Skip to content
November 18, 2012 / erikaterguun

[Зохиомж] Минийх л биш бол хэнийх ч биш (6-р хэсэг)

 

Миний ам гацчихаад Хэин-д хэлэх гэж байсан юмаа шууд залгичихав. Тэгэхээр миний хамгийн дотны найз яг одоо миний дурлачихаад байгаа залууд сайн болчихсон гэсэн үг үү? Сайн ч биш бүр хайртай болчихсон гэж үү? Хэин-ийг Биг Банг-ийг тэр тусмаа Тэяанг-ийг шүтдэг гэдгийг нь мэддэг байсан ч арай ч ийм юм болно гэж бодсонгүй… Би шоконд орчихсон юм шиг чимээгүй зогсоод байсанд Хэин: “Хүүе ээ, хүн юм яриад байхад сонсож байна уу? Намайг нэг ч залгаагүй гээд гомдчихсон юм уу?” гээд инээв. “Үгүй ээ, зүгээр л чамайг аймар их санасан шүү, авгай минь” гэж хэлээд түүнийг тэврэв.

Бид хоёр Хэин-ийд цуг хонох гээд орон дээр нь хэвтэж байв. Тэр зогсоо зайгүй Тэяанг, Тэяанг гэж үглэнэ. Би тэрнээс: “ Чи тэр Тэяанг-тайгаа ямар харьцаатай байсан болоод сайн болчихдог байнаа?” гээд түүнрүү харахад: “Зүгээр л, тэр хэтэрхий нүдэнд дулаахан бас нээх хөөрхөн. Ичиж байгаа энтэр нь… аймар эелдэг. Клипний зураг авалт болж байхад надад зөндөө санаа тавьсан, тэгээд бас дээр манай сургууль дээр ирэхдээ намайг тайзан дээр гаргаж ирснээ хүртэл санаж байна лээ гээд боддоо, би яг таалагдсан байгаа биз дээ?” гээд л нүүрээ дараад л чанга чанга инээв. Тэгээд үргэлжлүүлж: “Чиний нөгөө бүжигчин залуу яасан бэ? Холбоотой байгаа юу? Уулзсан уу? Ямар байна?” гэв. Би бүр юу гэж хариулахаа ч мэдсэнгүй, уур хүрч байгааг мэдрэв. Тэгсэн ч би яалаа гэж Хэин-дээ уурлахав, энэ ямар тэрний буруу биш… “Тэр залуу юу? Холбоотой байгөө” гээд доошоо харахад тэр: “Яасан чамд таалагдахгүй байгаа юм уу?” гэв. Би зүгээр л инээчихээд: “За за унтьяаааа, би яг тасарлаа” гээд худлаа инээв. Үнэндээ шөнөжин миний нойр хүрсэнгүй.

Маргааш нь хичээл дээрээ байж байтал утас дугарав. Энэ Ёонгбае байв.

–          Байна уу?

–          Hey, би ирчихлээ.

–          Тийм байна, чи ирчихэж.

–          Өчигдөр залгах гэсэн ядраад шууд унтчихсан байна лээ.

–          Ооооооон, тийм үү?

–          Чи юу хийж байна? Хаана байгаан?

–          Хичээл дээрээ л…

–          Чи хэзээ завтай вэ, Жэхи?

–          Би чам шиг завгүй ажилдаггүй болохоор ихэнхдээ завтай ш дээ.

–          Хэхэ. Надтай орой уулзах уу?

–          Тэгье.

–          За би орой яваад очьё.

Орой боллоо. Тэрэнтэй уулзахаар гарахдаа баярлахаасаа илүү сандраад байв. Гарч ирээд машинд нь суулаа. Тэр өөдөөс үнэхээр хөөрхөн инээсээр харна. Би харин түүнрүү харахгүй доошоо хараад байсанд тэр: “Яасан, бие чинь өвдөө юу? Дуу нь цаашаа орчихсон байх чинь, миний мэдэх  Жэхи биш л байна даа” гэв. Би толгой сэгсрэнгээ түүнрүү хараад: “Үгүй ээ, би зүв зүгээр… Зүгээр л, чи чинь… Тэяанг байсан юм байна лээ шдээ, Биг Банг-ийн” гэхэд тэр чимээгүй инээмсэглэснээ: “Өө, уул нь мэдээгүй байвал дээр байсан юмсан” гэв. “Мэдэхгүй байх боломжгүй юм байна лээ, та нарын клип байнга зурагтаар гардын байнлээ. Чиний зөвөө, би зурагт үздэггүй байсан юм билээ” гээд доошоо харахад тэр: “Чи тэгээд намайг Тэяанг байсанд дургүй байгаа юм уу?” гээд бага зэрэг инээв. Яагаад ч юм тэрэнд гомдоллмоор санагдаад байх юм. Шал тэнэгийн. “Манай найз…” гээд ярих гэтэл тэр таслаж: “Танай найз бидэнтэй хамт Япон-д байсан гэж үү? Хэхэ. Би тэр охиныг чиний найз гэж анхнаасаа л мэдэж байсөөн. Хамгийн анх бааранд чамайг тэр охинтой байхыг харсан. Дараа нь сургууль дээр чинь очихдоо тайзан дээрээс чамайг олж харчихаад… Уул нь чамайг гаргаж ирэх гэж байсын, тэгээд сандарсандаа найзыг чинь…” гээд инээмсэглэснээ: “Тэгээл нэг мэдсэн чинь манай клипэнд тоглох хүнээр танай найз чинь сонгогдсон байсан. Японд найзаас чинь чиний талаар асуух гэж хичээсэн боловч боломж ерөөсөө гараагүй” гээд чимээгүй болов. Би бүр гайхан: “Тийм үү, манай Хэин танай хамтлагын улаан фен шд” гэхэд тэр толгой дохиод инээмсэглэв. “Бас чамд сайн” гээд түүнрүү харахад тэр огт тоосон шинжгүй инээв. Яагаад тоохгүй байгаа юм бол? Худлаа ярьж байна гэж бодоод байгаан болов уу эсвэл угаасаа л охидууд тэдэнд сэтгэлээ илчилсээр байгаад сонин байхаа болчихсон юм болов уу гэж бодож байтал тэр өөдөөс хараад: “Миний хариуг хэлэхгүй юм уу?” гэв. Бурхан минь, тэрэнд Хэин огтхон ч сонин биш байгаа бололтой. Тэр түүнийг зүгээр л шүтэн бишрэгч гэж хараад байгаа юм байна. “Юу…. уул нь чамайг ирэхлээр хэлнэ гэж бодож байсан чинь… бага зэрэг асуудал гарчихаад..” гэхэд тэр: “Ямар асуудал? Арай намайг олны танил болохоор хаях гэж байгаан биш биз дээ?” гээд инээмсэглэв. Миний инээд хүрч чанга инээчихээд: “Үгүй ээ, галзуурсан биш юу гэж дээ. Харин ч алдартай, царайлаг, охидын мөрөөдөл болсон залууд наалдана уу л гэхээс юу гэж хаяхын” гэхэд тэр инээгээд: “Тэгээд, ямар асуудал байгаан, хэлэл дээ” гэв. Би үнэндээ түүнийг алдмааргүй байна, надад маш их таалагддаг. Би анхнаасаа тэрнийг idol гэж мэдээгүй байхдаа л тэрэнд дурлачихсан байсан. Хамгийн гол нь Хэин. Би Тэяангтай нийлэх юм бол Хэин мэдэхгүй байна гэж хэзээ ч байхгүй, тэгээд ч би дэндүү муу хүн болох болно шүү дээ. Чөтгөр ав. “Яанаа Ёонгбае, би плитка-н дээр юм тавиад мартчихаж. Одоо орохгүй бол болохгүй нь ээ. Дараа нь холбоо барья” гээд машинаас нь гараад гүйчихэв. Гэртээ орж ирээд баахан ганцаараа орилов. Ямар тэнэг юм бэ, энэ ямар олон ангит кино биш дээ.

Хэин болон түүний эцэг эхтэй хооллож байв. Хэин-ийн ээж: “За манай охидууд найз залуутай болцгоож байна уу? Нэг л их хөөрхөн охид байгаад байдаг…” гээд инээхэд Хэин: “Удахгүй болох гэж байгаа, тийм биз дээ Жэхи?” гээд инээснээ үргэлжлүүлж: “Аав, би нөхөр болгох хүнээ олчихсон шүү, та өөрөө хэлээрэй гэсэн биз дээ?” гэхэд аав нь: “За тэгээд тэр азтай аавын хүү чинь хэн юмб дээ?” “Биг Банг-ийн Тэяанг!!!” гээд Хэин инээв. “Юун хамтлагын дуучин бэ? Болохгүй болохгүй” гээд ээж нь инээхэд Хэин: “Юу вэ? Бид хоёр учирцан байгаа.. Удахгүй үерхэж эхлэнэ, та хоёр харин эсэргүйцэхгүй шүү” гэв. Би шоконд орчихсон юм шиг л чимээгүй хоолоо идэж байтал аав нь: “Манай Жэхи найзтай болсон уу?” гэв. “Аан, хэхэ..” гэж байтал Хэин хажуунаас: “Байгаа, нээх лаг бүжиглэдэг залуу байгаа, тийм ээ Жэхи?” “Манай охидууд чинь дандаа урлагын хүмүүстэй амьдралаа холбох гээд байна уу даа?” гэсээр аав ээж нь инээлдэв. Энэ яриа зүгээр л нэг тоглоом төдий байсан ч надад нэг л ортой юм шиг санагдаад явчихав. Хэин-ийн аав ээж охиныхоо хүсэл мөрөөдлийн төлөө юуг ч хийхэд бэлэн хүмүүс, харин Хэин заавал хүссэндээ хүрдэг хүн…

Үргэлжлэл удахгүй…

 

Jester0214: Би бүр анх л мэдээнүүдээ хийж эхлэхдээ надад тийм их зав байхгүй шүү.. намайг мэдээ хэд хоног хийхгүйгээр алга болох юм бол ойлгоорой гэж би хэлсэн штээ.. Гуйж байна би ч гэсэн амьдралтай хүн.. Дандаа мэдээ хийгээд яваад байна гэж байхгүй шт.. Гуйж байна ялангуяа энэ зохиомж оруулаад өгөөч гэсэн хүмүүс.. Бүр ялангуяа Facebook-ээр зохиомж хэзээ орох юм бэ гэж битгий асуу гуйжийн.. Би зохиомжийг явуулсны дараа хийнэ.. Би энэ зохиомжийг бичээгүй байгаа. Тэглээ ч зохиомж над руу майлээр явуулсан ч би хийж чадахгүй бол уучилаарай.. надаа ч гэсэнтийм их цаг зав алга

31 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. ゆらけ / Nov 18 2012 9:00 PM

    zohiomj bijdeg hune adminaar avjaj

  2. SkyDragon / Nov 18 2012 9:02 PM

    Woow!! Goe bolson bna daraagiihiig ni hurdan!!

  3. Jina! / Nov 18 2012 9:03 PM

    Goe bolson bna!! Jester egchee ta ygd tgd zawgvm bj admin ni bolson ym be uur zawtai hvnd ni ugch bolno shte

  4. daesung / Nov 18 2012 9:07 PM

    tiimee uuniig goy gej bodoj baigaa humuus like daraarai

  5. Jina! / Nov 18 2012 9:11 PM

    Eooe ymar goy um be jester igchee ta zawgu baidag um bol zawtai hund n ugch boln shd

  6. daesung / Nov 18 2012 9:21 PM

    daesungiin ineemseglel gedeg zohiomjoos oor zohiomj baihku mu tanilstana 94929110 14 year old

    • daesung / Nov 19 2012 11:10 AM

      hey ene jin taniltsdag web sait bishishdee!!!

    • Jester0214 / Nov 19 2012 1:29 PM

      энэ блог хүмүүсийн сонирхол дор нэгдсэн мэдээ мэдээлэл олж авдаг газар болохоос биш танилцдаг газар биш шүү..

  7. Suu Ra / Nov 18 2012 9:29 PM

    goy boljeeeee aaaaaaaaa

  8. Lustre / Nov 18 2012 9:37 PM

    Jester0214-д. Чамд зав олдохгүй байгаа бол өөр админы хаягийг Солонгоод өгчихөөч. (Эсвэл админ эрхтэй болгочихуул) хүмүүс эрт орох байсан мэдээллийг удаан хүлээхгүй ш дээ !!!

  9. bb21 / Nov 18 2012 9:51 PM

    jester-ee tsag tuhaida gargj jadhq bol oor hund ch boltugai daalgjhaajde. tged suulde gonshignood tsag zav muutai edr. jhn hariuzlagatai ehlelde. ene zohiomj bas setgegdel ihtei sn yva. ene hariuzlagaq bdlas blod budaa blj maybesht.

  10. moon / Nov 18 2012 10:15 PM

    amjilt! aimar goy!

  11. mika / Nov 18 2012 11:37 PM

    За бас хүний амьдрал шүү дээ амжилт ххэ гоё зохиол уншихын туд хүлээнэ2 ххэ🙂

  12. likekoreanpop / Nov 19 2012 1:10 AM

    Woow uneheer goy

    • uuskuu / Nov 19 2012 11:02 AM

      tanai blog oird why medee hiihgui bgaan…

  13. name / Nov 19 2012 7:45 AM

    Solongog adminaar avchihaachdee tsag zavtai bolomjtoi uydee orj ireed zohiomjoo oruuliishd bid nar medee hii gj shaardahgui jester solongood bid nart ch gsn hen hende amar shd

  14. uuskuu / Nov 19 2012 10:50 AM

    goy zohiomj shuu!

  15. Jester0214 / Nov 19 2012 1:35 PM

    Би ганц л өдөр оройтуулсан.. ганц өдөр ч бараг биш байх.. орой нь л оруулсан.. би ч гэсэн цаанаа амьдралтай хүн штээ.. Ганцхан мэдээ хийгээд яваад байж чадахгүй шт.. Энэ блогт надаас өөр мэдээ хийж байгаа хүн байхгүй анзаарсан бол.. манайх угаасаа шинэ админ авах гэж байгаа.. Тэгэхдээ зөвхөн зохиомж оруулаад байх хүн биш, мэдээг хийдэг орчуулж чаддаг хүн авах гэж байгаа.. Дараагийн удаад цаг тухайд оруулахыг бодъёооо~

    • Lustre / Nov 19 2012 5:34 PM

      Солонгоо хариу хэлээрэй. Админ болох хүсэл байна уу?

  16. VIP, BlaCkJacK, HoTTesT / Nov 19 2012 2:04 PM

    shavriin haalt ymaa tsutsu

  17. enji / Nov 19 2012 4:10 PM

    eoooooooo ymr goy yumbeeeee, eoo ene nz ni uneheer hetsuu yumaa T__T

  18. hushaa / Nov 19 2012 7:40 PM

    BALARSIIN YASAN

  19. mika / Nov 19 2012 7:44 PM

    Миний коммэнт яагад устаад бгам бэ Жэстэрийг өмөөрөд хэдэн юм бичсэн юмсан

  20. mika / Nov 19 2012 7:50 PM

    Jester ch bas zavgui l bdag xunshtee xxe sxn zoxiol shuu bayrallaa🙂

  21. Tempo / Nov 19 2012 8:09 PM

    Нээрээ тийшдээ админ хүн ч гэсэн цаанаа зав муу л байгаа гэхдээ чи Солонгоог админаар авбал уг н зүгээршд гхдээ энэ блог харин ч хурдан зохиомжуудааа оруулдагт баярладаг тэгээд ч гоё зохиомж бичдэг хачин хүүхдийн үлгэр бичдэг блог байжил байдышдээ Jester админ энэ блогын эзэн н биш юм бол эзэнд г хандаад сОЛОНгоог админаар авах тал дээр н ярихыг бодоорой!

  22. icegirl / Nov 19 2012 9:15 PM

    goy zohiomj

  23. CG / Nov 19 2012 11:53 PM

    Chi zawgv bj bolno gehdee chi bas hvmvvsiig bodoh heregte shd chnii zohiomj hiihiig chne hvleej 50 60 za eniigee bolyoo 20 30n hvn hvlregeed hooson blogruu bain bain load hiij harj bgaa shd! Chi gants uuriiguu bish hvmvvsiig bidoh heregte shd zawgv bdg ym bol ter zawtai hvndee l eniig ug bolno shd Solongoog ch ymuu

  24. oyuk / Nov 20 2012 9:10 AM

    chi ymar avyaslag ym be uneheer goy bolj amjilt !!

  25. ЗуКа ♥ WonderFul Queen ♥ / Nov 20 2012 12:55 PM

    Солонгоог админаар авжих л даа
    Гүээ заавал админ биш edithor р авсан ж болно шт ээ
    заавал админ гэжийхаар🙂 ~

  26. zoloo / Nov 20 2012 5:07 PM

    daragin hesegiig ni hzee oruulah ym be unuu oroi orulj ugiih husy

  27. oyuk / Nov 20 2012 8:21 PM

    zugeree oilgojiin iim avyaslag ym chin zohiomjiig chin huleej tesehgui bgaa humuus ihbn shuu :))

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: