Yang Hyun Suk захирал: 2NE1 хэзээ ч гишүүдээ солихгүй!

YG Entertainment-ын захихрал Yang Hyun Suk “2NE1-ыг 4 жилийн дараа гишүүдээ солих гэж байна” гэсэн цуурхалыг зогсоожээ.

Тэрээр 2NE1-ыг хэзээ ч гишүүдээ солихгүй энэ чигээрээ уран бүтээлээ хийнэ гэж мэдэгдсэн байна. Уг цуурхалыг ямар учраас гарсныг та бүхэн гардарлаж байгаа байх. Учир нь саяхан YG-Life блог Ирээдүйн 2NE1 (4 жилийн дараа) гэсэн нэртэй бичлэгийг олон нийтэд цацсан.

7 сарын 2нд Yang Hyun Suk захирал Star News-д өгсөн ярилцлагандаа “ ‘Ирээдүйн 2NE1′ бичлэг тавигдсаны дараа хэсэг фенүүд 4 жилийн дараа эдгээр охид 2NE1-ын шинэ гишүүд болох юм байна гэж санаа нь их зовцгоосон гэвч хэзээ ч тийм зүйл болохгүй. Бид яагаад тэднийг ‘Ирээдүйн 2NE1′ гэж нэрлэсэн бэ гэвэл эдгээр охид 2NE1-ын эгч нар шигээ гайхалтай охидын хамтлаг болохоор бэлтгэгдэж байгаа учир ийн нэрийдсэн юм.” гэжээ.

Yang Hyun Suk захирал дахин хэлэхдээ ”2NE1 хамтлаг CL, Dara, Park Bom, Minzy нарын бүрэлдэхүүнтэй хэвээр байх болно. Тэнд ямар нэгэн гишүүний өөрчлөлт хэзээ ч гарахгүй. Тэгэхээр фенүүд буруугаар ойлгож мөн санаа зовох хэрэггүй.” гэсэн байна.

Төгсгөлд нь Yang Hyun Suk захирал “Бичлэгэн дээр байгаа эдгээр 12, 13 настай охид бол 4 жилийн дараа дебүтээ хийх гэж байгаа хүүхдүүд. Тэд бол энэ жилийн хоёрдугаар хагаст дебүтээ хийх гэж байгаа шинэ охидын хамтлагийн гишүүд биш.” хэмээжээ.

credit @ allkpop

Advertisements

4 thoughts on “Yang Hyun Suk захирал: 2NE1 хэзээ ч гишүүдээ солихгүй!

Add yours

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: