Skip to content
November 14, 2012 / erikaterguun

[Зохиомж] Минийх л биш бол хэнийх ч биш (4-р хэсэг)

 

“Хаашаа явж байгаан?” гэхэд тэр: “Харин ээ, хаачих уу? Чи хаачмаар байна?” гэв. Тэр нэг л бие бариад бас бага зэрэг ичээд байгаа нь надад мэдрэгдэж, би: “Нэг газар сууя, албан ёсоор танилцах хэрэгтэй биз дээ?” гэхэд тэр: “Тэгье” гээд инээмсэглэв.

Бид хотын төвд байрлах нэг аятайхан кафед орж ирэв. Намайг цонхны дэргэдэх ширээнд суух гэтэл тэр: “Чи дургүйцэхгүй бол вип өрөөнд нь орох уу?” гэв. Надад дургүйцээд байх юм байхгүй учир зөвшөөрлөө.  Биднийг өөд өөдөөсөө харан сууж байхад тэр барагтаа л юм дугарахгүй сууж байснаа: “Чи icecream идэх үү?” гэв.  Хаха энэ нээрээ ямар эгдүүтэй юм бэ, золиг чинь, их ичимхий юмаа гэж бодоод толгой дохив. Би тэрнээс: “Чи хаана тэгэж бүжиглэж сурсын?” гэхэд тэр: “Бүжиглээд зөндөө удаж байнөө, харин чи?” гэв. “Би юу? Би зүгээр л чөлөөт цагаараа бүжиглэх дуртай” гэхэд тэр урдаа байгаа кофеноосоо балгангаа: “Чи оюутан, тийм үү?” гэж асуув. “Мхм. Би оюутан ш дээ, ….. сургуульд сурдаг. Харин чи?” гэхэд тэр: “Би сурдаггүй юмөө” гэв. “Яагаад?” гэхэд тэр: Зүгээр л, чи удахгүй мэднээ” гээд нүдээрээ инээв.  Тэрний энэ инээд хэтэрхий танил юмаа. Тэгээд тэр үргэлжлүүлж: “Чи Солонгост байхгүй байж байгаад ирсэн үү, гүй юу?” гэхэд би: “Үгүй, төрснөөсөө хойш эндээс алхам ч холдоогүй ш дээ” гэхэд тэр нүдээ аниснаа: “Тэгвэл чи зурагт үздэггүй байхаа” гээд инээмсэглэв. Би ч гайхан: “Яг ш дээ, үзэлгүй яадийн, яагаад тэгэж бодсын?” гэхэд тэр чимээгүй л инээмсэглэв. Бид энэ мэтээр бие биенийхээ тухай бага сага юм ярилцаж суух хооронд тэрний утас бараг 100-н удаа дугарав. Тэр ч үнэхээр эрэлд хэрэгцээтэй залуу бололтой. Тэгээд бид тэндээс гарцгааж, тэр намайг хүргэж өгөв. Би ч угаасаа чалчаа юм болохлээр замдаа тэрэнд баахан юм ярьж өгч харин тэр байн байн л нүдээрээ инээнэ. Би буухынхаа өмнө түүнрүү хараад: “Чи инээхээрээ нээх өхөөрдөм юм аа” гээд л хэлээд амжив. Тэр бага зэрэг хэлээ гарган инээмсэглэж: “Сайхан амраарай” гэв.  Гэртээ орж ирээд түүний талаарх бодлоос огт салсангүй. Тэр нээрээ цаанаа л нэг дулаахан хүн юмаа. Би одоо арай ийм амархан сайн болчихож байгаан биш биз дээ, үгүй байлгүй дээ, шал тэнэг юм.

Ёонгбае-тай уулзсанаас хойш 7 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд бид хоёр бараг өдөр болгон мессежээр харилцаж бас утсаар ярьж байлаа. Тэр утасны цаанаас овоо яриа болохлээр бидний хооронд ярих юм мунддаггүй байв. Тэр өөрийгөө их завгүй ажилдаг гэсэн, яг юу хийдэг юм бол. Ямар ч л байсан бид бүүр эртнээс нэг нэгнээ мэддэг юм шиг л хамаагүй дотноссон байв. Харин Хэин маань загвар өмсөгч болчихсон болохоор бидний уулзах нь хамаагүй багасаж бид зөвхөн сургууль дээр л уулзалдаж байсан учир тэрэнд Ёонгбае-ийн талаар ярих ч зав олдсонгүй.

Нэг орой би гэртээ байж байтал Ёонгбае-с мессеж ирлээ. “Салхилмаар байна уу?” Өө бурхан минь, ингэж нэг тэрэнтэй дахиж уулзах боломж гардаг юм байна гэж бодоод түүнийг хүлээв. Удалгүй тэр ирж, намайг гарахад тэр үнэхээр эелдэгээр намайг угтав. Улам царайлаг болчихсон ч юм шиг. Бид Хан мөрний эрэг дээр ярилцан сууж байв. Тэр надад: “Би ажлаар Япон явахаар болсон, тэгээд чамд хэлэх гээд л…” гээд наашаа харав. “Өө, тийм үү? Тэгээд хэзээ эргэж ирэхийн?” “Нээх удахгүй ээ, үсрээд л 2 долоо хонох байх” гээд тэр кермаанаасаа ipot гаргаж ирээд надад өгөв. Би тэрэнрүү асуусан харцаар хартал тэр: “Энд дандаа миний сонсох дуртай дуунууд байгаа, чи сонсоод үзээрэй” гээд инээмсэглэв. Надад яагаад ч юм тэрнийг явуулмааргүй санагдаж байлаа. Тэгээд тэрнээс урьд нь асууж байгаагүй ч, асуухыг хүсэж байсан асуултаа асуулаа: “Чи урьд нь найз охинтой байсан уу? Мэдээж байсан л байх л даа” гээд хариу хүлээтэл тэр доошоо харсан чигтээ: “Чи анхных нь болох уу?” гэв. Гадаа харанхуй байсан тулдаа л миний хацар улааж байгаа нь тэрэнд харагдаагүй байх. Би чинь уул нь хэр бараг юманд бантдаггүй дээ, чааваас гэж… Сэтгэл ингэж их хөдөлж байгааг бодоход би яах аргагүй тэрэнд үнэхээр татагдсан бололтой. “Юу вэ? Худлаа яриад л… Чи яалаа гэж нэг ч удаа үерхэж үзээгүй байдгын?” гэхэд тэр: “Нээрээ, үзээгүй…” гээд чимээгүй болсноо: “Харин чи?” гэв. “Би юу? Би найз залуутай байгаагүй биш байсан тэхдээ салаад уджийнөө” гэхэд тэр: “ Намайг Японоос ирэхлээр хариугаа хэлээрэй” гэв. Би: “Хөөе, хоёулаа ердөө 2 дохоо л уулзаж байна ш дээ” гээд тэрнийг зөөлхөн цохьтол тэр: “Утсаар ярьж, мессеж бичсэнээ тооцвол тоогоо алдсан ш дээ” гээд нээх хөөрхөн нүдээрээ инээв. Би ч тэрнийг дагаж инээгээд: “За бараг л тийм дээ, юу ч гэсэн яваад ир” гэхэд тэр инээсэн чигтээ толгой дохив. Бид хоёр нэлээн орой болтол тэнд янз бүрийн юмны талаар ярилцаж надад тэрнээс холдмооргүй л санагдаад байлаа. Бид манай гадаа ирээд би: “Сайн яваад ирээрэй, Ёонгбае” гэхэд тэр: “Сайн сууж байгаарай, Жэхи” гээд инээмсэглэв. Хөөрхөн золиг.

Орондоо ороод түүний өгсөн ipot-ийг сонстол тэнд Michael Jackson, Michael Buble гээд алдартай дуучдын олон гоё хуучны дуунууд байв. Өөрийн эрхгүй л түүний тухай бодон инээд алдаж байлаа. За яахав, ирэхээр чинь чамайг өөрийн болгоноо.

Өнөөдөр Хэин-тэй уулзахаар болж бид хоёр тэднийд уулзахад тэр намайг орж ирэнгүүт: “Надад гайхалтай бас гайхалтай биш мэдээ байна. Алийг нь сонгохын?” гэв. “Мэдээж гайхалтайг нь эхлэж сонсье”. “Ааааааааааа, би Япон явж Биг Банг-ийн клипэнд тоглохоор болсон, гайхалтай байна уу?” гээд л намайг тэврэв. “Юу вэ? Гэнэт юун Биг Банг, Япон бас клип вэ?” гээд гайхтал: “Манай загварын товчооноос тэдний клипэнд тоглох хүнийг сонгсийнмаа, би сонгогдцон хахаха, тэгээд маргааш явлаа гэээээл бодчих” гээд миний гараас бариад үсрэв. “Хөөе, наадах чинь чиний л хувьд гайхалтай мэдээ байна ш дээ. Тэхдээ чиний өмнөөс баяртай байнаааа хонгороооо” гээд түүнийг тэвэрснийхээ дараа: “Тэгээд гайхалтай биш мэдээ нь…” гэхэд: “Хоёулаа уулзахгүй 2 долоо хонох нь байна ш дээ” гэв. Хөөрхөн гэдэг нь миний муу найз.

Гэнэт Хэин-ийг ажлаас нь дуудаад тэр явахаар болов. Ёонгбае-ийн тухай олигтой ч юм ярьж чадсангүй ямар ч байсан нөгөө бүжгийн өрсөлдөгч залуутай холбоотой байгаа гэдгээ хэллээ.

Хэин-ийг явдаг өдөр би түүнийг гаргаж өгөхөөр онгоцны буудал дээр ирлээ. “Тэр хамтлагынхан чинь хаана байгаан бэ? Дахиад нэг ойроос харчихья гэсэн чинь” гээд эргэн тойрноо хартал Хэин: “Одоо ирэх байхаа, ирэхээр нь хараарай” гэв. Бид хоёр ердийнхөөрөө л ангалзаад зогсож байтал Хэин: “Өө тэд ирж байна” гээд эрүүгээрээ миний хойшоо заав. Намайг яг харахын даваан дээр утсанд Ёонгбае-аас мессеж ирлээ. “Онгоцны буудал дээр ирчихсэн байна, одоо явлаа ^^” гэсэн байв. Хөөх тэр бас энд байгаан байна ш дээ гэж бодоод юун Биг Банг, нөгөөтхөө хайгаад давхичихав. “За за Хэинаа, найз нь явлаа, сайн яваад ирээрэй. Хайртай шүү” гээд тэрнийг үнсчихээд хажуугаар нь зөрөөд өнгөрөв. Ёонгбае-ийг хичнээн хайгаад тэр хавиар байсангүй. Өө, тэр хаагуур байгаан болоо, заза явья.

To be continued…

 

26 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. Suu Ra / Nov 14 2012 1:42 PM

    aaaaaaaaaaaaaaaa ortson unshlaa

  2. Suu Ra / Nov 14 2012 1:49 PM

    aaaaaaaaaa ongotsnii budal derh hesgiig unshsan jin dogdoltson najina kkk😛
    medeh bh gsn de kkk

  3. Suu Ra / Nov 14 2012 1:50 PM

    hoooe bi gants yum guiy dehu Cafeg ahiad orchuulad tawiad og dehuuu

  4. daesung / Nov 14 2012 2:02 PM

    yooy yamar udvaa hurdan daraagiihiig ni gargaarai bi tesehguine

  5. G.K.S / Nov 14 2012 2:23 PM

    гоё бнөө.угаасаа л гоё байдаг хойно доо.

  6. likekoreanpop / Nov 14 2012 2:30 PM

    air goy bolson bnaa

  7. likekoreanpop / Nov 14 2012 2:31 PM

    yaj ingej goy bichij chaddiin be???

  8. i love IU / Nov 14 2012 2:34 PM

    heleh vg algaa ene heweerei bgad bwal bi helgvi boloh bhaaa hahahaah vnheer goy

  9. I LoVe KpOp / Nov 14 2012 3:02 PM

    amjilt
    uneheer goe bljee

  10. 2ne1 bigbang / Nov 14 2012 4:31 PM

    aa~~!! bi bur umnuus ni dogdolchihiimaa yoo :))) ystoi goy boljiin shuu!

  11. VIP, BlaCkJacK, HoTTesT / Nov 14 2012 4:44 PM

    yooy aimr emotsi toi unshij munshaad:))♥♥

  12. BCDM / Nov 14 2012 5:39 PM

    hehe yasan hogjiltein be

  13. hushaa / Nov 14 2012 5:51 PM

    hehe mani hun nuugdchij hehehe

  14. moon / Nov 14 2012 7:01 PM

    amjilt! aimar goy

  15. oyuka / Nov 14 2012 7:19 PM

    goy boljee magtah vg ch oldohgvi ni

  16. enji / Nov 14 2012 7:25 PM

    Вүаааааа үнэхээр гоё болжэээ. Баярлалаа. Хурдан дараагийн хэсгийг оруулж өгөөрэй. :]

  17. TuuL / Nov 14 2012 8:52 PM

    aigoooo zewuun boljiinoo

  18. ЗуКа ♥ WonderFul Queen ♥ / Nov 14 2012 10:18 PM

    Taeyang ♥

  19. mika / Nov 14 2012 11:02 PM

    ИИиоооо уншаал зүрх түг2222 гээл бнаштээ үнэн тасарзан схн болсон бна🙂

  20. mine / Nov 15 2012 2:24 AM

    hurdan daraagiinhiig ni oruulaarai pls uneheer goe bljee zugeer l 89

  21. daesung / Nov 15 2012 9:01 AM

    yooooooooooooooooooy unen tasartsan nice hurdan daraagiinhiin oruulaarai pls, dotor ni ortloo unshlaa

  22. mika / Nov 16 2012 12:12 AM

    Хурдан хйигээрээ би өдөр болгон үзээл хүлээжэн шүү🙂

  23. mika / Nov 16 2012 12:16 AM

    Хурдан дараачийхийн оруулаарай өдөр болгон үзээл хүлээжаагаа шүү🙂

  24. daesung / Nov 16 2012 8:51 AM

    manaihan ymar udaan oruuljinaa hot yvhaasaa umnu hurdan 5-iin unshmaar bna, hurdlarai pls pls pls

  25. i love IU / Nov 16 2012 6:05 PM

    unuuudur orno bizdeee huleejina shvv

  26. big bang / Nov 16 2012 6:15 PM

    huleegeel2 dahin dahin orsoor l guuy hurdan hiigeechdee

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: