[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (9-р хэсэг)

 

 

Blackjack VIPz нар минээ ёстой уучилаарай… 2 хоног интернет орсонгүй.. уул нь манай Солоноо маань өчигдөр орой над руу 9-р хэсгийг нь явуулсан юм байна… сая л гэртээ орж ирээд харлаа ингээд хийлээ шүү… уншаад байгаарай~~

 

Ж.Солонго: ~Сайнуууу үнэнч уншигчид болон хоногруудааа, иб нь уул нь хэлсэн шүү дээ зохиомжоо нилээн гол хэсэг хүртэл нь биччихсэн байгаа болохоор ямар ч өөрчлөлт оруулах боломжгүйээ, дараагийн удаад өөр зохиомж бичвэл заавал санал асуулга авнаа,… Уучилаарай маааших баярлалаааа. Та бүхний сэтгэлд нийцүүлэхийн тулд хичээх болноо,~

~~~~~~~~~~~

 

Топ бид хоёр театр дээр уулзалдаж хэсэг хүлээж байгаад албаар кино эхэлсэн хойно нь орцгоов. Мэдээж энэ бол хүмүүст танигдахгүй гэсэн Топ-ийн санаа байсан юм.  Харанхуй танимд орж ирээд суудлаа хайж явахдаа тэр миний гараас атгачихав. Би бага зэрэг тэвдэж гараа татах уу эсвэл зүгээр л ингээд байж байх уу гэж бодож байтал ашгүй суудлаа олчихлоо. Дөнгөж суунгуутаа л би түүнээс гараа татчихав. Яагаад гэвэл тэр зүгээр л харанхуйд намайг унагаахгүй гэсэндээ л гараас минь атгасан шүү дээ, харин одоо бид суудлаа олчихсон. Кино үзэж байх хооронд бид хоёрын дундаа авсан том савтай попкорноос болж бидний гар хэд хэдэн удаа давхралдаж, аль аль нь сандралдан гараа татсаар л байв.

Удалгүй кино дуусаж хүмүүс танхимаас гарч эхлэв. Намайг босох гэтэл тэр татаж суулгаад: “Түр байжий, хүмүүс гарсны дараа гарья” гээд өмсөж явсан малгайгаа нүүрэн дээрээ тавиад сандалруугаа шигдэв.  Хөөрхөн гэдэг нь, тэр яахаараа ийм эгдүүтэй байдаг байнаа. Бид театраас гараад icecream авч идэн алхаж байтал гэнэт: “Хүүеээ, тэр чинь Таби Опа биш үү?! Мөн байна ш дээ!” гэх нь сонстов. Энд тэндээс хүмүүс орлилдож, намайг ч бас хэн юм бол доо гэх нь сонсогдов. Тэр миний гараас шүүрч аваад: “Гүйгээрэй!” гээд гайхаж амжаагүй байтал намайг чирээд гүйчихэв. Бид гүйж байхдаа баахан инээлдэж харин фэн охидууд араас орлилдон гүйсээр л. Надад энэ мөч яг л кино шиг санагдаж, ийм зүйлийг зөвхөн романтик драма-нуудаас үзэж байснаа санав. Бид нэлээн гүйгээд байшингын булан тойроод түр зогслоо. Тэр өвдөгөө даран амьсгаадаж байснаа чанга инээж: “Чи овоо сайн гүйдэг юм байна” гэв. Би гэж наана нь бахардаж үхэх гэж байгаа амьтан: “Яанаа, одоо бөөн сенсаци гарна даа” гэхэд тэр тоосонгүй: “Алив чамайг хүргэж өгье” гэв. “Хэрэггүй ээ, ийм байдалтай байжийж юун хүргэж өгөх.  Зүгээр л гялс таксидаад яв. Би өөрөө харьчихна” гэхэд тэр тун эгдүүтэй санаа алдаж: “Заавал машин барьж сураад, хар цонхтой машин авах хэрэгтэй юм байна” гэв. Тэрний энэ өхөөрдөм байдлыг хараад би өөрийн эрхгүй инээлээ. Тэгээд тэр надруу харснаа: “Өнөөдөр баярлалаа. Сайхан амраарай бас болгоомжтой хариарай” гэв. Би ч ок гэсээр бид хоёр салж, би сурсан зангаараа гэрлүүгээ алхалаа. Бурхан минь, хэдхэн өдрийн дотор надад ямар их адал явдал тохиолдож байнаа. Гэртээ орж ирээд байж байтал: “Тэгийш дээ, хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцролгүй яадгийн хахаха” гээд л ээжийн утсаар ярьж байгаа нь сонстов. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорноо? Арай би хоёр туулай хөөгөөд байгаан биш биз дээ. Юу вэ, ээж одоо юун бодоогүй юм бодогдуулчваа гэсээр унтахаар зэхэв.

Бямба гаригийн өглөө. Би унтаж унтаж сэрээд гэр орноо цэвэрлэнгээ ойр зуурын хувцас хунараа угааж байв. Ойрд гэртээ бараг байгаагүй болохоор сайхан санагдаж байлаа. Гэнэт утсанд ~Kwon Leader~с мессеж ирлээ. “Чи ч одоо од боллоо доо ^^” гэсэн байв. Юу яриад байгааг нь ойлгохгүй хариу бичих гэж байснаа гэнэт өчигдрийн явдлыг санаад компьютерлүүгээ гүйв.

“BIG BANG ХАМТЛАГЫН ГИШҮҮН CHOI SEUNG-HYUN НАЙЗ ОХИНТОЙ ЮУ?”гэсэн томоос том хаягтай мэдээлэл бараг л site бүр дээр тавигдсан байв. Мэдээ бүрийн доор бид хоёрын зайрмаг идэж буй, хөтлөлцөөд гүйж байгаа зэрэг 2,3н зураг тавигдсан байлаа. Ядаж байхад хэн ч харсан Топ мөн гэдэг нь илт байв. Миний царай ч бас таньдаг хүн харах юм бол намайг гэж мэдэхээр ил гарсан байлаа. OMG!! Яанаа, ямар шуурхай юм бэ! Одоо захирал уурлах байх даа, ядаж байхад ЖД-д үнэн тэнэг худлаа ярьчихсан, яаж царайг нь харнаа гэхээс үсээ зулгаамаар санагдаж байлаа.

Бөөн асуудал үүсгэчихээд яахаа мэдэхгүй гайхан сууна. Агентлагруу явах уу яах уу? За за би хэргийн эзэн шүү дээ, ерөөсөө л явья. Хувцаслаад гэрээсээ гарлаа. Агентлагт дөнгөж орж ирээд л эхнээсээ зарим нь урьдийнхаараа, зарим нь гайхсан шинжтэй харна. Явсаар хамтлагынхан байгаа өрөөрүү орлоо. Тэнд Топ-оос бусад нь байв. Бодвол тэр YG PAPA-гийн өрөөнд байгаа байх. ДС: “Яааая, та хоёрын халуухан болзоо ч нэлээн шуугиан тарьлаа даа” гээд инээхэд СР: “Муу байна шүү, нуугаад л” гээд хуруугаа хөдөлгөв.  ТЯ зүгээр л чимээгүйхэн нүдээрээ инээж харин ЖД утсаараа оролдонгоо: “Эйш, Топ-оос болж амарч чадсангүй ш дээ, бидэнтэй ч бас хуралдана гэж байна” гээд надруу харав. Надад үнэхээр хэлэх үг олдсонгүй. ЖД хэдий уурлаагүй ч урам нь хугарсан шинжтэй харагдаж байв. Чөтгөр ав! Тэр одоо намайг ямар охин гэж бодож байгаа бол доо. “Үнэндээ өчигдрийнх болзоо байгаагүй, зүгээр л хамтдаа кино үзэхээр явсан ш дээ” гээд би худлаа инээв. Наанаа ДС-ийн хэлсэнд хариулж байгаа юм шиг ч, цаанаа ЖД-д сонсгох гэсэн оролдлого байв. СР, ДС, ТЯ гурав: “Одоо захирлыг ингэж хэлж байгаа гэж барья, одоо яг тэгэж хэлж байгаа, дараа нь бас ингэнэ дээ, тэгнэ дээ” гэх мэтчилэн хоорондоо ярилцангаа өрөөнөөс гарцгааж ЖД бид хоёр л үлдлээ. Тэр утсаа далд хийснээ надруу хараад инээмсэглэв. Харин би хариу инээсэнгүй зүгээр л харцаа өөр тийш нь шилжүүлчихэв. Гэтэл тэрний инээмсэглэсэн царай нухацтай болж өөрчлөгдөөд миний нүдрүү ширтэв. Би гэнэт: “Харилцаагаа нуухыг хүссэн хүн нь чи биз дээ? Тэгээд л Топ-д юу ч хэлж чадаагүй хамдаа явсийн” гэж өөрийн эрхгүй хэлчихээд гараа оролдоод зогсчихов. Тэгтэл тэр нүдээ аниад толгойгоо сэгсрэн инээж байснаа: “Топ-той уулзах байсын бол зүгээр л хэлчихгүй дээ, намайг бариад идчих нь гэж болсон юм уу?” гэв. “Мэдэхгүй ээ. Яагаад ч нуусын өөрөө ч мэдэхгүй байна” гээд доошоо харахад тэр босож ирээд толгойгоо доошлуулан миний царайруу харснаа: “Тээр, хошуугаа унжуулж байгааг нь хараад байгаарай” гээд инээв. Би тэрэнрүү хараад: “Ингэхэд чи Топ-д өөрийгөө найз охинтой болсон гэж хэлсэн юм уу?” гэхэд тэр юу ч сонсоогүй юм шиг: “Энийг хар даа, хөөрхөн байгаа биз? Тоглоод байж бай. Захиралтай уулзчихаад бид хэд гэртээ харина, чи хамт яваарай. Жаахан хөгжилдье” гээд утсаа өгснөө толгой илчихээд гараад явчихав.  Юун тэр тоглоомыг тоглох, захирал намайг хөөчихвөл яанаа, эд нарын хувьд фэнүүд нь хамгийн чухал шүү дээ. Тэд л уурлах юм бол өнгөрнө гэж бодов. Гэнэт ЖД миний дугаарыг утсан дээрээ юу гэж тэмдэглэсэн нь сонин санагдаж үзэх гэтэл кодтой байлаа. Энэ үед Топ орж ирээд: “Өө, чи ирчихсэн юм уу, амрахгүй яасийн?” гэв. “Захирал юу гэж байна? Их уурлаж байна уу? Чамайг шийтгэнэ гэнэ үү? Чи үнэнээ тайлбарласан уу?” гээд л баахан асуулт тавихад тэр өөдөөс тун тайвнаар: “Амьсгаа аваачээ, хэхэ. Захирал ерөөсөө уурлаагүй. Би болсон явдалаа л хэлсэн. Тэр өөр зүйлийн талаар ярих гэж биднийг дуудсан байна” гээд инээв. “Нээрээ юу?”  “Мхн, за манайхруу явцгаая”гэв.  Гэсэн ч тэрний зүгээр гэж хэлсэн нь намайг тайвшруулах оролдлого гэдгийг би сайн мэдэж байв.

Би тэднийд анх удаагаа орж ирж байгаа нь энэ. Тохилог хэрнээ тийм ч том биш байр. Арга ч гүй дээ, тэд ямар гэртээ бүгээд байдаг биш. ЖД СР хоёр нэг өрөөнд, ТЯ ДС хоёр нэг өрөөнд, Топ ганцаараа нэг өрөөнд байдаг ажээ. СР намайг дагуулсаар өрөөнүүдээ үзүүлж, хамгийн цэвэрхэн нь ТЯ ДС хоёрынх байв. “Яагаад гэвэл ТЯ яаг л авгай шиг, хамаг юмаа эмхлээд л яваад байдаг. Манай гэрийн ээж шүү дээ” гэж СР хэлэв. Харин хамгийн их хувцастай нь мэдээж ЖД, тэрний өрөө тэр чигээрээ загвар. Топ-ийн өрөө тэдний клипнүүд дээр их харагддаг өөрийнх нь цуглуулах дуртай тоглоом гэх мэтээр дүүрэн байв.

Бид янз бүрийн тоглоом тоглож, тэдний хуучны зургуудыг үзэж баахан инээлдэв. Тэд байжаагаад л захирлыг дууриаж гуншаа хоолой гарган ярьцгаан намайг баахан инээлгэв. Сүүлдээ шийтгэлтэй тоглоом тоглож, би л азгүйгээрээ шийтгүүлж, тэдэнд гарынхаа хоолыг хийж өгөхөөр болов. Намайг хоол хийж байхад ТЯ тусалж, СР зураг авч байв. Надад яг л бид нэг гэр бүл болсон мэт санагдаж байлаа. Хоол ч болж тэд миний хийсэн хоолыг амттайг нь гайхан идэж дууслаа. Хоолны дараа бид тойрч суугаад янз бүрийн юм ярьцгааж эхлэв. Гэтэл ЖД бүгдийн анхаарлыг өөрлүүгээ хандуулаад: “За нэг юм гишүүддээ дуулгая, битгий гайхаарай. Чэёон бид хоёр болзож байгаа” гээд надруу хараад инээв. Бүгд гайхан бидэнрүү цоо ширтэв. Харин Топ л гайхсан харагдсангүй. “Юу вэ, Топ хюун! Та өчигдөр Чэёон-той болзоогүй бил үү?” гээд ДС Топ-руу харахад макнае наанаас нь: “Харин тийн, юу ч ойлгохгүй байна” гээд ердийнхөөрөө хөмсгөө зангидав. Топ надруу харсан чигтээ маш тайвнаар: “Харин ээ, болзоо биш л байсан юм шиг байна” гэв. Бүгд бага зэрэг бантсан байдалтай болж чимээгүй болцгоов. Надад бүр ч хэлэх юм олдсонгүй, дуугай л суугаад байв. Хэдий би тэдний хэнрүү нь ч хараагүй ч ЖД Топ хоёрыг бие биерүүгээ ширтсээр байгааг нь анзаарсан юм.

To be continued…

 

Advertisements

29 thoughts on “[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (9-р хэсэг)

Add yours

  1. Янзтай бнаоо янзтай бна ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 1 асуудал бна : хэт гоё юмаа тгд маш удаан хүлээлгэж бга юм шиг санагдд бна ккккккккккк 😉

  2. янзтай би энэ зохиомжийг орсон болвуу үгүй юу гэдгийг мэдэх гэж өдөрт 10 удаа орж байгаа шд хихи амжилт үнэхээр тасарчжээ хихи

  3. hehe ene heseg ochigdor oroh ystoi bsiiin bn dmee? tgd draginh ni mar oroi oroh ystoi bsn gsn ug kkkk tgher mar oruulii dhuu amraltiin odriin BONUS bolgood tghuuu guijiiin bs 1 asuudal bnaa bi hed hnood lager yvlaa odo tgd yaajshuuhan zohiomjoo unshdagin bgan buu medeeeeee neg net orj boondoj unshdag bloh bhdaa aaaaaaash ydjahad ulam goe blod bhiimaaa

  4. OMFG
    Ийийийийийий !!!~ Миний муу ТОП бантсан байхдаа
    Жиди муу дуракаа чи одоо атаархуулах гэж байгаа аятай хайшаан бэ????>
    Дуугай байж байхгүй зүэр!!!!!!~
    Хннн миний муу ТОП +<<3<3<3
    Дараажийн өгүүллэг дээрээ ТЯ г шүү!!~!Үнэхээр гуйжийнэээ^^ Нөхөртөө хайртай шт
    ТОП минээ амжилт

  5. gaihaltai bolj bn
    Solongoo aimr lag baina
    ene yagad ilu sonirholtoi bolood baina
    uchigdur barag 10 uda zohiomj orson eshig shalgasishde
    tgher ma zohiomj orhiin bn munu
    daraagin zohiomjo huurhun smile angel Dea- geer hivel ynztaishde

  6. Solongoo hervee chi ene comentig unshij bval guih ym baina
    yg sonirholtoi heseg deeree duuschla unudUR daraagiin 11 dugeer hesgiig n hichih tehu pls
    aimr unshhiig husej baina
    unudur unshval buur aimr goy bolkod baina
    Guij baina Guij baina Guij baina.,……………………….

  7. Ёоо, хичээлээ хийчээд л за орсон болуудаа гэсэн янзтай орж ирсэн чин 23 сэтгэгдлүүд гэхээр нь пээ, ямар хурдан юм бэ л шүлсээ гоожуулах дөхлөө шд. Бүх хэсэг дээр нь хоцорсоор байгаад дууслаа ёоо ~~ ийшшш
    Кино үзэж бгаам шиг, хэсэг ахих тусам дараагынхыг нь хүлээх боллоо шд ㅋㅋㅋ. Яг кино зохиол шиг бичих юма,, заза waitn&#8221;

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: