[ЗОХИОМЖ] Цаг хугацааг буцааж болдог бол.. (Өмнөх үг)

Jester0214: Би нь буцаад ирлээ…. Өмнөх зохиомж яагаад устгачихсан юм бол? гэж гайхаж байгаа бол тэр зохиомжийг үргэлжлүүлэх зориг (итгэл) надаа байгаагүй юм.. Нэг л биш санагдаад байсан.. ойлгоорой..  Би урт зохиол бичиж үзээгүй болохооор.. ойлгоно биз.. Энэ удаагийх 10 хэсэгтэй л байх байх.. эсүүл түүнээс ч бага байж магадгүй… 🙂

Би чамайг гартаа аваад
Чиний тохирох газарт чинь баръя
Зүрхнийхээ бүх цохилтыг
Хайр болгон чамд өгье

Хана шөнө дунд ганцаараа бороонд норон зогсож байв ч ямар нэгэн юман доор зогсох бодол түүнд байсангүй. Хана гараа зангидан нулимсаа унагахгүй гэж их хичээв.
“Хана!”
Тэр эрэгтэй хайж байсан хүнээ оллоо. Тэр эрэгтэй бороон дунд гүйн Ханаг тэврэн авав. “Маш их санаа зовлоо штээ! Яагаад утасаа авахгүй байгаа юм? Хэрвээ би чамайг одоо болтол хүлээж байгаа гэж мэдсэн бол би-”
Хана түүнийг түлхэн нүднээс нь нулимс бороотой хамт унав. “Хэрвээ чи мэдэж байсан бол? Хэрвээ чи мэдэж байсан бол би ганцаараа чамайг хүлээгээд зогсохгүй байсан юм!”
“На-намайг уучилаарай Хана би-” тэр Ханад яагаад эрт ирээгүйгээ тайлбарлах гэсэн боловч найз охин нь хойшоо алхан толгойгоо сэгсрэв.
“Надаа одоо хангалттай Choi Seunghyun. Чиний шалтагууд чинь одоо хангалттай.” Хана зүрхэндээ нууж байсан бүх зүйлээ гаргав. “Нэг жил. Би хүлээсэн. Би чамайг үргэлж хүлээдэг… гэхдээ одоо чамайг хүлээж боллоо.”
“Үгүй ээ. Хана би энэ удаа сүүлчийх гэж амлаж бай-” дахин нэг удаа Хана Seunghyun-ы тайлбарыг хүлээсэнгүй… яагаад гэвэл энэ амлалт өгч байгаа анхны удаа биш учираас.
Дахин нэг биелэхүй амлалт…
“Амлалт?” гэж мэдэгдмээр ёжилсон янзаар асуув. “Энэ удаад юу вэ? Өнөөдөр орой ажлаа дуусгачаад над дэр ирнэ? Марааш өглөө бэлэг авч очно? Намайг нүдээ нээх хүртэл хамт байна? Болзоно? Seunghyun.. дахин битгий амлалт өг.”
Хана эргэж харан явахыг оролдов. Seunghyun бугуйнаас нь татсан боловч Хана эргэж харан муухайгаар харан цаашаа харан явав. Seunghyun өөрөө ч хамаг буруу түүнд байга гэдгийг мэдэж байлаа.
Түүний хайртай охин өөрөөс нь холдон явахыг харан Seunghyun ганцаараа зогсоно. Хумс нь алган дээр нь шигдэн ортол гараа атгана.
“Цаг….” Seunghyun цамцныхаа үзүүр хэсгийг гартаа чанга атган зосон нулимс нь хацрыг нь даган урсан “…хугацааг буцааж болдог бол…”

Таалагдана гэж найдъя.. 🙂

Advertisements

16 thoughts on “[ЗОХИОМЖ] Цаг хугацааг буцааж болдог бол.. (Өмнөх үг)

Add yours

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: