Skip to content
Зургадугаар сар 27, 2012 / erikaterguun

[ЗОХИОМЖ] Цаг хугацааг буцааж болдог бол.. (3-р хэсэг)

 

 

Jester0214: за дараагийхыг оуулчлаа~ юу гэж бодож байгаагаа бичээрэй~ та анрын санал бодол шүүмжлэл надад хэрэгтэй штэээ~~

 

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

 

Seunghyun зам даган алхан гэр лүүгээ харьж байлаа. Түүний ухаан санаа эхний боломжийг аль мөчийг сонгохоо бодож байв.
Ухаан санаанд нь зөвхөн Ханнагийн уйлж байгаа царайл бодогдоод байлаа. Тэр мөчийг бодоход түүний зүрх нь маш ихээр өвдөж өвтгөж болохгүй нэгнийг өвтгөснөө мэдэж байлаа.
Гэнэт толгойд нь: Хэрвээ Seunghyun хоцорч очоогүй байсан бол яах байсан бол? Ханнатай цагтаа уулзсан бол яах байсан бол? Магадгүй бүх зүйл ийм байхгүй л байх байсан байх.
Seunghyun зогсон алтан цагийг гартаа чангаар атгав. Тэр нүдээ анин өнгөрсөн рүү буцах юм бол яах ёстойг бодож эхлэв. Тэр ажлаа дуусгаад Ханна дээр хурдхан шиг очихийг бодов.
“Ханна…,” гэж нүдээ анин Ханнагийн нэрийг шивнэв.
Хэдэн секунд чимээгүй байж байтал GD-ын хоолой түүниг дуудах нь сонсогдов. “Yah, Hyung! Бид одоо буцаж явна шүү!”
Seunghyun нүдээ нээн гэр лүгээ буцаж явах гэж байгаа машиныхаа хажууд зогсож байхыг харав. Бороо дөнгөж орж эхлэн Bigbang-ыхан түүнийг машиндаа орж суухыг хүлээн сууцгааж байв.
“Алив л дээ!” гэж Таеяанг машин дотроос дуудан “Та Ханнатай уулзана гээд байсан биш билүү?” гэж асуув.
“Энэ ширүүн бороо орж байхад Ханна аль хэдийн харьсан байлгүй дээ.” гэж Даесунг хэлэв. “Та зүгээр л залгаад хаана байгааг нь асуу-”
Даесунгийн юу гэж хэлэхийг үргэлжлүүлэн сонсолгүй Seunghyun бороон дундуур гүйв.
Seunghyun өнгөрсөндөө буцаад ирсэн гэдгээ мэдэж байгаа бөгөөд түүнд боломжоо ашиглах 30 минут байгааг мэдэв. Seunghyun Ханнаг бороон дунд ганцаараа зогсон түүнийг хүлээж байгаа гэж мэдэн Ханнаг өмнө нь хүлээлгэсэн шигээ удаан хүлээлгэхийг хүсэхгүй байв.
Seunghyun найз охиноо өмнө нь хаана харсан тэр газар луугаа гүйв. Seunghyun бороо хэр ширүүн орж байгааг тоолгүй Ханнатай хурдан уулзахыг хүсч байлаа.
Seunghyun Ханнаг олон цөхөрсөн царайтай байхыг нь харлаа. Ханна тэнгэр лүү харан нулимсаа унагахыг хүсээгүй нулимсаа барьж зогсов.
“Ханна!” Seunghyun чангаар дуудав. Ханна илт мэдэгдмээр гайхсан царайтай эргэж харав.
Seunghyun Ханнаг чангаар тэврэн боронд норсон үсийг нь хүйтэн уруулаараа үнсэв. “Намайг уучилаарай, Ханна. Намайг үнэхээр уучилаарай”
“Чи иржээ…,” Ханна нүүрэнд нь инээмсэглэл тодрон шивнэв. “Чи нээрэнгээсээ иржээ…” нүднээс нь нулимс хацрыг нь даган урсав.
“Мэдээж” Seunghyun тэврэлтээ зөөлрүүлэн духыг нь үнсэв. Seunghyun Ханнатай духаа нийлүүлэн зогсон “Чи миний хувьд машонцгой хүн Ханна. Би чамаг алдмааргүй байна.” гэж хэлэв.
Ханна Seunghyun-ыг чангаар тэврэн уйлж эхлэв. Хэрэв Seunghyun өнөөрөд орой ирэхгүй байсан бол Ханна Seunghyun тэр 2-ын хооронд болсон бүх зүйлийг дуусгах бодолтой байсан юм.
“Танай гэр лүү чинь явъя. Удаан ингэжк байх юм бол чи өвчин тусна шүү.” гэж Seunghyun хэлэн хацрыг нь хуруугаараа зөөлхөн илэв.
Seunghyun Ханнагийн гарыг хөтлөн чимээгүй Ханнагийн гэр лүү явав. Seunghyun хэдэхн хором ч гэсэн Ханнагийн гарыг тавихыг хүсэхгүй байлаа. Одоо цагтаа очихоосоо өмнө Seunghyun ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэдгээ мэдэж байв.
Seunghyun Ханнагийн гэрт очоод хуурай алчуур аван норсон үсийг нь хатаахад туслан “Намайг уучилаарай Ханна. Миний ярилцлага сугагдаад тэгээ-”
Ханна Seunghyun-ыг чангаар тэврэн цээжинд нь нүүрээ наан “Чи энд ирчихсэн байна шүү дээ… Чи одоо надтай хамт байна…”
Seunghyun-ы яагаад оройтсноо хэлэх шалтгаан нь Ханнад одоо хамаагүй байв. Ханна Seunghyun-ээс хангалттай их шалтаг сонссон болохоор дахин нэг шалтгаан сонсох хэрэггүй байлаа.
Ханна яг одоо энэ байгаа байдал зүүд, өглөө босоход яг л хуучин шигээ байх вий гэхээс айж байлаа.
“Seunghyun…” Ханна цамцных нь үзүүрээс чангаар барин “…магадгүй бид энэ үерхэлийг дахин бодож үзэх хэрэгтэй байх. Магадгүй бид хамт байх тавилангүй…”
“Үгүй ээ!” Seunghyun толойгоо сэгсрэн Ханнагийн хацар дээр гараа тавив. “Би бүх зүйлийг хийнэ. Гэхдээ гуйж байна Ханна би чамайг л алдмааргүй байна.”
“Бид бүтэхгүй ээ” гэж хэлэн Ханна гунигтайгаар харцаа буруулав. “Чи idol харин би.. хэн ч биш. Чи өөрийн гэсэн ертөнцтэй харин би чиний ертөнцөд орж чадахгүй.”
“Би чамд хайртай, Ханна” гэж хэлэн Seunghyun гарыг нь үнсэв “Би чамд маш их хайр-”
Seunghyun-ы эргэн тойрон дох бүх зүйл харанхуй болов. Ханна алга болон Seunghyun буцаад одоо цагтаа мөн байрныхаа гадаах замын хажууд зогсож байв.
Ямар өөрчлөлт гарсныг бодохын завдалгүй Seunghyun-ы утас нь дуугарав.
Seunghyun-ы утсан дээр Ханнагийн нэр гарч байхыг харан түүний нүд нь том болов. Цаг аль хэдийн шөнийн 1:14 болж байлаа.
Тэр алтан цаг түүний гарт нь одоо болтол байж л байв.
Seunghyun-ыг утасаа авахад “Seunghyun?” гэж Ханна асуув. Seunghyun тэр алтан цагийг хурдхан шиг крамандаа хийв. “Гэртээ охчихсон байна уу?”
“Ааа.. бараг л” гэж хэлэн Seunghyun яг юу болсныг мэдэхгүй байлаа.
Ханна сэтгэл санаа нь амарсан байдлаар санаа алдан “Баярлалаа. Өнөөдөр орой ирсэнд. Би чамайг маргааш харж чадахгүй байх яагаад гэвэл чи ажилтай болохоор… Нэг жилийн ойн мэнд.”
Seunghyun уруул нь хавирган сар шиг болов. Эхний боломж нь тэр 2т сайн болж ашигласандаа Seunghyun баяртай байлаа. Ядаж л Ханна Seunghyun-ыг уучилан тэр 2 буцаад нийлсэн байв.
“Сайхан амраарай, би чамайг санана даа” гэж Ханна тайвнаар хэлэв.
“Сайхан амраарай Ханна” гэж хэлэн яриагаа дуусгав. Seunghyun байр луугаа орон цахилгаан шат руу инээмсэглэл дүүрэн царайтайгаар явав.
Цахилгаан шатан дотор Seunghyun-ы инээмсэглэл бага багаар алга болж эхлэв. Ханна энэ үерхэлд одоо болтол эргэлзэж байгааг ухаарав. Ханна итгэлгүй байгаа яагаад гэвэл Seunghyun маш завгүй тэгээд тэр 2 бусад хосууд шиг цагийг хамтдаа өнгөрөөж чадахгүй болохоор.
Seunghyun алтан цагийг гаргаж ирэн хэдэн секунд тэр цаг руугаа харж зогсов.
Магадгүй тэр үүнээс өмнөх өнгөрсөн рү буцах юм бол үүнээс арай дээр нөхцөл байдалтай байх байх. Магадгүй Ханна энэ үерхэлд эргэлзэхгүй байх.
“6 сарын өмнө…” гэж цахилгаан шатны хаалга онгойход Seunghyun амандаа бувтнав.

17 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. booloo / Jun 27 2012 2:34 PM

    aaa bi ehniih n bn ntr kk. goy bolson bn. jhn boginohon j yumuu kkk. say orulsan j gsn hurdan daraginhiig n oruularai ^_^

  2. booloo / Jun 27 2012 2:37 PM

    neeree tanai zohiomjig oor blog awtsan bllee gehdee jhn oorjlood. tgd bur zarmig n yag copydtson blee shd. gehde ter blog odoo yag haagdagu admin-uud n yum tur bolitson blee

    • Jester0214 / Jun 27 2012 2:59 PM

      ямар блог гэдгийг мэдэж болох болов уу?

      • SPC1st / Jun 27 2012 3:04 PM

        Угаасаа манай блогоос мэдээ зөвшөөрөлгүй авдаг мэр сэр блогууд байдаг. Би нэг удаа хэлж үзсэн гэтэл бараг хэрүүл болох шахсан. Эрка ах Жагаа эгч 2т хэлсэн чинь битгий хая хая гэж байсан. Тиймэрхүү хүний оюуны хөдөлмөрийг хүндэлдэггүй баагийнуудад би үнэхээр дургүй.😦

        • Jester0214 / Jun 27 2012 3:06 PM

          тийм хүмүүсийг харахаар дургүй хүрээд байдын… хүний хамаг цаг заваа гаргаж хийсэн хөдөлмөрийг ингээд хумхын тоос болгоод хаячдаг.. муухай л юм..

          • booloo / Jun 27 2012 3:51 PM

            harin tiimee. gehdee heruul bolgood yhaw de. ajilha bolitson blee ter blog

          • hmmm / Jul 3 2012 4:15 PM

            tsss ene chin gehdee goy zohiomj bish bnshd shal t1iiin umnuh zohiom j ni ilvv goy

    • Solongo / Jun 27 2012 7:15 PM

      Yamar zohiomjiig tavitsiin? arai minii huch hudulbur gargaj bichsen zohiomj mini yum bish bizdee hehe.

      • booloo / Jun 29 2012 5:25 PM

        hamgin anhni zohiomj. Хэрвээ би БИГБЭНГийн эхнэр байсан бол gdg n.

  3. 21minzy / Jun 27 2012 2:44 PM

    goy blson bn.daraginhig ni hurdan

  4. vip / Jun 27 2012 5:05 PM

    goy zohiomj shuuu
    dragihig n huleej baiy😉

    aa bs humuuse mnet.com ruu orood 20’s choice awards-d g dragon, bb 2too snalaa ogooreee 1hen honog uldchihsn 2t hotsorch yvj bn leee shuuuu !! VIP’S!! LET’S VOTE

  5. Boloroo / Jun 27 2012 7:08 PM

    goe bolj bnshu amjilt

  6. Solongo / Jun 27 2012 7:16 PM

    Jester adminii zohiomjiin huvid baga zereg ug usgiin aldaatai bas chuti chuti oilgomjguig es tootsvol ih goe sedeltei yumaa. Amjilt ^^

  7. Uj / Jun 27 2012 9:25 PM

    wwooow iluu sain bolj bh shig baina
    6sarin umnu yu bolson baij bolhu
    medmeer bn

  8. likekoreanpop / Jun 28 2012 9:25 PM

    daraagiin heseg hezee oroh ve?

  9. zoloo / Jun 29 2012 12:03 PM

    daraaginhan hezee orohu ih sonirholtoi boljee

  10. i love 2ne1 bigbang 2pm t-ara / Jun 29 2012 2:56 PM

    daraagiih ni hezee oroh ve goe bolson bn

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: