[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (15-р хэсэг)

 

 

Хүмүүсийн орлилдох чимээ чангарч, биднийг тойроод үзвэр үзэж байгаа юм шиг л шахцалдан зогсоно. Тэр намайг чангаас чанга тэвэрсэн хэвээр л байлаа. Би нүдээ аниад түүнийг зөрүүлээд тэврэв. Охидын орлилдох чимээ надад огтхон ч саад болсонгүй би яг л юу ч сонсохгүй байгаа мэт тайван байлаа. Хүмүүс бидэнрүү дайрахын даваан дээр миний урьд нь огт харж байгаагүй ЖД-гийн бие хамгаалагч ирээд биднийг аваад явлаа.

Бид буцаад агентлагт орж ирэхэд ЖД гэнэт маш шийдэмгийн байдлаар: “Хоёулаа одоо захирал дээр орьё, би үнэнээ хэлнээ” гээд намайг хөтлөөд захирлын өрөөрүү алхав. Би тэрнийг зогсоож: “Итгэлтэй байна уу?” гэхэд тэр инээмсэглээд: “100%” гэв. Бид YG Papa-гийн өрөөний үүдэнд ирэхэд ЖД хаалгыг зөөлөн тогшоод бага зэрэг итгэлгүйхэн цааш нь түлхэв. Би анх удаа л энэ өрөөнд орж ирж байна. Маш тохьтой бас маш цэвэрхэн. Өрөөнд захирлаас гадна Биг Банг-ийн менежер ах байв. Тэр бид хоёрыг хөтлөлцсөн байхыг хараад бага зэрэг гайхсан ч чимээгүй л байлаа. Харин захирал утсаар ярингаа цонхоор харан зогсоно. Бид чимээгүй л хөтлөлцөн түүнийг хүлээн зогсож байлаа. Тэр утсаар ярьж дуусаад хэсэг чимээгүй зогсож байснаа: “Гадаа байгаа хүмүүсийг харж байна уу? Ийм үед л тэд хамгийн аймшигтай байдаг юм. Тэд одоо үнэнийг мэдэхийн тулд энд хоноход ч бэлэн байгаа” гээд ЖД-рүү бага зэрэг ширүүнээр харахад ЖД: “Захиралаа, бодлоггүй алхам хийснийг минь уучлаарай. Гэхдээ би одоо цаашид нуухыг хүсэхгүй байна. Та ч бас Чэёон бид хоёрын харьцааг гадарлаж л байсан байх. Би тэрэнд хайртай. Би хайж яваа хүнээ олсон, алдмааргүй байна” гээд дуу нь аяарсав. Тэгээд үргэлжлүүлж: “Би маргааш өглөө хэвлэлийн бага хурал хийж үнэнээ хэлнэ ээ” гэв. Түүний сүүлийн өгүүлбэр намайг ч бас цочиход хүргэв. Би тэрэн рүү гайхсан янзаар харахад тэр гарыг минь улам чанга атгаад: “Дахиж фенүүдээсээ нууж, тэднийг хуурахыг хүсэхгүй байна, би итгэж байнаа. Тэд намайг ойлгох болно” гэв. Харин YG Papa сандал дээрээ зөөлөн суунгаа: “Жиёонгаа, чи өнөөдрийг хүртэл ухаангүй алхам хийж, миний итгэлийг алдаж байсан удаагүй. Чи бол Big Bang хамтлагын ахлагч, цаашид ч байх болно. Би чамайг ойлгож байна, чи залуу хүн, хайрлаж дурлалгүй л яахав. Гэвч энийг сэтгэл хөдлөлөөр шийдчих асуудал биш. Чи ердөө ганцхан хоромын дотор л бүх зүйлээ алдаж, хэн ч биш болж ч мэднэ.  Би чамайг сайн бодоосой гэж хүсэж байна” гэж маш тайвнаар өгүүлэв. Энэ хүний ухааныг би улам л үнэлж байлаа. Гэтэл ЖД: “Би зөвхөн сэтгэлийн хөөрлөөр шийдэх гээд байгаа юм биш ээ захиралаа, би гаргасан шийдвэртээ харамсахгүй гэдгээ сайн мэдэж байна, надад дахин нэг удаа итгэхийн танаас хүсье” гээд бага зэрэг бөхийхөд захирал урт амьсгаа авснаа: “За Жиёонгаа, маргааш болох хэвлэлийн бага хурал бүтэлтэй юм дагуулах уу бүтэлгүйтэх үү гэдгийг би түр хойш нь тавья. Чи хүсэж байгаа зүйлээ хийгээд л үз. Юу болохыг харж л байя” гээд тун шийдэмгийгээр ЖД-руу харснаа дараа нь надруу ширтэв. Би ч сандран бушуухан тэрнээс харцаа буруулав. ЖД үнэхээр баярласан хүний инээдээр мишээж: “Баярлалаа захиралаа” гээд бөхийсөөр бид өрөөнөөс гарав. Бидний араас менежер ах гарч ирээд ЖД-гийн гарлуу зөөлхөн цохисноо: “Золиг чинь, хэзээдээ амжуулчихдаг байнаа” гээд инээв. Хажуунаас хамтлагыхан ч бас инээлдэн биднийг харж зогсоно. Мэдээж Топ-оос бусад нь. Би тэрнийг өдөр бэлтгэлийн өрөөнд харснаас хойш дахиж харсангүй.

Агентлагын үүдэнд яг л бослого гарах гэж байгаа мэт олон хүн цугласан байх бөгөөд ихэнх нь  “Жиёонг опаа” гэж орилох нь сонсогдоно. Бид агентлагын арын хаалгаар гарч ЖД бие хамгаалагчийнхаа хамт намайг хүргэж өгөв. Бид машинд явж байхдаа хоорондоо юу ч ярьсангүй, би тэрний мөрийг налан явж байлаа. Манай үүдэнд ирээд бид хамтдаа бууж, намайг орох гэтэл ЖД араас тэврээд: “Уучлаарай, аль дээр чамайг гомдоохоор үг хэлсэнд. Зүгээр л чамайг алдахаас хэтэрхий их айсандаа… Би чамайг буруугүй гэдгийг мэднээ, бас… Топ-ийг чамд сайн гэдгийг ч аль дээрээс л мэдэж байсан, тэгсэн ч энэ талаар чамтай ярилцах зориг хүрэхгүй явсаар л ийм дээрээ тулсан” гээд тэврэлтээ чангаруулж нүүрээ үсэнд минь хүргээд: “Чи зөвхөн минийх. Би чамайг хэнд ч өгөхгүй” гэв. Би тэрэнрүү зөөлхөн эргэж хараад чимээгүй инээмсэглэж, түүний зөөлөн хацрыг нь илэв. Тэгээд: “Чи заавал хүмүүст үнэнээ хэлэх гээд хэрэггүй ээ, хэрвээ энэ бүхнийг миний төлөө гэж бодож байгаа бол” гэхэд тэр миний яриаг таслаж: “Энэ бүхнийг би хоёр биенийхээ төлөө хийнэ, битгий санаа зов. Бүх юм сайхан болно” гээд инээмсэглэв.

Өглөөний 9-н цаг. Би зурагтынхаа өмнө удирдлагаа хамаг чангаараа атгачихаад бүлтийн сууна. Бараг бүх суваг дээр зэрэг шахам ЖД гарах гэж байв. “Алдарт Big Bang хамтлагын ахлагч, дуучин G-Dragon өнөөдөр өглөө ……  газарт хэвлэл мэдээлэлийнхэнийг цуглуулж мэдэгдэл хийхээр болсон байна. Бид та бүхэнд хэвлэлийн бага хурлыг шууд дамжуулан хүргэх болно”.  Яг энэ үед миний утсанд мессеж ирлээ ~Kwon Leader~ “Битгий айгаарай, би дэргэд чинь шүү”.  Энэ мессежийг ээж хамт уншчихаад өөдөөс дүрлийтэл ширтээд: “Өнөөдрийг хүртэл ээжээсээ нууж байсан юм уу? Ийм дотно болчихоод…” гээд гомдоллов. Хурал эхэллээ. ЖД ердийнхөөрөө л күүл хувцасласан байх бөгөөд менежер ахын хамт байв.  Тэр хамаагүй тайван харагдаж байгаа нь намайг бага зэрэг тайтгаруулав. Ингээд тэр ярьж эхэллээ: “Цаг зав гарган хүрэлцэн ирсэнд баярлалаа. Миний бие Квон Жиёонг өөрийн хувийн амьдралын тараал мэдэгдэл хийхээр та бүхнийг цуглуулсан юм.  Өчигдөр оройн 19-н цагийн алдад манай YG Агентлагийн тэнд надтай хамт байсан охин бол миний найз охин.” Түүнийг ингэж хэлж дуусмагц сэтгүүлчдийн дуу чангарч  түүнийг асуултаар булж эхлэв. Энэ үед менежер ах тэдэнд хандаж: “Та бүхэн тайван байна уу. Тэр одоо ерөнхий тайлбарыг тавих болно” гэлээ. ЖД үргэлжлүүлээд: “Саяханыг хүртэл би найз охингүй байсан нь үнэн. Харин одоо би ганц бие залуу биш, би хайж яваа хүнээ олсон. Хэдий бид үерхээд удаагүй ч бие биедээ хайртай. Би цаашид түүнийг хүмүүсээс нууж, фенүүдээ ч бас хуурахыг хүсэхгүй байна. VIP-чууд намайг ойлгоно гэдэгт итгэлтэй байгаа” гэхэд аль нэг сэтгүүлч маш чангаар: “Та яагаад найз охиноо дагуулж ирээгүй юм бэ?” гэж асуув. ЖД: “Мэдэгдэл хийж, үнэнээ хэлэхээр шийдсэн хүн нь тэр биш би шүү дээ, би түүнийг ийм газар авчирч сандаргахыг хүсээгүй юм. Тэгэхдээ тэргүй миний шүтэн бишрэгчид түүнийг удахгүй харах болно” гээд менежертээ ямар нэгэн юм хэлэв. Харин менежер ах микрофоныг өөрлүүгээ ойртуулж: “Нэмэлт ямар ч асуулт байхгүй болохыг мэдэгдье, анхаарал тавьсанд баярлалаа” гээд босох гэтэл хүмүүс зэрэг зэрэг: “Тэрнийг хэн болохыг нь хэлээч” гэж орлилдож байв. Харин ЖД бага зэрэг инээмсэглээд: “Тэр бол алдартан биш, аль нэг загварын агентлагын модел биш. Тэр бол бусадтай л адил жирийн иргэн хүн. Миний хувьд тэр хамгийн онцгой” гэж хэлээд камерлуу хараад хөөрхөн инээмсэглэв. Сэтгүүлчид асуулт тавьж, зураг дарсан хэвээр л үлдэж харин ЖД менежерийнхээ хамт танхимаас гарав. Тэр маш товч бөгөөд тодорхой ярьлаа. Би ч удирдлагаа бараг хагалах шахам чанга базаж байгаад нэг юм урт амьсгаа авч удирдлагаа зөөлхөн доош нь тавив. Үнэхээр их санаа амарч, маш их баярлаж байгаагаа мэдрэв. Ээж надруу харж инээмсэглээд: “Миний охин өөрөө л харамсахгүй бол ээж нь чамайг юу ч хийсэн дэмжинэ. Юунаас ч битгий ай” гээд толгойг минь илэв. Ээжээсээ сайхан үг сонссондоо урам орж шууд л ЖД-рүү залгав.

–          Би мундаг байсан уу? /Хөөрхөн шд/

–          Хэхэ, жаахан санаа зовж байгаа ч бахархаж байнаа. Манай Жиёонг ёстой мундаг байлаа.

–          Одоо хэд хоног компьютерээс холхон байсан нь дээр байхаа, янз бүрийн л юм бичигдэх байх. Тэр болгоныг уншиж сэтгэлээ үймрүүлээд хэрэггүй шүү, okay?

–          Аанхаа.

–          Манайхан хоёулаад зориулж бяцхан үдэшлэг хийнэ гэсэн. Би ингэсгээд чамайг очиж авнаа, тэгээд хамтдаа үзэшлэг болох газарлуу явцгаая.

–          Тийм үү, ямар хөөрхөн юм, хэхэ. За би бэлдээд байж байя.

–          Okay.

Яагаад ч юм ямар нэг зүйлээс чөлөөлөгдсөн мэт санагдаж би маш их баяртай байлаа. Ээжид эхнээс нь бүх болсон явдлуудаа ярьж өгөөд сэтгэлээ онгойлгов. Ээж Топ-ийн талаар бараг асуусангүй, зүгээр л намайг шийдвэртээ үнэнч байгаарай л гэв. Надад Топ тэр үдэшлэг дээр байх болов уу гэсэн бодол эргэлдэж, тэр хүнтэй ярилцмаар санагдаж байв. Би түүний сэтгэлийг хүлээж авж чадаагүй учир ядаж л уучлалт гуйх хэрэгтэй юмсан. Удалгүй ЖД гэрт хоёр баглаа цэцэг барьсаар орж ирээд нэгийг нь ээжид нөгөөг нь надад өгөв. Тэгээд өөдөөс хараад: “Өнөөдрөөс эхлээд юунаас ч нуугдалгүй нэг ёсондоо албан ёсоор үерхэж эхлэж байгаа болохоор л” гээд цэцэгрүүгээ харав. Хөөрхөн гэдэг нь.

Бид хоёр явсаар нэгэн танил ресторанд орж ирэв. ЖД өөрийн бие даасан цомог Heartbreaker-ээ гаргаж байх үедээ энэ ресторанд  төрсөн өдрөө хийж байсныг нь би GDTV-гээс үзэж байснаа санав. Биднийг орж ирэхэд тэнд зөвхөн YG-ийнхан л байх бөгөөд алга ташиж, янз бүрийн юм өөдөөс буудуулж байв. Үнэхээр сайхан хамт олон шүү. Бүгд л биднийг дэмжиж байгаа бас амжилт хүсье зэрэг дотно үгс хэлж байв. Бид зассан ширээн дээр сууцгаан хооллож,  ЖД тэдэнд бидний анх хэрхэн танилцсан бас намайг америкт яаж төөрсөн тухай хүртэл ярьж өгөв.

Би макнае-гаас Топ хаана байгааг асуухад тэр бага зэрэг ядраад гэртээ амарч байгаа гэв. Би тэрнийг зүгээр л шууд ингээд орхичихож чадсангүй,  залгахаар шийдлээ. Тэр надаас болж шаналаж байгаа шүү дээ. 00 ороод түүнрүү зориглон байж залгахад утсаа нэлээн дуудуулж байж авав.

To be continued…

 

Advertisements

21 thoughts on “[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (15-р хэсэг)

Add yours

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: