[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (17-р хэсэг)

 

 

Jester0214: Уучилааарааай~~ МОНГОЛЧУУДАА~~ Өчигдөр юм хийж гадуур явсаар байгаад орой шууд ‘Гэрэлт зул өргөх ёслол’ дээр очоод гэртээ орж ирээд шууд унтциймөөөөө~~ Дахин УУЧИЛ!!!! *гуталт муурын нүд*

 

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

 

Намайг нүдээ нээхэд би өрөөндөө хэвтэж байв.  Миний дэргэд ээж сууж байснаа: “Хүүш ээ сэргэчихсэн үү? Ээжийгээ айлгачих юм аа” гээд духан дээр гараа тавив. “Топ яасан бэ?” гэхэд: “Хамгаалагч нь ирээд аваад явсаан. Хөөрхий минь, чамайг хүргэж өгсөн юм уу? Хувцас хунар нь юу ч үгүй муухай болчихсон байнлээ ш дээ. Түрүүний охидууд одоо хүртэл манай гадаа байж л байна” гээд санаа нь зовсон байртай надруу харав. “Тэгээд Топ зүгээр юм уу? Та хэзээ ирсийн? Би ухаан алдчихсан юм уу?” гээд гайхтал: “Намайг ирэхэд үүдэн дээр бөөн хүмүүс байхаар нь гайхаад очоод хартал чи манарчихсан юм уу яасан юм хөл дээрээ тогтож чадахгүй, Топ чамайг өргөж оруулж ирсэн ш дээ. Тэгээд чиний хажууд байж байгаад хамгаалагч нь ирээд хамт явсан” гэв. “Яанаа, хөөрхий Топ. Тэр охидууд тэгээд Топ-руу бас юм шидсэн юм байх даа?” гээд бараг уйлахаа шахан ээжрүү харахад: “Чамайг л онох гэсэн юм байлгүй, за одоо амар амар. Гэмтээгүй нь их юм. Энэ хэдэн задарсан охидууд одоо явах байлгүй дээ. Өө нээрээ Жиёонг зөндөө залгасан, чи нэг яриарай цаадахруугаа” гээд өрөөнөөс гарав. Яанаа, ямар балай юм бэ? Одоо яанаа гэсээр Топ-руу залгахад: “Зүгээр ээ, битгий санаа зов.  Ийм юм байх ш дээ, харин чи зүгээр үү? Их цочирдсон байх даа, сайн амраад ав” гэв. “Юун ийм юм байх ш дээ вэ? Надаас болж тийм эвгүй байдалд орчихоод яаж зүгээр байдаг юм?” гэхэд үнэхээр зүгээр ээ л гэсээр утсаа таслав. Балай юм аа, ямар хар гайгаараа Топ-оор хүргүүлчихвээ, тэрний оронд ганцаараа өндөгөөр шидүүлсэн бол хамаагүй дээр байхгүй юу гэж бодож байтал ЖД залгав:

–          Байна уу Жиёонгаа!

–          Чэёонаа зүгээр үү? Бэртээгүй биз дээ?

–          Би зүв зүгээр ээ. Харин санаа зовоод байнаа.

–          Юунаас вэ? Битгий санаа зов л доо.

–          Яанаа одоо захирал та хоёрт уурлах байх даа?

–          Чэёонаа намайг сонс, юунд ч битгий санаа зов, ойлгосон уу? Ямар ч муу юм болохгүй. Чамайг ийм байдалд орсонд би л буруутай. Би өөрөө л чамайг хүргэж өгөх байсийн. Би ер нь одоо яваад очьё.

–          Хэрэггүй ээ, энд зөндөө хүмүүс манай гадаа байна. Чи ирж болохгүй. Чиний буруу гэж юу байхав дээ. Энд хэний ч буруу байхгүй, битгий өөрийгөө буруутга за юу. Тэгээд бас би зүгээр.

–          За за… /Тэрний хоолой үнэхээр шаналсан сонсогдож байв/

–          Би маргааш…

–          Маргааш юу ч хийгээд хэрэггүй, гэрээсээ гараад ч хэрэггүй. Хэд хоног гэртээ бай, за юу. Миний санаа зовоод байна. Би менежерт хэлчихнэ.

–          За за ойлголоо. Топ-д миний өмнөөс уучлаарай гэж хэлээрэй, бас бусад гишүүдэд.

–          Чэёонаа..

–          За за, ойлголоо доо.

–          За одоо сайхан амар за юу. Гоё зүүд зүүдлээрэй.

–          За за сайхан амраарай, Жиёонгаа.

Гэвч би яаж сайхан амарч чадахав, зогсоо зайгүй Топ ЖД хоёр бодогдоод,  иймээ тиймээ юм болвол яанаа. Өнөөдрийг хүртэл яаж хөдөлмөрлөсөн билээ дээ, надаас болоод нэр хүндээ алдах вий гэсээр баахан хөрвөөж хонов. Өглөө болов уу гүй юу цонхруугаа гүйтэл ашгүй үүдэнд хүмүүс харагдсангүй. Pc-гээ асаатал интернетээр дүүрэн өчигдрийн мэдээ. “BIG BANG-ИЙН G-DRAGON  TOP  ХОЁРЫН ГУРВАЛЖИЛСАН ХАЙР”  “G-DRAGON-ИЙН ХАЙР СЭТГЭЛ ТҮҮНИЙ УРЛАГЫН АМЬДРАЛД МУУГААР НӨЛӨӨЛӨХ ҮҮ?” гэсэн хаягтай мэдээллүүд хүртэл гарсан байв. Аль алнийг нь гүйлгэж уншихад нүдэнд дандаа л муу талын сэтгэгдэлүүд нь олж уншигдаад цөөхөн хэдэн дэмжсэн сэтгэгдэл байхыг харсан ч баярласангүй. Энэ үед ээж өглөөний цай барьсаар орж ирээд: “Яах гэж наадуулаа уншдаг юм, сэтгэл санаагаа л үймрүүлэхийн нэмэр ш дээ” гэв.

Өнөөдөр ЖД Топ хоёрын алинтай нь ч холбогдсонгүй нэг иймэрхүү л байдалтай өнгөрөв. Тэд ч надруу залгасангүй, бодвол үнэхээр л том юм болж байгаа бололтой. Утасдаж юу болж байгааг асуухыг хүсэж байсан ч нэг л эмээгээд байлаа. Мэдээж YG Papa тэднийг дуудсан байгаа, тэгээд юу гэж хэлэх бол гэхээс үс арзайж байв. Гэнэт уур хүрч pc-нийхээ өмнө суугаад зориг гарган өөрийгөө өмөөрсөн сэтгэгдэл бичихээр шийдлээ. “Энэ охинд ямар буруу байгаа юм бэ? Та нар өөрсөд дээрээ тавиад үзээч. Энэ охиныг ЖД-д үнэн сэтгэлээсээ хайртай гэдэгт би лав эргэлзэхгүй байна бас тэр Топ-той зүгээр л найзууд байхыг хүсдэг ч юм билүү. Юу нь болохгүй гэж, би дэмжиж байна” гээд биччихэв. Бага ч гэсэн тайвширч уужуу амьсгаа авлаа.

Маргааш нь би зүгээр л ингээд гэртээ суугаад байж болохгүй гэдгээ мэдээд нүдний шил зүүж, саравчтай малгай өмсчихөөд гэрээсээ гарлаа. Одоо би хүртэл ингэж нуугдаж явдаг болох гэж дээ. Урьдных шигээ алхсангүй, такси бариад агентлагын үүдэнд бууж дотогшоо ороод захирлын өрөөний үүдэнд  ТЯ, ДС, СР нарыг олж харав. Тэдний царай тийм ч сайн харагдсангүй ч намайг хараад инээмсэглэв. Ийм үед хүртэл тэд намайг ойлгож байгаа нь үнэхээр баярлууштай. Макнае-ийг юм хэлэх гэхэд нь би: “Шшш!” гэж үзүүлээд хаалга руу ойртов. Өрөөнд юу болж байгаа нь бидэнд хангалттай сонсогдож байв. YG Papa ярьж байна: “Энэ хэрээс хэтэрсэн үйл явдлыг юу гэж ойлгох уу ? Сёонгхюунаа, би чамайг анх л Хан Чэёонтой кино үзэж яваад скандал үүсгэхэд чинь сануулаад л өнгөрсөн, зөвхөн сануулаад шүү. Жиёонгаа, чи ч бас! Би чамд итгэсэн, чиний хүссэнээр болгосон, хэвлэлийн бага хурал хүртэл хийсэн. Чиний яриад байсан харамсахгүй шийдвэр чинь энэ үү? Солонгосын бараг бүх хэвлэл мэдээллийн site дээр та нарын тухай хүссэнээрээ нийтлэл бичиж байна” гэж тайван хэрнээ үнэхээр ширүүн өнгө аястай ярьж байв. Миний зүрх хүчтэй цохилж би сандарч эхэллээ. Тэгэхээр захирал одоо л тэр хоёртой ярилцаж байгаа байх нь. ДС санаа нь зовсон бололтой хажуунаас: “Чэёонаа, бүгдээрээ доошоо бууж кофе ууцгаая, тэх үү?” гээд гуйсан харцаар ширтэв. Би тэрэнрүү худлаа инээж толгой сэгсэрчихээд цааш нь сонсов. “Та хоёрт хэлэх юм алга уу? Эсвэл би энэ олон ангит хайр сэтгэлийн кино шиг үйл явдалд чинь цэг тавих ёстой юу?” гээд хэсэг чимээгүй болсноо: “Залуусаа та нар шүтэн бишрэгчдийг байнга сахиусан тэнгэр мэт байдаг гэж санаа юу? Тэд бас харанхуйн мангас шиг ч байж чаддаг юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тэд биднийг айлгаж чадна гэсэн үг. Тэдний ачаар бид инээдэг шигээ тэдний ачаар бид уйлж ч болно. Сёонгхюунаа, чи бол ганц бие, тэрийгээ битгий март! Харин чи Жиёонгаа, хайр сэтгэлийн амьдралаа ажилтайгаа битгий холь, чи leader хүн, тэгэхээр чи өөрөө асуудлыг шийд!” гээд гарах гэж байгаа бололтой хөлийн чимээ нь ойртов. Би гялс ухраад нуугдаж амжив. Тэгээд захирлыг гарсны дараа нөгөө гуравт хандаж: “Намайг өнөөдөр энд ирсэн гэж хэнд ч битгий хэлээрэй, гуйж байна” гэхэд тэр гурав миний өөдөөс гунигтай ширтэв. “Та нарт найдлаа шүү, юу ч болж байсан хэлж болохгүй. Хэлвэл би гомдоно шүү” гэж хэлээд агентлагын арын хаалгаар гарав.

Үргэлжлэл удахгүй…

 

Advertisements

26 thoughts on “[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (17-р хэсэг)

Add yours

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: