Skip to content
Тавдугаар сар 19, 2012 / moderato

G Dragon 10 asia Ярилцлага – Нэгдүгээр хэсэг

Та бүхэнд Жи Драгоны 10 asia сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Их урт ярилцлага учраас 2 хэсэг болгон оруулахаар шийдлээ.

Агуу  тэсрэлт орчлон ертөнцөөр тархаж байна тэр тэсрэлт бол бидний хэлж сурснаар “ БигБанг” билээ. Дэбютээ хийсэнээсээ хойш 7 дох жилийнхээ нүүрийг үзэж байгаа, БигБанг одоо Кпопд өөрсдийн байр суурийг эзэлэн басхүү бусдаасаа гоц ялгарч байна. БигБанг өөрсдийн хөгжмөөрөө бусад  Кпоп одууд болон Поп айдолуудаасаа ялгарч маш хурданаар дэлхийн хэмжээнд өөрсдийн өвөрмөц өнгө төрхийг алдалгүйгээр хөгжмийн трэнд болж байна.  Тэдний дуунууд – Тэдний туулсан бүх хүнд хэцүү үеүүд  дундаас төрөн гарч ирсэн  – гэдгийг нь дэлхийн нийтэд зарласан, хөвгүүд нэг оройныхоо тоглолтонд дээр 3 дуу дуулж байсан бөгөөд  дуу бүрээ өөр өөр консфекттэй үзүүлж байв. Тэд амьд тоглолтоо өндөр нягтралтайгаар онлайнаар цацсан.  Хөвгүүдийн маань хийсэн алхам бүр нэгэн хэвийн байж дүрмэд баригдахаас татгалзан цаг бүрт биднийг гайхшруулж байлаа. Гэвч  тэсрэлтийн дараах шок үргэлж шинэ зүйлийг үлдээж байдаг билээ. Багийн ахлагч Жидрагон  10 asia Ярилцлагаараа багаа хэрхэн удирдаж  дэлхийн хөгжмийн зах зээлд энэ гайхашигийг хэрхэн бүтээсэн гэдгээ баталж чадлаа.  Уран бүтээлч – энэ гайхамшигтай зүйлийг фэнүүддээ мэдрүүлж байгаагаа өөрийгөө цаг ямагт сурссаар байгаа шинэ зүйлийг хийх нь дараагйн зүйлээ хийх бэлтгэл нь болдог  гэж ярьж суугаа тэрээр одоогийн энэ их амжилтандаа тийм ч хурданаар сэтгэл ханаагүй байгаа бололтой. Учир нь зурган дээрх энэ хангалттай сэтгэл хангалуун залуугийн дотор дараагийн Бигбанг бий.

“Alive” бидэнд “Бигбангийн шинэ алтан үе” –г мэдрэх боломжийг олгосон.

Багийн ахлагчийн хувьд продьюсерийн хувьд сүүлийн цомог танд онцгой зүйлийг мэдрүүлсэн байх.  Олон нийтэд цомгийнхоо үйл ажиллагааг явуулж байхдаа та юу мэдэрч байсан бэ?

Жиди:  Энэ маш богинохон байсан ч  маш гүнзгий байсан. Бид ямар ч харамсалгүйгээр бүх зүйлийг хангалттай харуулж чадсан гэж бодож байна. Нэгэнт бидний гишүүдийн соло цомог энэ жил гарахаар төлөвлөгдсөн учраас бид энэ эрч хүчээ сайн нөөцлөж авч чадсан байх.

Энэ жил бигбангийн хувьд “LIES” –аас хойш өөрсдийн жинхэнэ имиджээ нэгтэж харуулах жил байсан гэж болно. Мөн энэ жил та нарт шинэ адал явдал шинэ төвшинд гарсан утга учиртай жил байлаа тиймүү?

Жиди:  Би энэ тухай Тэдди болон компанийнхаа бусад ажилчидтай “ GD and TOP”  цомгоо гаргах үеээсээ л ярьж эхэлсэн.  Хүчирхэг трэнд болно гэхээсээ илүү бид бусдаас хэдэн алхам өмнө явах ёстой гэдэгтээ санал нийлж байсан. Мөн бид юу хийвэл зөв байх талаар мэдэж байсан. Загвар болон хөгжим дээр амжилт олох нь чухал ч бидний хувьд өөрсдийн хайртай зүйлдээ хамаг зүйлээ зориулна гэдэг нь бидэнд илүү чухал байсан. Бид өөрсдийн хийж буй зүйлдээ итгэлтэй байсан учраас хүмүүс бидэнтэй хамт байж бидэнтэй адил бодолтой байна гэж найдаж байсан. Энэ бүх зүйлийн дараа бид чадах бүхнээ хийсэн учраас би үүнийгээ адал явдалтай амжилт гэж нэрлэж байна.

“BAD BOY’  “BlUE’  гэх мэт дуунууд чинь бусад кпоп айдолуудын хөгжмөөс тэс өөр байсан. Үүнд бүр  хамтлагийн дахилт эсхүл яг аль хэсгээ хэрхэн хуваасан нь хүртэл тодорхой бус байсан.

Жиди: Манай компанийн захирал эцсийн мөчийг хүртэл энэ 2 дууг цомгийн титл дуугаар сонгохоос татгалзаж байсан. Рэп дууг удаан тэмптэй хольсон “BAD BOY “ нь хүмүүсд тийм танил биш  байсанаас гадна “BLUE” нь түрүү жил гаргаж байсан Special Edition  цомогны “ Love Song” –н боловсруулсан хувилбар мэт сонсогдож байсан байх. Гэвч бид энэ 2 дууг хийсэн учир нь бид жинхэнэ Бигбанг  хөгжмийг үзүүлэх цаг нь болсон гэж бодсон.  Мөн зарим нэг шалтгааны улмаас энэ дуу бидний нөхцөл байдалтай төгс зохицож байсан.  Хэрвээ бид энэ дуугаа өнгөрсөн жилийн олон асуудлуудаас өмнө эсхүүл бүүр удаан хугацааны дараа бичүүлсэн бол би эдгээр дуунуудад өөрсдийгөө даатгаж чадах байсан эсэхтээ эргэлзэж байна.

Миний тааварлаж  буйгаар танай захирлын хамгийн дуртай дуу нь “ Fantastic baby “  байх.

Жиди: Манай захирлын биднээс хамгийн их хүсэж байсан зүйл бол бүжиг байсан учир нь бид 2 дох цомогнд багтсан “Last Farewell” дуунаасаа хойш яг бодитоо бүжгийн айкон болгохоор дуу байхгүй байсан.  Тэддитэй хамт хурдан хэмнэлтэй дуу хийж байхдаа, цоглог хэмнэлтэй хэдий ч бусдад тийм ч танил бус зүйлийг хийхийг хүссэн. Энэ дууг хийж байхдаа яг хурдаа авч байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхийн тулд бага  зэрэг нугалаануудыг хийж өгсөн нь энэ дууг өвөрмөц болгосон.  Сүүлийн үед Кпоп уран бүтээлчид маань электроник хөгжмийг их үзүүлэх болсон. Дууныхаа эхлэлд би өөрийн хоолойгоо оруулж өгсөн нь дуугаа манай оронд хийгдэж байгаа бусад электроник дуунаадаас бага ч гэсэн салгаж өгөхийг хүссэн.  Бид жинхэнэ амьд шоуг үзүүлэх хэрэгтэй байсан.  Бид энэ дуунд өөрсдийн бүх стилээ хольсон учраас энэ дууг сонссон сонсогчидод мартагдахааргүй өвөрмөц зүйлийг мэдрүүлсэн гэж бодож байна.

Энэ цомог ерөнхийдөө бүх гишүүдэд өөрсдийн авьяасаа бүрэн харуулах сайхан зохион байгуулалт болсон

Жиди:  “Alive”  цомгийг гарахаас өмнөхөн манай захирал надаас тоглоом шоглоом маягаар “БигБангийн нэр хүнд их өндөрт гарсан. Гэхдээ чи хамтлагийн имиджээс илүү дотоод чанар  чухал гэж бодож байна уу? ” гэж асуусан. Би тэр асуултыг маш их ач холбогдолтойгоор хүлээн авсан гэсэн хэдий ч би түүний бодолыг сайн ойлгож байсан бид илүү хичээх ёстой байсан. Бидэнд хөгжмийн трэнд авъяас байдаг ч үргэлж нэг зүйл дутагдаж байдаг байсан тэр бол БигБангийн имидж болон өнгө төрх байсан.  Цомгоо гаргасныхаа дараа би хүмүүсийн сэтгэл хөдлөлийг удирдахаас илүүтэйгээр тэдний дуртай зүйлийг мэдрүүлэхийг хүссэн. Бид бидний хөгжмийг сонсдог хүмүүсээс анхаарлын тэмдэгийн оронд асуултын тэмдэг авахыг хүссэн.

Би Бигбангийг бусад кпоп хамтлагууд болон уран бүтээлчдээс  итгэл аваасай гэж хүссэн

 

Тэгэхлэээр  “BLUE” гийн итгэмээргүй амжилт илүү их урам зориг өгсөн байх тиймүү?  Дууны хэмнэл сүүлийн хэсэгтээ илүү доошилсон нь хүмүүсийг сэтгэлийг илүү их татсан юм шиг санагдсан.

Жиди:  Бид зовлон шаналалаа энэ дуунд илүү их шингээж өгсөн гэж бодож байна.  Би “BLUE” –г зохиож байх үед үнэхээр гунигтай байсан тиймдээ ч  би дууны үг дээр нь маш их анхаарч ажиллсан.  Бид тэр үед бүгд түр зуурийн амралт авч хамтлагийнхаа эргэн эргэн эрэлтэд өөрсдийгөө бэлтгэж байсан. Бид үргэлж олон нийтийн дуртай жанраар хөгжмөө хийхийг оролддог.  Энэ цомгонд  бид өөрсдийнхөө түүхийг өгүүлнэ гэсэн тодорхой зорилго тавиагүй байсан ч  эдгээр дууны түүхүүд хүмүүсийн сэтгэлд бидний түүх гэдгээр илүү амархан хүрсэн.  Бидний өөрсдийгөө илэрхийлж чадах ганц зүйл бол бидний хөгжим тиймээс  дуу бүрээ яг сэтгүүл дээр нийтлэл бичиж байгаа юм шиг хийсэн

Таны хэлснээр та цомгондоо бүгдийг үзүүлж чадсан байна. Цомгоо хэрхэн бусдад таниулах талаар маш удаан бодож байсан байх өнгөрсөнд ч тэр гэхдээ энэ чөлөөт хөгжим болон өөрчлөгдсөн тиймүү?

Жиди:  Миний бодлоор та өсөлт дэвшилтийн тухай ярьж байх шиг байна.  Дуугаа хэрхэн дуулах талаар хэсэг бүрээр нь төлөвлөхөөр зарим талаараа сайн болж өгдөггүй. Би өмнө нь хүчтэй хатуу хөгжимд дуртай байсан харин одоо бол зөөлөн дууг илүүд үзэх болсон.

Удаан болон зөөлөн хэмнэлтэй дуунуудаас хүмүүс сонсохоосоо амархан залхдаг юм шиг санагддаг. Гэвч та нарт энэ төрлийн хоолойн дугаралт огтхон ч асуудал биш бололтой.

Жиди: Бид яг тодорхой зорилго тавин бэлтгэл хийж байгаагүй боловч гишүүдийн маань хоолойны өнгө маш өөр учраас зөвхөн хоолойгоороо хангалттай ялгарч болохоор байсан. Дээр нь бүгд  дуун дээр өөрсдийн сэтгэл хөдлөлийг нэмж өгсөн болохоор мөн өөр уур амьсгалыг бүрдүүлж өгсөн.

Та нэг удаа Бигбангийн гишүүдийг зэвсэгтээ зүйрлэж байсан.  Одоо тэр зэвсэгээ бүрэн төгс эзэмшиж сурсан уу? \ инээв \

Жиди:  Би өдөр бүрийг тэдэнтэй хамт өнгөөрөдөг байсан тиймээс одоо тэднийг яаж удирдахаа мэдэхгүй бол тэнэг хэрэг байх болох байх тиймүү? \инээв \ Энэ цомгийг хийж байхад гишүүн бүр өөрийн гайхалтай талаа дуу бүхэн дээр харуулж байсан. Бид өмнөх цомгоо хийж байхад өөрсдийн соло үйл ажиллагааныхаа заваар л уулзаж бэлтгэлээ хийж байсан бол энэ удаа  бид бүх ажлаасаа чөлөө аван бүх анхаарлаа цомгон дээрээ хандуулж хамтдаа ажилласан.  5 гишүүний бүх энерги энэ цомог дээр нэгдсэн гэж хэлж болно. Миний хувьд надад үүнийг хийж байхад яг надаа анх дэбютээ хийх гэж байсан үе маань санагдаж байлаа яг тэр үе шиг би гишүүн бүр дээр шууд хоолойны бэлтгэлийг хийлгэж  байсан.  Жишээ нь “FANTASTIC BABY”  дууг бичүүлж байх үед Сюнгри дээр хамрын авиа болон амьсгалын онцгой хуваарилалтыг  ашигласан бөгөөд энэ түүнд тийм ч танил бус байсан хэдий ч надад тэр хэсэг хамгийн их таалагдсан.

Тэдгээр үеүдэд гишүүдэд хоолойны өнгөө шинээр нээх боломж олгогдсон юм шиг санагдсан.

Жиди: Бичлэг хийж байх үед бүх гишүүд өөрсдийн дуун дээрээ диталчлан ажиллахыг хүсч байсан.  Заримдаа би тэдэнд  дууныдыг хэсэгчлэн бичиж өгөн энэ хэсэг дээр яаж ямар маягаар дуулахыг нь хэлж өгдөг байсан.  Эдгээр жижиг жижиг дитайлуудыг нэмсэний үндсэн дуу илүү өвөрмөц давтагдашүй болж чадсан байх. Би бусдыг шүүмжлэх гээгүй шүү гэхдээ хүмүүс нэгэн хэвийн айдол стилээс  залхаж эхэлсэн гэж бодож байна.

Тэгэхээр та өөр шинэ зүйлийг хийхээр шийдсэн гэсэн үгүү?

Жиди: Би дуун дээрээ давтагдахааргүй нугалаануудыг хийж өгөхийг хүссэн.  Тиймээс  би бусад хуучин үеийн дуучдаас БИГБАНГ итгэл бас сургамж аваасай гэж хүсэж байна.

Миний амьдрал ГАНГСТАР гэдэг үгний төв хэсэгт нь байдаг.

Та өөрийн толгойдоо  холимог бодолтойгоор ажилладаг. Гэвч миний бодлоор та дотроо илүү үнэнч байхыг илүүд үздэг байх.

Жиди: Олон цомгуудыг продьюсерлэсэнийхээ дараагаар би ажилдаа бүхнээ зориуллаа гээд үр дүнг баталж чаддагүй юм байна гэдгийг ойлгосон. “HEARTBREAKER” дээр бүх зүйл миний хоолой яаж дуугаа дуулах зэрэг нь эхнээсээ төлөвлөгдсөн байсан ч би дуугаа караоке дээр дуулж үзэхэд адилхан дуулж чадахгүй байсан. Энэ цомогноос хойш би өөрийгөө илүү натурал зүйл хийхийн тулд хүчилж байсан намайг удирдаж чадах тийм зүйлийг.  Гишүүд маань энэ цомгийг хийхэд надад итгэж мөн өөрсдийн авьяасаа илүү мэдрүүлэхийн тулд сургууллаж байсан.

Дууны клипэн дээр байсан бүтээлч санаанууд анхнаасаа төлөвлөгдсөн байсан уу эсхүл шинээр сэдсэн үү? Би та нарыг өөрсдийн клипэндээ хятад арсланг ашиглана гэж төсөөлөөчгүй байсан шүү \ инээв \

Бид клипээ хийхээсээ өмнө ерөнхийд нь бүх зураглалаа зурдаг. Жишээ нь “FANTASTIC BABY”  дууны эхлэл хэсэг надад элекрон хөгжмийг санагдуулдаг. Би дууныхаа үгийг бичиж байхдаа тэр мэдрэмжиндээ тулгуурласан бөгөөд сэтгэлдээ клипнийхээ консфект болон тайзныхаа хувцасыг төсөөлж байсан.  Мөн гишүүдийнхээ хоолойг  яаж найруулахаа хүртэл төсөөлж байсан. Тэгэхээр ерөнхийдөө миний хамгийн том ажил бол дээрх санаагаа Тэддитэй хамтран хэрхэн боловсруулах вэ гэдэг байсан. Би өмнө нь эхлээд дуугаа хүлээж авааж үгээ бичээд  дараа нь аяаа тохируулдаг байлаа гэхдээ одоо би тэгэхээ больсон. Дууны үг болон ая энэ 2 элемэнтийг яг зэрэг хийж баймааж нь жинхэнэ сайхан хөгжим гарах юмаа гэдгийг ухаарсан.

Хэрвээ чи бүх дотоод сэтгэлээ нэг дор ингээд гаргачих бол дараа нь яаж дахин шинэ зүйл хийх энергээ нөхөж авах юм бэ ?

Би зөвхөн дэхий даяар юу болж байгааг хардаг.  Гадаадын телевизийн нэвтрүүлэг мэдээ зэргийг үзэж суухдаа нийгэмд юу болж байгааг мэдэн хүмүүс ойрын үед юу өмсөж яаж амьдарч байгааг мэдэн түүнээс онгод олж авдаг.  Манай компани энэ тал дээр бидэнд маш их боломж гаргаж өгч байгаа биднийг маш олон алдартай гайхалтай хүмүүстэй нь уулзуулдаг нь бас нэг төрлийн шинэ санаа болно.  Өөрийнхөө дуртай уран бүтээлчид болох – Quincy Jones, Diplo, Boysnoize, Under Dogs and William нартай уулзаж ярилцах нь надад тэдэн шиг амжилттай уран бүтээлч болох хүслийг төрүүлдэг. Яг л намайг илүү сайн хүн болоход удирдаж байгаа юм шиг.

. . . . үргэлжлэл бий

 

15 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. magd / May 19 2012 1:04 AM

    GD maani uhaantai hun shu

  2. The Sun / May 19 2012 10:52 AM

    ^^
    Ухаалаг, мэдрэмжтэй. Цаг ямагт дүгнэж, цэгнээд, түүндээ ач холбогдол өгсөөр ирлээ. Үнэхээр сэтгэл зүрхээ гаргасан бна шүү. Угаасаа л ийм байсаар ирсэн ч, Ая, үгээ зэрэг зохион найруулах нь сайхан санаа бна.
    Орчуулж өгч байгаад байрлалаа. Сайхан орчуулдаг юм бна.

  3. The Sun / May 19 2012 10:54 AM

    Нрэ, твиттер дээр жиргээ шууд гарахгүй бх чинь? Би тэндээсээ шууд линкээр ихэвчлэн орж ирдэг юм л даа. Хааяа, хоцроод бх юм??

  4. mineunyeon / May 19 2012 11:15 AM

    Ene hun chin hugjmiin yertuntsud zavalchgui bh yostoi hun yum bgaaaaaa shde
    GD tsaanaasaa l urlagt zayagdahaar turtsun hun yum bgn

  5. GD / May 19 2012 11:27 AM

    ystoi uhamsartai uhaantai ch zaluu yumsaihan orchuulga bna bayrlalaa

  6. KODY / May 19 2012 2:26 PM

    “Бид бидний хөгжмийг сонсдог хүмүүсээс анхаарлын тэмдэгийн оронд асуултын тэмдэг авахыг хүссэн.” – САЙХАН ХЭЛЖ . 🙂

  7. nene / May 19 2012 4:02 PM

    iim bolhoro l olon hunii ataarhal hairig zereg avdag bhda hehe.uurinh n solo 8sars gelu jinken bomb ym bgazde

  8. T>O>P / May 19 2012 5:22 PM

    lag ymaa.. hey zohiomj ysn be ib hulege l bhiin

  9. T>O>P / May 19 2012 5:28 PM

    zohiomj ysn be

  10. magpie / May 19 2012 6:30 PM

    Hugjmyn yrtontsod aguu,bur perfect gehed buruudahgui tiim l hun.ug bur ni tsaanaa utga aguuldag ym shig…adminaa bayarlala.

  11. ice girl / May 19 2012 7:34 PM

    uaaa uneheer s.han yriltslaga bna GD ch mundag shu

  12. hongstar / May 19 2012 9:38 PM

    uneheer bayrlalaa ene huniig shuthiin deedeer shutej bna horvood zaavaljgui ym bolgon dr gots hun zayadag gsn urlagt ma JI YONG l zayasan bololtoi yaj iim tugs bdag bna my idol eir ih hairtai❤ td bs admindaa bayrlalaa uneheer goy orchuuljee thanks hwaiting

  13. Boloroo / May 19 2012 10:22 PM

    ìàíàé jiyong ¿íýõýýð ãàéõàìøèãòàé áóðõíû áýëýã ÿðèà íü õ¿ðòýë õºãæèì øèã îð÷óóëãà perfect ìàø èõ áàÿðëàëàà àìæèëò

  14. Tn ToWeR / May 19 2012 10:25 PM

    mundag shuu

  15. jawhaa / Feb 15 2013 4:57 PM

    like

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: