Skip to content
Тавдугаар сар 25, 2012 / erikaterguun

[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (12-р хэсэг)

 

 

Солонго өчигдөр явуулж чадаагүй… өнөдөр оруулж байна маргааш 13-р хэсгийг нь оруулна гэсэн шүүү~~~🙂 УНШААД БАЙГААРАЙ~~

 

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

 

ЖД-ийг явсны дараа санаагаар ч болсон уу, бие өвдөх нь хавьгүй дээрдсэн юм шиг санагдав. Утасруугаа дөхөж Топ-оос ирсэн мессежийг  унших уу яах уу гэж хэсэг эргэлзэв. Яагаад гэвэл надад нэг л шудрага бус санагдаж байв. Топ-той иймэрхүү харьцаатай байх нь зөв үү буруу юу гэдгийг үнэхээр мэдэхгүй байлаа. Шууд тэрэнтэй харьцахаа болчихож чадахгүй,  ингээд ийм байдалтай байх нь ч хэцүү санагдаж байв. Учир нь би тэр хүнийг ЖД-гээс ялгаагүй хүндэлж хайрласаар ирсэн, тэр хүнийг надад сайн болчих нь гэж зүүдлээчгүй явсан шүү дээ. ЖД-тэй үерхэж байгаа гээд шууд тэрэнтэй хар элгийн хүн шиг харьцана гэдэг надад үнэхээр амаргүй байлаа. Тэгээд түүний мессежийг унштал : “Өвдсөн гэж сонслоо, бие нь гайгүй юу? Надаас болж бороонд нороод өвдсөн юм шиг байна. Хажууд чинь байх юмсан. Хурдан эдгээрэй” гэсэн байв. Хариуг нь бичих уу яах уу, яадаг юм билээ гээд утсаа атгаад сууж байтал дуудлага ирлээ. ~Vick~ Яах вэ, авах уу болих уу?

–          Байна уу?

–          Чэёонаа, бие нь гайгүй юу?

–          Гайгүй ээ, ханиад л юм шиг байна.

–          Уучлаарай…

–          Чиний буруу гэж юу байхав дээ, миний нимгэн хувцасласнаас л болж байгаан. Тэгээд ч удахгүй эдгэчихнэ, санаа зоволтгүй. Сүртэй юм биш ш дээ.

–          Эм уух  хэрэгтэй шүү.

–          Тийм ээ, эм байгаа. Сая ЖД авчирч өгсөн бас шөл хийж өгсөн болохоор хамаагүй дээрдсэн. /Би энэ бүгдийг тэрэнд хэлэх ёстой юм шиг санаад албаар хэлчихэв/

–          Аан…

–          За би жаахан унтдаг юм уу…

–          Тэг тэг, амар даа.

–          За, дараа уулзая.

–          Баяртай.

Утсаа таслаад хэсэг юм бодон хэвтэж байгаад дугхийсэн байв. Жаахан унтаж байгаад оройхон сэрээд зурагт үзэхээр асаатал KBS-ийн MUSIC BANK-аар манай хэд гарч байв. Тэд шинэ дуугаа дуулж үнэхээр бут авч байлаа. Тэдний хоёр ч дуу энэ оройн шилдэгээр тодорч би ч гишүүдрүү мессеж бичлээ. “Баяр хүргье, та нар шилдэг нь! ^^” Зөвхөн ДС-аас л хариу ирэв, мэдээж тэд тун завгүй байгаа. Өнөөдөр ингэсгээд л өнгөрөв.

Маргааш нь миний бие хамаагүй дээрдсэн болохоор ээжтэй цуг хэдэн дэлгүүрээр орж бага сага юм цуглуулж явав. Би ээжээс: “Ээж, хэрвээ таны хувьд хамгийн чухал хоёр хүнийхээ нэгийг нь сонгоход хүрвэл алийг нь сонгох вэ?” гэхэд ээж: “Яасан, чамд тийм сонголт хийх хэрэг гарсан юм уу, гүй юу?” гээд инээв. “Үгүй ээ, юун тийм сонголт байхав дээ, зүгээр л асууж байхад…” гэхэд ээж хэсэг бодож байснаа: “Ээж нь анх чам шиг залуухан охин байхдаа нэг залууд их хайртай басан юм. Бид хоёр нэг нэгнийхээ гэрээр орж гараад бараг л суух дээрээ тулж байтал тэр гэнэт цэрэгт яваад л ор сураггүй алга болчихсон. Тэр үед хүмүүс зэрэг татлагаар их явдаг байсан юм. Би тэрнийг 5-н жил хүлээсэн ч ирээгүй. Удалгүй ээж нь аавтай нь танилцаж суух дээрээ тулаад байтал нөгөө хүн маань гэнэт л гараад ирсэн. Ээж нь тэр үедээ аавд нь хайртай байсан ч хуучин хайраа ор тас мартаагүй байсан болохоор сонголт хийхэд үнэхээр хэцүү байсан. Тэгсэн ч ээж нь аавыг нь сонгосон юм. Нэгэнт л би хоёулантай нь сууж чадахгүй шүү дээ. Хүмүүс эхэндээ гадаад хүнтэй суулаа гээд дургүйцдэг л байсан юм. Тэгсэн ч аав ээж хоёр нь сайхан л амьдарсан шүү дээ” гээд инээмсэглэв. Урьд өмнө нь ээжээс энэ тухай огт сонсож байгаагүй болохоор яагаад ч юм сэтгэл хөдөлж байв. Тэгээд: “Та тэгээд яагаад хуучин хайраа сонгоогүй юм бэ? Та тэрэнд ч бас хайртай л байсан шүү дээ” гэхэд: “Хонгор минь, би түүнийг сонгосон бол чи минь төрөхгүй байсан шүү дээ. Аавтай нь суугаад л чи минь гарсан. Ээж нь охиндоо юу юунаас ч илүү хайртай” гэв. “Би ч ялгаагүй тандаа зөндөө их хайртай, одоо аав минь байхгүй ч гэсэн, би аавыг орлож чадахгүй ч гэсэн таныхаа дэргэд үүрд хамт байнаа” гээд ээжийгээ үнсэв. Үнэндээ ээж надад яагаад хуучин хайраа сонгоогүйгээ тодорхой хэлээгүй ч би учирыг нь ерөнхийд нь гадарлаж байлаа.

Ээжтэйгээ гадуур явж байгаад гэрийнхээ үүдэнд иртэл манай гадаа урьд нь огт харж байгаагүй тас хар өнгөтэй тун чамин машин зогсож байв. Гэтэл жолоочийн хаалганаас нэг хүн гарч ирээд: “Хатагтай Хан Чэёон мөн үү?” гэв. Ээж бид хоёр зэрэг зэрэг гайхан: “Мөн” гэхэд тэр хүн бөхийж: “Намайг ноён Квон Жиёонг явууллаа. Таныг аваад ир гэсэн юм” гэв. Би ч гайхан зогсож байтал ээж хажуунаас: “Юу хийгээд байгаа юм бэ? Суугаач ээ” гээд инээв. Би нөгөө хүнээс: “Хаашаа явах юм бол? Би хувцасаа сольдог юм билүү” гээд эргэлзтэл нөгөө хүн инээж: “Таныг зүгээр л байгаагаар нь аваад ир гэсэн” гэв.

Би машинд сууж бид явсаар далай эрэг дээр ирэв. Биднийг ирэхэд нар ч жаргаж харанхуй болох дөхсөн байв. Нөгөө хүн машины хаалгыг онгойлгоод намайг хааш нь явах ёстойг зааж өгөв. Би ч заасан зүгрүү нь очиход ямар ч хүнгүй эрэг дээр газраар нил лаа тойруулж асаасан байх бөгөөд энд тэндгүй сарнай цэцгийн дэлбээ харагдаж байв. Би асаасан лааг даган алхсаар томоос том зүрхэн хэлбэрээр асаасан лааны дунд тансагаар зассан ширээ байхыг олж харав. Энд тэндгүй гэрэл цацарч, янз бүрийн цэцэгс харагдах нь үнэхээр гайхалтай харагдаж байлаа. Би ч огт төсөөлөөгүй юмаа харсан болохоор гайхан байрнаасаа хөдлөлгүй зогсож байтал  тансаг ширээний хажууханд ЖД гараад ирэв. Тэр хоёр гараа нуруундаа үүрсэн байдалтай инээмсэглэн зогсоно. Тэрний өмссөн гоёмсог хослол түүнийг бүр ч сайхан харагдуулж байлаа.

Тэрний ямар үзэсгэлэнтэй болохыг нь бишрэн харж зогстол тэр: “Наашаа ирэхгүй юм уу? Эсвэл тэгээд л наанаа зогсоод байх юм уу?” гэв. Би зөөлөн алхсаар түүн дээр очтол тэр сандалруу зааж: “Суугаач” гэв. “Юу болоод байгаан бэ? Өнөөдөр ямар нэгэн баярын өдөр юм уу?” гэхэд тэр инээмсэглэж: “Таалагдаж байна уу?” гэв. “Тийм ээ, үнэхээр гоё юм аа” гээд инээхэд тэр духан дээр гараа тавиад: “Ханиад нь яаж байна?” гэв. “Зүгээр ээ, бараг л эдгэчихсэн”.

Тэр надад вино хундагалж өгөөд бид солбилцож уув. ЖД: “Ойрд чамд үнэхээр цаг гаргаж чадсангүй. Уучлаарай бас баярлалаа. Үргэлж дэргэд байгаад” гээд хөөрхөн инээв. Тэр намайг баярлуулахын тулд үнэхээр их хөдөлмөр гаргасан тул би хариу барих ёстой юм шиг санаад ширээн дээрх дессертнээс гүзээлзгэнэ аваад түүнрүү өгөв. Тэр яг л хүүхэд шиг амталж идсэнээ: “Миний идсэн хамгийн амттай гүзээлзгэнэ байна” гэв. Биднийг ширээнд сууж байхад хэсэг хөгжимчид ирээд хажууд сонгодог ая тоглож эхлэв. Бурхан минь, ямар гоё юм бэ? Тэр энэ бүгдийг зөвхөн надад зориулж бэлджээ. Үнэхээр л супер болзоо байна даа. ЖД ширээнээсээ босоод над дээр ирж: “Надтай бүжиглээч” гэв. Тэр бүсэлхийнээс минь зөөлхөн тэвэрч бид уянгын аяанд бүжиглэж байв. Тэр бүжиглэж байхдаа надруу ширтээд л байлаа. Миний зарим хөдөлгөөн үнэхээр ав хавгүй байсан учир бид инээлдэж, ЖД хөгжимчдийг түр явж байхыг дохиогоор ойлгуулаад миний хойно гарж хүзүүнд минь ямар нэгэн юм зүүж өгөв. Мэдээж энэ бол зүүлт байсан юм. Үнэхээр гайхалтай бас мэдээж маш үнэтэй зүүлт. Шигтгээгээр тойрсон жижигхэн зүрх байв. Би тэрэнрүү хараад: “Жиёонгаа!” гэхэд тэр инээмсэглээд: “Таалагдаж байна уу?” гэхэд нь би зүүлтнийхээ шигтгээг барьсан чигтээ: “Хэтэрхий гоё юм аа” гэхэд тэр миний хамрын үзүүрт зөөлхөн хүрээд: “Битгий хошуугаа унжуулаад бай” гээд инээв. Тэгснээ миний хоёр гараас бариад: “Одоо чи миний хамгийн дотны хүн Хан Чэёон. Цаашид ч бас үргэлж миний дэргэд байж, миний хамгийн дотны хүн хэвээрээ байгаарай. БИ ЧАМД ХАЙРТАЙ” гэв. Тэгээд намайг өөрлүүгээ татаад духаа миний духанд хүргэж нүдрүү минь ширтэн: “Тийм ээ, би чамд хайртай” гэж шивнэх шахам хэлэв. Миний сэтгэл маш их хөдөлж түүнрүү цоо ширтэн зогсоно. Мэдээж би маш их жаргалтай байлаа. Тэр хоёр хацраас минь зөөлхөн бариад уруулруу минь ширтсээр миний нүүрлүү ойртов. Би нүдээ анилаа. Түүний зөөлхөн уруул урьд нь хэний ч хүрж байгаагүй миний уруулд маш эвтэйхнээр хүрч үнсэж эхлэв. Тэрний уруулын амт надад давтагдашгүй мэдрэмжийг төрүүлж байлаа.

Бидний дээр гэрэл цацарч тас нүс хийсэн чимээгээр дээшээ хартал олон өнгийн, янз янзын хэлбэр дүрстэй салют буудуулж байв. Томоос том зүрхэн хэлбэр ч бас харагдана. Тэр миний хойноос тэврээд нүүрэнд минь нүүрээ наан зогсоно. Энэ мөчийг үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байлаа.

To Be Continued…..

28 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. CL / May 25 2012 4:50 PM

    OMG ymar goe ym beeeee shan ymaaa 13r hesgiig ni hurdan gargaarai

  2. KODY / May 25 2012 4:51 PM

    Паааах нялуурсан золигнууд вэ хахаххаа ,,,,,,,,,,,,,,,,,,,,, :Р

  3. L-s / May 25 2012 4:56 PM

    Ямар удаж байж оруулав даа

  4. 2ne1 bigbang / May 25 2012 5:02 PM

    niceee😀

  5. nomio / May 25 2012 5:12 PM

    ooooy naasan armanjik iiiin😀

  6. VIP, BlacKJacK, HoTTesT / May 25 2012 5:38 PM

    yooo goyiin daraa zohiohdoo Taeyangaar😀

  7. VIP / May 25 2012 6:06 PM

    AAAAAA yssn goyiiiin beee aiiimr goy boljeee
    mash ih bayrlalala dragihig n hulej baiy amjilt^^😉
    aaaa GD GD GD

  8. bb_2ne1 / May 25 2012 7:33 PM

    eo yaj ingej bichdeg bnaa nudend haragdjishte kkk urgeljlel hurdan hurdan

  9. Andy_Wise / May 25 2012 7:49 PM

    ene uheheer itgemeergu yumaa GD-giin uruul deer unslee gjuu???!!!!!
    OMG!!!!!!!!!!!!!!!!!!
    haha chi uneheer sn zohiolch shuu WOOOW!!~~~
    GD~~~~ I LOVE U!! kkk

  10. zoloo / May 25 2012 7:56 PM

    yooo yasn goyn daragihi hulj bai amjilt

  11. Sisley ❤ / May 25 2012 8:08 PM

    YSN JOHON YM BE
    TSAASHLAG TUSMA JOHON BLOD BHIIN
    THDE GOY BN SETGEL HODLOD DELBERLE YOYO
    BAYRLALAA
    LIKE

  12. ♡ТаеЯанГ ZuKa^^♡ / May 25 2012 8:15 PM

    Ohhh
    ~Yamar seexeni^^

  13. ice girl / May 25 2012 9:02 PM

    uaaa uneheer goy umaa kkk daraagiin hesgiig ni hurdhan umshih umsan tesen ydan huleej baiy~~~~~~~~~~~

  14. bbang2ne1 / May 25 2012 9:57 PM

    😦 TOP :((( xxe gxdee goi bolj b.a ingej baigaad top deer ojooroi edr :))

  15. minjiiiiiiii / May 25 2012 10:07 PM

    hihi odo tgd TOP bur hasagdchla shd zaza GD ch gsn unshaad ineged suuj bhas

  16. L-s / May 25 2012 11:16 PM

    Жаахан урт оруулж болохгүй юу. Богинохон болоод байна ш дээ!

  17. magpie / May 25 2012 11:18 PM

    Zurh tsejnese garch ireh gd bh shig bna shu.hehe.ghd ejynh ni yariag unshad topru yvah ym shig sanagdchla.ene chigere yvsar l dusasai gj uneher husjina.

    • The Sun / May 26 2012 7:44 PM

      Би ч бас ч яг тэгж бодсон. Ээжийнх нь яриа нь цаад утгаараа энэ санааг хэлж бга болтой. Ёоо дээр яасан романтик бнаа ^^
      Тэхдээ л ТОП гуай бууж өгөхгүй бна шүү. Миний бодож буйгаар тэд амьдрал дээр нрэ зохиол дээрх шиг зан характертай бха. ЖиДи ч бас нилээн дээрх шиг романтик хүн бх. Хэдий бага зэрэг ууртай, эсвэл ааштай ч гэсэн.

  18. magpie / May 25 2012 11:27 PM

    Ene yr ni hdn hesegteim be?

  19. Boloroo / May 25 2012 11:36 PM

    yamr goe yum be unen romantic arai h ulgeriin yumuu gehdee l goe amjilt

  20. nomin / May 25 2012 11:37 PM

    ramantic yumaa odoo ugaasaa gd songogdtson yum bna top top top top

  21. mineunyeon / May 25 2012 11:39 PM

    yooooy shn bnaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
    bayarlalaaaaaaaaaaa

  22. magd / May 25 2012 11:45 PM

    oooyoyoyoyoy arai romantic yum bish u edr ahehehheh goy bljine Gd-g songoj bgaan bzdee

  23. A.X / May 26 2012 4:32 PM

    aygu goy bna

  24. baljmaa / May 26 2012 5:20 PM

    hihi ymar goy yum bee hurdan daraaginh ni ymargal halunn unselt ve? kkk ^_^

  25. TABB / May 26 2012 5:25 PM

    woooooooooooooooooow. FANTASTIC G.D……….

  26. 2ne1♥bigbang / May 27 2012 1:05 PM

    waaaaaaaaaaaa tas tas

  27. Tsendee Vska / May 30 2012 9:01 PM

    woa ymar romantic ym bee hahaa.

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: