TAEYANG & 2NE1 ирэх сард шинэ дуунууд гаргана

2NE1 болон BigBang хамтлагийн TaeYang нар ирэх сард шинэ дуунуудтайгаар эргэн ирэх нь ээ…

Солонгосын хамгийн томоохон энтертайнментүүдийн нэг болох YG энтертайнментийн захирал Yang Hyun Suk: 2NE1 болон TaeYang нарыг шинэ дууг гаргахаар төлөвлөж байгаа талаараа мэдэгдэл хийжээ.

Yang Hyun Suk мэдэгдэлдээ: “2NE1-ы шинэ цомгийг уг нь 10-р сард гаргахаар төлөвлөж байсан ч, дэлхий тойрсон аялан тоглолтоос болоод уг цомгийг 11сард гаргахаар шийдсэн” хэмээжээ.

Тэрээр үргэлжлүүлэн “2NE1 энэ сард дуугаа бичүүлэх төлөвлөгөөтэй байгаа” ба “Магадгүй та бүхэн ирэх 11сард 2NE1-ы дахин давтагдашгүй шинэхэн дуунуудыг мэдрэх байх” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн 7-р сард  2NE1 хамтлаг ‘I LOVE YOU’ синглээрээ  хөгжмийн чартуудыг эзэгнэн өөрсдийн хүч чадлаа харуулсан билээ. Тэдний шинэ цомог ч мөн ялгаагүй маш сэтгэл хөдөлгөмөөр байх болно.

Өөрийн чадварлаг хоолой болон гайхалтай үзүүлбэрүүдээрээ аль хэдийнэ олны танил болсон соло дуучин Taeyang мөн ирэх 11-р сард шинэ дуунуудаа гаргахаар төлөвлөжээ.

Yang HyunSuk энэ талаар мэдэгдэхдээ “Taeyang-ы хувьд тэр энэ зун GD-тэй зэрэг шинэ цомгоо гаргахаар төлөвлөж байсан ба Тэр Америк продюсерүүдийн хамтаар шинэ цомгийнхоо ажлыг дуусгаж байсан хэдий ч Taeyang бид 2 шинэ цомгондоо тийм ч сэтгэл хангалуун байгаагүй учраас бид цомог гаргах хугацааг хойшлуулахаар шийдсэн юм.”

Тэрээр үргэлжлүүлэн “Taeyang яг одоо бичлэгтэй байгаа бөгөөд ирэх 11-р сард шинэ дуунуудаа гаргах болно” мөн “Би өөрөө Taeyang-ий фэний хувьд, түүний шинэ дуунууд болон үзүүлэн тоглолтуудаас маш их зүйлийг хүсэн хүлээж байна” гэжээ.

Advertisements

7 thoughts on “TAEYANG & 2NE1 ирэх сард шинэ дуунууд гаргана

Add yours

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: