[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (11-р хэсэг)

 

 

Jester0214: хэхэхэ би ч уул нь эрт ирсэн л дээ… тэгээд Солонгоог хүлээж байхдаа хэдэн мэдээ хийе гэж бодоол… шалгалт гайгүй шүүү…. за уншаад байгааарайй~~~

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Түүний уруул миний уруулруу ойртсоор яг хүрэхийн даваан дээр би зүгээр л түүнээс холдчихов. Яагаад тэгснээ өөрөө ч мэдсэнгүй. Зүгээр л толгойгоо тэрнээс холдуулчихлаа. Гэтэл тэр зогсоод гарыг минь зөөлхөн тавьснаа бага зэрэг инээмсэглэв. Би яагаад түүний үнсэлтээс татгалзав? Энэ миний мөрөөдөл байгаагүй гэж үү? Магадгүй би өөртөө дэндүү итгэлгүй байсан байх.

Бид буцахаар машиндаа сууцгаав. Миний нойр ч гайхалтай хүрч байлаа. Өдөржин унтаж унтчихаад дахиад л нойр хүрээд эхэллээ. Түр зуур л нүдээ анив. Гэтэл гэв гэнэт Топ гараад ирлээ. Тэр миний баруун гараас бариад надруу хараад инээмсэглэв. ЖД алга болчихож. Эргэн тойрондоо хичнээн хайгаад ч алга байлаа. Би Топ-руу хараад тэрэнд ямар нэгэн юм хэлэхийг хүсэж байгаа бололтой миний ам ангалзаад л байв. Харин Топ огтхон ч тоосон шинжгүй өөдөөс инээмсэглэж байснаа гэнэт харц нь тун гунигтай болж гараас минь тавиад цааш алхав. Эргэн тойронд хэн ч байхгүй би ганцаараа үлдчихлээ. Надад аймшигтай байв. Энд тэнд янз бүрийн чимээ гарч хүйтэн салхи надруу үлээнэ. Би уйлах гэсэн ч нулимс гарсангүй. Гэтэл гэнэт хэн нэгэн ар нуруунаас минь дулааханаар тэврээд, чихэнд минь зөөлөн шивнэв: “Би чамд хайртай” .

Давхийтэл цочсоор сэрэв. Зүүд байжээ.  Үнэхээр сониноос гадна нэг л аймшигтай, хэзээ ч мартагдахааргүй зүүд. Намайг сэрэхэд бид манай гэрийн гадаа аль хэдийн ирчихсэн байх бөгөөд  ЖД жолоочийн суудал дээр унтаж байгаа харагдав. Тэр намайг тухтай байлгахыг хичээсэн бололтой миний сандалыг хойш нь хэвтүүлсэн байв. Цаг хартал шөнийн 11 дөхөж байлаа. Би ЖД-руу хараад түр хэвтэв. Түүний цэвэрхэн цагаан арьс нь яг л хүүхдийнх шиг. Тэр зөөлөн амьсгалан унтаж байна, унтаж байхдаа үнэхээр өхөөрдөм юм аа.  Тэр гэнэт: “Яасан, би тийм хөөрхөн байна уу?” гээд нүдээ нээгээд инээв. “Юу вэ, унтаагүй байсан юм уу?” гэхэд: “Унтжийсан, чи сэрээчихлээ. Чи ч нээрээ унтамхай юм аа” гээд хацарнаас чимхэв. “Өнөөдөр гоё байлаа, явж амар даа, би орлоо” гэхэд тэр толгой дохив. Би гэртээ орж ирээд цонхоор хартал тэр яваагүй л байлаа. Түүний машин хэсэг байрандаа зогсож байснаа хөдлөв.

Бүр нойр сэргэчихлээ. Зурагтаа асаагаад сууж байтал миний үзэх дуртай кинонуудын нэг гарч байв. Гэнэт утас хангинав. Танихгүй дугаар.

–          Байна уу?

–          Байна.

–          … Топ уу?

–          Тийм байна. Хэхэ, чи унтаж байснуу?

–          Үгүй ээ, кино үзэж байна.

–          Аан, би бас дуу сонсоод л, нойр хүрдэггүй.

–          Аан… Чамд миний дугаар байдаг билүү?

–          Чиний дугаарыг олоход амархан ш дээ.

–          Хэхэ. Харин энэ чиний дугаар юм байна.

–          Тийм ээ, чи ямар кино үзэж байгаан?

–          Pearl Harbor. Чи үзсэн үү?

–          Үзсэн. Гоё кино ш дээ.

–          Харин тийм, би зөндөө үзсэн хэрнээ л уйддаггүй юм.

–          Өнөөдөр цагийг зугаатай өнгрүүлсэн үү?

–          …

–          ЖД-тэй.

–          Аан, тэгсээн, та нар мэдсэн юм уу?

–          ЖД хэлсэн ш дээ.

–          Ммм.

–          ….

–          …

–          За за киногоо үзчихээд сайхан амраарай.

–          За, чи ч бас сайхан амраарай.

–          …

Ингээд утас тасрав. Тэрний дугаарыг тэмдэглэх үү, яах уу? Бодож бодож хадгалахаар шийдлээ. ~Vick~ Ингэж тэмдэглэсэн нь тэр IRIS дээр гардаг шигээ хэрцгий гэсэн утгаар биш, зүгээр л тэр дүр нь надад үнэхээр их таалагддаг бас өөр тэмдэглэчих нэр олдсонгүй.

Comeback эхэллээ. Ингээд манай залуус тун завгүй болж бид зөвхөн агентлаг дээр л уулзалдаж, заримдаа үсрээд л өдрийн хоол цуг идэж байв. Тэдний шинэ уран бүтээлүүд эхнээсээ хит болж бүх л чартуудыг тэргүүлж байв. Мэдээж шүү дээ, Big Bang юм чинь!  ЖД надруу залгаж, мсж бичиж бид хоёрын харьцаа хэвэндээ л байлаа. Харин Топ-ын хувьд тэр ЖД бид хоёртой сайн ч биш муу ч биш харьцаатай л байв. Түүнтэй тэр өдөр утсаар ярьснаас хойш олигтой бараг ярилцсангүй. Топ хэдий эелдэг хүн ч гэлээ цаанаа л нэг хүйтэн хөндий байв. Тэгсэн хэрнээ үргэлж л надруу ширтэж, заримдаа тун бие барьсан шинжтэй харьцах нь надад бага зэрэг тухгүй байлаа. Түүнийг харахлээр л өөрийн эрхгүй сандарч яаж харьцах ёстойгоо нэг л мэдэхгүй байв.

Гадаа ширүүн бороо асгарч байлаа. Хамтлагынхан бэлтгэлээ хийж байв. Би ч гэрлүүгээ харихаар болж шууд ЖД-д мэдэгдэхгүйгээр явахаар шийдэв. Учир нь тэр мэдээж хүргэж өгнө гэнэ, би түүний бэлтгэлд саад болохыг хүсэхгүй байна. Гадаа хэр бараг хүнгүй, зам дээр машинууд борооны ус татуулан хурдалж байв. Би ч яаж гарна даа гэж бодон үүдэн дээр зогсож байтал толгой дээгүүр ямар нэгэн юм хаав. Гайхаад хартал Топ цамцаа дээрээ барьсаар хажууд зогсож байв. Тэр намайг хүргэж өгөхөөр дэлгүүр ороод ирье гэж хэлээд гараад ирснээ хэлэв. “Заавал хүргэж өгөх гээд хэрэггүй ээ, манайх ойрхон юм чинь би гялс гүйгээд л харьчихна” гэхэд тэр: “Яаж ийм борооноор гүйх гэж байгаан? Би ядаж таксинд суулгаад өгье” гэв. Бид түүний цамцан доогуур борооноос нуугдсаар замруу гүйв. Гүйх тоолонд бидний хөлрүү ус цацарч байлаа. Такси тийм ч амар олдсонгүй бид нэлээн зогсов. Ашгүй нэг юм машин зогсож би суугаад цонхны цаанаас түүнрүү даллахад тэр хөөрхөн инээсээр хоцров. Түүний энэ дотно инээмсэглэлийг хараагүй удсан ч юм шиг… Гэртээ ирээд удаагүй байтал ЖД залгаад яагаад хэлээгүй явчихсан бас гайгүй харьсан эсэхийг асуугаад сайхан амраарай гээд таслав.

Өглөө сэртэл ээж ажилруугаа явчихсан, миний бие нэг л биш ээ. Хоолой хүндүүрлэн толгой өвдөж байв. Бодвол ханиад хүрсэн бололтой, уул нь би тийм ч сул биетэй хүн биш юмсан. Ажилруугаа явья гэхээр арай л болохгүй байв. Менежер ахтай ярьж өнөөдөр миний хэрэг байхгүй гэдгийг сонсоод эргээд орондоо оров. Нээх удалгүй хаалга тогшив. Ээжийг бол түлхүүрдээд ороод ирнэ гээд хэвтээд байтал тогшоод л байлаа. Очоод тайлтал ЖД гартаа бага сага эм тан барьсаар зогсож байв. Тэр намайг өвдсөнийг менежер ахаас сонссон бололтой. “Хүүе, бэлтгэлгүй юм уу?” гэхэд: “Түр гараад ирлээ. Өвдсөн бол хэлэхгүй дээ” гээд духан дээр гараа тавьснаа: “Өө халуунтай байна ш дээ, эмнэлэг явцгаая” гэв. “Хэрэггүй ээ, зүгээр л ханиад ш дээ, санаа зоволтгүй”гэтэл тэр: “Юу гэж байгаан бэ? Ханиад ч гэсэн хүндэрвэл аюултай ш дээ” гээд хөмсөгөө зангидав. “Минийх  хүндэрчихээгүй л байна ш дээ” гээд худлаа инээнгээ түүнийг царайчилхад: “За за , тэгвэл би сайхан шөл хийгээд өгье” гээд шууд л гал тогооруу яваад орчихов. Үнэхээр халамжтай хүн шүү. Тэр бага зэрэг эв хавгүй ч гэсэн миний төлөө мах хэрчиж, шөл хийж эхлэв. Тэрээр хийж байхдаа: “Манайхны аль нэг нь өвдөх юм бол миний хийсэн шөлийг уугаад л эдгэчихдэг” гээд нөгөө л өхөөрдөм инээмсэглэлээрээ инээв. Шөл ч болж тэр яг урд минь суугаад надад халбагдуулж өгөв. Тэр үнэхээр их сэтгэл гаргаж хийсэн тул би шөлийг бүгдийг нь уучихав.  “Одоо жаахан байж байгаад эмээ уугаарай за юу. Өчигдөр зүгээр л надад хэлээд хүргүүлсэн бол өвдөхгүй байсан ш дээ. Дахиж битгий тэгээрэй” гэв. Тэр үнэхээр тийм алдартай хамтлагын тийм агуу ахлагчид байхааргүй сайхан сэтгэл гаргасан тул би: “Баярлалаа, миний төлөө ирээд өөрийнхөө гараар шөл хийж өгөөд л хөөрхөн шд” гэхэд тэр нүүрээ дараад л хөөрхөн ичингүйрэв. Тэгснээ: “Waaw, манай Чиёон гэрийн халадтай байсан чинь тачаангүй харагдаад байна уу даа” гээд хүүхэд шиг инээв. “Балайраад бай” гээд инээж байтал утсанд мсж ирлээ. ~Vick~ Би мсжийг уншсангүй зүгээр л утсаа хажуудаа тавьчихав.  ЖД: “Хэн юм?” гээд сонирхсон харцаар харахад нь би дугарсангүй инээмсэглээд толгой сэгсрэв. Тэгтэл тэр намайг зөөлөн тэврээд: “Явмааргүй байна” гэхэд нь би зөрүүлж тэврээд: “Явах хэрэгтэй шүү дээ, надад санаа зовох хэрэггүй, за юу!” гэхэд тэр дугарсангүй инээмсэглэв. Тэгээд гарахдаа: “Би залганаа, ойрд чамд цаг гаргаж чадахгүй байгаад уучилаарай. Удахгүй супер болзоонд явнаа” гээд ердийнхөөрөө хацараас минь чимхээд гараад явав.

To be continued…

 

Advertisements

32 thoughts on “[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (11-р хэсэг)

Add yours

  1. WAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAA unshihaaasaa omno comment uldeeelee
    ogloo ert bosood bur ydartsan ortson bgaasa gd orood irsen chn orchij kkkk
    oroogui bsn ch yaaj iij bgad ortol ni huleeh bsiiin aaa ashgui burhan ta nariig iveeeg

  2. tyn top-toi niileh ve.haha.ingej 2-iin dund guihiin bol hentei ni ch bitii niilee.uul ni gd-tei bol goy bsiim.odoo bol gd-teigee niiluulmeergui sanagdchlaa.bi bol yasan ch ergelzehgui shuud gd.hahahahahaha

  3. uuuuuuuuu~! bi yg galzuurla ymar goy yum be?
    jinhene yum shig l bn
    Top GD ygaad iim setgel bulaam yum be????~!!!!!
    I will GRAZY!!!!!
    Bas hamgiin suuld hentein ni uldh boloo!~
    Chaddg bsan bol yg odoo bugdiig ni dustal ni unshmaar l bn shdee iiiiiiiiiiiiiiiiiiii
    aaaaaaaaaaaaaa Solongoo thank U!!~~~

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: