Skip to content
Тавдугаар сар 20, 2012 / erikaterguun

[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (10-р хэсэг)

 

 

Jester0214: Надаас болоод их юм болцгоооовуу??? комментүүдийг чинь уншиж байхад… хэхэхэхэ Би ч муу Админ юмааа… одоо тасралтгүй хийх болноо~ 2 дахь өдөр эртхэн өгсөн ч эсэн би шалгалттай болхоор орой тийшээ л хийх байх… ойлгоорой..🙂

 

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

 

Ж.Солонго: Сайн уу хонгоруудаа. Бонус болгож 10-р хэсгийг өнөөдөр оруулж байнаа хэхэ. Өдөр оруулах гэсэн үнэхээр амжсангүй ээ, уучлаарай. Үргэлжлэл 11-р хэсэг 2дох өдөр эртхэн орноо ок. Та бүгдийн сэтгэгдэл надад үнэхээр чухал шүү, баярлалаа.

“За за, би явлаа. Оройтчихож” гээд бостол ЖД: “Би хүргээд өгье”. “Хэрэггүй ээ, өөрөө явчихна аа” гэхэд тэр дуу нь бага зэрэг өндөрсөж: “Юун өөрөө явах вэ? Харанхуй болчихсон байгааг харахгүй байна уу? За гарья” гээд гарнаас татав. Тэрнийг миний гараас барьж байгааг СР хараад: “Хөөх, та хоёр ч нэлээн дотносожээ, хэзээдээ…” гэв.

Бид машинд явж байлаа. Надад яагаад ч юм нэг л тухгүй байв. ЖД юу ч дугарахгүй чимээгүй л машинаа жолоодно. Тэгээд манай гэрийн гадаа ирээд юу ч болоогүй юм шиг инээмсэглэж: “За орж амар даа, сайхан амраарай” гэв. Би харин зүгээр л түүнрүү харчихаад машинаас буухад тэр шууд л хөдлөөд явчихав. Уул нь тэр намайг орсон хойно явдаг биш билүү? Гэртээ орж иртэл ээж намайг ажилд орсон биш ойрд оройтож байна шүү гэсээр угтав. Би ч унтахаар орондоо орсон боловч янз бүрийн юм бодогдоод огт нойр хүрсэнгүй.  Үнэхээр Топ ч гэсэн надад сайн гэж үү? Энэ бүхнийг бодит гэж итгэхэд хэтэрхий хэцүү юм. Миний буруугаас болж ямар нэгэн юм болох гээд байх шиг санагдаж Топ ЖД хоёрын харицаанд сэв суухвий гэж айж байлаа.

Өглөө болж  “Хүүе Чэёонаа, босоорой. Хүн ирчихээд байна” гэх ээжийн дуу намайг сэрээв. Шөнөжин юм бодоод бараг унтаагүй болохоор одоо яг л буудуулчихсан юм шиг л унтаж байлаа. Арай гэж босоод нүүрээ ч угаасангүй өрөөнөөсөө гарахад зочны өрөөнд ЖД сууж байв. Би бүр гайхаж орхин түүнрүү ширттэл тэр: “Эмэгтэй хүн байж ямар их унтдаг юм бэ?” гээд инээмсэглэв. “Жиёонгаа, чи манайд яаж… Юу хийж байгаан?” гээд дусал ч ус хүргээгүй нүүрээ мартаад түүний өөдөөс ширтээд л байв. “Гэртээ ирсэн зочинд ингэж хэлдэг юм уу? Наад нүүр амаа угаа л даа” гэсээр ээж ЖД-д цай цүү аягалж өгч байв. Гэнэт өөрийгөө ямар царайтай байгаагаа санан 00-руу гүйгээд арай хүн төрхөндөө орчихоод буцаж гарч ирэв. Ээж тэр хоёр хэзээний танилууд шиг дотно юм ярилцаж, ээж миний хамаг онигоог дэлгэж суув. “Ээж!” гэсээр муухай царайлан зогсоход ЖД: “Хувцсаа өмсчих, гарцгаая” гэв. “Хаашаа?” гэхэд: “Өнөөдөр чинь бүтэнсэйн ш дээ, хаа нэг тийшээ явцгаая. Би гадаа хүлээж байя” гээд ээжид бөхийгөөд гарч одов. Яг одоо ээжийг юу гэж хэлэхийг би маш сайн мэдэж байсан болохоор шууд л өрөөрүүгээ оров. Ээж араас: “Хүүшээ, чи надад яагаад хэлээгүй юм бэ? Чи чинь энэ Ж-Драгон-той дотносож байгаан биш үү?” гээд л эхлэв.

Намайг гарч ирэхэд тэр машиндаа сууж байлаа. Бид хөдлөөд замдаа явж байхад би тэрнээс хаашаа явж байгааг нь асуухад тэр хариулсангүй инээмсэглээд л байв. Удалгүй зорьсон газартаа ирсэн бололтой зогсов. Энэ танил газар байлаа. Аль дээр ЖД-гийн найзтай танилцахад ирсэн ресторан байв. Бид яг урьд нь суусан ширээндээ сууж ЖД захиалгаа өгөв. Тэгээд надруу хараад: “Энд чамтай хамт ирэхийг хүссэн юм аа, энэ газар үнэхээр тухтай. Миний орох дуртай газруудын нэг. Аль дээр хүнтэй хамт байсан болохоор орсон болоогүй, тэгээд л дахиад ирж байгаан” гэв. Би түүнээс хамтлагынхан бидний харилцааны талаар юу гэж байгаа тухай асуухад тэр: “Зүгээр ш дээ, юу гэв л гэж. Биднийг дэмжиж байгаа” гээд инээмсэглэв. Тэр ТЯ, СР, ДС нар миний талаар ямар бодолтой байдаг тухай хэлсэн ч Топ-ийн талаар огт ярьсангүй. Би үнэндээ түүний талаар асуухыг хүсэж байсан ч зориг хүрсэнгүй. Бид тэнд хооллож дуусаад гарахад тэр надаас очихыг хүссэн газар бий эсэхийг асуув. Надад одон орон судлалын төв үнэхээр сонирхолтой санагддаг тул би тийшээ очихыг хүслээ. Би нэг тийм газар мэддэг нь багадаа аав ээжтэйгээ очиж байсан юм.  ЖД ч бас тэр газарыг хальт мэддэг бөгөөд бид тийшээ явахаар болов. Замдаа явж байхдаа тэр миний гараас атгаж, хацарыг минь илбээд л урьд урьдынхаасаа ч илүү халамжтай болсон мэт надад санагдав. Надад мэдээж таатай байсан ч дотроо бага зэрэг санаа зовсон хэвээр л байлаа. Бид нэлээн явсаар хотоос зайдуухан орших одон орон судалын газарт ирэв. Тэнд шинжлэх ухааны талаар сонирхолтой түүхүүд ярьж өгдөг бөгөөд од гаригсыг  telescope-оор харж болдог байв. Тэр газар үнэхээр сонирхолтой бөгөөд маш сайхан агаартай байлаа. Бид тэнд сонин содон зүйл их сонсон, музей үзэж,  харанхуй болохоор од харахаар шийдэн гар гараасаа барин эргэн тойрноо ажин алхалж байв. Тэр гэнэт утсаа гаргаж ирээд миний зургыг дарж эхлэв. Би эхэндээ авхуулахгүй гэсэн боловч сүүлдээ аргагүй болж баахан хачин царайтай зураг даруулж тэрнийгээ үзэж баахан инээлдэв. Миний утсан дээр ч бас хэдэн зураг даруулж, тэгснээ тэр гэнэт: “Чи намайг утсан дээрээ юу гэж хадгалсан бэ?” гээд л утас ухаад эхлэв. ~Kwon Leader~ гэж хадгалсан байхыг хараад сэтгэл нь ханасан байртай инээв. “Тэгвэл чи намайг юу гэж тэмдэглэсийн?” гэхэд “Нууц!” гээд утсаа өгсөнгүй. Би баахан утсыг нь авах гэж оролдоод дийлсэнгүй,  зүгээр л буугаад өгчихөв. Ингэсээр харанхуй болж бид од харахаар алхав. Бага зэрэг өндөрлөгт барьсан жижигхэн саравч шиг юман дотор томоос том  дуран байх бөгөөд түүгээр бид ээлжлэн харж эхлэв. Үнэхээр тод хэрнээ гайхалтай харагдаж байлаа. ЖД надад од гаригсын тухай бага сага мэддэг зүйлээсээ ярьж өгч байв. Тэр бүх тал дээр л тодорхой хэмжээний мэдлэгтэй байх юм даа.

Гадаа бага зэрэг сэрүүхэн болоход тэр намайг даарч байгааг мэдсэн мэт гаднах цамцаа тайлаад надад нөмрүүлэнгээ мөрнөөс минь бариад өөдөөсөө харуулав. Тэгснээ өөдөөс ширтээд л байлаа. Би ч сандарч эхэллээ. Түүний өөдөөс ширтэх нь яг л тодоос тод тусаж буй нарлуу ширтэхтэй адил санагдаж дэмий л доошоо харан гараараа оролдон зогсоно. Тэгтэл тэр миний гараас бариад намайг өөрлүүгээ татав.  Ээ бурхан минь! Тэр яах гэж байгаан болдоо гэсээр арай гэж түүнрүү харахад  тэрний харц уруулруу минь чиглэж надруу алгуурхнаар ойртов. Миний зүрх цээжийг минь цоолоод гараад ирэхнүү гэлтэй хүчтэй цохилж яг л дэлбэрэх гэж байгаа мэт мэдрэмж төрөв. Тэр бүр ч ойртсоор харин миний сандрал нэмэгдсээр л…

To be continued…

 

41 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. solar / May 20 2012 6:16 PM

    Omg…bur sandarchihlaa😛 ulam l goy bolood baihima^^
    amjilt Solongoo
    daraa Taeyang😀

  2. anuka / May 20 2012 6:23 PM

    1st aimar goy bnaa ghdee iluu urt bval goy bhguu yu

  3. Tsendee Vska / May 20 2012 6:28 PM

    ehnii comment kk

    • Tsendee Vska / May 25 2012 9:50 PM

      oo ehniih bish bsiin bnshdee kkk

  4. bdhgvxcjv / May 20 2012 6:35 PM

    iiiiii top yahen beee????

  5. big bang / May 20 2012 7:08 PM

    hehe bi gdiig demjjiinaaa goydoo

  6. zoloo / May 20 2012 7:12 PM

    mundag ymaa daraginhin 1dehin oroi orulchij boloqu ymu

  7. The Sun / May 20 2012 7:40 PM

    ҮҮүүүХүүү!
    Яанаа, би бүүр өөрөө оронд нь бгаам шиг болчхымаа.
    Солонго, сайн бичдэг юмаа. Анхных гэхийг бодоход, өгүүллэг их уншдаг уу?, тийм хүн л ингэж бичих бх, эсвэл нэг тийм зохиолч хүний хэвтэй бичхийн? Гүүд2.
    За, хүлээж л бна шүү. Комынхоо баруун доод булан руу цаг харах бүрдээ тэгш тоотой өдөр бвал, яанаа нөгөө зохиомж гээд л энэ сайтын хаягыг яаран бичиж бгаам чин! Тэхдээ л 1ст ком нь аль хэдийнээ өөр хүнийх болцон бхым до.

  8. Ulzii / May 20 2012 8:19 PM

    үнсүүл2 бултаад үзээрэй😛

  9. minjiiiiiiii / May 20 2012 8:54 PM

    ooo ashgui2 BONUS bolgoood oruultsan bnshd za hogshoon zondooo bayrlalaa

  10. mineunyeon / May 20 2012 8:57 PM

    uneher ih bayrlalaaaaaaaaa

  11. 2ne1♥bigbang / May 20 2012 9:04 PM

    waa galzuurlaa heterhii goy bna aa kkk

  12. Sisley ❤ / May 20 2012 9:35 PM

    hahaha
    ysn ch huurhiin
    bayrlalaa

  13. magpie / May 20 2012 9:39 PM

    bi gd-g demjjiinaaaaaaaaaaa.gd gd gd gd gd.

  14. VIP / May 20 2012 9:42 PM

    waaaa aiiimr goy shuu😉
    GD-g aimr demmjiiin eniig husj bsiin bayrlalaa
    mash sn bichih umaa
    amjilt^^

  15. bbang2ne1 / May 20 2012 10:01 PM

    boli2 bitii unsuul TOP min yahiim be T-T
    kke goy boljeen shvv huayting!! ^-^ TOPiig min bitii hayaarai gj zuvliii

  16. Boloroo / May 20 2012 10:20 PM

    yo yasn ch hetsuu yumb de dogdlood arai gj unshij duuslaa mi kwon leader highting

  17. oyuka(@oyuka_0215) / May 20 2012 10:34 PM

    thanks thanks thanks

  18. magd / May 21 2012 12:11 AM

    mm odooo jhon tmhen blood bgaa hc yum shig sanagdchihlaa Gd heterhii zoolhon bs heterhii tuulishirsan sanagdaj bn

    • Solon goo / May 22 2012 4:02 PM

      Zohiol shuu oilgooroi.

    • Solongo / May 22 2012 8:22 PM

      Bi GD-giin dotor orj uzeegui bolohleer uuriinhuu bodloor l bichej bgam shuu, yamar ch bsn sanal bodloo helsend bayarlalaa.

  19. KODY / May 21 2012 7:36 AM

    Хүүеээээ юун ээж хаанаас гараад ирвээ ? Зохиол анх эхэлж бхда нзыхаа аав ээжтэй яваагүй блү? Эсвэл Монгол Со 2ын хооронд зорчоод бгаму кккк ,,,,,,,,,,,,,,, за за дараагийн чаптерийг хүлээж байя😉

    • KODY / May 21 2012 8:40 AM

      Ааан үгүй өмнөх зохиолтой хольж хутгаж бна шүү кккккккк хүлцэл өчье😉

      • ♡ТаеЯанГ ZuKa^^♡ / May 21 2012 12:14 PM

        Би бас яг тэгжий шд =P =)))))

  20. 2ne1♥bigbang / May 21 2012 11:42 AM

    hehehe KODY chi ineemsegleltei holij yaraad baih shig bna te? kkk

    • KODY / May 21 2012 4:48 PM

      Харин яаг тэгж балайрч бна ккк

  21. ♡ТаеЯанГ ZuKa^^♡ / May 21 2012 12:15 PM

    Xxa үнэн Хөөрхиймаа
    ЖДи чи яагаад ийм сайхан ним бээээ???>
    TOP-ыгооо яахым бэээээээээээээээ!!!????~

  22. 123 / May 21 2012 12:45 PM

    goe bichhiimaa chi

  23. TABB / May 21 2012 4:11 PM

    yoooooooo .galzuurah neeeeeee …….

  24. geegee / May 21 2012 4:38 PM

    hurdan daraachiihiig ni hiigeerei.bur setgel hodolchihloo

  25. minjiiiiiiii / May 21 2012 4:51 PM

    hrn dmeee TOP odoo yaanaaaaa???

  26. 2ne1 bigbang / May 21 2012 6:31 PM

    гоё2 GD -г дэмжжийн

  27. ice girl / May 21 2012 10:05 PM

    GD uneheer stgel tatam umaa he2 uneheer s.han bijeh umaa bayrlalaa

  28. nomin / May 22 2012 12:27 PM

    goe boljee top yah boloo gej bodogdood hetsuu yumaa hervee gd unsvel goech gesen ulam l topiig hund baidald oruulah bh

  29. minjiiiiiiii / May 22 2012 4:06 PM

    JESTER hurdan gertee ireesei oroi zohiomj orno gj bdhoor l shan bnaaaaaa

    • Jester0214 / May 22 2012 7:36 PM

      Irtsen bnaaaaa~~ Solongogiinhooo 11-r hesgiig irehiig huleegeel bjiishteee….😀

  30. Andy_Энди / May 22 2012 5:52 PM

    яахихваа? хихи

  31. VIP, BlacKJacK, HoTTesT / May 22 2012 7:02 PM

    goe2 daraa ni TaeYang!!!😀

  32. CL / May 22 2012 8:44 PM

    YGD 11R HESEG NI TAWIGDAHGU BN AAA

  33. bblover / May 22 2012 8:59 PM

    huleegee l bn hehe, onoodor yag oroh uu?

  34. Boloroo / May 22 2012 9:34 PM

    2 äîõü ºäºð äóóñàæ áàéíà 11-ð õýñýã ÿàñàí áý?

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: