Skip to content
11 сар 10, 2012 / erikaterguun

[Зохиомж] Минийх л биш бол хэнийх ч биш (2-р хэсэг)

 

Өглөө яг эд сайхан унтаж байхад утас хангинав.

–          Ёоооё, Хэинаа… Жаахан унтья л даа.

–          Босооч дээ, хичээлдээ явья, авгай минь.

–           Би үнэхээр босож чадахгүй нь ээ. Ганц өнөөдөр л пялаад маргаашнаас яг явнаа, амлья.

–          Хөөе, өнөөдөр сургууль дээр Big bang ирнэ ш дээ, тэднийг хармааргүй байгаа юм уу?

–          Тэд нар хэнд хамаатай юм бэ? Өчигдөр бүүр шөнө унтсан ш дээ. Би сайхан унтаж байгаад орой ажилдаа явмаар байна.

–          Маяглаад бай, бос. Би одоо гадаа чинь очлоо.

Хачин царайтай юм арай гэж босоод гадаа зогсох Хэин дээрээ ярваасаар очив. Биднийг сургууль дээр очиход охидууд бүгд л бөөн баяр болчихсон, ам амандаа Биг Банг Биг Банг гэж шивнэлдэж байгаа сонсогдоно. Тэр хамтлаг өнөөдөр манай сургууль дээр ирэхээр болсон нь манай сургууль нээгдээд хэд ч юмб дээ, үнэхээр олон жил болж байгаа юм байх. Бас ч гэж овоо томоохон сургууль болохоор тэд ирж ойн баярт зориулж ая дуугаа өргөх болсон юм. Би үнэндээ тэдэнд тийм ч дуртай биш, ганц хоёр дуунуудыг нь л сонсох дуртай. Тэднийг сайн мэдэхчгүй. Ер нь надад Ази хамтлаг дуучид таалагддаггүй юм л даа. Харин Хэин бол бараг бүх л Солонгос хамтлаг дуучдыг сонсдог байв. Ялангуяа тэр Биг Банг-ийн улаан фен. Тэдэн дундаас хэн нь ч билээ аль нэг гишүүнд нь бараг дурласан гэхэд болно.

Өдөр болоход сургуулийн урд талын талбай дээр маш их оюутнууд цугласан байв. Яг талбайн голд тайз зассан байх бөгөөд Хэин бид хоёр ч бас тэдэн дунд байлаа, бүр хамгийн урд шүү. Миний нойр хүрч эвшээн зогсож байтал гэнэт хүмүүс орлилдож нөгөө хамтлагынхан нь тайзан дээр гарч ирэв. Би тэднийг ингэж ойроос харж байгаа нь анх удаагынх. Тэдэн дундаас хар шил зүүж, үсээ дээш нь босгосон тэр нэг гишүүн нь миний нүдэнд тусаж, би Хэинээс: “Хөөе, тэр шовгор үстэй нь хэн билээ?” гэхэд: “Тэяанг ш дээ, сайхан залуу байгаа биз дээ” гээд инээв. Өө тийм, Хэин-ийн үхэх гээд байдаг тэр гишүүнийг нь нээрээ Тэяанг гэдэг ш дээ. Энэ Тэяанг нь надад яах аргагүй харсан санагдав. Тэр инээж байгаа байдал, бүжиглэж байгаа зарим нэг хөдөлгөөн гээд л. За за, тэр чинь байнга л зурагтаар гардаг юм чинь би зурагтаар л хараа биз. Тэгтэл тэд дуугаа дуулж байхдаа үзэгчид дундаас нэгийг сонгож гаргаж ирэх гэж байгаа бололтой инээлдэцгээж хүмүүсийг гараараа даллаж байв. Гэтэл нөгөө шовгор үст чинь Хэин бид хоёрыг чиглэж яг урд ирээд явган сууж Хэин-лүү гараа өгөв. Хэин-ийн нүд бүлтрэх шахам том болоод надруу харснаа амаа дараад л тэрнийг дагаад тайзруу үсрээд гарчихав. Би ч тэрнийг шоолон харж зогсов. Тэд хамтдаа бүжиглэж, дуулж байснаа нөгөө шовгор үст эргээд Хэин-ийг гараас нь барьсаар тайзнаас буулгаж өгөв.

Бараг 1 цаг гаруй Хэин түрүүний үйл явдалын тухай өөрийгөө азтайгаа гайхан дахин дахин давтан ярив. “Ёооё, одоо больчооч дээ. Сүртэй гэдэг нь” гэхэд тэр: “Тэяанг. Бурхан минь, тэр нээрээ яагаад тийм хөөрхөн байдаг байнаа. Хөөе, чи тэрнийг надруу яаж харж байсныг нь харсан уу? Би яг таалагдсан байхаа” гээд л тас тас хөхрөнө. “Юу вэ, тэр чинь шилтэй байсан юм чинь яаж харж байсныг нь хэн мэдэхийн?” гээд би тэрнийг шоолов. Гэтэл гэнэт миний толгойд өчигдөр оройны бүжигчин залуу орж ирээд: “Хөөе, хоёулаа орой нөгөө баарлуугаа явья аа. Нэг удаа үйлчлүүлэх эрхтэй юм чинь. Үнэгүй ороод л, үнэгүй юм захиална ш дээ” гэхэд Хэин: “Яаж өчигдөр шоудчихаад өнөөдөр дахихын бэ? Ээж мэдвэл боож үхнэ. Би лав явахгүй, тэгээд ч чи ажлаа яах гэж байгаан?” гэв. “Ажил тардаг юм байгаа биз дээ, за за би орой ярья” гээд бид хоёр салав. Би оройн цагаар жижигхэн icecream pub-д ажилдаг юм, тиймээс тийшээгээ очих шаардлагатай байлаа. Ажил дээрээ очсон хойноо хүртэл яагаад ч юм тэр баарлуу нэг л тэмүүлээд байв. Арай гэж 10 цаг болгоод ажлаасаа гарч ирээд Хэин-рүү залгахад өөдөөс нааштай хариу хэлсэнгүй. Би бүр яалтчгүй тийшээ явмаар байдаг, яах уу. За яадаг юм, ер нь ганцаараа явна аа.

Ингээд зориг шулуудан нөгөө баарлуугаа явлаа. Ганцаараа үнэхээр эвгүй байв. Зөөгчид нь удахгүй манай найз ирнэ гэж хэлчихээд яг өчигдрийнхөө суусан ширээн дээр суулаа.  Нэг цаг боллоо. Нөгөө залуу харагдсангүй. За за, тэр ирэхгүй юм байна. Ер нь ирлээ гээд ч яах юм билээ. Би яг тэнэг байхаа, явья гээд бостол зөөгч нь над дээр ирээд: “Уучлаарай, таныг тэнд байгаа хүн утасныхаа дугаарыг өгөөч гэнээ” гээд дээшээ заав. Намайг түүний заасан зүгрүү хартал өчигдрийн залуу шатны бариул налсан байртай наашаа хараад зогсож байснаа намайг хараад өөр тийшээ харав. Тэр яах аргагүй өчигдрийн залуу мөн байв. Бас л битүү хэрнээ цаанаа л нэг зэвүүн хувцасласан байлаа. Би дотроо баярлаж байсан ч гаднаа мэдэгдэхгүйг хичээж: “Намайг тэгэж хэр бараг хүнд дугаараа өгөөд яваад байдаг охин биш гээд дамжуулчих” гэхэд зөөгч миний хэлснийг дамжуулах гэж байгаа бололтой тэрэнрүү алхав. Харин би наанаа бардам зан гаргаж байсан ч цаанаа яанаа, дугаар авахаа больчихвол гороов л гэж бодож зогсов. Тэгээд улаан цайм хариу хүлээж зогсохоор гарах хаалга руу дөхье гэж бодоод алхав. Тэгтэл нөгөө зөөгч араас гүйж ирээд: “Таныг дугаараа өгөх юм бол, дараа нь бүжгийн халз тулаанд хамтдаа оролцож болж байна гэж дамжуулж байна” гээд инээв. Энэ ч харин давгүй шалтиг байна шүү гэж бодон, бага зэрэг дургүйцсэн царай гарган түүнд дугаараа өгч явуулав. Тэгээд нөгөө залууруу харахыг хүссэн ч харсангүй баарны хаалгыг цааш нь түлхэн гарлаа.

Гэртээ орж ирээд нөгөөтхөөс чинь мессеж ирэх болов уу гээд хүлээж байтал ирсэнгүй. Энэ ер нь овоо бардам нөхөр юм аа гэж бодоод унтахаар хэвтэв. Маргааш нь хичээл дээрээ ангийнхантайгаа арзагнаж байтал мессеж ирлээ. “Өдрийн мэнд” За танихгүй дугаар юм чинь нөгөөтөх чинь л байж таарлаа гэж бодон албаар эхний удаадаа хариу бичихгүй байхаар шийдэв. Гэтэл хажуунаас Хэин хүрч ирээд: “Хэн болоод байдгаараа инээгээд байдаг билээ?” гээд утасруу өнгийв. “Нууцаа!” гээд утсаа цээж рүүгээ наахад: “Ооё, хэлэхгүй байхыг чинь харнаа” гэсээр тас тас хөхрөөд цаашаа явав. Гэтэл дахиад л “Өдрийн мэнд” гэсэн мессеж ирэв. Хаха энэ намайг хариу бичихгүй байгаа болохоор мессеж нь над дээр ирээгүй байна гэж бодсон юм байхдаа, заза хариу бичихээс:

–          Өдрийн мэнд, хэн бэ?

–          Бүжгийн өрсөлдөгч чинь байна.

–          /Хаха өрсөлдөгч гэчихэжээ/ Аан.. Чи чинь нээрээ миний дугаарыг аваад байсан билүү?

–          Хэхэ. Чи өнөөдөр club-д ирэх үү?

–          Намайг ирүүлж яах гэж байгаан?

–          Бүжиглэхийг чинь харах гэсэн юм ^^

–          /Худлаа яриад л, яах аргагүй би энэнд таалагджээ/ Би өдөр болгон бааранд ороод байдаггүй л дээ. Тиймээс дараа л таарах байх.

–          Би ч бас өдөр болгон тийшээ очдоггүй, манай ахынх болохоор хааяа л очдог юм.

–          Танай ах аа? Teddy танай ах юм уу?

–          Тийн, тэгэхдээ төрсөн биш ээ. Чи тэгээд хэзээ ирэхээ хэлж чадах уу?

–          Яахав, би очихдоо чамруу мессеж бичье.

–          Ок.

Тэр гаднаасаа их бардам их зантай юм шиг харагдаад байсан үгүй бололтой, эелдэг юм гээч.  Гэхдээ царай нь сайн харагдахгүй байсан, арай гачин юм байгаан биш биз дээ, засс тэгэхдээ л гоё бүжиглэдэг ш дээ. За биз, Хэин-д хэлэх үү яах уу. Ганцаараа бааранд орсныг минь мэдчихээд үсдээд чирэх юм болов уу. Заза одоохондоо дуугай л байж байя.

To be continued…

 

Advertisements

32 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. shombooloi / 11 сар 10 2012 7:43 PM

    Yoo unen goy. Udurt negiig oruulj bolkumu? Huleeheer yag galzuurah gd bhima

  2. Jiyong ★ / 11 сар 10 2012 7:59 PM

    Үнэн тасархай

  3. Suu Ra / 11 сар 10 2012 8:07 PM

    Aaaa goy shuuu

  4. G.K.S / 11 сар 10 2012 8:30 PM

    сохирхолтой байна.big like.

  5. icegirl / 11 сар 10 2012 8:40 PM

    yooh yaj ingej s.han bichdeg yum be kkk

  6. Tempo / 11 сар 10 2012 9:05 PM

    Энэ их богинохон болжээ тэгэхдээ гоё байна. хүмүүс ингэж их хүсэж байгаа юм чинь админаа 1 өнжөөд нэгийг хийж байя тэгэхүү аягү мх гуйжына. ТИЙМ БИЗДЭЭ МАНАЙХАААН~~~~~~~

  7. BCDM / 11 сар 10 2012 9:24 PM

    goy boljee. daraagiinhiig hurdan unshmaar bainaa. 1 onjino geher hvleej vneheer teskv bainaa? ^^

  8. Maralmaa / 11 сар 10 2012 9:25 PM

    kino uzej bga ym shig l bn hehe

  9. lovekpop / 11 сар 10 2012 10:57 PM

    woaa unen goy

  10. lovekpop / 11 сар 10 2012 10:58 PM

    goy boljee

  11. kpop / 11 сар 10 2012 10:59 PM

    bayarlalaa unen goy boljee

  12. DARA / 11 сар 11 2012 8:26 AM

    goy bna. bayrlalaa

  13. hushaa / 11 сар 11 2012 12:50 PM

    kkkkkkkkkkkkkkkkkkkk

  14. VIP, BlaCkJacK, HoTTesT / 11 сар 11 2012 2:44 PM

    yaaaay ygd iim aviyaastai bolchdog bn aa hurdan hurdan oruulaad bvl goy bhku yu

  15. KODY / 11 сар 11 2012 2:54 PM

    ХАХАХАА ҮСДЭЖ ЧИРЭЭД БХДАА ЯАХАВДЭЭ , ЕР Нь ҮГИЙН СОНГОЛТ
    ЧӨЛӨӨТЭЙ , ХАМААГҮЙ ГОЁ БОЛЖЭЭ ЯГ Л БИДНИЙ ЯРьДАГ ШИГ БИЧСЭН БОЛОХООР
    ОЙР САНАГДАЖ БНА 🙂

  16. name / 11 сар 11 2012 4:01 PM

    ydaj gantsxan onoodor amraltiin odor gd BONUS bolgoood negiig oruulchihaldaaa

  17. V!P / 11 сар 11 2012 5:07 PM

    za daraagiinxii n gyal

  18. TuuL / 11 сар 11 2012 7:46 PM

    nvdend haragttal bichsen bshdee goy bnoo

  19. bujinhen / 11 сар 11 2012 8:12 PM

    goy boljeee joohon urt bicheerei ekkek maaash ih taalagdaw

  20. 21minzy / 11 сар 11 2012 8:36 PM

    yostoi neg yamr ch goy yumbedee!tsaashaa yu boloh bol gedeg aim r sonin bn!
    Hein yag manai egch shig yum bn.bigbang geed bas taeyang d durlatsan

  21. uuskuu / 11 сар 11 2012 8:41 PM

    goy boljee!!!

  22. enji / 11 сар 11 2012 9:11 PM

    eooo uneheer goy bichjeee. yadaj bhad Taeyang.ii mini tuhai bichij bgaa blhoor eoo ❤ tgd ugiin songolt ntr goy chuluuteimaa avgai mini entr gd xaxa 😛

  23. big bang ni ulaan fan / 11 сар 11 2012 10:28 PM

    sonirholtoi bn ^^ hehe iim zohiomjuud humuust ih hureh baih amjilt =)

  24. moon / 11 сар 11 2012 11:28 PM

    sonirxolto yuma! amjilt!

  25. ioooooooo / 11 сар 11 2012 11:48 PM

    yooooo galzuurlaa ymr goyimbee bur nudend haragdaad yag uuruu ym shg yooo Taeyang min iim huurhun shd ❤ yooo huleej teskunee

  26. kpop / 11 сар 12 2012 1:25 AM

    woaa goy goy

  27. kpop / 11 сар 12 2012 1:26 AM

    goy bolson bna good luck

  28. sakumo / 11 сар 12 2012 8:23 AM

    Goy bljee…..

  29. bujinhen / 11 сар 12 2012 3:37 PM

    zak unuuudur orono bizdee huleej bgaa shvv

  30. Suu Ra / 11 сар 12 2012 5:02 PM

    Today orno bzdeee

  31. tsolmon / 11 сар 12 2012 5:38 PM

    http://tiarasoyeon.blog.gogo.mn ta buhen ene blog ruu orj tus bolooroi bi top iinhoo talaar ugulleg bijdeg yum tiim bolhoor ta buhen setgegdlee uldegeri guujin

  32. Boloroo / 11 сар 14 2012 12:35 AM

    goe boljee dogdolulj bna gech amjilt

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: