэзээ ч билээ би тэрний зургыг хаа нэгтээгээс харж байсан юм байна. Би өрөөнд байсан хүмүүстэй мэндлэхээ ч мартаад Ёонгбае-руу дөхөж: “Энд яах гэж орж ирсийн?” гэж аминдаа л аяархан асуухад бүгд сонсчихсон намайг дор дороо шоолов. Тэгтэл Ёонгбае надруу хараад яг над шиг шивнэж: “Чамайг тэдэнтэй танилцуулах гэсийн” гээд инээв. Энэ үед би өрөөн доторх хүмүүсрүү хараад мэндлэнгээ хальт бөхийхөд тэд хариу мэндлэв. Teddy: “За манай Ёонгбае-ийн амны хэллэг болоод байгаа охин уу?” гээд надруу инээв. Би харин хальт өөдөөс нь худлаа инээчихээд Ёонгбае-руу харахад тэр миний өөдөөс харсангүй доошоо харсан чигтээ инээж байв. Диван дээр сууж байгаа 4 гишүүний нэг нь надруу хөмсөгөө зангидаж, амаа жимийж байгаад л дээрээс доош хүртэл нухацтай харав. Энэ нөгөө аль дээр Хэин-ийн харчихаад орилоод байсан энэ баарны шатан дээр Ёонгбае-тай юм ярьж байгаад гараад явдаг залуу мөн л байна. Юун сүрхий хардаг юм. Би тэдэнтэй хамт нэг ширээнд суухад нөгөө надруу хараад байсан гишүүн нь өөдөөс гараа сунгаад: “Би Биг Банг-ийн макнае Сэнгри байна, биднийг мэддэггүй гэхээр чинь нэг л итгэмээргүй санагдаад байх юм” гэв. “Харин би зурагт үздэггүй байж л дээ” гээд инээхэд Ёонгбае намайг дагаад инээв. Тэгтэл шар үстэй бас нэг нүдээрээ инээсэн гишүүн нь: “Чи ёстой гоё бүжиглэдэг юм байна лээ шд, бид нар та 2-ыг бүжиглэж байхыг харсан” гээд нөгөө том дэлгэцрүү заахад Сэнгри нь: “Дараа нь надтай бас бүжгээр үзэж болно шүү” гэв. Би тэдэнтэй хальт юм ярьж, макнае Сэнгри надаас байн байн л Хэин бид хоёрын тухай асууна. Ёонгбае үнэхээр миний тухай бүгдийг хамтлагынхандаа ярьдаг байж таарлаа шүү. Тэгээд бас энэ хамтлагынхан миний бодсноос хамаагүй эелдэг юм гээч.  Ингэсээр Ёонгбае бид хоёрыг доор бууж ирэхэд уянгын хөгжим эгшиглэж байв. Тэяанг надруу харснаа миний өөдөөс гараа сунгалаа. Тэгснээ өөдөөс харж чадахгүй өөр тийшээ ширтэв. Би тэрний гаран дээр гараа тавиад бид уянгын дуун дээр бүжиглэж эхлэв. Би ч бас тэрнээс ялгаагүй сандарч байлаа. Бид бүжиглэж байхдаа өөд өөдөөсөө нэг ч харсангүй, нэг ч үг сольсонгүй чимээгүй чигтээ хоёр ч аян дээр бүжиглэв. Энэ үед миний утсанд Хэин-ээс дуудлага ирэхэд би Хэин-ийг манай гэрт ирчихсэн байгаан байна гэдгийг мэдээд явахаар болов. Тэгээд Ёонгбае-руу эргэж: “За за би явлаа шүү, оройтчихож” гэхэд тэр чимээгүй намайг татаад хамтдаа гадаа гарч ирэв. Тэр намайг хүргэж өгөхөөр бид хамтдаа алхаж байтал бидний урд явж байсан 2 охин тэрнийг таниад шууд л орилж эхлэхэд Ёонгбае надтай цуг цаашаа алхах боломжгүй болж гялс надруу эргээд: “Нөгөөдөр оройн 6н цагт 63 давхарын доор уулзая” гэж хэлээд л гүйгээд явчихав.

Маргааш нь Хэин бид хоёр хамтдаа гадуур баахан явж цагийг зугаатай өнгрөөж байв. Гэнэт Хэин: “Хүүе, би одоо Тэяанг-руу мессеж биччих үү? Ингээд удаад байвал тэр намайг мартлаа ш дээ, чи юу гэж бодож байна? Уулзая гэвэл тэр завтай болов уу?” гээд өөдөөс харав. “Харин л дээ, чи өөрөө л мэдэхгүй юу дөө” гээд доошоо харав. Хэин утсаа гаргаж ирээд мсж бичиж эхлэв. Надад юу гэж бичиж байгаа нь ч сонин биш байлаа. Нэлээн хэдэн минут өнгөрсөн ч Тэяангаас хариу ирсэнгүй. Хэин: “Ёооё, яагаад хариу бичихгүй байгаан болоо? Завгүй байгаан болуу? Шууд л залгадаг байж” гэснээ түүнрүү speaker дээр нь тавьж байгаад залгав. Нэлээн дуудуулж байж Ёонгбае утсаа авав.

–          Байна уу?

–          Аан, байнаа. Сайн уу Тэяангши.

–          Сайн, сайн байна уу? Хэн бэ?

–          Би байнаа, На Хэин… Санаж байна уу? Японд би дугаарыг чинь авсан ш дээ.

–          /Тэр нэлээн удаан чимээгүй байж байснаа/Аан, удаан уулзсангүй шүү.

–          Хэхэ, харин тиймээ. Би чамруу сая мсж бичсэн шд.

–          Аан, би бага зэрэг завгүй байна л даа.

–          Тийм үү? Тэянгши, маргааш хамтдаа оройн хоол идэх үү? /Үгүй байлгүй дээ, маргааш 6-н цагт би Ёонгбае-тай уулзах ёстой шүү дээ/

–          Аан уучлаарай, би маргааш уулзалттай юм л даа.

–          Ммм, тийм үү? Чи хэзээ надтай уулзах боломжтой вэ? /Хэин надруу хараад хэлээ гаргав/

–          Сайн хэлж мэдэхгүй л байна.

–          За за ямар ч байсан надтай хамт оройн хоол иднэ шүү, хэхэ.

–          Хэхэ, ойлголоо.

Хэин утсаа таслаад дахин дахин үсэрч: “Тэр яагаад ийм хөөрхөн эелдэг юм болоо? Ёоо би хүлээж тэсэхгүй нь ээ. Яанаа, ямар ч байсан тэр надтай уулзах л юм байна” гээд үнэн сэтгэлээсээ баярлав. Тэгснээ: “Энэ удаад үнэхээр дурлалынхаа төлөө тэмцэнээ” гэв. Энэ бүхэн надад үнэхээр тэнэг санагдав. Хэин-д хэлэх гээд л ам гацчихаад байх юм, яах вэ? Маргааш орой болж би уулзалтын газарлуугаа явахаар алхаж байв. Одоо шууд тэрэнд хэлдэг юм билүү? Энэнээс илүү гүнзгий харьцаатай болохоосоо өмнө дахиад уулзахаа больё гэж… Ёооё, сүртэй дотносоогүйн байжийж гэнэт уулзахаа больё энэ тэр гээд л намайг яг юмтай юм байна гэж бодох байх даа. Ингэсээр намайг очиход Ёонгбае аль хэдийн ирчихсэн хаалганы дэргэдэх сандал шиг юман дээр сууж байснаа намайг хараад босов. Би дотроо за за шууд очоод л тэрэнтэй дотносож чадахгүй гэж хэлээд л явчихья гэж шийдээд түүнрүү алхтал тэр өөдөөс тосож ирээд: “Оройн мэнд. Өнөөдрийг би төлөвлөчихсөн байгаа, чи дургүйцэхгүй бол хоёулаа манай зуслангын байшинруу явцгаая” гээд үнэхээр хөөрхөн инээснээ: “Тэнд хүнгүй болохоор санаа зоволтгүй” гэв. Ёооё новш гэж… Тэрнийг харахлээр л хамаг хэлэх гэж байсан юмаа умартчих юмаа, цаанаа л нэг дулаахан хүн шүү. Явахгүй гэж үнэхээр хэлж чадахгүй нь. “Хүнгүй газар очиж яах гэж байгаан?”гээд түүнрүү ширттэл тэр бага зэрэг сандарч: “Үгүй ээ, чиний бодож байгаа шиг биш ээ. Зүгээр л хүн багатай газар очвол чамд арай тухтай байх юм болов уу гээд л” гэснээ нээх хөөрхөн бантаж: “Хоёулаа танилцсанаасаа хойш тухтай бараг уулзсангүй шүү дээ, тэхдээ чи хүсэхгүй байгаа бол…” гээд доошоо харав. Ёооё энэ ёстой эгдүүтэй хөөрхөн золиг юмаа гэж бодоод пэс хийтэл инээж: “Хаха, заза тоглосон юмаа. Юу гэж л тийм юм бодохов дээ. Явья” гээд түүнрүү инээнгээ сугадтал тэр нөгөө л гаргадагаараа л хэлээ гаргаж инээмсэглэв.

Үргэлжлэл удахгүй…

Солонго: Зохиомжийг минь шимтэн уншиж байгаа та нартаа баярлалаа. Нэг юм хэлэх гэсэн юм, Би зохиомжоо нэг өнжөөд Jester админ руу явуулсаг. Намайг явуулсан дариуд л Jester админ зохиомжийг минь хийж өгдөг болохоор админыг битгий буруутга гэж та нараас гуйя. Бас би админ болох ямар ч сонирхол байхгүйээ хэхэ, тийм болохоор Jester админыг ч бас ойлгоорой, заримдаа цаг зав бага байх үе надад ч гэсэн байдаг юм. За тэгээд үргэлжлүүлээд уншаад комментоо үлдээгээрэй, баярлалаа.

29 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. Suu Ra / Nov 20 2012 7:53 PM

    aaaaa orjij unshlaaa hoorhon shuu

  2. Suu Ra / Nov 20 2012 8:02 PM

    Aaaaaaa helh j ug algaaa unengoy

  3. bb / Nov 20 2012 8:02 PM

    estoi goy bayarlalaa

  4. big bang / Nov 20 2012 8:08 PM

    yooo ystoi goi thanks

  5. i love IU / Nov 20 2012 8:19 PM

    bayrallaaa

  6. namyeol / Nov 20 2012 8:24 PM

    goy amjilt🙂

  7. oyuka / Nov 20 2012 8:26 PM

    thanks

  8. Jina! / Nov 20 2012 8:28 PM

    Yooy aimr goe bna hurdan daraagiih ni! Zarim jester admin zohiomjoo martchihdag ym shg bna lee

  9. hushaa / Nov 20 2012 9:07 PM

    yamar hetsuu um be ene 2

  10. likekoreanpop / Nov 20 2012 9:14 PM

    yostoi goy boljee thanks

  11. 21minzy / Nov 20 2012 9:17 PM

    ulam l hetsuu bolood bh yum

  12. baljaa / Nov 20 2012 9:21 PM

    aaaaaaaaaaaaaa ymar goy yum be

  13. icegirl / Nov 20 2012 9:23 PM

    tnq daraagiin hesgiine huleej baiy nz ni ystoi shawriin haalt yumaa he2

  14. T.O.P / Nov 20 2012 11:29 PM

    goe bolj bn shuu amjilt

  15. moon / Nov 20 2012 11:39 PM

    yostoi goy bje! ene zohiomjig orulj ogj bga admindaa bayarlalaa!

  16. TuuL / Nov 21 2012 12:31 AM

    ulam l aazgai hudulguud bhiin

  17. ЗуКа ♥ WonderFul Queen ♥ / Nov 21 2012 1:00 AM

  18. uuskuu / Nov 21 2012 11:48 AM

    thanks goy bna

  19. daesung / Nov 21 2012 11:59 AM

    nice uragshaa

  20. daesung / Nov 21 2012 12:20 PM

    helehch ug alga unen nice, 21bigbang unen caak shuu!!! amjilt

  21. Boloroo / Nov 21 2012 4:04 PM

    uneher goe bolje bur heleh sxan uge ch olku bn amjilt

  22. urin / Nov 21 2012 7:41 PM

    vneheer goe bolson baina. erch hvchtei baij ilvv ihiig bicheerei.

  23. Taeyang-Enji / Nov 21 2012 8:18 PM

    egduutei shuu uri taeyangshi byrlaa goy bolson bn

  24. Tempo / Nov 21 2012 8:33 PM

    Goy bolson bna amjiltiin deediig husen erooj bn. Erkkl bat orshih boltogua !!!!!!!

  25. VIP, BlaCkJacK, HoTTesT / Nov 21 2012 10:35 PM

    OMG huleej tevchishguin:))

  26. cataract eye drops / Nov 22 2012 11:08 AM

    Нэг орой би гэртээ байж байтал Ёонгбае-с мессеж ирлээ. “Салхилмаар байна уу?” Өө бурхан минь, ингэж нэг тэрэнтэй дахиж уулзах боломж гардаг юм байна гэж бодоод түүнийг хүлээв. Удалгүй тэр ирж, намайг гарахад тэр үнэхээр эелдэгээр намайг угтав. Улам царайлаг болчихсон ч юм шиг. Бид Хан мөрний эрэг дээр ярилцан сууж байв. Тэр надад: “Би ажлаар Япон явахаар болсон, тэгээд чамд хэлэх гээд л…” гээд наашаа харав. “Өө, тийм үү? Тэгээд хэзээ эргэж ирэхийн?” “Нээх удахгүй ээ, үсрээд л 2 долоо хонох байх” гээд тэр кермаанаасаа ipot гаргаж ирээд надад өгөв. Би тэрэнрүү асуусан харцаар хартал тэр: “Энд дандаа миний сонсох дуртай дуунууд байгаа, чи сонсоод үзээрэй” гээд инээмсэглэв. Надад яагаад ч юм тэрнийг явуулмааргүй санагдаж байлаа. Тэгээд тэрнээс урьд нь асууж байгаагүй ч, асуухыг хүсэж байсан асуултаа асуулаа: “Чи урьд нь найз охинтой байсан уу? Мэдээж байсан л байх л даа” гээд хариу хүлээтэл тэр доошоо харсан чигтээ: “Чи анхных нь болох уу?” гэв. Гадаа харанхуй байсан тулдаа л миний хацар улааж байгаа нь тэрэнд харагдаагүй байх. Би чинь уул нь хэр бараг юманд бантдаггүй дээ, чааваас гэж… Сэтгэл ингэж их хөдөлж байгааг бодоход би яах аргагүй тэрэнд үнэхээр татагдсан бололтой. “Юу вэ? Худлаа яриад л… Чи яалаа гэж нэг ч удаа үерхэж үзээгүй байдгын?” гэхэд тэр: “Нээрээ, үзээгүй…” гээд чимээгүй болсноо: “Харин чи?” гэв. “Би юу? Би найз залуутай байгаагүй биш байсан тэхдээ салаад уджийнөө” гэхэд тэр: “ Намайг Японоос ирэхлээр хариугаа хэлээрэй” гэв. Би: “Хөөе, хоёулаа ердөө 2 дохоо л уулзаж байна ш дээ” гээд тэрнийг зөөлхөн цохьтол тэр: “Утсаар ярьж, мессеж бичсэнээ тооцвол тоогоо алдсан ш дээ” гээд нээх хөөрхөн нүдээрээ инээв. Би ч тэрнийг дагаж инээгээд: “За бараг л тийм дээ, юу ч гэсэн яваад ир” гэхэд тэр инээсэн чигтээ толгой дохив. Бид хоёр нэлээн орой болтол тэнд янз бүрийн юмны талаар ярилцаж надад тэрнээс холдмооргүй л санагдаад байлаа. Бид манай гадаа ирээд би: “Сайн яваад ирээрэй, Ёонгбае” гэхэд тэр: “Сайн сууж байгаарай, Жэхи” гээд инээмсэглэв. Хөөрхөн золиг.

  27. jojo / Nov 22 2012 12:44 PM

    hi adminuuda gd iin one of a kind albumiig tataj avahaar dahiad hiij ogch boloh uu omnoh dr ni tataj avch chadagui usttsan bn le dahiad hiigeed ogooch tehuu pls pls pls

  28. bigbang bigbang / Nov 22 2012 1:49 PM

    hi adminaa zohiomj orkuumuu zawgu nbgaag chin medjiina ld aa ghda tanaihaas oor barag medeelel oruuldag sait algoo kkk zohiomjoo hurdan oruulaarai pls

  29. bigbang bigbang / Nov 22 2012 1:50 PM

    oor medeelel bas oruulkuumuu?

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: