Skip to content
November 16, 2012 / erikaterguun

[Зохиомж] Минийх л биш бол хэнийх ч биш (5-р хэсэг)

 

Орой болж ажил дээрээ ирчихээд байж байтал гэнэт : “За сайн уу, Жэхи” гэх хэн нэгний танил дуу сонсогдов. Гайхаад эргээд хартал миний ex найз залуу яг урд минь зогсож байв. Хөөх, өнгө орчихсон байх шив: “Өө, ямар сонин хүн бэ? Англиас ирчихсэн юм уу?” гээд тэрнийг дээрээс нь доош нь хартал тэр яг л урьдынхаараа инээж: “Тийм ээ, өчигдөр ирсэн. Ирэнгүүтээ л чамтай уулзахаар ирлээ шүү дээ” гэв. Зассссс юу л бол… “Оон, тэгээд чи хэзээ буцахынб дээ?” “Одоо буцахгүй ээ, эндээ байнга байна, чиний хажууд” гээд худлаа инээв. Нээх зэвүүнээ. Би энэнтэй үерхэхдээ анхнаасаа л сайн байгаагүй. Энэ муу худалч амьтан намайг хуурсан гэхээр л уур хүрээд байдаг юм. “Засс, тэнэг юм ярих юмаа, яахаараа миний хажууд байдаг юм? За за би ажилтай байнаа, харж байгаа биз дээ?” гэхэд тэр: “Өө тэгэлгүй яахав дээ, дараа уулзья” гээд гараараа дохисноо гараад явав.

Гэртээ ирээд л Ёонгбае-ийн ipot-ийг сонсоод хэвтчихэв. Хурдан ирээсэй, санаад байх юмаа. 7 хоног өнгөрлөө. Хэин минь бас Ёонгбае ирэхэд дахиад 7 хоног үлдлээ. Би хичээл, ажил, гэр гуравын л хооронд явж байв. Энэ хугацаанд хуучин найз залуу бараг өдөр болгон ажил дээр ирж надтай эргээд нийлэхийг гуйж байв. Миний шийдвэр өөрчлөгдөхгүй, би угаасаа л тэрэнд дургүй. Тэнэг амьтан.

Нэг өдөр усанд орчихоод гарах гэж байтал миний утсанд дуудлага ирлээ.

–          Байна уу?

–          Байна, Жэхи.

–          Ёонгбае! Чи юу?

–          Тийм ээ, би байна.

–          Ёооё, надруу нэг залгадаг юм байжээ.

–          Хэхэ. Чи миний залгахыг хүлээсэн гэсэн үг үү?

–          За бараг л тийм дээ, хаха.

–          Хэхэ.

–          Ажил чинь яаж байна?

–          Өө дуусах дөхөөд цэгцэрч байнаа. Хурдан буцмаар байна.

–          Яасан, наана чинь сонирхолгүй байна уу?

–          Зүгээр л. Уул нь энд ирэх надад таалагддаг л даа, энэ удаад нэг л биш байна.

–          /Тэр яг намайг санаад л тэгэж байгаан хихи/ Мммм….

–          Чи юу хийж байна Жэхи?

–          Би гарах гээд л байж байна даа, Ёонгбае.

–          Ажил руугаа юу?

–          Мхм…

–          Харанхуй болох дөхөж байгаа биз дээ, болгоомжтой яваарай.

–          Аанхаа, тэгнээ хөөрхөнөө.

–          …

–          Хөөе амьд уу? Ичээд алга болчихсон уу?

–          Хэхэ. Намайг очихоор нөгөөтхөө заавал хэлээрэй.

–          Тэгнээ.

–          За за, би явах хэрэгтэй боллоо.

–          Ок, түр бака.

–          За, баяртай.

Тэрэнтэй утсаар ярьж дуусаад нэг л сайхан болчихлоо. Нэг л их баяртай хүн ажилруугаа гарав. Ингэж явсаар үлдсэн долоо хоног аймшигтай удаан өнгөрч ашгүй нэг юм тэрний ирэх өдөр боллоо. Энэ өдөр би Хэин-ийг тосож чадахгүй, учир нь тэр орой ирнэ харин тэр үеэр нь би ажилтай. Өдрийн цагаар гэртээ зурагт үзээд хэвтэж байв. Гэтэл Биг Банг-ийн “Blue” гэх дуу нь гарч байлаа. Би энэ дууг сонссон л болохоос биш нэг ч удаа клипийг нь үзэж үзээгүй юм байна. Гэнэт юу билээ? Юу вэ? Энэ чинь… До..Ёонг…бае биш үү? Юууууууу вэээээээээ? Нүд орой дээрээ гарах шахлаа. Ямар тэнэг юм бэ? Тэр надад маш их харсан санагдаад байсан нь…. тэр чинь энэ алдартай хамтлагын гишүүн байсан байна ш дээ, би яагаад энэ хамтлагын нэг ч клипийг санаагаараа үздэггүй байсан юм болоо? Тэр өдөр Ёонгбае надад солонгост байгаагүй удсан уу, зурагт үздэггүй байхаа энтэр гэж хэлж байсан нь ийм л учиртай байж шүү дээ. Инээмээр ч юм шиг, ичмээр ч юм шиг… Тэгэхээр тэр одоо Япон-д байгаа нь Хэин-тэй цуг гэсэн үг үү? Хэин-ийн тэгтлээ үхэх гээд байдаг Тэяанг нь миний дуралчихаад байгаа До Ёонгбае юм байна… Ямар гээчийн учрал вэ?????

Орой боллоо. Хэин-ийг ажил дээр ороод ирэхийг нь үнэхээр тэсэн ядан хүлээж байлаа. Тэрэнд ярих сонин аймшигтай их байна. Тэр намайг Тэяанг-д сайн болчихсон бас ийм харьцаатай байгааг мэдээд үнэхээр их баярлах байх даа, тэр чинь Биг Банг-ийн фен шүү дээ. “Хонгороооооооо” гэсээр Хэин ороод ирэв. Бид хоёр баахан тэврэлдэж би тэвчихгүй шууд л тэрэнд хэлэх гээд амаа нээтэл тэр өөдөөс: “Юу болсон гээч, юу гээч… Би дурлачихсан.. Тэгэхдээ бүр үнэн сэтгэлээсээ. Галзуурахнээ, хэнд гээч… Тэяанг-д!!! Тэр үнэхээр эелдэг! Би тэрний утсыг авсан, тэгэхээр надад боломж байна, тийм үү?” гээд яг л дурлалдаа шатаж байгаа хүний хоолойгоор хэлээд намайг тэврэв.

To be continued…

 

33 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. i love IU / Nov 16 2012 6:25 PM

    oooo hoorhiiii odoo ynaaaa ekekek goy boljee bayrallaa

  2. i love IU / Nov 16 2012 6:26 PM

    bi hamgiin ehend unshichihlaa gej uuu ahahahah ymar goy weeee

  3. Tempo / Nov 16 2012 6:32 PM

    Хэхэ балай юмаа одоо яана даа гэхдээ сайхан байна шүү……………

  4. SkyDragon / Nov 16 2012 6:47 PM

    Goe ymaa zohiolch solongoo margaash shuud 6 r hesgiig tawij bolkvmvv

  5. G.K.S / Nov 16 2012 6:51 PM

    ээ хөөрхий хорвоо дэндүү жижигхэн юм даа гэж…

  6. Boloroo / Nov 16 2012 6:57 PM

    oh hoorhii goe yum boloh ni de urgeljlelig hulej bn hurdlarai amjilt (Y
    )

  7. BellA / Nov 16 2012 6:59 PM

    yooo bur setgel hodolchloo hurdan daraagiin hesgiig ni unshmaar bn ^_^ d()b

  8. daesung / Nov 16 2012 7:38 PM

    nice eniig goy gej bodoj baigaa humuus like daraarai

  9. BCDM / Nov 16 2012 8:01 PM

    hehe yanaa odoo

  10. 21minzy / Nov 16 2012 8:12 PM

    yana daa.drachihiig ni hurdan oruularai !

  11. DARA / Nov 16 2012 8:35 PM

    yanaa naiztaigaa iim bdald oroh ewgui shuu. hetsuu bdag yum. odoo yaanaaaaa OMG OMG OMG

  12. TuuL / Nov 16 2012 8:36 PM

    odoo yu bolnoo. nz ni duraltsan bdag, huuchin nz zaluu ni irchihdeg…..,

  13. I LoVe KpOp / Nov 16 2012 8:50 PM

    oooooooo hooorhiiii………………….
    amjilt

  14. moon / Nov 16 2012 8:59 PM

    yanaa balarsan yum

  15. moon / Nov 16 2012 9:00 PM

    amjilt! goy blj!

  16. enji / Nov 16 2012 9:12 PM

    eoo yaanaaaaaa……. goy bljee. bayarlalaa! hurdan urgeljleliig ni oruulaarai.🙂

  17. Suu Ra / Nov 16 2012 10:01 PM

    ooooooooooo hogooo bi helmer bshdeeeeeeeeeeeeeeeeeeee

  18. likekoreanpop / Nov 16 2012 10:57 PM

    Uneheer goy zohiomj shuu

  19. oyuka / Nov 17 2012 1:41 AM

    uneheer goe bljee

  20. mika / Nov 17 2012 12:07 PM

    Яаяаая 2 сн найз одоо ингээд хэхэхэ зза схн болж хурдан дараагийхыг нь үзэх юмсаан🙂

  21. oyuka / Nov 17 2012 2:27 PM

    huushee manaihaan shine medeelel bku ym uu ? zohimjniihoo urgeljleliig hezeee oruulah we adminaa

  22. oooooooooooo / Nov 17 2012 3:46 PM

    yaanaa yooo ymar aimar dogdluuldag goy zohiomj ve?? minii amidraldaa unshjiisan hamgiin goy zohiomj!! OMG esvl TY minii bias bolood ingej ih dogdolj bgaa bh l da :)) yooo yasn goyiimbe

    • Solongo / Nov 18 2012 4:51 PM

      zohiomj unuudur ornoo, minii enenii umnu bichsen big bangtai ungruusun zunii uliral ged zohiomjiig unshaarai, taalagdana gej naidaj bna.

      • Suu Ra / Nov 18 2012 7:31 PM

        huleegeel bn bonus dawhar ogj bolkumu

  23. sakumo / Nov 17 2012 5:06 PM

    Uneheer goy blje^^

  24. sakumo / Nov 17 2012 5:09 PM

    Mar hurdan boloosoi😀

  25. unji / Nov 17 2012 5:14 PM

    kkk goy boljee…

  26. VIP, BlaCkJacK, HoTTesT / Nov 17 2012 6:58 PM

    tsutsu shavriin haalt ve :)) yaana daa

  27. daesung / Nov 17 2012 8:24 PM

    nz ohin,huuchinnz zaluu 2 shavriin haaltaaaaaaaaaaaaaa odoo yanaaaaaaaaaaaa…………………
    …tsaashaach goy ym bolhon dee

  28. namyeol / Nov 17 2012 8:40 PM

    aaa ynaaa boon yum blhndeee :l

  29. 2ne1 bigbang / Nov 17 2012 8:43 PM

    ee chaawasdaa :)) goy bolson bn

  30. hushaa / Nov 18 2012 12:53 PM

    yostoi aimar

  31. daesung / Nov 18 2012 9:18 PM

    minii buten ner gurbazar and daesung

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: