Skip to content
Наймдугаар сар 14, 2012 / munkhshurb

2NE1 АНУ-ын хөгжмийн зах зээлд тэсрэлт хийж чадах #1 K-Pop охидын хамтлагаар шалгарлаа!

2NE1 болон Wonder Girls хамтлагууд Америкын хөгжмийн зах зээлд тэсрэлт хийж чадах топ хоёр K-Pop охидын хамтлагаар шалгарчээ.

Шаргал – 2NE1, Хөх – Wonder Girls, Цайвар ногоон – T-ara, Улаан – SNSD, Цэнхэр – Sistar, Ногоон – f(x), Чирнээлэн Ягаан – MissA, Ягаан – Kara, Цайвар ягаан – After School, Цайвар цэнхэр – 4Minute

Интернет Боловсрол Бүлгэм SevenEduM 7 дугаар сарын 17-ноос 8 дугаар сарын 9-нийг хүртэл Америкын хөгжмийн зах зээлд тэсрэлт хийж чадах K-Pop охидын хамтлаг санал асуулгыг 378 хүнээс авсан байна. Уг санал асуулгаар 184 хүн (49%) 2NE1-ыг Америкын хөгжмийн зах зээлд тэсрэлт хийж чадах #1 K-Pop охидын хамтлагаар сонгосон гэнэ. Тэдний араас 50 хүн (13%) Wonder Girls-г сонгожээ.

SevenEduM-н төлөөлөгч Cha Gil Young 2NE1-ын тухай ярихдаа “2NE1-ын АНУ-д дебүт хийх цомог дээр ажиллах байгаа will.i.am өнгөрсөн 5 дугаар сард Солонгос улсад айлчилахдаа YG Entertaiment-аар орж Yang Hyun Suk захирал, YG-гийн ерөнхий продюсер Teddy болон 2NE1-тай уулзаж дебүтийн талаар ярилцсан. Мөн 2NE1 удахгүй “New Evolution” Дэлхийн Аялан тоглолтоо New Jersey, LA зэрэг олон газарт тавихаар төлөвлөж байгаа. Энэ мэтчилэн олон зүйлүүд 2NE1-ыг Америкын хөгжмийн зах зээлд тэсрэлт хийж чадах #1 K-Pop охидын хамтлаг болгосон байх гэж би бодож байна.” гэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Бас Wonder Girls хамтлаг дуучин Akon-той хамтарч дуулсан “Like Money“ дуугаа гаргаад удалгүй олны анхаарлыг их татсан. Мөн тэдний урлагийн түүхэн замнал тэднийг АНУ-д амжилт гаргахад нь нөлөөлөх болов уу.” хэмээжээ.

Wonder Girls-н араас T-ara, Girls Generation, SISTAR, f(x), miss A, KARA, After School, болон 4Minute хамтлагууд жагсаж байна.

credit @ allkpop

8 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. otgoo / Aug 14 2012 3:26 PM

    2ne1 the best

  2. CL Baddest Female / Aug 14 2012 4:03 PM

    mundag

  3. Nomin Azure / Aug 14 2012 9:18 PM

    argagui argagui yaltchgui hamgiin chanartai duu bichleg video clip hiideg n sht YG aimrima bishirjin

  4. Seok / Aug 14 2012 10:06 PM

    би яаг галзуурлаа

  5. CL BADDEST FEMALE / Aug 15 2012 1:23 PM

    adminuudaa 2ne1 8.22nii 5-5:45-iin hoorond facebook deeree live asuult&hariult hiine gene ene talaar oruulj uguurei zia mongolian bj-uudaa odoo l bidend 2ne1daa uursdiiguu haruulah tom bolmj garlaa shuu bugd mongold ireech gej uriarai amjilt all

  6. anumi anumi / Aug 15 2012 8:39 PM

    mundag shtee
    mongold l tara terguled bga blhos delhiid bol 2ne1 is the best

  7. ice girl / Aug 15 2012 10:57 PM

    yooh ene ystoi unen sanal asuulga bnadaa 2ne1 the best

  8. bb21 / Aug 17 2012 7:43 PM

    nre l 21 man mgl-d irvl goedoo te, bigbang estoi nmg gomdoosn. irne gj bgd bolijdg, 21 hrn yah ym bldo. ghde bddo mnhaan. yg hna togloltiig ni hiilghuu gl…. mgl-d irvl shuude. aash. 21te hrtai

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: