2NE1-ын “I Love You” дуу Gaon, Billboard чартуудын 8 дугаар байранд явж байна

“I Love You” дуу гарснаас хойш 7 долоо хоног өнгөрч байна. Мөн охидын Солонгос дахь промошин дууссан. Гэсэн хэдий ч чартуудын ‘Шилдэг Арван’ дуунд багтан явсаар байгаа нь бас их амжилт. Одоогийн байдлаар уг дуу 600 мянган долларын ханш тогтоогоод байгаа ба радио болон хөгжмийн нэвтрүүлгүүдээр 2 сая гаруй удаа цацагдаж #4т, караокед #5д жагсаж байгаа гэнэ.

BillBoard

Billboard-ын ‘K-Pop Hot 100’ чартад “I Love You” бас л #8 дугаар байранд жагсаж байна. Мөн л 7 долоо хоногийн турш ‘Шилдэг Арван’ дуунд багтаж байгаа. Уг чартад хамгийн удаан хугацаанд буюу 9 долоо хоног байсан Big Bang“Fantastic Baby” дууны амжилтыг Psy“Gangnam Style”, Sistar хамтлагийн “Loving U” дуунууд эвдэж магадгүй болоод байна. Харин охидын маань “I Love You” дуу энэ амжилтыг эвдэж чадах болов уу? Дахин хоёр долоо хоног байж чадвал болохгүй гэх зүйл үгүй билээ.

YGE энэ оныг маш сайн эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл YG дэлхийг байлдан дагуулж байна. Одоо л гэхэд Psy-н дуу олон долоо хоногийн турш 1 дүгээр байранд явж байна. Удахгүй GD-гийн шинэ соло цомог гарна. Бас л ямар амжилт гаргахыг хэн ч тааж мэдэхгүй шүү дээ. Ямартай ч бүгдэнд нь амжилт хүсье!

credit @ ygladies

Advertisements

3 thoughts on “2NE1-ын “I Love You” дуу Gaon, Billboard чартуудын 8 дугаар байранд явж байна

Add yours

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: