[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (20-р хэсэг)

 

 

Jester0214: Хэээллөөөөөөө~~~ өглөөний мэнд.. 🙂 сэрээд л шууд нэт.. хэхэхэхэ.. уул нь өчигдөр 7 өнгөрөөгөөд явуулсым байна даанч би хараагүй… тэгэхдээ одоо хийжийн штээ тээ??? Өнөөдөр чадвал мэдээ хийхийг боднооо~~

 

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

 

Энэ өдрөөс хойш хоёр өдөр өнгөрөв. Миний утас асаалттай байсан ч надруу хэн ч залгасангүй. Магадгүй миний хүссэнээр болж байх шиг байна. Ээж томилолтоосоо эргэж ирээд: “Хүүшээ, чи чинь юм идэж уусан юм уу?  Зөндөө турчихсан байна ш дээ” гээд намайг тэврэв. Ээждээ тэврүүлээд сэтгэлээ онгойтол баахан уйллаа. Тэгээд: “Би сүүлдээ зөв юм хийгээд байна уу, буруу юм хийгээд байна уу гэдгээ өөрөө ч ойлгохоо байлаа, ээжээ. Би яах ёстой вэ?” гэхэд: “Миний охин юуны төлөө ингэж өөрийгөө зовоогоод байгаан бэ? Чи Жиёонг-ийг зовоосой гэж хүсэхгүй байгаа биз дээ?” гэхэд хариуд нь би толгой дохив. “Хонгор минь, тэгвэл чи яг одоо тэр хүнийг зовоогоод байгаагаа мэдэхгүй байна. Чи тэрний дэргэд байж байгаад та хоёр бүх асуудлыг хамтдаа даван туулвал тэр илүү бага шаналах болно. Тэгэхэд чи тэр хүнийг ингээд орхиод явчихаар чинь тэр яах болж байна?” гээд миний нулимсыг арчив. “Би тэгээд одоо яах вэ ээжээ, тэр надад гомдчихсон ш дээ” гэхэд ээж: “Ээж нь анх аавтай нь суухдаа ямар их зориг гаргасныг мэдэх үү? Гадаад хүнтэй суулаа гээд гэр орныхон, найз нөхдөөр зогсохгүй эргэн тойрны бүх хүмүүс л эсэргүүцэж байсан. Ээж нь бууж өгөөгүй, тэгснээрээ алдаагүй л явж байна. Миний охин яагаад ээж шигээ зориг гаргаж болохгүй гэж? Хүмүүс үргэлж та хоёрыг эсэргүүцэхгүй, бүх юм удахгүй намжина.  Хэдий чи энэ бүгдийг Жиёонг-ийн төлөө хийж байгаа ч дахиад илүү ихийг хийж чадна шүү дээ” гээд үргэлжлүүлж: “Ээж нь чамайг нэг хамтлагын хоёр хүнтэй холбогдсон болохоор чамд эвгүй байгааг чинь ойлгож байна. Гэхдээ хайрынхаа төлөө тэмцэх хэрэгтэй за юу, ээж нь яагаад анхны хайраа сонгоогүй, аавыг чинь сонгосныг мэдэх үү? Би хичнээн анхны хайрдаа хайртай хэвээрээ байсан ч аавтай чинь аль хэдийн гүнзгий харьцаа үүсгэчихсэн байсан бас би аавыг чинь шаналаасай гэж хүсээгүй. Тэгээд л би хоёр дахь хайраа сонгосон. Чамд бол сонголт байна, чиний сэтгэл Жиёонг-ийг гэж байгааг чинь ээж нь мэдэж байна, сонголтондоо үнэнч бай!” гэж үнэхээр зоримогоор хэлэв. Яг энэ үед өөрийгөө ямар хулчгар зан гаргаснаа ухаарч, юу хийх ёстойгоо ч сайн мэдэж байв. Утсаа шүүрч аваад Жиёонг-руу залгав. Дуудаад авахгүй л байлаа. Бэлтгэлтэй байгаа юм болов уу гээд гадуур юмаа хар хурдаараа өмсчихөөд гэрээсээ гараад агентлагруу таксидав. Цаг орой болсон болохоор агентлаг бараг хүнгүй байв. Бэлтгэлийн танхим ч бас хоосон байлаа. Энэ газар бараг сар ирээгүй мөртлөө л дотно санагдсан хэвээрээ л байв. Жиёонг хаана байгаа юм бол гэж бодсоор Топ-руу залгав.

–          Байна уу?

–          Чэёонаа, чи юу??

–          Тиймээ, би байна. Би…

–          Чи хаана байгаа юм бэ? Яг одоо уулзая.

–          Би агентлаг дээр байна, энд жижүүрээс өөр хэн ч алга. Чи надад Жиёонг-ийг хаана байгааг хэлж өгөхгүй биз?

–          Эхлээд надтай уулзаач, гуйж байна. Яг одоо би наана чинь яваад очьё. Наанаа байж бай.

–          Ойлголоо…

Арван минут ч хүрэхгүй хугацаанд тэр ороод ирэв. Орж ирээд нулимстай нүдээр өөдөөс ширтэж байснаа хар хурдаараа гүйж ирээд тэврэв. Тэгээд: “Чи тэнэг охин, яагаад ингэж байгаа юм бэ? Бид нар чамайг зөндөө их санасан” гэв. Би түүнийг зөрүүлж тэврээд: “Би аймхай байгаа биз?” гэхэд тэр хоёр хацраас минь бариад: “Одоо юу ч битгий бод! Би бүх зүйл дээр залруулга хийнэ. Чи зөвхөн Жиёонг-ийнх гэдгийг ард түмэнд хэлнэ. Би хэтэрхий амиа бодсон, тиймээс л та хоёр салах дээрээ тулсан, тийм ээ би бас та хоёрын дунд зөндөө асуудал үүсгэсэн. Би анхнаасаа голоор чинь ороогүй байсан бол ийм юм болохгүй байсан. Чи дэндүү гэнэн юм, Чэёонаа!” гэв. “Гуйж байна, өөрийгөө буруутгахаа боль.  Ямар ч залруулга хийгээд хэрэггүй, ойлгосон уу? Би одоо юунаас ч айхгүй байна. Хэн ч буруугүй. Жиёонг надтай хамт байхыг хүссэн, чи ч бас. Харин би та хоёрыг асуудалд оруулахыг хүсээгүй. Тэгээд л гүйцээ. Чи үнэхээр сайхан сэтгэлтэй, сайн хүн! Намайг хайрлаж байдагт бас ойлгож байгаад баярлалаа” гээд түүнийг тэврэв. Би энэ хүнийг ч бас маш их санасанаа мэдрэв. Тэр инээмсэглээд надруу харж: “Жиёонг удахгүй энд ирнэ. Тэр чамаас салснаас хойш орой бүр энд ганцаараа ирж бэлтгэл хийдэг болсон. Өөрийгөө саатуулахыг хүсэж байгаа байх” гэв.

Би ЖД-ийг ирэхийг хүлээнгээ бүжгийн бэлтгэлийн өрөөний хаалгыг налаад өвдгөө тэврэн сууж байв. Гэнэт доороос хэн нэгний хөлийн чимээ гарч, наашаа ирж яваа нь мэдэгдэв. Би босоод шууд өөдөөс нь гүйлээ. Гэрэл бүдэгхэн тусаж байсан учир түүний царай сайн харагдахгүй байсан ч би шууд тэрэнрүү гүйж очоод л тэврээд авав. Тэгээд: “Намайг уучлаарай, зүгээр л уучлаарай” гэхэд тэр дугарсангүй. Гэнэт нэг л биш санагдаад явчихлаа. Тэгээд гараа аваад түүнээс холдож царай руу нь хартал энэ огтхон ч ЖД биш PAPA  YG байв. OMG!!! Би юу хийчихвээ гэж бодоод түүнрүү үнэхээр айсан шинжтэй харахад тэр инээмсэглээд: “Яагаад надаас уучлал гуйгаад байгаа юм?” гэв. Ёоо бурхан минь хамаг гуниг, сэтгэлийн хөдлөл бүгд урсаад алга болчих нь тэр. Банталтаас болж шүү дээ. Тэгээд түүнрүү бөхийж: “Яанаа, намайг уучлаарай захиралаа. Би таныг… нөгөө юу.. Жиёонг… той андуураад…” гээд гацаж түгжрэхэд: “Намайг дагаад яв даа, түр ярилцая” гэв.

Бид захирлын өрөөнд орж ирээд би түүний өөдөөс хараад сууж байв. Тэр шүүгээгээ ухангаа: “Жиёонг-ийг орой бүр энд ирээд байгаа сураг дуулдаад уулзахаар ирсэн юм. Сая залгаж үзсэн, утас нь болохгүй байнлээ. Ашгүй чамтай ч бас нэг уулзая гэж бодоод байсын” гэв. Би түүнийг ямар нэгэн юм хэлэхээс түрүүлж: “Захиралаа, би Жиёонг-оос салж чадахгүй ээ, үгүй ээ юу.. салчихсан байсан л даа. Гэхдээ би хэтэрхий хувиа бодсон байна. Жиёонг-ийн төлөө гэсэн нэрийдлээр зөвхөн өөрийгөө л бодоод байж. Би тэрэнд хайртай. Харин Топ.. тэр ямар ч буруугүй, би тэрэнтэй зүгээр л найзууд… Гуйж байна, намайг тэдний дэргэд байхыг зөвшөөрөөч” гээд түүнрүү ширтэв. Үнэхээр их зориг гаргалаа шүү, овоо доо Хан Чэёон. PAPA YG надруу харж байснаа: “Хан Чэёонши, би чамайг Жиёонг-оос сал гэж хэлсэн удаатай билүү? Чи мэдэж байгаа, урлаг гэдэг хатуу. Тэд нэг л энэ тогоонд орсон бол бүрэн буцалж байж л жинхэнэ хоол болно. Тийм учраас би тэдэнд анхааралтай бас ухаантай байхыг л сануулсан. Би Жиёонг-ийг чамд сайн гэдгийг мэднэ, том Сёонхюун-ийг ч бас. Дебют хийснээс хойш тэдэнд иймэрхүү юм тохиолдож байгаа нь анх удаагынх” гээд бага зэрэг санаа алдаж: “Чэёонши, чи намайг ойлгож байгаа байх. Би өчнөөн жил энэ хүүхдүүдтэй хамтарч ажиллаж байгаа учраас тэдний эцэг эхээс ялгаагүй тэдэнд санаа зовж, тэдэнд хайртай байдаг. Тиймээс би ч бас тэднийг олны нүдэн дээр зүгээр юм шиг хэрнээ цаанаа сэтгэл санаагаараа хохироод байхыг хүсэхгүй байна. Би чамтай уулзаж эргээд ажилдаа ор гэж хэлэх гэж байсан юм” гэв. Би чихэндээ ч итгэсэнгүй, үнэхээр их баярлаад түүнрүү харж: “Захиралаа, та үнэхээр ач буянтай ховор хүн. Танд маш их баярлалаа” гээд байдгаараа бөхийгөөд гарч одоход тэр инээмсэглэсээр хоцров.

To Be Countinued~

Advertisements

32 thoughts on “[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (20-р хэсэг)

Add yours

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: