Skip to content
November 12, 2012 / erikaterguun

[Зохиомж] Минийх л биш бол хэнийх ч биш (3-р хэсэг)

 

Энэ өдрөөс 3-н өдрийн дараа Хэин бид хоёр гарахаар болов. Аль чадахаараа гоёод л нөгөө шинэ баарлуугаа явцгаалаа. Би замдаа нөгөөтөхрүү тийшээ очиж байна гэдгээ мэдэгдэж мессеж бичихээ мартсангүй. Дөнгөж орж ирээд л настрин орж, энд цаанаа л нэг доргио байв. Би харцаараа нөгөө залууг хайж эхлэхэд тэр 2 давхарт хэн нэгэнтэй ярилцаад зогсож байгаа харагдав. Тэр нээрээ яагаад ч юм нэг л бусдаас содон юмаа. Тэгтэл Хэин гэнэт муухай хашгирч: “Хүүе ээ, тэрийг хар даа, Big bang-ийн Сэнгри байна ш дээ” гээд нөгөө залуугын байгаа зүгрүү заав. Би тийшээ хартал үнэхээр нөгөө тоглолтон дээр харсан царайлаг залуусын нэг мөн байв. Тэр миний бүжгийн өрсөлдөгчтэй ямар нэгэн юм ярьж байснаа дотор байсан хүмүүсийг орилуулсаар баарны хаалгаар гараад явав. Би Хэин-д хандаж: “ Тэр залууг харж байна уу? Нөгөө аль дээр надтай бүжгээр өрсөлддөг залуу мөн байгаа биз дээ” гээд нөгөөтөхрүү заахад: “Тийм л юм шиг байна. Би тэрнийг чинь нээх сайн хараагүй ш дээ. Сая Сэнгри энэ залуутай юм яриад байсан уу?” гэв. “Тийм л юм шиг байсан шд, тэгэхдээ энэ залуу нэг л харсан санагдаад байх юмаа” гэхэд Хэин тоосончгүй хөл доороо бүжиглэж эхлэв. Би нөгөө залуугын зүг хартал тэр надруу хараад гараа даллав. Би хальт инээгээд толгой дохиход тэр доошоо бууж ирээд тэкэн дээрх барментай ямар нэг юм ярилцав. Энэ одоо ирж албан ёсоор танилцахгүй л юм байх даа. Хэин бид хоёр ширээнд суунгаа инээлдэж байтал зөөгч бид хоёр дээр огт захиалаагүй коктейл барьсаар хүрч ирэв. “Юу вэ, наадхыг чинь захиалаагүй ш дээ” гэхэд: “Тэр хүн өгүүлж байна” гээд тайзны наана зогсох нөгөө залууруу заав. Энэ одоо хаашаа янзын нууцлагдмал хүн бэ? Тэр нэг л хүмүүсээс дүлээд байх юм гэж бодож байтал Хэин: “Өө энэ бүжгийн өрсөлдөгч чинь чамайг бас таниад байгаан биш үү? Чи таалагдсан юм байна л даа” гээд инээв. Би тэрний өгч явуулсан коктейлийг бариад түүнрүү хальт дохиход тэр намайг тайзан дээр дуудав. Би ч эргэлзсэнгүй явж очоод бид хоёр бүжиглэж эхлэлээ. Би Хэин-ийг дуудахаар түүнрүү хартал тэр утсаар яриад түр гараад явчихав. Гэнэт нөгөө залуугийн нүүрэндээ зүүж явсан маск шиг юм нь газар унаж би тэрэнрүү харахын даваан дээр тэр маш хурдан маскаа аваад буцаагаад зүүчихэв. Би тэрэнрүү бага зэрэг ойртоод: “Чи халууцахгүй байна уу?” гэхэд тэр толгой сэгсрэв. Тэгтэл Хэин хажуунаас гэнэт гарч ирээд: “Хурдалаа явья, аав ээж хоёр намайг танайд байгаа гэж бодоод тийшээ явж байна” гээд л намайг чирэв. Би харин нөгөө залууд баяртай гэж хэлэхээр эргэтэл хэн нэгний хөлд тээгэлдээд унахаа шахав. Яг энэ үед нөгөө залуу намайг барьж аваад, би тэрэнд тэврүүлсэн чигтээ гацчихав. Тэр миний бүсэлхийнээс зөөлхөн барьж байснаа тавиад нүүрээ буруулав. Бодвол ичиж байгаа юм байхдаа, ядаж байхад миний хацар халуун оргиод зүрх хүчтэй цохилж байгаа нь мэдрэгдэв. Тэгээд гялс баяртай гэж хэлчихээд гараад гүйчихлээ, тэр сонссон ч юм уу гүй ч юм уу, бүү мэд. Сонин юм, би яагаад ийм их сандраад байгаа юм бол?

Энэ өдрөөс 2 өдрийн дараа нь Хэин бид хоёр түүний мөрөөдөл болсон загварын агентлагруу явцгаав. Хэин энэ газарт загвар өмсөгчийн шалгаруулалтанд оролцох гэж байгаа юм. Би түүнийг орсон хойгуур нь хүлээлгийн танхимд сууж байтал нөгөөтхөөс мессеж ирлээ.

–          Сайн уу? Сайхан амарсан уу?

–          Сайн, сайхан амарсан.

–          Аль дээр нэг мэдсэн чинь л чи яваад өгчихсөн байсан, хэхэ.

–          Би уул нь хэлсэн ш дээ, сонсоогүй юу?

–          Аан… Чи юу хийж байна даа?

–          Би найзтайгаа нэг газар ирчихээд л байж байна, харин чи?

–          Би ажил дээрээ байнөө. Чи надтай уулзах уу?

–          /Юу вэ? Тэр намайг болзоонд урьж байгаа юм байхдаа?/ Болзоонд урьж байгаа юм уу?

–          Тэгэж ойлгож болноо.

–          Нэг нэгнийхээ нэрийг ч мэдэхгүйн байж уу?

–          Яагаад болохгүй гэж?

–          За болохгүй нь ч юу байхав дээ. Тэгээд чи надтай хэзээ уулзмаар байгаан?

–          Чи хэзээ завтай вэ?

–          Маргааш лав биш. /Маргааш миний эцэг эхийн нас барсан өдөр/

–          Тэгвэл нөгөөдөр?

–          Болж байна. Парк дээр уулзах уу?

–          Чи их хүнтэй газар очих дуртай юм уу? Хэхэ.

–          Тэгээд хаана уулзахын?

–          Би чамайг очоод авья, болох уу?

–          Зо зо. Манай хаяг …….

Би яагаад ч юм баярлаад байлаа. Тийм ээ, мэдээж хэрэг энэ залуу надад таалагдаж байгаа, тийм болохоор нэг удаа болзоод үзэхэд болохгүй нь юу байхав гэж бодоод сууж байтал Хэин үсэрсээр гарч ирээд тэнцсэн гэдгээ надад дуулгав. Энэ өдрийн дараагийн өдөр би аав ээж хоёрынхоо газрыг эргэчихээд гэртээ эргэж ирэв.

Уулзалтын өдөр болж би гэртээ бие бэлдээд байж байтал нөгөөтөх чинь манай гадаа ирчихлээ гэдгээ мэдэгдэж мессеж бичив. Би бага зэрэг сандарч байлаа. Тэгээд өөртэй итгэлтэйгээр гэрээсээ гартал тэр миний төсөөлснөөс хамаагүй гоё машины жолоочийн суудал дээр сууж байв. Би шууд л хажууд нь суучихлаа. Одоо л тэрний царай сайн харагдаж байна. Цэвэрхэн цагаан царай, шулуухан цэх хамар гээд тун давгүй царайлаг юмаа. Дээш нь босгосон үс нь үнэхээр сайхан зохиж. Бас тэр зүүцэн шилийг нь ээ. Нэлээн үнэтэй бололтой шүү. Тэрнээс нээх гоё анхилуун үнэртэй ус үнэртэж, надруу хараад шилээ авангаа инээмсэглэхэд зүрхрүү нэг юм хатгаад л явчихав. Ямар хөөрхөн инээдэг юм бэ гэж бодоод хариу инээхэд тэр бага зэрэг гайхсан харцаар харав. Тэр юуг нь гайхаад байгаан бол? Тэгтэл тэр намайг ямар нэгэн юм хэлэхийг хүлээх мэт надруу харсан чигтээ инээмсэглээд л байв. Хүүе ээ, тэр яагаад нэг ч үг дугарахгүй байгаан болоо? Арай хэлгүй юм биш биз дээ… “Би До Ёонгбае” гээд тэр ашгүй гараа нааш нь сунгав. Ёоо, тийм байлгүй дээ гээд түүний гараас бариад: “Би Юн Жэхи” гэхэд тэр толгой дохиод инээв. “Чамайг хаа нэгтээ харсан юм шиг санагдаад байхийн” гээд тэрэнрүү хараад нэг нүдээ анихад: “Хүмүүс тэгэж хэлдэг юм аа” гээд тэр машинаа асаав.

Үргэлжлэл удахгүй…

 

27 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. BCDM / Nov 12 2012 6:09 PM

    kkk hoorhiin. gehdee yagaad neg l joohon bolood yvchvaa?

  2. BCDM / Nov 12 2012 6:10 PM

    kkk hoorhiin. gehdee yagaad neg l joohon bolood yavchvaa?

  3. likekoreanpop / Nov 12 2012 6:13 PM

    yostoo goy

  4. enji / Nov 12 2012 6:13 PM

    wuaaaa yamar goy yum beeeee!!!!! bayarlalaaa. amjilt! Hurdan daraagiin hesgiin oruulaad ug tehuu ?🙂

  5. DARA / Nov 12 2012 6:14 PM

    yamar goy yum be? tanihgui bgaag dalimduulaad jinhene neree heldeg bna sh dee. oruulsand bayrlalaa

  6. Suu Ra / Nov 12 2012 6:16 PM

    Yooo unen goy ug n odor bur orwol

  7. Tempo / Nov 12 2012 6:23 PM

    Дараагынхыг хүлэээгэллл байна………..

  8. bb / Nov 12 2012 6:25 PM

    kkk goy boljee

  9. moon / Nov 12 2012 6:30 PM

    amjilt! unexer goy!

  10. bujinhen / Nov 12 2012 6:34 PM

    woooaaa unuudur unheer hund udur blaa unuudur namg ene oguulleg l ineeleglee vnher bayrllaaa bi odoo vnheer happy bna kkeke

  11. I LoVe KpOp / Nov 12 2012 7:22 PM

    amjilt!!

  12. prime / Nov 12 2012 8:00 PM

    amjilt!!!

  13. yuki / Nov 12 2012 8:04 PM

    goy bna

  14. kpop / Nov 12 2012 8:04 PM

    Adminaa chi yostoi mundag ❤ \(^.^)/

  15. icegirl / Nov 12 2012 8:28 PM

    uaa ystoi goy daraagiin hesgiine hurdan unshih yumsaan!!!

  16. kpop / Nov 12 2012 8:57 PM

    goy bnaa amjilt

  17. kpop / Nov 12 2012 9:00 PM

    yostoi goy boljee

  18. hushaa / Nov 12 2012 9:35 PM

    hehehe kkkkkkkkkkkkkkkk

  19. VIP, BlaCkJacK, HoTTesT / Nov 12 2012 11:03 PM

    waaaay fantastic

  20. oyuka / Nov 12 2012 11:27 PM

    nice boljee

  21. amka / Nov 13 2012 11:19 AM

    goy bolson bnaa uuhilaarai neg ym asuuh gsn nogoo 100% togs togoldor bigbang biluu ter oguulleg ymr site deer bsiin bol martsan bna heleed ogj tus bolooch

  22. ЗуКа ♥ WonderFul Queen ♥ / Nov 13 2012 1:27 PM

    Вуааа яасан өөлкийм бээ ♥♥
    Taeyang ♥

  23. 21minzy / Nov 13 2012 3:37 PM

    eoo yamr goy um be!!!!!!!!!!!!daraachiinhiig ni huleej tesehguinee!

  24. ouka / Nov 13 2012 6:58 PM

    hezee 4 ni orhiin onoodortoo orno biz d adminaa hurdan oruulhiig bodooroi pls pls pls ene zohiomj zugeer l 89

  25. yuki / Nov 13 2012 7:43 PM

    Ёстой гоё блжээ^^

  26. daesung / Nov 13 2012 8:05 PM

    4 hesgiig ni gargaachee yaj gargh ve heleech

  27. Suu Ra / Nov 14 2012 12:37 PM

    today orno bzdee

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: