[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (19-р хэсэг)

Jester0214: Би ч нээрээ муу админ юмааа…. хммм… Өнөөдөр бие өвдөөд өдөржингөө унтлаа… аль түрүүн сэрсэн.. тэгээд одоо нэт оржаагаа нь энэ… Зиааа ингээд уншаад байгаарай.. 🙂

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Ээж томилолтоор явж, харин би утсаа ч асаасангүй, гэрээсээ ч гаралгүй 21 хонов. ЖД намайг тэр өдөр захирлын яриаг сонссон гэдгийг нөгөө гурваас сонссон бололтой тэгээд Чежү яваагүй гэж мэдсэн юм шиг гурван өдөр дараалж ирж хаалга нүдсэн, харин одоо таг. Гурван долоо хоногийн хугацаанд тэдний гаргахаар бэлдэж байсан хоёр ч шинэ дуу гарч, нэг клип гарав. Мэдээж ЖД, Топ хоёр ухаалаг залуус, тэд урьдийн л адил дуугаа гайхалтай дуулж, клипэндээ чадварлаг тоглосон байв. Гэсэн ч би ЖД-гийн нүднээс урьд нь харж байгаагүй гунигийг олж харсан юм.

Энэ өдөр утсаа асаахаар шийдэж дуут мессежээ сонстол Топ-оос ирсэн эхний мессеж надаас захиа авсан өдрөө л шууд үлдээсэн бололтой: “Чэёонаа, юу болоод байгаан бэ? Би тэр захиаг чинь аваагүйд тооцьё. Битгий өөрийгөө буруутга, гуйж байна. Эргээд ажилдаа ир. Тэгээд бас… Жиёонг-оос битгий сал, чи аз жаргалтай байх ёстой, миний төлөө.” Хоёр дахь мессеж хэд хоногийн дараа: “Чи ийм хулчгар охин байсан юм гэж үү, Чэёонаа? Эсвэл хулчгар биш бидний төлөө өөрийгөө золиослосон агуу баатар ч юм уу? Чэёонаа, гуйж байна. Эргээд ирээч дээ. Ядаж утсаа асаа л даа.” Гурав дахь мессеж бага зэрэг халамцуу бололтой: “Энэ чинь шудрага биш байнаа Чэёонаа, ингэх байсан юм бол би чамайг тавьж явуулахгүй байсан юм. Ингэж Жиёонг-той ч цуг байхгүй байсан юм бол би чамайг чангаас чанга тэврээд хэзээ ч тавихгүй байсан юм. Би ямар ч хэрэггүй чамайг алдсан болж таарч байгаа юм уу? Чэёонаа…” Харин ЖД-гээс элдэв мессеж энээ тэрээ ирээгүй байв. Тэр надад үнэхээр гомдсон бололтой. Би гэж тэнэг бас тэрнээс мессеж хүлээсэн юм байхдаа. Зүгээр дээ, энэ бүхэн удахгүй. Удахгүй намайг мартана. ЖД Топ хоёр захиралтай миний талаар ярьсан эсэх нь сонин биш… яагаад гэвэл энэ бол миний шийдвэр байсан шүү дээ. Интернетрүү ортол санаагаар болоод ч тэр үү тэдний талаарх сөрөг мэдээллүүд бараг байхгүй байх шиг санагдаж, надтай холбоотой хамгийн сүүлийн мэдээ нь “G-DRAGON найз охиноосоо салжээ” гэсэн хориод хоногийн өмнөх мэдээлэл байв. Сэтгэгдэлүүдийг уншихыг ч хүссэнгүй шууд гарчихлаа.

Оройн 22 цагийн үед унтахаар бэлдэж байтал гэнэт утсанд дуудлага ирэв. Өдөр асаагаад дуут мессежээ сонсчихоод тэр чигтээ унтраахаа мартчихсан ажээ. Энэ ТЯ байв.  ТЯ яах гэж надруу залгадаг билээ? ЖД залгуулж байгаа юм болов уу гэж бодож байтал тасалчихав. Удсанчгүй мессеж ирлээ. “Чэёонаа, Ёонгбае байна. Утсаа авмааргүй байгааг чинь мэдэж байнаа, гэхдээ асуудал гараад байна. Өчигдрөөс хойш ЖД алга болчихлоо.  Утсаа ч авахгүй, гэртээ ч очоогүй, хаана ч байхгүй байна” гэсэн байв. Энэ мессежийг уншаад цус минь царцах шиг л болов. Эргүүлээд ТЯ-руу залгалаа.

–          Байна уу? Ёонгбае, би байнаа. Юу болсон гэнээ?

–          Жиёонг уул нь зүгээр л байсын тэгсэн өчигдөр оройноос эхлээд таг болчихлоо, олдохгүй байна. Өнөөдөр их чухал уулзалттай байсан ч ирсэнгүй. Бид нар хайгаад бөөн юм болж байна.

–          Нээрээ юм уу?

–          Чэёонаа, би яалаа гэж ийм юмаар тоглохов дээ.

–          Би яах уу? Тэр тэнэг хайччихсан юм болоо?

–          Чамд тэрнийг очсон байж магадгүй гэсэн газар байхгүй юу?

–          Тийм газар… Ааан, одон орон судлалын төв… Тийм ээ, тэнд байгаа юм болов уу?

Ингэж хэлчихээд ТЯ-ийн ч хариуг сонсолгүй утсаа тасалчихаад  хар хурдаараа гэрээсээ гараад гүйв. Гялс таксинд сууж замдаа ТЯ-руу очих гэж байгаа газрынхаа хаягыг мессежээр явуулав. Жолоочийг хар хурдаар нь давхиулсны ачаар нээх удсангүй зорьсон газартаа ирж, машинаас буугаад шууд л дуран байдаг саравчруу гүйлээ. Харанхуйд бараг юу ч харагдахгүй байсан ч ЖД яах аргагүй тэнд байгаа юм шиг санагдаж гүйгээд очтол хэн нэгэн эрэгтэй хүн доошоо харсан байдалтай зогсож байв. Би тэрнийг ЖД гэдгийг шууд танив. “Хөөе Квон Жиёонг!” Миний дуугаар тэр надруу эргэж, маш зөөлхнөөр надруу ойртоод: “Энэ Чежу юм уу? Эсвэл чи тэндээс гэнэт ийм хурдан хүрээд ирсэн юм уу?” гэв. Би амьсгаагаа дарахаар цээжин дээрээ гараа тавин зогсож байгаад: “Чи тоглоод байгаа юм уу? Өнөөдөр чухал уулзалттай байсан гээ биз дээ? Энд юу хийж байгаа юм?” гэхэд тэр чимээгүй л өөдөөс хараад байв. “Одоо хурдан буц! Бусад чинь чамайг хайгаад бөөн юм болж байна” гээд явахаар эргэв. Одоо ТЯ ирж тэрнийг авах болохоор тэр аюулгүй. Тэгтэл тэр миний гараас бариад: “Чи яаж надад ингэж хандаж чадаж байнаа, хатуу сэтгэлтэй охин. Би чамайг санаж үхэх гэж байхад… Чи надад ямар нэгэн юм тохиолдохвий гэж айгаад л наашаа хар хурдаараа ганцаараа ирсэн биз дээ?” гээд дуу нь аяарсав. Нэг мэдэхэд л миний нүднээс нулимс урсчихсан байлаа, азаар гадаа харанхуй болохоор тэр миний уйлж байгааг харахгүй. Би бага зэрэг хоолойгоо засаж байгаад: “Надаас болж хэн нэгэнд ямар нэгэн юм тохиолдох юм бол би яаж тайван амьдрах юм?” гэхэд тэр: “Хэн нэгээн? Би чиний хувьд зүгээр л хэн нэгэн юм уу?” гэв. Би түүнрүү эргэж: “Жиёонгаа, чи ойлгохгүй байгаамуу? Бид салчихсан. Би чиний төлөө бас өөрийнхөө төлөө чамаас салсан. Би чамайг хэцүү байдалд оруулахыг хүсээгүй, бас би өөрийгөө хэтэрхий их шаналахвий гэж айсан юм. Би ийм л аймхай арчаагүй хүн. Чи өнөөдрийг хүртэл чадсан юм чинь, цаашид ч чадна. Чамд мянга мянган сонголт байна, чи хүссэн загвар өмсөгч, жүжигчин, дуучнаа сонгож болно. Тэд бүгд чамд нээлттэй. Би хэн ч биш” гэхэд тэр толгой сэгсрээд: “Чи цорын ганц” гээд хоолой нь чичрэв. “Гуйж байна, намайг хэцүү байдалд оруулаад байлгүй эргээд хэвэндээ ор л доо. Энэ чи биш ш дээ, миний мэдэх ЖД ийм тэвчээргүй хүн биш” гээд эргэх гэтэл тэр урд минь сөхрөөд гараас минь барьж духандаа хүргээд: “Чэёонаа, чи юу хүсэж байна? Чиний хүссэнээр хийе. Салья л гэж битгий хэл. Би өөрөө энэ асуудлуудын өмнө бууж өгөөгүй байхад чи яагаад бууж өгч байгаа юм? Надад чи л байвал болно, би өөр юм хүсэхгүй, чи байхгүй бол надад мөрөөдөл хэрэггүй. Чи надад хайртай ш дээ? Чи өөрөө тэгэж бичсэн байсан ш дээ, би чиний аав ээжээс өөрцгүй дотны чинь хүн, тийм биз дээ? Чи намайг мэдэхгүй гэж үү? Миний хувьд хайр үргэлж нэгт байх болно” гээд уйлж эхлэв. Миний тэвчээр барагдаж эхэллээ. Энэ хүн миний төлөө уйлж байна. Би доошоо суугаад тэрнийг чангаас чанга тэврэхийг хэтэрхий их хүсэж байсан ч ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, дахиад л янз бүрийн асуудал гарч эхлэнэ. Би энэ хүний төлөө дахиад бяцхан тэвчээр гаргахад юу нь болохгүй байхав гэж бодоод гараа хүчтэй татаж: “Хайр юу юм? Алдар нэр, хөрөнгө мөнгөний хажууд хайр юу юм? Жаахан хүүхэд шиг юм ярихаа болиод ухаантай бай” гэж хэлчихээд цаашаа гүйчихлээ. Надаас ямар агуу хатуу сэтгэл гарна вэ гэж бодсоор айхаа ч мартан харанхуй зам даган алхав.

Үргэлжлэл удахгүй…

Advertisements

31 thoughts on “[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (19-р хэсэг)

Add yours

  1. aaaaaaaaaaaaaaaaaaaaaaiiiiiiiiiiiiii bi uilchlaa hahahahah
    Bi chmaig bisherch bn Solongoo
    Chi bitgii iim goy bichildee hha jk2
    Amjilt
    Ene yg l jinhene yum shig sanagdaj bn yooooooooooooooo OMG!!!
    Bi yg l gol duriin baatar shig l haha Ene buh zuil uug ni jinhene bsan bol ch zzazza ugaasaa iim zuil bolohgui yum chin
    hhi

  2. Хөөөе Админаа өгүүллэгийн шинэ анги болгон дээр өөрийхөө элдэв асуудлаа бичиж бхымаа
    элдэв зүйл тоочоод байлгүй хурдан2 цагт нь оруулалдаа … ( Жаахан бухимдав)
    Солонго ~~~ Зохиол чинь догь бна дахиад дахиад 🙂 🙂 🙂

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: