Skip to content
November 8, 2012 / erikaterguun

[Зохиомж] Минийх л биш бол хэнийх ч биш

 

Солонго: За сайн уу хонгорууд аа. Солонго нь та нартаа өөрийнхөө бичиж буй 2 дахь зохиомжоо хүргэж байгаадаа зөндөө их баяртай байна. Урьд нь хэлсэнчлэн олон хүн гуйсан болохлээр энэ удаагынх Тэяанг-д тохиолдож байгаа тухай гарна. Энэ зохиомж миний түрүүчийнхээс (Биг Банг-тай өнгрөөсөн зуны улирал) арай богинохон, яг хэдэн хэсэгтэйг нь баттай хэлж мэдэхгүй байна. Зохиомжийг би админ-руу яг урьдийн адилаар нэг өнжөөд явуулах болно. За тэгээд комментүүдээ үлдээгээд байгаарай, таалагдана гэж найдья.

Ердийн л нэг намрын орой. Энэ орой ямар нэгэн юм хиймээр санагдаад, бүр хатгаад байна гээч. Гарж шоуднаа.

–          Байна уу, юу хийжийн Хэинаа?

–          Уйдаал байж байна, хаана байгаан?

–          Гэртээ. Хөөе өнөөдөр шоудьяа.

–          Тэгий л даа.

–          Байж байгаад манайд хүрээд ирээ, тэгээд эндээс гарья.

–          Ок.

Хэин-ийг ирэхээс өмнө ус засанд ороод, нүүрээ будаж нөгөө хувцасаа өмсөв. Ороод ирэнгүүт нь бид хоёр сурсан зангаараа хоёулхнаа шоудхаар гарцгаалаа. Бид хоёр бол багийн найзууд. Хааяахан ингэж хамтдаа шоуддаг сахиллаггүй охид л доо. Хэин-ийн ээж аав нь манай аав ээжтэй үнэхээр дотны найзууд байсан юм. Тэр харанхуй өдөр ээж аав хоёрын минь сууж явсан машин осолдож 10н настай би энэ ертөнц дээр орь ганцаараа үлдэхэд намайг харж хандаж явсан хүмүүс бол Хэин болон түүний аав ээж. Хоёр жилийн өмнөхийг хүртэл би тэднийд амьдарч байгаад 18 нас хүрээд бие даахаар шийдэж тустай амьдардаг болсон юм. Хэин маань багийн л толгой сайтай, хичээлдээ үргэлж л толгой цохиж явдаг бас хэнд ч гологдохооргүй царай зүстэй охин. Харин би гэж үү? Би бол хичээл номонд дургүй, аль болох зугаа цэнгэлд л цаг заваа зарцуулах дуртай сайхан гар л даа. Бид 10-н жилдээ ч нэг анги байсан, одоо их сургуульд ороод мөн л адил нэг анги. Би ч Хэин-ийхээ ачаар л гайгүй дүн авдаг гэхэд болно. Бид хоёр 10-н жилд байхаасаа л сургуульдаа овоо алдартайгаар барахгүй өөр сургуулийн хөвгүүд биднийг харах гэж манай сургуулийн үүдэнд ирээд зогсчихдог байж билээ. Одоо ч бараг ялгаагүй дээ, гэвч бид хоёрын хэн нь ч найз залуугүй. Хэин маань нэг ч удаа үерхэж үзээгүй, харин би нэг удаа үерхэж байсан ч сүртэй гүнзгий харьцаа үүсгээгүй салчихсан юм.

Бид нэг намуухан газар орж ирээд юм ууцгаан сууж байлаа. Би гэнэт нэг юм санан:“Хөөе, шинэ баар нээгдсэн гэсэн ш дээ, тйишээ орох уу?” гэхэд Хэин: “Өө тийш дээ, тэр чинь нөгөө Teddy-гийн нээсэн баар гэсэн шд, их гоё байх даа. “Teddy гэж YG-гийн уу?” “Тийм ээ, гоё байгааз дээ? Орж үзье л дээ” гээд Хэин миний өөдөөс нүдээ тормолзуулав. Бид тийшээ орохоор болж сууж байсан газраасаа гарцгаав. Нээх удалгүй хотын төвд байрлах цоо шинэхэн тэр баарны үүдэнд ирлээ. Гаднаасаа л цаанаа л нэг нүнжигтэй газар болох нь элт байлаа. Teddy-гийнх гэсэндээ аргагүй өөр юм аа. Бид хоёр хөтлөлцөн инээлдсээр дотогшоо явж ортол санасаныг бодоход зөндөө хүн байв. Boom Shaka Laka, Boom Shaka Laka гээд л сүүлийн үед их сонсоод байгаа дуунуудын минь нэг явж байв. Бид хоёр бүжгийн талбайнаас холгүй байрлах хоёр хүний ширээнд суугаад нэг нэг шар айраг захиалав. Угаасаа бид ямар ганцаас илүүг ууж чадах биш. Бид нэлээн сууж байгаад босцгоож харин ч нэг хэдэн өдрийн цангаагаа тайлтал бүжиглэлээ. Намайг 00 орчихоод иртэл бүжгийн талбай дээр байсан хүмүүс бүгд хойшоо тэлчихсэн дунд нь нэг намхавтар хэрнээ нэлээн битүү хувцасласан залуу хүн бүрийн харцыг булаан бүжиглэж байв. Охид түүнрүү ээлжлэн харц чулуудан харин залуус атаархсан харцаар түүнийг ширтэнэ. Би Хэин дээр явж очоод: “ Энэ хэн бэ? Овоо бүжиглэдэг нөхөр юм гээч” гэхэд Хэин: “Харин тиймээ, би бас хараад л байна. Царай нь сайн харагдахгүй байнаа” гээд нүдээ онийлгон харав. Энэ бааранд үнэхээр тэрэнтэй бүжгээр энэ тэнцэх хүн байхгүй бололтой. Надад зүгээр л ингээд хөндлөнгөөс хараад байх нь сонирхолгүй санагдаж: “Хэинаа, найзыгаа харж бай, энийг будаа болгочихоод ирье” гээд би бүжиглэж буй нөхөрлүү очив. Тэр залуу эхлээд намайг анзаарсангүй. Харин би тэрний мөрөнд зөөлхөн хүрэхэд тэр эргэж харав. Би тэрэнрүү нүдээрээ холд гэсэн дохио өгөөд бүжиглэж эхэллээ. Харин тэр инээмсэглэн хоёр гараа зөрүүлээд намайг ажин зогсов.  За би ч хамаг мэддэг хөдөлгөөнүүдээ аль болох аяндаа тохируулан хийж эхэллээ. Зарим нэг хүмүүс намайг дэмжин шүгэлдэж харин зарим нь шоолж байгаа харагдав. Улам шар хөдлөх шиг болж би ч галзуурч эхэллээ. Манай Хэин ч байдаг чадлаараа хашгирч байгаа харагдана. Би хэсэг бүжиглэж байгаад түр зогсоход нөгөө залуу баруун гараа эрүүн дээрээ тавин надруу дээрээс доош нь харж байснаа намайг тойрон эргэв. Тэгснээ түрүүчийнхээсээ ч илүү бүжиглэж эхэллээ. Хүмүүс улаан цайн түүнийг дэмжин орлилдов. Чөтгөр ав, үзүүлээд өгье гэж бодоод түүнийг зөөлхөн хойш нь түлхээд таазаараа бүжиглэж эхлэхэд хүмүүс намайг дэмжиж эхлэв. Энэ мэтээр бидний бүжгийн өрсөлдөөн үргэлжилсээр DJ гарч ирээд биднээс ялагчыг тодруулахаар үзэгчдээс санал аван нөгөө залуугын хажууд зогсоход хүмүүс нэлээн чанга хашгиралдан шүгэлдэж байв. Тэгээд дараа нь миний хажууд зогсоход түрүүчийнхээс ч илүү орлилдов. Wow, би ялчихлаа шүү дээ гэж бодон галзуу юм шиг л орилон Хэин-рүү гүйгээд түүнийг тэврэв. Харин нөгөө залуу хэлээ бага зэрэг гаргаад инээмсэглэн толгой дохиход надад яагаад ч юм түүний царай нэг л танил санагдаад явчихав. Тэгээд түүнрүү бага зэрэг ойрттол тэр утсаа гаргаж ирээд оролдож байснаа цаашаа явчихав. Баарны эрээлжсэн гэрэлд тэр ердөөсөө ч сайн харагдсангүй алга болчихлоо. Яагаад ч юм тэр залууг дахиад гарч ирэхийг нь хүлээсэн ч тэр ирсэнгүй. Би бүжгийн тэмцээнд түрүүлсэн болохоор бидэнд нэг удаа үнэгүй үйлчлүүлэх эрх олгов. Бид хоёр тэгээд нээх ч удсангүй гарцгаалаа. Би Хэинд хандаж: “Түрүүний залуу хэн байсан юм болоо? Чамд нээх харсан санагдаагүй юу?” гэхэд тэр: “Мэдэхгүй ээ, сайн харагдахгүй байсан ш дээ. Хөөе, тэгэхдээ тэр нээрээ үнэхээр халуухан золиг байна лээ шүү, яаая тэр бүжиглэж байгаа нь” гээд ердийнхөөрөө мөрөө чичрүүлэв. Би ч дотроо тэр залуутай дараагийн удаад энэ бааранд дахиад таарна байх гэсэн горьдлоготой гэрлүүгээ явлаа.

To be continued…

 

28 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. bb / Nov 8 2012 6:58 PM

    goy bolje

  2. Lustre / Nov 8 2012 8:08 PM

    Wooow uneheer goy boljee AMJILT!

  3. icegirl / Nov 8 2012 8:49 PM

    goy boljiine daraagiin hesgiin hurdan unshih yumsan amjilt kkk

  4. BCDM / Nov 8 2012 9:08 PM

    wow taeyang taeyang kk

  5. suzysmile / Nov 8 2012 9:26 PM

    ystoi goy boljee

  6. DARA / Nov 8 2012 9:29 PM

    taalagdaj bna

  7. SkyDragon / Nov 8 2012 9:33 PM

    Woooaaah!!! GOe ym bna ter zaluun YB bgaadaa tmv? Kaxaxa Huurhun zolig

  8. VIP, BlaCkJacK, HoTTesT / Nov 8 2012 9:48 PM

    goy2 Taeyang<3

  9. Suu Ra / Nov 8 2012 11:53 PM

    aaaaaaaaaaaaaaa goy bnshuuu
    amjilt ^_^

  10. shombooloi / Nov 9 2012 2:38 AM

    woow uneheer l nudend haragdtal bichij bna shu. yag ter hiideg uildluud n shuud l tusuulugduj bna. hen ch unshsan ter bol TY gdg n medegdjishd. daraagiin hesgiig huleej tesehgvinee. Solongoo bayrlalaa

  11. sakumo / Nov 9 2012 10:50 AM

    Goy bnaa^^

  12. PUJE / Nov 9 2012 12:04 PM

    YSTOI GOY BLJEE

  13. uuskuu / Nov 9 2012 12:31 PM

    goy boljee… daraagiinh ni hurdan unshhiinsan kkk..

  14. BCDM / Nov 9 2012 2:11 PM

    solongoo? odor bolgon hiigeed baij bolohgvi mu? ~_~

  15. 21minzy / Nov 9 2012 5:11 PM

    yaa goy bolje!uridiin zohiomj shigee dogdluulj ineelgej nudend hargdtal hiij bn.
    neeree oorig chine Solongoo gedgu ge bizde?

  16. I LoVe KpOp / Nov 9 2012 6:22 PM

    goe amjilt

  17. big bang / Nov 9 2012 8:50 PM

    uneheer goy boljeee

  18. zochin / Nov 10 2012 1:32 PM

    huuyee daraagiin heseg hezee oroh be? yaar goyiin bee

  19. zochin / Nov 10 2012 1:34 PM

    yostoi goy bolson bna amjilt🙂

  20. zochin / Nov 10 2012 1:35 PM

    goy boljee

  21. exo / Nov 10 2012 1:55 PM

    unen tas boljee

  22. kpop / Nov 10 2012 2:23 PM

    ene uneheer goy bolj

  23. hushaa / Nov 10 2012 8:47 PM

    hehehehe

  24. oyuka / Nov 11 2012 11:23 AM

    nice nice

  25. enji / Nov 11 2012 9:00 PM

    goy boljeee. amjilt. daraagiin hesguudiig hurdan oruulj ugch bgaarai🙂

  26. moon / Nov 11 2012 11:22 PM

    amjilt! goy yuma

  27. daessug / Nov 12 2012 1:00 PM

    unen nise boljee tsaashaa urguljluuleerei

  28. OUKA / Nov 12 2012 6:39 PM

    XIXI OOLHON YM AA TEE VNENDEE 89

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: