[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (18-р хэсэг)

 

 

Jester0214: За ёстой уучилаарай монголчуудаа~~ өчигдөр орой ирсэн байсныг нь харсан л даа.. гэхдээ үдэшлэгт явах байсан болохоор утаснаасаа оруулна гэсэн чинь таг мартчиж одоо л хийлэээ~~ би бас уулзалт нтр зохион байгуулаад байгаа болохоор завгүй байгаа гэхдээ удахгүй мэдээнүүдээ хийж эхэлнээ~~

 

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

 

Ганцаараа баахан алхав.  Янз бүрийн юм бодогдоно. Яах уу? Би яах ёстой вэ? Урлагын хүн байна гэдэг миний бодсоноос хамаагүй хэцүү ажил бололтой . Тэд бол олонд шүтэгдэж, амжилт олж, өндөрт үнэлэгдэж амьдрах тавилантай хүмүүс, надаас болоод ердөө ганцхан цагийн дотор энэ их хүч хөдөлмөр нь үгүй болж болохгүй.  Захирлын хэлдэг түмэн зөв. Би ч байсан ингэж л хэлэх байсан. Солонгост нэг алдарт хүрвэл тэнгэрт тултлаа хүрч, нэг унавал хэн ч биш болдог. Ингэж бодлогширон алхсаар гэнэт утсаа санан цүнхнээсээ гаргаж иртэл ЖД-гээс нэг дуудлага ирсэн байв. Би тэрэнрүү мессеж бичлээ. “Хэд хоног ээжтэй цуг Чежу явахаар боллоо. Уулзаагүй явж байгаад уучлаарай ^^” гэж биччихээд утсаа унтраачихлаа.

Би маш удаан бодсоны эцэст шийдвэртээ хүрлээ. Би ЖД-гээс салах хэрэгтэй юм байна. Энэ янзаараа тэрний дэргэд удаан байгаад байвал улам л их хайртай болж, салж чадахгүйд хүрнэ. Зөвхөн өөрийгөө бодсоноос болж ЖД-г хамаг юмаа алдахад хүргэхийг хүсэхгүй байна. Анх Se7en найз охинтой гэдгээ ард түмэнд мэдэгдэхэд удалгүй түүний fan cafe нь шууд л anti fan болж өөрчлөгдсөн. ЖД-д ч бас яг тийм юм болох гээд байгаа юм шиг санагдаж байв. Тэр бол од. Тэр цаг нь болохоор өөр хэн нэгнийг олог. Надтай надгүй болно. Тэгэхдээ тэргүй би урьд нь Биг Банг-гүйгээр амьдардаг л байсан шүү дээ. Хэдий ингэж бодож байсан ч тэрнээс шууд салчихна гэдэгтээ үнэхээр итгэлгүй байлаа. Бодож байгаа шиг амархан байдаг бол ч… Болдог бол цаг хугацааг буцаагаад анхнаасаа л YG-д орохгүйгээр огт өөр газарт ажилд орох юмсан.  Тэгснээ гэнэт өөртөө уур хүрч, инээд ч хүрэх шиг. Хэтэрхий хулчгар юм даа Хан Чэёон. Гэхдээ ЖД-гийн төлөө шүү дээ, би энийг хийж чадна. Замд тааралдсан сонины цэг дээр хүртэл ЖД-гийн тухай олигтой биш мэдээ харагдана. Ингэх тусам хурдхан салах хэрэгтэй юм шиг санагдаж байв.

Өнөөдөр ийм том шийдвэрт хүрсэнийх тэгээд ч бас ээж байхгүй байгаа юм чинь уунаа гэж бодоод 2 жижиг шилтэй Сүжү аваад гэртээ оров. Энийгээ уучихаад тас үсрэнэ дээ гэж бодож байсан ч санасанаар болсонгүй. Хяслантай юм аа, сэтгэл санаа муу үед архи хүртэл нөлөөлдөггүй бололтой.  Ямар ч байсан хоёр шилээ хоёуланг нь ууж дуусгачихаад орондоо оров.

Өглөө толгой яг л дэлбэрэх гэж байгаа юм шиг л өвдөж сэрэв. Тэгээд өнөөдөр хийх юм их байгаагаа санан орноосоо босож шүршүүрт орчихоод захиа бичиж эхлэв. Мэдээж ЖД-д. Гэхдээ би худал зүйл захиандаа бичихгүй ээ, би ямар киноны гол дүрийн баатар байгаа биш. Түүндээ хайртай гэдгээ хэлнэ, хамт байж чадахгүй гэдгээ ч хэлнэ.

“Жиёонгаа, миний захиа очих өдрийн мэнд хүргэе. Яг одоо чи надад санаа зовоод л байж байгаа даа, тийм үү? Тийм бол битгий санаа зовооч гэж чамаас гуйя. Би 100% зүгээр. Одоо бичих гэж байгаа зүйлээ чиний царайг хараад хэзээ ч өөрийн амаар хэлж чадахгүй учир захиа болгохоор шийдсэн юм. Би чамд хайртай. Магадгүй цаашид ч чамайг хайрлах байх. Жиёонгаа, чи миний хувьд эцэг эхийн минь дараах дотны минь хүн. Тиймээс би чамайг зовоосой, шаналаасай гэж хүсэхгүй байна. Надаас болж элдэв явдалтай орооцолдоосой ч гэж хүсэхгүй байна, энэ тухай бүр бодож ч чадахгүй нь. Ганц чамаар зогсохгүй Big Bang-ийг үүрд ийм алдар нэртэй, номер нэг хамтлаг хэвээрээ байгаасай гэж хүсэж байна. Зүгээр л одоо намайг найз охиноо гэж бодоод хэрэггүй, гуйж байна. Намайг март! Бид магадгүй хэтэрхий эрт эсвэл хэтэрхий орой учирсан бололтой. Дуучин болно, дуу зохионо гэдэг бол чиний мөрөөдөл. Чи мөрөөдлөө алдвал насан туршын шаналалд унах болно. Харин миний гаргаж байгаа шийдвэр чамд хэсэгхэн хугацаанд л шаналал авчирна. Тиймээс намайг битгий үзэн ядаарай, үгүй ээ хүсвэл үзэн ядсан ч болно. Чиний өгсөн зүүлтийг би хадгална, үргэлж миний нандин эрдэнэ хэвээрээ байх болно. Та нартай байхад надад сайхан байсаан, би аз жаргалтай байсан. Та 5-ийн өмнө сандарч зогссон ажлын ахны өдөр өчигдөрхөн мэт л санагдаж байна. Ямартаа ч та нартайгаа хэсэгхэн зуур ч гэсэн хамт байсандаа баяртай байна. Үүнд хэнийг ч битгий буруутгаарай. Энэ бол зөвхөн миний шийдвэр шүү. Намайг уучлаарай, би энэ бүхнийг даваад гарах тэвчээртэй хүн биш бололтой. Чамайг чадна гэдэгт итгэлтэй байна. Баяртай.”

–Хан Чэёон.

Арай гэж захинадаа дусал нулимс унагасангүй бичиж дуусаад бас нэг захиагаа эхлүүлэв.

“Энэ өдрийн мэнд хүргье, Сёонгхюунаа. Чамд хэлэхийг хүссэн зүйлээ энэ цаасанд үлдээхээр шийдлээ.  Надаас болж асуудалд оронд чинь маш их харамсаж байна. Намайг үнэхээр уучлаарай бас баярлалаа. Намайг хайрлаж байсанд баярлалаа. Хайрыг чинь хүлээж авч чадаагүйд уучлаарай. Хэзээ нэгэн цагт, та 5 бүгд хүссэн үедээ болзож болохоор болсон цагтаа чамайг үнэн сэтгэлээсээ хайрлах маш сайн охинтой учирна гэдэгт би итгэлтэй байна. Чи бол миний хувьд нандин хүн. Жиёонг та хоёр бол бусадтай адилгүй. Тиймээс би та хоёрыг хэцүү байдалд оруулахыг хүссэнгүй. Намайг хэзээ ч байгаагүй гэж бодож амьдраарай би гуйж байна. СР, ТЯ, ДС нарыг миний өмнөөс тэврээрэй, баяртай.”

-Хан Чэёон.

Миний Топ-руу ч бас захидал бичсэн шалтгаан бол тэр ч бас надаас болж хүнд байдалд ороод байгаа хүн учраас уучлал гуйх хэрэгтэй гэж бодлоо. Ялгаагүй би тэр хүнд бараг л хайртай байсан шүү дээ.

Ингээд хамт ажилладаг Мина они-той уулзахаар болж, тэр эгчид хоёр захиагаа мөн халагдах өргөдлөө өгч явуулав. Мэдээж хэрэг они намайг ингэх хэрэггүй гэж олон ятгасан ч миний шийдвэрийг өөрчилж чадсангүй. Гэртээ ирээд ээжид ЖД Топ аль нь ч ирсэн хаалга тайлж болохгүйг санууллаа. “Заавал ингэх шаардлагатай юм уу ?” гэж ээжийг асуухад: “Ээжээ, би зүгээрээ. Ийм төрлийн зориг байх хэрэгтэй биз дээ? Би зөвхөн амиа бодоод байж болохгүй шүү дээ” гээд худлаа инээчихээд 00-ын өрөөнд орж хажуудаа ус гойжуулаад уйлж эхлэлээ.

To be continued…

 

Advertisements

30 thoughts on “[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (18-р хэсэг)

Add yours

  1. allkpop.com deer 2ne1ii zunduu medeenuud garchij CL cass-n CF togloj bgaa yum bna tgeed hamt togloson jujigchinteigee 1 nevtruulegt orood umnu daragiin cass-n CF deerh kiss scene-ii talaar bas daragiin sogtohooroo gargadag uildliin talaar yarisan bna ene nevtruulegiig ni bas medeenuudiig ni oruulj uguuch

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: