Skip to content
Зургадугаар сар 21, 2012 / munkhshurb

[120618] 2NE1 “БИД ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛНӨ” @ Cannes Lions International Festival

Саяхан Франц улсад зохион байгуулагдсан “Cannes International Festival of Creativity”-д Солонгос улсын уран бүтээлчдийг төлөөлөн 2NE1 хамтлаг маань оролцоод ирлээ.

Өнгөрөгч 18нд Францын Канни хотын Claude Debussy театерт болсон “2012 Каннийн Зар Сурталчилгааны Фестивал”-д 2NE1 семинар хийсэн байна. Уг семинар “Солонгосын Давалгаа Олон Улсад” хэмээх нэртэй байжээ.

Өнгөрсөн 12 дугаар сард 2NE1 MTV Iggy-гээс “Дэлхийн Шилдэг Шинэ Хамтлаг 2011″ хэмээн өргөмжлөгдсөн. Мөн Франц улсад явуулсан “Таны Хамгийн Дуртай K-Pop Од” санал асуулгаар 1-р байранд орсон билээ. Эдгээр нь тэднийг Каннийн Фестивалд урих гол шалтгаан болсон байх.

Хөтлөгч тэднээс “K-Pop Од гэдгийн хувьд дэлхийн хэмжээний нэр алдартайгаа яг юунаас мэдэрдэг вэ?” гэж асуухад CL “Би Youtube-ээр дэлхийн фенүүд маань бидний Солонгос хэл дээрх дууг дуулж байгаа олон бичлэгүүдийг үзээд их гайхаж байсан, Youtube бидний уран бүтээлүүдийг олон улсад таниулж өгдөг.” гэж хариулжээ.

Мөн хөтлөгчийн “2NE1 хамтлаг ийм их хайр хүндэтгэлийг хүлээн авч чаддагийн нууц нь юу вэ?” гэсэн асуултанд CL“Мэдрэмж, эрч хүч, Солонгос орноо хайрлах сэтгэл бүгд 2NE1-ын клип, тоглолт, дууны дотор байж байдаг, тиймээс миний бодлоор дэлхийн фенүүд маань үүнийг ойлгож биднийг хайралдаг болов уу.” хэмээн хариулсан байна.

CL “2NE1 TV” яаж 2NE1-ыг дэлхийн фенүүдтэй нь холбож өгдөг талаар ярьсан юм. 2NE1 TV нь 2NE1-ын гишүүдийг тайзан дээр харагддагаас нь өөрөөр буюу хувь хүн талаас нь илүү харуулж өгдөг гэжээ.

Семинарын төгсгөлд CL “2NE1-ын зүгээс та бүхэнд үзүүлэх зүйлс их байсаар байна. Бид одоо дэлхийг өөрчлөх болно.” гэжээ.

—————————————————————–

Харин одоо та бүхэнд Каннийн Фестивалд ирсэн BlackJack-уудын яриаг хүргэе.

credit @ ygladies

4 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. KODY / Jun 21 2012 4:27 PM

    Tiimee tegelgui yahav , mundag shuu😉

  2. Park Hye Seok / Jun 21 2012 7:36 PM

    mundag ohid

  3. 123 / Jun 22 2012 10:48 AM

    tiimeee tiim odoo ta nar min l

  4. ice girl / Jun 22 2012 3:01 PM

    uaaa mundag mundag uur hlh ug bhku kkk!!!!!!!!!!!!!!

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: