Skip to content
Наймдугаар сар 13, 2012 / erikaterguun

[ЗОХИОМЖ] Цаг хугацааг буцааж болдог бол.. (Төгсгөлийн хэсэг)

   

“Ханна чиний төлөө би…” гэж Seunghyun амандаа бувтанав..
Гэнэтхэн Seunghyun-ы толгойд нэг дурсамж бодогдов. Энэ нь тэдний 1 сарын ой байсан ба Бигбанг шагнал гардуулах ёслолд оролцох байсан болохоор Seunghyun Ханнатай уулзаж чадаагүй юм.
“Намайг уучилаарай Ханна. Би 2 дахь сарынхаа ойгоор чамтай хамт байна гэдгээ амлаж байна.” гэж Seunghyun Ханнад утасаар хэлэв.
“Зүгээр дээ” гэж Ханна зөөлхөнөөр хэлэв. “Та нар өнөөдөр шагнал авсан тийм биз дээ? Та нарыг шагнал авсанд чинь маш их баярлаж байна. Нээрээ шүү” гэж Ханна хэлэв.
Seunghyun хэдэн секунд чимээгүй байж байснаа “Над шиг завгүй найз залуутай байх чамд хэцүү байгаа байх даа.. Хэрвээ би idol биш байсан бол..” гэж аяарханаар хэлэв.
“Хэрвээ чи idol биш байсан бол чамтай уулзахгүй байсан штээ. Хэрвээ чи idol биш байсан бол энд ямар ч Бигбангд хайртай VIP гэж байхгүй байна шт. Хэрвээ чи idol биш байсан бол би чамайг ийм гайхалтай хүн гэж хэзээ ч мэдэхгүй байсан.” гэж Ханна тайвнаар хэлэв.
Seunghyun Ханнагийн хэлсэн энгийн боловч зорижуулах үгэнд нь их л гайхаж байлаа.
“‘Хэрвээ’ гэдгийг бодохын оронд би яг одоо юу хэрэгтэйг бодох хэрэгтэй. Чамайг ийм байгаад чинь баярлаж байна Seunghyun-аh” гэж Ханна Seunghyun-д хэлэв.
Өнгөрсөнд болсон зүйлийг бодон Seunghyun-ы нүдэнд нулимс цийлэгнэж эхлэв. Гэнэтхэн Seunghyun Ханнаг хэзээ ч завгүй байгааг нь, маш бага уулздаг зэрэгт нь гомдоллож хэлж байгаагүйг нь санав.
Тэгвэл Ханнаг Seunghyun-ыг орхиход нь юу нөлөөлөв?
“Дахиж амлалт битгий өг.”
Энэ үг Seunghyun-ы толгойд цурайтав.
Seunghyun одоо л үүнийг ухаарлаа.
Ханна Seunghyun-ыг 24/7 турш хамтдаа байхыг хүсээгүй. Ханна Seunghyun-ыг бусад найз залуус шиг хамтдаа байхыг хүсээгүй. Ханна Seunghyun-г төгс найз залуу байхыг хүсээгүй.
Ханна зөвхөн Seunghyun-ыг амлалтаа биелүүлэхийг хүсч байлаа.
Ханнаг Seunghyun-ы завгүй ажл нь гунигтай болгоогүй. Seunghyun Ханнад биелүүлээгүй амлалтууд өгөн Ханна ч түүнд нь итгэхийг хүссэн ч одоо тэд сүүлдээ юу ч биш болсон байлаа.
Хоши Seunghyun-ы юу бодож байгааг анзааран түүний царай цухал болж эхлэн “Чи Ханнагийн зүрх сэтгэлийг авахын тулд idol амьдралаа тавьж явуулахыг хүсэхгүй байна уу Choi Seunghyun?” гэж Хоши асуув.
“Ханна надад нэг удаа мөрөөдлөө битгий орхи гэж хэлж байсан..” гэж хэлэн алтан цагийг чангаар барин “Би Ханнаг аз жаргалтай болгомоор байна. Хэрвээ би idol биш байхаа болих юм бол Ханнаг аз жаргалтай байлгахгүй.” гэж хэлэн нүдээ анин хамгийн сүүлийнхээ боломжийг яг аль мөч рүү аваачихаа сайн мэдэж байлаа.
“Тэгэхээр TOP Hyung та үүнийг юу гэж бодож байна?” гэж ЖиДигийн хоолой сонсогдов.
Seunghyun нүдээ нээн хамтлагийхан нь аль арга хэмжээнд оролцлохыг сонгохыг хүлээж байлаа.
Seunghyun гүнзгий амьсгаа аван өнгөрсөнд юу хийж байснаа санан энэ 30 минутанд бүх зүйлийг зөв хийх юм бол одоо цагт бүх зүйл хэвээрээ байна хэмээн бодов.
Seunghyun Ханнагийн ажиллаж байгаа арга хэмжээг сонгов. Seunghyun энэ 30 минут яг л байгаагаар нь явуулж одоо цагт ямар нэг юм өөрчлөхийг хүсэхгүй байлаа.
30 минут дууссаны дараа харанхуй Seunghyun-ыг нөмрөн аван Seunghyun одоо цагтаа буцаад ирснийг мэдэж байлаа.
Seunghyun одоо хуучний юм зардаг дэлгүүр биш зам дээр зогсож байв.
Хши Seunghyun-ы өмнө хар хослолтой хар малгайтай зогсон инээн “Хүн гэдэг зүйл үнэхээр сонирхолтой юм шүү.” гэж хэлэн краманаасаа алтан цагийг гарган Seunghyun алтан цагийг гартаа бариагүй байхыг анзаарав. Хоши алтан цаг руу нууцлаг харцаар харан “Чи юуг ч өөрчлөхийг хүсээгүй тийм үү? Чи одоо анх ямар байсан тэр үе рүүгээ буцаад ирсэн багаа. Choi Seunghyun” гэж хэлэн Хоши Seunghyun рүү харав. “Тэгвэл өнгөрсөн рүү явах ямар хэрэг байсан юм бэ?” гэж Хоши асуув.
“Би зүгээр л яг ямар байх ёстой тийм л хэвээр нь л байлгамаар байна. Би ямар нэг хэцүү юмтай тулгарах бол тулгараг.” гэж Seunghyun сулуухан хариулав.
Seunghyun одоо Ханнатай ярилцахыг хүсэв. Seunghyun Ханнаг түүнд уурласаныг мэдэж байгаа мөн Seunghyun энэ амьдралаа үргэлжлүүлэх ёстой гэж бодов.
“За, за, за, амжилт хүсье, залуу хүү минь.” гэж Хоши инээн Seunghyun-ы шидвэрт гайхав.
Борооны дусал Seunghyun-ы царайн дээр унав. Seunghyun Хошиг олох гэсэн боловч Хоши хаашаа ч юм бэ алга болсон байв.
Маш их норсон байгаагаа үл тоон Seunghyun Ханнагийн байр луу гүйв.
Seunghyun Ханнагаас уучлалт гуйна. Seunghyun захиралтайгаа уулзан Ханнатай үерхүүлэхийг асууна. Seunghyun амьдралдаа тулгарсан ямар нэг асуудалтай бүгдэнтэй нь тулгарна.
Seunghyun ханнагийн байрны хаалгыг зөөлхөнөөр тогшив. Ханна хаалгаа онгойлгон Seunghyun рүү муухай харан “Чи энд юу хийж байгаа юм?” гэж асуув.
“Бид ярилцаж болох уу? Ядаж энэ удаа миний хэлэхийг сонсчих.” гэж Seunghyun гунигтай инээмсэглэлээр хэлэв.
Ханна амьсгаагаа барин Seunghyun-д хаалгаа томоор онгойлгож өгөв. Яаж ч байсан Ханна одоо болтол Seunghyun-д хайртай мөн Seunghyun Ханнатай уулзахын төлөө ингэж норж ирснийг нь харан түүнийг гадаа ингээд зогсоогод байж чадахгүй байлаа.
“Май, чи ингээд байгаад байх юм бол өвчин тусна.” гэж Ханна Seunghyun-д хуурай алчуур өгөв.
Seunghyun Ханнагийн бугуйнаас нь татан түүнийг тэврэн авав. “Ханна би чамд ямар нэг сайхан зүйлийг амлаж чадахгүй…”
“Юу-” гэж Ханна эсэргүүцэх гэсэн боловч Seunghyun-ы нүднээс нь унаж байгаа нулимсыг харан юм хэлэх гэж байснаа болив. Энэ Ханнагийн Seunghyun-ы уйлахыг анх удаа харж байгаа юм.
“Бибусад залуус шиг юм амлаж чадагүй ч гэхдээ миний зүрх…” гэж хэлэн Ханагийн гарыг аван зүрхэн дээрээ тавин “Би чамд үүнийг л амлаж чадна.”

Бид амьдралдаа хичнээн хэцүү зүйлтэй тулгарч байсан ч сайхан ирээдүйд хүрэхийн тулд хэцүү зүйлүүдээ даван гарах хэрэгтэй гэснээр энэ зохиомжийг бичсэн юм.
Өнгөрсөндөө харамсах нь өнгөлөг ирээдүйд аваачина гэвэл худлаа шүү.
Одоо цагтаа амьдарч байгаа болохоор ‘Хэрвээ’ гэсэн бодлоор биш ‘Үүнийг хийцгээе’ гэсэн бодолтойгоор амьдрах хэрэгтэй.
Одооныхоо амьдралаар амьдран өнгөрснөөсөө суралцах нь илүү сайхан ирээдүйд аваачих болно.
Энэ зохиомж бусад зохиомжоос сайн болоогүй ч гэсэн амьдралаас суралцсан зүйлээ та нартай хуваалцахыг хүссэн юм шүү.
“Хэрвээ та цаг хугацааны машинтай бол юу хийх вэ?” гэсэн асуулт таньд ирвэл та юу гэж хариулах вэ?
Энэ асуултанд би багаасаа л цаг хугацааны машиныг шуд ашиглана гэсэн хариулт өгдөг байлаа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам амьдралд өөрчилж болохгүй маш олон зүйл байдаг.

Та нарын хувьд?

16 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. zoloo / Aug 13 2012 3:41 PM

    Bi ch bas tsag hugtsaani mashintai bsan bol shuud ashiglan l gh bsan bh kk. Az jargaltai tugssund ni bayrta bnaa . za odoo next zohiomjoo tesen ydan huleej bga shu ~YB<3

  2. likekoreanpop / Aug 13 2012 3:45 PM

    Гоё зохиомж бичиж өгсонд маш их баярлалаа

  3. mineunyeon / Aug 13 2012 4:20 PM

    mash ih bayarlalaaaaa

  4. VIP, BlacKJacK, HoTTesT-TaeYang, MinZy, NichKhuN / Aug 13 2012 4:56 PM

    goy bolson bn aa daraa ni Yb giin zohiomj tmee <3<3<3

  5. big bangiin hamgiin tom ulaan fan / Aug 13 2012 5:49 PM

    goy zohiomj boljee hrev tsag hugtsaag uhraaj boldog bol bi shuud amidralaa shinerr ehleh bsan gevch tsag hugatsaag uhraalaa geed yu j oorchlogdohgui harin buur bgaa baidlaasa dordon
    HUN HIJNEEN IH ALDAA HIILEE GEED TUUNIIGEE ZALRUULAH TSAG HUGATSAA
    URGELJ BDAG SHUU!!!!!!!! HUMUUSEE

  6. big bang ni ulaan fan / Aug 13 2012 6:40 PM

    zohimjig bichsen hunii setge n ih aguu bna ! draa draaginhaa buh zuild yg ingej setgeleesee handaj bgaarai !🙂

    • Jester0214 / Aug 13 2012 7:07 PM

      би нь бүх зүйлд сэтгэлээсээ ханддийштээээ~😀

  7. BCDM / Aug 13 2012 10:18 PM

    shan bichsen bna. busdad oilguulii gej bodson zuilee sain ilerhiilsen bna. daraa dahiad goy zohiomj bichij uguurei kk. odo solongoogiin zohiomj orno time?

  8. Andy_SG / Aug 13 2012 11:02 PM

    shan2 bayarlaa iim goy zohiomj bichij ogsond hehe
    daraa daraagiin zohiomjind chin amjilt husii
    ghdee daraagiin zohiomjo CHi gsen bval unheer nice shuu hhe

  9. booloo / Aug 14 2012 2:35 PM

    Nada neg zohiomj bn. Gehde dusagu l de. Tanaid gargaj bolhu

  10. Seok / Aug 14 2012 10:12 PM

    гоё болжээ амжилт

  11. aaaaa / Aug 31 2012 5:56 PM

    daraan ymr zohiomj grhiin? nuguu big bangtai ungruulsen zunii uliraliig zohiosn hun ni zohiowol iluu goy bolhiin bnlee

  12. chimka / Sep 8 2012 9:01 PM

    hooh bi zowhon ireeduigee l harj amidardag ter maan ch zow met sanagdaj bn shuu kkk

  13. dont be like jerk / Sep 9 2012 8:44 PM

    like

  14. hushaa / Oct 15 2012 3:39 PM

    unen goy

  15. aaaaa / Nov 17 2012 6:10 PM

    daraachiiin zohio yasan be hehhehe

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: