Skip to content
Зургадугаар сар 12, 2012 / erikaterguun

[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (21-р хэсэг)

 

 

Jester0214: Хаая ааллл!!! хэхэхэхэхэ мэдээ хийнэ гэчээд…🙂 алга болцон.. бие муу байлаа.. ойлгоорой~~

 

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

 

Бэлтгэлийн өрөөний урдуур байж ядан нааш цааш алхахдаа байн байн ЖД-руу залгаж байв. Утас нь болохгүй л байлаа. Нэлээн хэдэн минут өнгөрлөө. Тэр өнөөдөр ирэхгүй юм болов уу гэж бодсоор гарах хаалга руу толгойгоо гудайлган алхахдаа урд минь хэн нэгэн байгааг анзаарлаа. Би толгойгоо маш удаан дээшлүүлсээр түүний хөлнөөс царай руу нь хартал ЖД надруу ширтсээр хоёр гараа кермаандаа хийн зогсож байв. Би түүнрүү хараад: “Орой болгон энд ирж байгаа гэхээр чинь чамайг хүлээж байлаа. Утас чинь ерөөсөө болохгүй юм…” гэж тун аяархан дуугаар хэлэв. Тэр харин чимээгүй л зогсоно. Би үргэлжлүүлээд: “Би амиа бодсон. Хэтэрхий богино ухаанаар бүгдийг шийдэж чамайг зовоосон, намайг уучлаарай. Хэрвээ чи намайг уучлахыг хүсэхгүй байгаа бол… би албадахгүй ээ” гээд түүнийг ямар нэгэн юм хэлэхийг хүлээтэл тэр бас л дуугарсангүй. Горьдлого тасарч, санаа алдаад түүнрүү харж: “За за чамд хэлэх юм байхгүй юм шиг байна, би явлаа” гээд урам хугарсаар зөөлхөн алхан хажуугаар нь өнгөртөл тэр миний гараас барьж аван нүүрлүүгээ ойртуулаад нөгөө гараараа илж: “Би энэ гарыг хэзээ ч тавихгүй. Чамайг ингэж хэлсэн хэлээгүй би тавихгүй л байх байсан. Миний зүрх чамд гомдож байгаа ч, чамайг гэсэн хайрын сэтгэл минь тэрнийг ялан дийлээд байна, чи ийм л үнэтэй хүн Чэёонаа” гээд надруу ширтэв. Тэрний ингэж хэлж байгаа нь яг л чи миний төлөө энэ бүгдийг хийсэн шүү дээ гэж байгаа мэт байлаа. Би хичнээн уйлахгүйг хичээсэн ч өөрийн эрхгүй нулимс урсчихав. Тэр нулимсыг минь арчингаа: “Юу ч болоогүйд тооцьё, бидний дунд юу ч болоогүй. Ойлгосон уу?” гэж хэлээд чанга тэвэрч: “Би чамд хайртай” гэв.

Маргааш нь би эргээд ажилдаа бөөн баяр хөөр зарласан юм бараг л нисээд очив. Бүгд л намайг урьдийнхаараа эелдэг дотноор хүлээж авлаа. ДС: “Омоо, хэн ирснийг хараач ээ” гээд л хөөрхөн инээмсэглсээр гарнаас бариад үсрэв. СР хажууд ирээд: “Тийм байлгүй дээ, ингээд байвал опа нь яалаа гэж уурлахав дээ, одоо л нэг манай leader-ийн нар нь гарах нь дээ” гээд нөгөө мэндэлдэгээрээ мэндлэв. Харин ТЯ инээмсэглэж: “Чиний ч бас нар чинь гараад байгаан биш үү Сэнгрияааа” гэв. Би тэднээс салж надруу инээмсэглэн харж зогсох Топ дээр очоод: “Hi!” гэхэд тэр өөдөөс даллаад: “Hi!” гэв. Тэгснээ гартаа барьж буй ууттай самарнаасаа: “Идэх үү?” гэв. Энэ удаад би татгалзсангүй, учир нь анхны удаа шигээ бие барихаа больсон шүү дээ. Удалгүй захирлын өрөөнөөс миний ханхүү гарч ирээд над дээр ирж хацарнаас чимхээд: “Явж дэлгүүр хэсье” гээд нүдээ ирмэв. Тэрний нүдээ ирмэхийг нь хараад түүнтэй учирсан анхны учралууд минь санаанд оров.

Бид замдаа явж байхад ЖД надруу харалгүйгээр: “Удахгүй миний төрсөн өдөр боллоо, надад юу бэлэглэх гэж байна?” гээд инээмсэглэв. “Нээрээ тийм юм байна ш дээ, болох гэж байгаа юм байна” гэж хэлчихээд нээрээ юу өгдөг юм билээ гэж бодож суутал: “Юу вэ? Болох гэж байгаа юм байна гэнэ үү? Мэдээгүй байсан юм уу?” гээд хошуугаа унжуулав. Харин би тэрний хацарнаас чимхээд: “Аегүү, мэдэж байсаан. Түр зуурын толгой эргэлтээс болж умартсан бололтой.  Намайг хошуугаа унжууллаа л гээд байдаг…” гээд инээлээ. Өнөөрдмөөр гэдэг нь. Бид их дэлгүүр дотор орж ирээд хөтлөлцсөөр баахан юм авч эхлэв. Мэдээж ЖД өөртөө биш, надад түмэн янзын хувцас, гутал, цүнх гээд зөндөө юм сонгож авч өгөв. Би ч тэгэхдээ тэргүй болиулах гээд тэр миний үгэнд орохгүйгээс хойш тэрний өмнө баахан модель болж янз бүрийн хувцас өмсөж үзүүлэв. Мэдээж хэрэг хүмүүс урьдийн адил л биднийг харж, тойрон эргэлдэнэ. Гэвч бидэнд юу ч саад болсонгүй сайхан л байлаа. Өдөржин дэлгүүр хэсээд хоёулаа өлсөж, хоол идэхээр нөгөө л ЖД-гийн очих дуртай ресторанд оров. Би тэрнээс түрүүн захиралтай юу ярьсан талаар асуутал тэр зүгээр л инээмсэглэв. Түүнийг инээж байгаагаас үзэхэд сайхан мэдээ л бололтой. Гэнэт өчигдрийн захирлыг тэврээд авсан минь санаанд орж ЖД-д хэлтэл тэр татаад уначихав. “Хүүе ээ, юун аймар инээдэг юм бэ?” гэхэд тэр толгой сэгсрээд нүүрээ дарж: “Захирал ч гэсэн их ичимхий ш дээ, та хоёрын царай ямар болсон болоо?” гээд л зогсоо зайгүй инээнэ. Би ч дагаад өөрийгөө шоолж баахан инээв.

Удалгүй бид манай гэрт ирээд ээжтэй цуг буу халж суув. Бид гурав хөзөр тоглож багагүй хөгжилтэй байж байгаад ЖД явахаар болж би тэнийг гаргаж өглөө. Мэдээж хэрэг бид хоёрын өнөөдрийн болзоо бас л нетэд тавигдсан л байх, тоож орж уншихыг ч хүссэнгүй. Гэртээ орж ирээд түүндээ төрсөн өдрөөр нь юу өгдөг юм билээ гэж бодсоор толгойгоо гашилгав. Бодож бодож нэг санаа оллоо. Дэлгүүрээс юм аваад дэмий юм байна, угаасаа тэрэнд байхгүй юм байхгүй шүү дээ гэж бодоод өөрийн гараар бялуу хийж өгөхөөр болж бас дээрээс нь хүзүүний ороолт оёж өгөхөөр төлөвлөв. Дэлгүүр орж материалуудаа авчихаад гэртээ орж ирээд оёж эхэллээ.

Ингээд ЖД-гийн төрсөн өдөр боллоо.  Миний бялуу ч бэлэн болж дээр нь “Happy Birthday” гэж бичээд боочихлоо. Ороолтоо ч гэсэн санаандаа хүртэл оёж дууслаа. Энэ өдөр намайг Топ ирж аваад бид төрсөн өдөр болж буй газарлуу хамтдаа явах учиртай байлаа. Өнөөдөр би түүндээ хайртай гэдгээ нүдрүү нь харж байгаад хэлэх болно. Урьд нь тэрэнд яг амаараа хайртай гэж хэлж үзээгүй шүү дээ. Ингээд үсчин орж үсээ янзлуулах гэснээ больж ЖД миний энэ байгаад л дуртай гэж бодоод зүгээр л цэвэрхэн боочихлоо. Тэгээд энгийн хэрнээ чамин даашинз өмсөж, түүний сонгож өгсөн туфлийг өмсөв. Удалгүй Топ ирээд намайг гарч иртэл тэр урьд нь огт харагдаж байгаагүй тун гоё машинын жолоочийн суудал дээр сууж байв. Би гайхан: “Хүүш ээ, чи машин бариад сурчихсан юм уу?” гэхэд тэр: “Тийн ш дээ” гэв. Гэтэл машинаас бие хамгаалагч нь гарч ирээд: “Явцгаах уу?” гээд жолоочийн суудлын дэргэд зогсов. Хөөрхөн гэдэг нь, шинэ машин авчихаад хамгаалагчаараа бариулж ирж шүү дээ гэж бодоод түүнрүү инээхэд тэр бас инээгээд хойшоо суув. Тэр миний бэлэгрүү өнгийж: “Юу юм?” гээд хөмсөгөө хөдөлгөв. “Нууцаа!” гээд бэлгээ өвөр дээрээ тэврэхэд тэр инээмсэглэв.

Удалгүй бид ЖД-гийн 24 насны төрсөн өдөр болж байгаа газарт ирэв. /Солонгос насаар бол 25/ Энэ удаад тэр төрсөн өдрөө арай сүртэй хийхээр төлөвлөж далайн эрэг дээрх амралтын газрыг тэр чигээр нь түрээслэсэн байв. Яг эрэг дээр олон янзын гоёмсог ширээ засаж, тайз хүртэл бэлдсэн байв. Урьд нь харж байсан, харж байгаагүй гээд нэлээн олон хүмүүс цугласан байлаа. Тэдэн дунд мэдээж YG Family, урьд нь Big Bang-д байсан Beast-ийн гишүүн Jang Hyun-Seung мөн ЖД-гийн багын найзууд, урьд нь надтай танилцуулсан Сол Гун Чан ч бас байв. Тэр хүнийг хараад инээд ч хүрэх шиг. Би нэлээн цаана хоёр гурван хүнтэй юм ярин зогсох төрсөн өдрийн эзнийг олж харав. Тэгээд түүнрүү удаанаар явж очтол тэр намайг хараад инээмсэглэж юм ярихаа түр зогсоон намайг хүлээж зогсов. Би бэлгээ өгөнгөө: “24 насны төрсөн өдрийн мэнд хүргье, Квон Жиёонг!” гэхэд тэр надруу ойртоод: “Квон Жиёонг-ийн хамгийн том бэлэг урд минь ирчихсэн зогсож байна” гэж шивнэв. Тэгснээ яг л жаахан хүүхэд шиг бэлгээ задлах гээд л дайрчихав. Би тэрнийг зогсоож: “Дараа нь болоо” гэхэд: “Үгүй ээ, тэсэхгүй байна” гэв. Би толгой сэгсрээд түүний гараас бэлгийг авч цаана байгаа овоолоостой бэлэгнүүдийн дунд тавиад түүн дээр ирэхэд тэр намайг найзуудтайгаа танилцуулахаар авч явав. Би бүгдтэй нь мэндлээд Сол Гун Чан-руу хараад инээмсэглэхэд тэр: “Бид урьд нь танилцчихсан, тийм ээ Чэёонши? Жаахан паянтай танилцсан л даа”гээд инээв. Тэгтэл ЖД миний хойно ирээд нуруунаас барьж: “Одоо явж манай гэрийнхэнтэй танилцья” гэв. “Юу?” гээд гайхтал тэр эрүүгээрээ зүүн талруу заав. Намайг түүний заасан зүгрүү харахад нээрээ л ЖД-гийн аав ээж эгч нь Papa YG-тай юм ярин зогсож байв. “Үгүй ээ, больёоо” гээд сандрахад тэр хошуугаа унжуулж : “Тэгээд хэзээ ч манай гэрийнхэнтэй танилцахгүй гэж бодож байсан юм уу?” гэв. Би тэрний гараас барьж: “Өнөөдөр л биш, тэгэх үү?” гэхэд: “Өнөөдөр G-Dragon-ийн төрсөн өдөр шүү, хатагтай Хан Чэёон” гэв. Би ч аргагүй байдалд орж, түүнийг дагаад гэрийнхэн дээр нь очив. Сандарч үхэх гэж байсан ч маш их бие барьж байлаа. Мэдээж тэд элдэв янзын мэдээ мөн бас бус хүмүүсээс миний талаар дуулсан л байгаа. ЖД: “Ааваа, ээжээ, эгчээ! Та нартайгаа танилцуулах хүн байна” гээд миний нуруугаар тэвэрч: “Миний найз охин, Хан Чэёон. Ноона, би танд түүний тухай хэлсэн ш дээ” гээд инээмсэглэв. Тэд бүгд үнэхээр эелдэг хэрнээ сайхан хүмүүс байв. ЖД эгчтэйгээ нэлээн төстэй юм. Түүний инээмсэглэж байгаа байдал яг л ЖД шиг харагдаж байв. Би арай гэж: “Сайн байцгаана уу? Танилцсандаа таатай байна” гээд бөхийв.

Төрсөн өдөр ч үнэхээр күүл болж байлаа. Манайхан нэлээн халсан харагдана. Хүмүүс ээлж ээлжээрээ тайзан дээр гарч ЖД-д зориулан үг хэлж байв. Papa YG –ийг хэдэн үг хэлсэний дараа ЖД тайзан дээр гарч: “Миний төрсөн өдөрт хүрэлцэн ирсэн та бүгдэдээ маш их баярлалаа. Энд цугласан хүн бүр миний хувьд хамгийн хайртай, хамгийн дотны хүмүүс, та бүгдийн ачаар би өдий зэрэгтээ явж байна. Бүгдээрэнд нь хайртай бас маш их баярлалаа” гээд ичингүйрч: “Манай YG Family байна уу?” гээд л орилов. Тэгтэл хамтлагынхан мөн бас бус хүмүүс “Үүү, yeah GD!!!!” гэх мэтчилэн орлилдов. Тэд үнэхээр халсан байна шүү, хөөрхөн гэдэг нь. ЖД үргэлжлүүлж: “Papa YG, Big Bang та нартаа хайртай шүү. Ума! Саранхэёо” гээд л орилов. Тэгээд тэр микрофоноо ойртуулж: “Би та бүгдийн нүдэн дээр хайртай хүнээ зарламаар байна, яг тэнд зогсож байгаа цагаан даашинзтай охинд би хайртай. Чи бол цорын ганц” гээд надруу заав. Бүх хүмүүсийн анхаарал наддээр тусаж алга ташицгаав. Энэ удаад би ичсэнгүй харин ч өөрөөрөө маш их бахархаж байлаа. Гэтэл СР над дээр ирээд: “Өнөө орой ч халуухан юм болох нь дээ” гээд хөмсөгөө хөдөлгөв. Би тэрэнрүү гайхсан янзаар харахад тэр миний чихэнд: “Өнөөдөр Жиёонг хюун чамайг авч үлдэнэ гэсэн ш дээ” гээд чангаар инээв. “Хөөе, балайраад бай” гээд миний нүүр халуу шатаж эхлэв. Удалгүй хүмүүс бүжиглэж эхлэн ЖД бид хоёр уянгын дуун дээр бүжиглэж байв. Тэр бүсэлхийнээс минь тэврээд духаа миний духанд наан нүдээ аниж: “Би өнөөдөр үнэхээр аз жаргалтай байна” гэв. Харин би тэрэнрүү ойртоод: “Би чамд хайртай” гээд нүдрүү нь харахад тэрний нүд бага зэрэг бүлтийж, үнэхээр өхөөрдмөөр инээн намайг улам чанга тэвэрч: “Чи өнөөдөр хаашаа ч явахгүй шүү” гэв. Тэгээд үнсэх гэж байгаа бололтой ойртов. Тэр халаад хэтэрхий нялуун болчихжээ гэж бодоод гэрийнхнээс нь санаа зовж түүнийг татаад сандал дээр сууцгаав. Биднийг сууж байхад Топ ирээд: “Бүжиглэх үү?” гэв. Би толгой дохиод ЖД-д хандаж: “Томоотой байж байгаарай, за юу” гэхэд тэр хөмсөгөө бага зэрэг зангидан: “Hey Top, миний найз охиныг удааж болохгүй шүү” гэв. Топ хариуд нь: “Ойлголоо, хюуним” гээд инээв. Бид бүжиглэж байхад тэр тун зөөлхнөөр миний нуруунаас барьж байв. Тэгээд: “Манай ЖД үнэхээр жаргалтай харагдаж байна, чи ч бас” гэв. Би түүнрүү инээмсэглэв. Тэр бага зэрэг бие барьж байгааг нь би анзаарсан ч надад эвгүй байсангүй. Гэнэт СР ТЯ-ийн хамт бидэн дээр ирээд ТЯ-ийг Топ-руу түлхчихээд: “Партнер-аа сольё” гээд намайг татаад явчихав. Топ: “Эйш, байнга ингэх юм аа” гэсээр хоцров.

Төрсөн өдөр өндөрлөх талруугаа эргэж хүмүүс ч тарж эхлэв. ЖД ч бүх хүмүүст баярласнаа илэрхийлж, үдэж өгч байв. Хамтлагынхан ч явахдаа бидэнрүү сэжигтэй харцаар харж намайг баахан ичээв. Ингээд бид амралтын газарт хоёулхнаа үлдлээ.

Urgeljlel tun udahgui…

 

40 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. tyho / Jun 12 2012 7:12 PM

    eoe vneher goe blje thanks

  2. baingiin unshigch / Jun 12 2012 7:17 PM

    wow neeg l yum boloh ni dee…kkkk…nice bolson bn…

  3. Boloroo / Jun 12 2012 7:32 PM

    yaay yu boloh bol sonirhol uneher ih tatj bn shu tnk u so much 22ig tesen yadan huleeey amjilt:)

  4. Tae♥Run / Jun 12 2012 7:34 PM

    yaa estoi nice Big LIKE:)

  5. minzy / Jun 12 2012 7:40 PM

    2uulaa hamt uldsen geheer neg l sejigteidee!hahaha goy blaaa.GD huleej avahgui bh gej bodoj bsan yum.ashgui dee ergeed niillee

  6. VIP / Jun 12 2012 7:44 PM

    aaaa iooo ysn goy bolsiiin be odoo l neg goy bolj bn hhi
    uneher goy, mash sn bichih umaa
    za dragihig n hulej baiy😉

  7. likekoreanpop / Jun 12 2012 7:52 PM

    Goy bolson bna amjilt!!!🙂

  8. woooo lilke like biig like eniig l huleej bsiin kkk uneher ih bayrllaaa kk

  9. ice girl / Jun 12 2012 7:58 PM

    uaa gaihaltai yar s.han geej iim az jargaltai um unshih top ch bahrahmaar zaluu umaa kkk uneheer mundag bichej bna shu bayrlalaa

  10. 2ne1♥bigbang / Jun 12 2012 8:01 PM

    waaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa tac tac bur heterhii tas odoo yu boloh bol doo😉 haha

  11. luna / Jun 12 2012 8:14 PM

    kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk yaanaaa daraagiinhiig n hurdlahgui bol yag galzuurahneeeeeeeeeeeeeeee

  12. 123 / Jun 12 2012 8:31 PM

    daraagiin hesgig hulej baiya

  13. Tsendee Vska / Jun 12 2012 9:04 PM

    WOaa kk 2uulahnaa vldtsen kkk (ayarhan ineew )kk
    “Би энэ гарыг хэзээ ч тавихгүй. Чамайг ингэж хэлсэн хэлээгүй би тавихгүй л байх байсан. Миний зүрх чамд гомдож байгаа ч, чамайг гэсэн хайрын сэтгэл минь тэрнийг ялан дийлээд байна, чи ийм л үнэтэй хүн Чэёонаа” -ene heseg ni goe ymaa. Hem negen nadaa ingej heldeg bol goe bhq u kk

  14. Tsendee Vska / Jun 12 2012 9:07 PM

    Big bang 2ne1 geed YG-giihan ym hiihgui bgaamu !!!! YAGAAD ugvvllegnees uur medee ntr oruulku bgn ?

  15. Sisley ❤ / Jun 12 2012 9:12 PM

    СР над дээр ирээд: “Өнөө орой ч халуухан юм болох нь дээ” гээд хөмсөгөө хөдөлгөв. Би тэрэнрүү гайхсан янзаар харахад тэр миний чихэнд: “Өнөөдөр Жиёонг хюун чамайг авч үлдэнэ гэсэн ш дээ” гээд чангаар инээв. “Хөөе, балайраад бай” гээд миний нүүр халуу шатаж эхлэв.
    HAHAHA YSN INEDTEIN YAANAAAA ETR..=]]
    STO GOY BN YOOOY DNDUUUU GOY BAYRLALAA

  16. ♡ТаеЯанГ ZuKa^^♡ / Jun 12 2012 9:13 PM

    Өүүүүүүүүүүүүүүү Яанннаааа ххи ээм айжаах чинэээ ххи <<3

  17. CL / Jun 12 2012 9:24 PM

    Goe Boljee daraagiih ni hezee garah we

  18. VIP, BlacKJacK, HoTTesT-TaeYang, MinZy, NichKhuN / Jun 12 2012 9:44 PM

    yoooo goy2

  19. dudu dok / Jun 12 2012 9:57 PM

    aria duusah dohoj bg yum bish biz dee mm

  20. ~~~~ / Jun 12 2012 9:58 PM

    hehe yar airiin be bi eregtei huntei uldheeree eir aigaad bdiisht kke

  21. The Sun / Jun 12 2012 10:09 PM

    Миний яг сэтгэл хөдөлж үхлээдээ (Daydreaming…*O*)
    Бас Солонго зохиолчийн энэ бичсэн зохиомж нь зургаар ярьвал зохиомж сайтай бүлээл юм бна,, анх зуны амралт эхэлж энэ ажилд орсонн, тэгээд бөөн паян өрнөж, эцэст нь 8/18-ны зуны өдрөөр төрсөн өдрийн үдэшлэг болж бга, өмнөх танилцсан Сол Гун Чан эргэн үзэгдэж бга зэрэг гд л.,,, бас бодит амьдралд нь нилээн ойртуулсан, өмнө нь ЖиДиТВ-гээр харсанчлан түүний 2009 оны Төрсөн өдрийн бичлэг дээр харсан ресторан гд л.,,
    Сайн ч зохиолч/Үнэнч ч фен нь юмаа Зохиолчоо!

    • Solongo / Jun 14 2012 12:06 PM

      Uneheeer ih bayarlalaa, Narhan mini ^^

      • The Sun / Jun 14 2012 6:53 PM

        Зүгээр дээ. Хэсэг үеүдэд ч гэсэн ганцааранг минь инээлгэж, бас хөөрүүлсэн гоё зохиомж. Хэзээнээс энэ хамтлагийн фен болсын бол л гэж би их сонирхож бгаамда?

        • Solongo / Jun 15 2012 12:51 AM

          Uu sayhanaas, hehe.
          Uuruu ch medeegui durtai boltson yavjiilee.
          Er ni bol Solongos hamtlag duuchdad durgui, 2ne1 Big bang hoert l durtai ^^

          • The Sun / Aug 24 2012 2:45 PM

            Саяхнаас болсон гэхэд олон жил тэдний фен бсаар бга надтай адил хэмжээний мэдлэгтэй бна шүү, тэдний тухайд! ツ

  22. mineunyeon / Jun 12 2012 11:02 PM

    aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
    zazazazazazaa hileej tesehguineeeeeeeee hhehehe

  23. zoloo / Jun 12 2012 11:50 PM

    wow ymar goy boloo be dara ni yu blh bol bs solongo thanks hwaiting

  24. 2ne1♥bigbang / Jun 13 2012 12:25 AM

    yooooooooooh 22 22 22 22 hurdan oruulaarai pls pls😉

  25. magd / Jun 13 2012 1:44 AM

    hahahahahha ewguitseeen yu blhiig uasaa mdej bgaa bzdee taanuuus edr kkkk

  26. jiyonggd / Jun 13 2012 7:14 AM

    daraagiih in hurdan oruulaad ogooch

  27. TABB / Jun 13 2012 12:20 PM

    KKK. HURDAN DARAAGIINHIIG NI..EHHEHE

  28. The Sun / Jun 13 2012 2:03 PM

    Howdy, guys?
    Саналаа өгөөрэй, 17-ноос өмнө хэдэн ч удаа хамаагүй VOTE, VOTE!!

  29. The Sun / Jun 13 2012 2:04 PM

    BIGBANG VS Katy Perry
    Санал өгөх газар -> http://popdust.com/pop-off/

  30. Uj / Jun 13 2012 3:24 PM

    ooh my good
    aimr lag baina
    daraa n yu boloh bolooo tesen ydaj baina
    ene udagiinh ayguuh urt romantic boljee

  31. haku / Jun 13 2012 4:09 PM

    wooow FANTASTIC zohiol!! vneheer goe bolj amjilt.. tomoos tom LIKE………………. I LIKE IT

  32. t-amor / Jun 13 2012 4:39 PM

    unheer goy thu!!! gehdee ene zohiomj heddugeer heseg hurtel um???

  33. t-amor / Jun 13 2012 4:42 PM

    zaaval hari8u thu plsss

  34. oyuka / Jun 13 2012 6:24 PM

    nice nice

  35. avriel / Jun 15 2012 10:07 PM

    huuyee 22 ni yaachwaa yamr sonin um be zundu huleelee uridni neg honogtl tavidg bsnshde odo tgsn jn bur 2,3 hnog bolhin dran yh bl ged zundu um bodogdhin dran 1honogtni hihig bodoroi

    • Jester0214 / Jun 15 2012 10:37 PM

      Tugsgul n tavigdtsan shteee…… duuschihsan…

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: