Skip to content
Зургадугаар сар 2, 2012 / erikaterguun

[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (16-р хэсэг)

 

 

Jester0214:  Би ч гэсэн амьдралтай гэдгийг мэдэж байгаа биз дээ.. манайхааан…. Хөгширвх үхжийж хүүхдийн баяр тэмдэглэлэээ🙂

–          За.

–          Аан, би байнаа… Чэёон.

–          … Аан…

–          Чи зүгээр үү? Бие чинь өвдөө юу? Дуу чинь их сул сонсогдож байна.

–          Зүгээр ээ, жаахан ядраад.

–          Харин чамайг ойрд харагдахгүй болохоор чинь…

–          Чи надад уурлахаа больчихсон уу Чэёонаа?

–          Би хэлсэн ш дээ, ганц чиний буруу биш гэж.

–          Чэёонаа, чи жаргалтай байна уу?

–          …..

–          Одоо бүх хүн та хоёрын харьцааг мэддэг болсон юм чинь нуугдах хэрэггүй боллоо шүү дээ.

–          Би чамайг ч бас жаргалтай байгаасай гэж хүсэж байна!

–          Чи жаргалтай байгаа бол би жаргалтай байна.

–          Намайг үнэхээр уучлаарай.

–          Уучлал гуйх хэрэггүй ээ.

–          Би чамайг эргээд хөгжилтэй Таби болоосой гэж хүсэж байна. Чамайг иймэрхүү байдалтай харах нь надад хэцүү байна.

–          …. Би чиний төлөө хичээнэ ээ.

–          Баярлалаа, бас намайг уучлаарай…

Утас ингээд тасрав. Тасрав ч гэж дээ би өөрөө тасалчихав. Яагаад гэвэл би цааш яриж чадахгүй гэдгээ мэдэж байсан болохоор түүнийг эвгүй байдалд оруулахыг хүссэнгүй салгачихлаа. Сэтгэл доторхыг минь ямар нэг үзүүртэй зүйлээр хайр найргүй урах шиг болж надад маш их өвдөлт мэдрэгдэв.  Би гараараа хичнээн олон удаа цохиод ч зүгээр болсонгүй. Тэгээд 00-ийн өрөөнөөс гарч иртэл ЖД өөдөөс: “Өө энд байсан юм уу? Алга болчихлээр чинь гайхлаашд” гээд надруу дөхөхөд би тэрнийг хараад шууд л уйлж эхлэв. Хэдэн өдөр нүднээс минь гарч өгөхгүй байсан нулимс өөрийн эрхгүй урсаж би бүр мэгшиж эхэллээ. Тэр миний өөдөөс үнэхээр гайхсан янзтай хараад хоёр хацраас минь барьж: “Яасан бэ? Ямар нэгэн юм болоо юу?” гэж санаа нь зовсон байртай асуув. Би зүгээр л толгой сэгсрээд амаа дарав. Тэр өдөр ЖД-д гомдсон гомдолын нулимс бас Топ-ийн төлөөх нулимснууд нийлээд одоо л нэг гарья гэсэн шиг л нүднээс минь асгарав. “Тэгээд яагаад уйлаад байгаа юм бэ?” гээд тэр нулимсыг минь арчив. Надад хэлэх юм олдсонгүй: “Зүгээр л уйлмаар санагдаад” гэж маш аяарханаар хэлэхэд тэр намайг зөөлөн тэврээд: “Өхөөрдмөөр гэдэг нь, намайг айлгачихлаа ш дээ” гэв. Би бага зэрэг тайвшрахад ЖД миний гараас бариад: “Маргааш 2-уулаа Сөүл-ээр зугаалнаа, одоо юунаас ч нуугдах шаардлаггүй болсон юм чинь тайван байж болно” гээд нүдээ ирмэв. Би түүнрүү хараад инээмсэглээд: “Жиёонгаа!” гэхэд тэр миний хэлэх зүйлийг сонсохоор нүдээ томруулав. “Топ-той эвлэрнэ гэж амлаж чадах уу?” гэж би өөртөө итгэлгүйхэн дугарахад тэр харцаа доошлуулад хэсэг чимээгүй байснаа надруу хараад толгой дохиод инээмсэглэв.

Энэ өдөр би 100% тайвширч чадахгүй л байв. Байн байн Топ бодогдоод түүний өмнө асар их буруутай юм шиг санагдаж, дэргэд нь баймаар ч юм шиг сэтгэгдэл төрж байв. Унтахын өмнө ЖД надруу залгав:

–          Байна уу?

–          Байхгүй ээ.

–          Хэхэ… Байж л байна шдээ.

–          Унтах гэж байна уу?

–          Мхм, Жиёонг юу хийж байна?

–          Шүршүүрт орчихоод унтах гэж байна.

–          Тэг тэг, сайн амрах хэрэгтэй шүү, ойрд их завгүй байлаа шүү дээ.

–          Ойлголоо. Өнөөдөр яагаад уйлснаа хэлэхгүй юм уу?

–          Хэлсэн ш дээ, уйлмаар санагдаад л…

–          Худлаа яриад л…

–          Нээрээ…

–          Хэрвээ ямар нэгэн юм болвол шууд хэлж байгаарай, нуухгүй гэж амлаж чадах уу?

–          …. /үнэндээ би амлалт өгөх дургүй/

–          Чэёонаа!

–          ….

–          Хүн байна уу?

–          Хэхэ, за одоо унтаа. Маргааш уулзая.

–          Хэхэ. Сайхан амраарай.

–          Чи ч бас!

Маргааш өдрийн нар яг л бид хоёрт зориулагдсан мэт үнэхээр сайхан тусаж, тэнгэр ч бас гайхалтай цэлмэг байв. ЖД бид хоёр албаар хотын төвд уулзахаар тохирч би ч сурсан зангаараа алхаад очлоо. Тэрнийг олоход хэтэрхий хялбар байв.  Бусдаас содон cool  ЖД утсаараа оролдон зогсож байв. Мэдээж хэрэг түүний эргэн тойронд битүү охид хүүхнүүд байгаа харагдана. Би бага зэрэг сандарч байсан ч зориг гарган “Жиёонгаа!” гэсээр түүнрүү очиход бүх хүний анхаарал над дээр тусаж бүр ч чанга орлилдов. Тэр намайг тосон алхаж ирээд хацраас минь чимхэж: “Сайхан амарсан уу?” гэв. Охидууд бараг л галзуурч байх шиг л чарлалдаж амаа дарна. Надад тухгүй байсан ч би хичээж: “Аанхаа” гээд тэрний цамцыг янзалж бид хөтлөлцөөд алхаж эхлэв. Энд тэндгүй хүмүүс биднийг дагаж байсан ч сайхан байлаа. Бид хоёр зайрмаг идэн дугуй унаж, ЖД намайг сундалж байв. Бид цааш явсаар гадаа ил байрлах хоолны газарт юм идэцгээж үнэхээр хөгжилтэй байлаа. Би гэнэт нэг юм санаж тэрнийг намайг утсан дээрээ юу гэж хадгалсныг хэлэхийг гуйхад тэр инээмсэглээд харуулав. ~Миний Чэёон~ Өөрийн эрхгүй баярлаад инээмсэглэхэл тэр өөрийг нь ч бас тэгэж тэмдэглэхийг хошуугаа унжуулж байгаад л шаардав. Ингээд Kwon Leader bish ~Миний Жиёонг~ боллоо. ЖД яг л энгийн хүн шиг надтай зугаалж, бид photosticker-т хүртэл зургаа олон янзаар даруулж нэг нэгнийхээ түрүүвчинд наав. Нэлээн орой болоход тэр миний гараас атгасан чигтээ намайг хүргэж өгөв. Мэдээж хэрэг фенүүд яалаа гэж биднийг орхихов, дагасаар л байлаа.

Гэртээ орж ирээд цонхоор хартал тэр дагалдан яваа охидыг орилуулан алхсаар түүнийг хүлээж байсан машинд суув. Итгэмээргүй өдөр байлаа шүү гээд унтахаар орондоо орлоо.

Өнөөдөр хамтлагынхан нэгэн арга хэмжээнд оролцох бөгөөд би үдэшлэг болох газрын тусгай өрөөнд тэдний нүүрийг янзлахаар бэлдэж байв. Топ царай зүс нь тийм ч муу харагдсангүй толины өмнө зогсоод үсээ янзалж байв . Би түүнрүү дөхөөд: “Hey” гээд худлаа инээхэд тэр тийм ч дотно бусаар хариу инээмсэглээд: “Hey, чи гоё харагдаж байна” гэв. “Баярлалаа, чи ч бас” гээд эргэхэд тэр өөрийнх нь хариулт арай хангалтгүй гэж үзсэн бололтой: “Өдрийн хоолоо идсэн үү?” гэв. Тэр үнэхээр хуучин хэвэндээ орох гэж хичээж байгаа бололтой, түүнтэй шууд л найзын харьцаатай болчихно гэдэг тийм ч амар биш.  Энэ үед СР, ДС, ТЯ нар “Жажаааан, Surprise” гэсээр жижигхэн хайрцагтай юм өгөв. “Энэ юу юм бэ?” гээд гайхахад ДС: “Задлаад үз ээ” гээд инээхэд макнае хоёр гараа хооронд нь илж зогсов. Хайрцыг онгойлгоход цагаан корпустай хамгийн сүүлийн үеийн Iphone 5 байв. ТЯ: “Жиёонг та хоёрыг албан ёсны хосууд болсны бэлэг” гээд хөөрхөн инээхэд ДС хажуунаас нь: “Бас бараг л биднийг нэг болж байгаагын бэлэг” гэв. СР залгуулаад: “Бид 4-өөс шүү” гээд өөрийгөө болон нөгөө гурвыгаа заав. Хөөрхөн гэдэг нь, эд нар яахаараа ийм эгдүүтэй байдаг байнаа: “Ямар гоё юм бэ? Үнэхээр их баярлалаа, та нар ёстой хөөрхөн шүү” гээд нэг нэгээр нь тэврэв. Гэвч Топ дээр ирээд шууд тэвэрчихэж чадсангүй бантсандаа гарлуу нь зөөлөн цохив. СР: “G-Dragon Leader-т би найз охинтой болсонд нь баяр хүргэж өөрийнхөө хамгийн хөөрхөн гарсан зургаа бэлэглэх гэж байгаа” гэв. Бид инээлдэж энэ зуур ЖД орж ирээд макнае-тай ноцолдож эхлэв.

Тэднийг арга хэмжээндээ орсон хойгуур нь би агентлаг дээр байж байгаад гэнэт интернет-рүү орж өөрийнхөө тухай хэр их сөрөг мэдээлэл байгааг харахаар зориг шулуудав. Анх Топ-той кино үзэж яваад өртсөн зургууд, ЖД-тэй хамт байгаа зургууд хүртэл байв. 100-ний бараг л 80% нь сөрөг сэтгэгдэлүүд байлаа. “Арай ч дээ, ЖД сохорчихсон юм байх даа? Энэ охин модель юм уу Yoona байсан бол би ингэж хэлэхгүй ээ”, “Хөөрхөн л охин байна шүү дээ. G-Dragon ч бас хүн ш дээ”, “Энэ охин чинь дээр Топ-той хамт байсан охин мөн биз дээ? Хоёулантай нь үерхээд байгаа юм уу хаашаа юм? Шуналтай шулам юм даа” гэх мэтчилэн бичсэнийг уншаад л цааш нь уншихаа болив. Мэдээд байсынмаа, тэд чинь бүх охидын мөрөөдөл шүү дээ. Дэмий үздэг ч байж уу, ядаж байхад зарим хүмүүс буруу ойлгоод байгаа юм байх даа. За за ЖД-гийн уран бүтээлд л муугаар нөлөөлөхгүй бол боллоо гэж бодоод бага зэрэг урам хугарч агентлагаас гарав. Гэнэт утас дуугарч аль дээр уулзсан 10 жилийн хоёр охины нэг нь: “Чи чинь Big Bang-ийн G-Dragon-ийн найз охин болчихсон юм уу? Яагаад хэлээгүй юм бэ, чи ч азтай юм аа” зэргээр үглэж гарав. Хүмүүс ч үнэхээр хэрэгт дуртай байх юм даа. Харин ч ингэх тусам ЖД-тэйгээ улам ойр баймаар санагдаж, арга хэмжээ болж буй газарлуу очихоор шийдэв. Дотор орж ирээд хүлээлгийн танхимд сууж байхдаа ЖД-руу мсж бичив. Удалгүй үдэшлэг дуусч ЖД гарч ирээд: “Хариагүй байсан юм уу? Ярих зав байсангүй ээ, уучлаарай” гээд хацраас чимхэв. “Зүгээр л, чамайг ганц харчихаад харьдаг юм уу гээд л” гээд инээхэд тэр ичиж үнэхээр хөөрхөн инээмсэглэв. “Хөөх, ичээд байна уу даа” гэхэд нүүрээ дараад л айлгүйтэв. Тэгснээ: “Хоолоо идсэн үү?” гэв. Би тэрэнрүү толгой дохиод бусад гишүүд хайччихсаныг асуухад тэрээр Ёонгбае нэвтрүүлэгт оролцохоор явчихсан, СР, ДС нар загварын шоун үзэхээр явчихсан ажээ. Тэгээд: “Би одоо энд дахиад нэг уулзалттай болчихсон байдаг, яах уу? Чамайг хүргэж өгөхгүй бол санаа амрахгүй дээ” гэв. “Зүгээр ээ, би ямар анх удаагаа ганцаараа явж байгаа биш дээ” гэхэд тэр: “Болохгүй ээ, ингээд ганцаараа яваад байж болохгүй. Одоо хүмүүс чамайг ерөнхийдөө таньдаг болчихсон юм чинь юу ч болж магад” гээд түр бодож байснаа утсаа гаргаж ирээд хэн нэгэнрүү мсж бичиж дуусаад уртаар санаа алдав. Тэгээд наашаа харснаа: “Хүүе, нээрээ ямар балай юм бэ?” гэв. “Яасан бэ?” гээд гайхахад өөдөөс нээх нухацтай харснаа: “Бид чинь анхны үнсэлтээсээ хойш дахиж үнсэлцээгүй юм байна ш дээ” гээд хөмсөгөө хөдөлгөв. “Ёооё, хүн айлгачих юм аа” гэхэд “Алив нааш ир” гээд намайг өөрлүүгээ татав. “Хүүшээ, хүмүүс харж байвал яахын бэ?” “За хэн ч хараагүй байнаа, Квон Жиёонг багадаа ээжийхээ мөөмийг хөхөж байж унтдаг байсан бол одоо найз охиндоо үнсүүлэхгүйгээр явчихвал шөнө унтаж чадахгүй ш дээ” гээд нүүрээ ойртуулаад нүдээ анив. Би ч инээдээ барьж ядан түүнийг өхөөрдсөөр гялс уруул дээр нь шоб хийтэл үнсчихээд холдох гэтэл тэр намайг татаад бүр гүн үнсэв. Тэгээд: “Алив, дахиад нэг үнсчий” гээд дайрж, харин би зугатаж биднийг ноцолдож байтал  Топ гараад ирэв. Тэгээд ЖД-д хандаж:“Чамайг хүлээгээд байх шиг байна” гээд хуруугаараа хойшоо заав. Тэгтэл ЖД: “Топ чамайг хүргэж өгнө, гэртээ очоод заавал яриарай okay?” гэж хэлээд хамрын үзүүрт зөөлөн хүрснээ цааш алхаад Топ-ийн мөрөн дээр зөөлхөн цохиод: “Гэртээ уулзая” гээд инээмсэглээд цаашаа оров.  Тэгэхээр тэр түрүүн Топ-руу мсж бичсэн байх нь. Топ: “За явах уу хатагтай?” гээд инээв. Би хариуд нь: “Над шиг ийм хатагтай байдаг юм уу?” гэхэд тэр: “Чам шиг аа? Чи ямар юм?”. “Би чинь царай муутай ш дээ”гэхэд: “Тийн ш дээ, царай муутайгаа мэддэг л юм байна” гээд инээмсэглэж кермаанаасаа нөгөө л алдарт зуны нимгэн ороолтоо гаргаж ирээд толгойгоо ороов.  Бид такси барих гэж багагүй зогссон ч такси олдсонгүй. Би тэрэнд: “За за , чи ер нь яв даа” гэхэд тэр: “Чамайг хүргэж өгөхгүй бол ЖД намайг зодно ш дээ” гээд инээснээ: “Чамайг хүргэчихээд бие хамгаалагчаа дуудчихнаа” гээд хамгаалагчтайгаа ярив. Гэтэл манай тийшээ явдаг автобус бараг хүнгүй шахам ирээд буудал дээр зогсоход бид өөд өөдөөсөө нэг харснаа автобусруу гүйв. Орж ирээд хамгийн хойд талын суудал дээр суулаа. Энд хүнгүй, бүр урд л нэг настай эмэгтэй сууж явсан болохоор бид санаа амар байлаа. Тэр цонхоор харсан чигтээ: “Ойрд ингэж яваагүй сонин байна шүү. Чэёонаа, чи багадаа ямар хүүхэд байсан бэ?” гэв. Би хэсэг бодож байгаад: “Багын л тийм ч нийтэч хүүхэд байгаагүй ээ. Бага сургуульд байхдаа нэг их бусадтай нийлдэггүй байсан, тэгээд бас багаасаа л дуу хөгжимд дуртай байсан” гэхэд тэр инээмсэглээд: “Бид жаахан эртнээс бие биеээ таньдаг байсан бол сайхан тийм үү?” гэв. Би зүгээр л толгой дохиод өнгөрлөө. Удалгүй бид бууцгааж манай гэрийн үүдэнд ирэхэд хаанаас ч юм янз бүрийн юм барьсан нэлээн хэдэн охид орлилдсоор гараад ирэв. Би сандран Топ-руу харахад тэд аль хэзээний тэрнийг таньчихсан “Таби опа” гээд л орлилдож эхлэв. Гэнэт хэн нэгний “ичдэггүй охин” гэх нь сонсогдож надруу ямар нэгэн юм шидэх нь мэдрэгдэхэд Топ миний өмнүүр ороод намайг тэврээд зогсчихов. Энэ өндөг байв. Тэр миний өмнөөс өндөгөнд оногдчихоод намайг тэврэнгээ миний чихийг дараад “Юу ч битгий сонс!” гэв.

To be continued…

 

38 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. My heaven / Jun 2 2012 10:29 PM

    Wooow

  2. Sisley ❤ / Jun 2 2012 10:32 PM

    PERFECT!
    Yoooy Tabiyaaa ysn ch huurhiimbde
    10x
    Biiig Like^^

  3. uneherr goy boljee amjilt daraaginhiig ni hurdan hiigeerei tesen ydan huleej by…

  4. 2ne1♥bigbang / Jun 2 2012 10:35 PM

    haha bi gej 1 yum yaahaaraa iim bdag bna aa odoo manai top yanaaaaaaaaaaaaaaaaa odoo gd yah bol hn

  5. bolor / Jun 2 2012 10:40 PM

    yaasn goyiim beee yostoi goyo blsn bna amjilt !!!!

  6. magpie / Jun 2 2012 10:40 PM

    Yu l bolod bna da.hurdan neg tiishee boloosoi.gd-gee mash ih hundelj,bishirdeg shuu.

  7. Tsendee Vska / Jun 2 2012 10:41 PM

    hmm huurhunyiin. Чэёонаа, чи жаргалтай байна уу? gedeg ni ysn ch uruwdult ymbdee. Ghedee taalagdjiina yagaad ch ym herwee top-t verhsen bol Top tiim ch hugjilt bish tgl neeh sonin bh bsn bhaa .Gehdee medkudee🙂
    Zohiomj bichne gedeg bas ih chadwar shvv

  8. CL / Jun 2 2012 10:41 PM

    OMG ymar goe bolsiin be fanuud ni tmar ydargaanuud we gent GD garaad irvvl goe bhqu

    • Tsendee Vska / Jun 2 2012 11:03 PM

      tiin te Gd garch irwel aygu goe ym bolku yu

  9. likekoreanpop / Jun 2 2012 10:44 PM

    Goy boljee humuus ch sonin yumaa uuruu GD-d taalagdaj chadku baijiij zaza hurdan daraagiin hesgiin hiigeerei

  10. big bang / Jun 2 2012 10:46 PM

    yoh bi yg uhlee uneheer tasssssssssssss daraagiinh ni hurdan oruulj tus bolooroi plssssss

  11. Andy_Wise / Jun 2 2012 10:48 PM

    aaaaaaaaaa bi yg galzuurlaa Hooe!!! Solongoo chi ymar aimaaaaarr goy bichdeg yum be???😛
    Margaash ch aimar yum bolno doo
    Amjilt

  12. Sunny s / Jun 2 2012 10:51 PM

    ieoo soliorloo ymr goe um bee <3333333333

  13. ♡ТаеЯанГ ZuKa^^♡ / Jun 2 2012 11:03 PM

    Ohhhhhhhhhh!!!!!!!~ My TaBi?!~
    Яагаад Ёооооо тэр фэнүүдийг нь үзэн яджийнааа
    Хэрвээ би тэр фэнүүдийх нь 1 байсан бол Зүрхийг нь шархлуулвал ална шүү гээд аз жаргал хүсээд ийнээнэ ххи
    Ххэ Одоо ЖД минь яана Зөвөөр ойлгодог байгаадааааа!!!~?>

  14. VIP / Jun 2 2012 11:22 PM

    aaaaaaaaaa galzuurmaar goy umaaa buur suulin heseg n uneher tsochirduulj chadlaaa haha😀
    za mash goy boljee bur aimr sn bichih umaa
    bayrlalaa amjilt^^
    dragihig n hulej baiyy~;)

  15. jojo / Jun 2 2012 11:23 PM

    yooy yamar hetsuu yum be buur adarmaatai bolood bh yumaa. gehdee gd teigee l bval iluu deer shd hehe. love GD

  16. Boloroo / Jun 2 2012 11:29 PM

    yo soliotoi nice yuma jiyong yasn ch huurhun yumbde

  17. 123 / Jun 2 2012 11:45 PM

    GD GD GD

  18. A.X / Jun 3 2012 1:06 AM

    yoooy hurdan l daraagn hesgiig ni uzmeer bnashuu

  19. TABB / Jun 3 2012 8:28 AM

    next ………… hurdlaaarai……

  20. bizy / Jun 3 2012 11:18 AM

    odoo buruugaar oilgohgui blgui de!!!

  21. VIP, BlacKJacK, HoTTesT-TaeYang, MinZy, NichKhuN / Jun 3 2012 12:25 PM

    yaaayy daraagiih ni ymar goy ym be!

  22. duni / Jun 3 2012 1:04 PM

    tabi chi ynaa yg papa iim ih asudal tariad bga bolhor sal gh bhda

  23. bujinhen / Jun 3 2012 2:24 PM

    aaaaaaaaaaaaaaa ymar setgel hodolmoor yum be iiiii tabi uba ondgond onogdchihloo bi orond onuulyaa iiiii……..iii

  24. ice girl / Jun 3 2012 3:54 PM

    manai GD uneheer uhaantai umaa hi2 tabi ch bas saihan umaa

  25. zoloo / Jun 3 2012 7:56 PM

    yo yg galzuurhane yg ene uyd ni gd garad irvel unen tas bolno do

  26. tunnii / Jun 3 2012 9:05 PM

    huuy daraagiinhiigni tawihgui ymuuu guij bnshdee plsss tawiaaraii unheer goy bna 6r sariin4nd zaawal taviarai guij bna!!!plsss unheer goy bn

  27. tunnii / Jun 3 2012 9:45 PM

    heey ene zohiomj jin heddugeer heseg hurtel be???

  28. likekoreanpop / Jun 4 2012 2:21 PM

    Daraagiin hesgiin tavi l daa

  29. likekoreanpop / Jun 4 2012 2:21 PM

    Bi zunduu udaan huleelee

  30. 2ne1!Nolza! / Jun 4 2012 4:15 PM

    daraachin hesgig hurdan taviachee.tesehgu ni.odoo yah bol.ter fenuud ni yamar teneg yum be?daesungiin helsen ni hudlaa yum shig bn manai fenuud galzuu bishee geed bsan.dream high deer gardag shig samdung hyemig hamgaaldag shde.hehe.

  31. Andy_Wise / Jun 4 2012 6:40 PM

    onoodor oruulna bizdee??????

  32. zoloo / Jun 4 2012 6:52 PM

    daraginhin heze oruuuuuuuuuulah be ????? zaval unudur orularai pls pls

  33. oyuk / Jun 4 2012 8:52 PM

    wow amjilt🙂

  34. ♡ТаеЯанГ ZuKa^^♡ / Jun 4 2012 10:16 PM

    Өнөөдөр орно биз дээ^^Унтахгүү хүлээжийе заавал оруулаарайй~~~!

    Би бараг унтдагүү болохоор гужийнэээ заавал шүүү^^^

  35. t-amor / Jun 5 2012 1:29 PM

    huuyeee unuudur oruuln bizde guij bnshde🙂 thu unuudr zawal oruularai bi tewchkun xxe shuniin 3tsag hurtl hulej jadishu tm bolhor nmg bodod unuudr hijih:):):):))

  36. pinklove / Jun 5 2012 1:33 PM

    hmmm opkuumuu???????????! 😡

  37. Solongo / Jun 5 2012 1:48 PM

    UCHIGDUR BI ADMINRUU 17-HESGIIG YAVUULSAN, ORUULJ AMJAAGUI YUM SHIG BNA, UNUUDUR ORUULAH BHAA,🙂

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: