Skip to content
Тавдугаар сар 16, 2012 / erikaterguun

[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (8-р хэсэг)

 

Уншаад бай уншаад бай… коммент бичээд бай коммент бичээд бай🙂

 

Би хэдий ЖД-ийг яагаад ингээд байгааг нь мэдэхгүй байсан ч бид хэд хэдэн тоглоомон дээр тоглон, амттан идэж үнэхээр хөгжилтэй байлаа. Нэлээн орой болтол парк дээр тоглож байгаад тэр намайг хүргэж өгөхөөр миний гараас атгаад бид манайхруу алхав. Тэр алхаж байхдаа дуу аялж үнэхээр жаргалтай харагдаж байлаа. Тэр гэнэт зогсоод надруу харж: “Яг үнэнийг сонсмоор байна уу?” гээд инээв. Тийм байлгүй дээ гэж бодон: “Сонсмоор байна!” гэхэд тэр миний нүдрүү харж байгаад: “Яг үнэндээ бол чи манайд ажилд орсон өдрөөсөө л эхлээд надад таалагдсан. Чи байгаагаараа байдаг, эгдүүтэй бас хөөрхөн. Өнөөдрийг хүртэл би найз охинтой болохыг хүсэж байсан ч яг одоо шигээ ингэж их хүсэж байсангүй, магадгүй энэ чамтай холбоотой байх. Чамтай хамт байхад надад сайхан байдаг бас би өөрийгөө энэ хугацаанд ямар их ганцаардсанаа мэдэрдэг юм. Би зөвхөн чиний л дэргэд яг өөрийнхөөрөө байж, өөрийгөө алдартай хэн нэгэн биш энгийн л хүн шиг санадаг. Тийм болохоор би цаашид ч бас чамтай хамт баймаар байна” гэв. Тэр энэ бүгдийг нэлээн зориг гаргаж хэлсэн бололтой, хэлж дуусаад багагүй ичиж байгаа нь илт байлаа. Миний зүрх хүчтэй цохилж, юу гэж хэлэхээ мэдэхгүй дэмий л түүнрүү ширтэн зогсоно. Тэгснээ тэр миний гарыг улам чанга атгаад цааш алхаж эхлэн: “Би ч бас чамд таалагддаг, тийм биз?” гээд инээв. “Угаасаа чи таалагддаггүй хүн гэж Солонгост байдаг юм уу?” гэхэд тэр чангаар инээгээд: “Биш ээ эр хүнийх нь хувьд” гээд надруу харав. Би ч ичиж үхэхээ шахан: “Хөөе, би ичиж үхэх нь байна” гэхэд тэр бүр ч чанга инээж: “Хөөрхөн гэдэг нь” гэв. Бид манай гадаа ирэхэд тэр надруу хараад: “Тэгвэл одооноос хоёулаа хэзээ ч хамаагүй болзоно шүү, гэхдээ хамтлагынханд одоохондоо хэлээд дэмий байх, тийм үү?” гэв. Би дуугай л толгой дохив. Тэр миний хацарнаас чимхээд: “За ор доо, сайхан амраарай” гэв. Би гэрлүүгээ орохоор алхтал тэр гэнэт ардаас: “Топ ч бас чамд таалагддаг, тийм үү?” гэх нь тэр. Би жинхэнэ шокын байдалтай зогсчихлоо. Тэгээд түүнрүү эргэж хараад: “Чи яагаад тэгэж бодсийн?” гэхэд тэр: “Зүгээр л, чиний Топ бид хоёрлуу харж байгаа харц чинь бусадруу харж байгаагаас арай өөр байдаг болоод л” гээд чимээгүй болов. Тэр яахаараа юм болгонд ийм сайн байдаг байнаа? Мэдэхгүй, чадахгүй юм гэж байхгүй шүү гэж бодоод: “Өнөөдөржин чи намайг шоконд оруулсаар байгаад таарлаа” гэхэд тэр инээгээд: “За за энэ талаар дараа нь ярилцья, ор ор” гэв.

Энэ орой би яг л тэнэг хүн шиг болчихлоо. Хэдий ЖД-гээс тийм гоё үг сонссон ч сэтгэл нэг л сонин байв. Яагаад ч юм энэ бүхэн үнэхээр урт зүүд юм шиг л санагдаад байлаа. Цаашид юу болох бол гэсэн бодол миний толгойноос салахгүй эргэлдэнэ. Топ ЖД, ЖД Топ, Топ ЖД… Ёооё бурхан минь би галзуурч байх шиг байна…

Маргааш өглөө болдогоороо болж би ажилруугаа явахаар гарч иртэл үүдэн дээр машинаа налан зогссон ЖД байж байв. Би нүдэндээ ч итгэсэнгүй. Биш юм болов уу гээд сайн хартал өөдөөс хараад инээж байна. Яаран тэрэнрүү очоод: “ Хүүшээ чи юу хийж байгаан бэ? Ингэж хамаагүй гэгээн цагаан өдөр олон нийтийн газраар явж болж байгаа юм уу?” гэхэд тэр: “Тайвшир, хүн хараагүй л байна ш дээ, суучих явья” гэв. Замдаа явж байхдаа би яагаад ч юм бие бариад байгаагаа мэдэрч байв. Уул нь ЖД-тэй харьцахад тун амар болж байсан юмсан. Гэнэт тэрнээс төсөөлж ч байгаагүй зүйлээ сонсоод ийм байдалтай явж байгаа нь нэг л эвгүй санагдаад байв. Би түүнрүү харалгүйгээр: “Чи өглөө болгон намайг ирж авах юм уу?” гэж санаа зовнин асуухад тэр хөгжимөө чангалаад дуугаа дагаж дуулангаа: “”Яагаад болохгүй гэж? Найз охиноо очиж авах тийм буруу юм уу?” гэв. “Найз охин?” гээд миний нүд бүлтийхээ шахан түүнрүү харахад: “Одооноос ахыгаа опа гэж дуудаарай, бүлтийчөөд” гэв. “Үгүй ээ, би тэр үгэнд чинь дургүй” гээд доошоо харахад тэр инээмсэглээд л өнгөрөв.

Бид агентлаг дээр ирээд дотогшоо ороход удахгүй хурал эхлэх гэж байгаа бололтой ихэнх ажилчид цугласан байв. Захирал хуримынхаа бал сарыг хойшлуулсан, учир нь одоо эд ажил эхлэнэ шүү дээ. Макнае биднийг хараад: “Hey, та хоёр яахаараа цуг ирдэг билээ?’ гээд нухацтай харав. Би: “Сая үүдэнд таарсийн, тийм биз дээ?” гээд ЖД-руу харахад тэр инээмсэглэв. ЖД бид хоёрлуу ээлжлэн харж зогсох Топ-руу би даллатал тэр хальт инээгээд толгой дохив. Хурал эхэлж бид хамтлагын comeback-ийн тухай хуралдаж байлаа. Би ч зүгээр л нэг шинэхэн make-up artist учир чимээгүйхэн цаана сууж байв. Гэтэл гэнэт хэн нэгэн надруу бөөрөнхийлсөн цаас шидэх нь тэр. Гайхаад эргэн тойрноо харчихаад буцаад хуралруу анхаарлаа төвлөрүүлтэл дахиад л надруу бөөрөнхийлсөн цаас ирээд хацрыг минь оночихлоо. Энэ удаад үнэхээр хэн шидээд байгааг нь мэдэхээр сайн хартал миний зэргэлдээ суух ЖД сандалруугаа байдгаараа шигдчихээд яг л хүүхэд шиг инээж байв. Би тэрэнрүү зэмлэсэн харцаар харахад тэр огт тоосонгүй дахиад л цаас бөөрөнхийлж эхлэв. Би түүнрүү надруу шидсэн цаасыг нь зөрүүлээд шидэхэд оносонгүй. Тэр бах нь ханасан байртай инээгээд надруу дахиад л шидлээ. Би буцаагаад нэлээн том цаас шидэхэд тэр бултах гэж байгаад сандалнаасаа онхолдчихов. Би ч инээдээ барьж дийлсэнгүй пэс хийтэл инээхэд хуралдаж байсан хүн бүрийн анхаарал над дээр болон онхолдож унасан ЖД дээр тусав. Захирал нэлээн серёзный байртай надруу хархад би инээж байснаа гацчихав. Тэр ЖД-руу харснаа: “Leader танд хэлэх юм алга уу?” гэж зэмлэсэн шинжтэй асуув. Тэр хэдий зөөлөн хүн ч гэлээ ажил дээрээ ялангуяа хурал дээр бол үнэхээр хатуу байдаг ажээ. Аргагүй дээ, ингэж ажиллаж байж л тэднээс сайн бүтээл гардаг байх.

Удалгүй хурал дуусаж өдрийн хоолны цаг боллоо. ЖД захиралтай тусгайлан уулзаж ажил ярьж байгаа бололтой өрөөнд нь орчихсон байв. Би нүүр будагч, үсчид нартайгаа юм ярин зогсож байтал хажууханд миний зуны нимгэн ороолт харагдах шиг болов. Эргээд хартал Топ ороолтыг минь барьчихсан: “Баярласан шүү” гээд дотноор инээмсэглэв. “Зүгээр дээ, намайг хүргэж өгсний чинь хариуд бэлдэж өгсөн хамгаалах зэвсэг байхгүй юу” гээд би инээмсэглэж түүний гараас ороолтоо авав. “Өдрийн хоол хамт идэх үү? Гэхдээ энд биш гадагшаа гараад?” гээд тэр надруу хариу хүлээн харав. “Аа өдрийн хоол уу? Яагаад энд идэж болохгүй гэж?” гэхэд тэр инээж: “Яахав дээ, юунаас нь айгаад байгаан?” гэв.

Бид агентлагаас холгүй орших япон рестораны v.i.p өрөөнд хооллож байв. Тэр гэнэт: “Манай Жиёонг найз охинтой болсон гэсэн” гэв. Би бага зэрэг бантаж байсан ч юу ч болоогүй юм шиг түүнрүү хараад: “Өө, тийм үү?” гэчихээд стакантай уснаасаа балгахаар амруугаа явуулав. “Тэр охиныг нь би таньдаг гэсэн” гэхэд нь би арай л усаа амнаасаа цацчихсангүй ханиалгаж эхлэв.  Тэр инээж хажуунаасаа салфетка аваад миний амыг арчиж өгөнгөө: “Зүгээр үү? Тайван уу л даа” гэв.  Би юу ч дугарсангүй худлаа инээлээ. Ашгүй тэр ярианыхаа сэдвийг өөрчилж: “Нээрээ миний үзэхийг хүсээд байгаа нэг кино байгаан. Кино театруудаар гарч байналээ. Хамтдаа үзье. Удахгүй comeback эхлэхээр би завгүй болчихно, тиймээс өнөөдөр үзье” гээд дотноос дотно инээмсэглэв.  Би юу гэхээ мэдэхгүй: “Харин л дээ, сайн мэдэхгүй л байна” гэхэд тэр: “Тэг л дээ, icecream авч өгнө шүү” гээд хөмсөгөө хөдөлгөв. Үнэндээ надад  Топ-ийн саналаас татгалзах шалтгаан байхгүй гэдгийг тэр мэдэж байгаа. Тиймээс зүгээр л хамт үзчихье.

Бид шууд театр дээр уулзалдахаар болов. Би хоол идснийхээ дараа агентлагт орж ирээд ажлынхаа өрөөнд бас бус юм хийж байгаад гарах гэтэл өөдөөс ~Жажааан~. “Хүн цочоочих юм аа” гээд инээхэд ЖД: “Би гадагшаа гарах гэж байна, замаараа чамайг хүргээд өгье” гэв. “Хэрэггүй ээ, би гэртээ харихгүй” гээд инээв. /Үнэндээ би чинь театрлуу явна шүү дээ/ “Харин тэгээд л очих газар чинь хүргээд өгье л дөө”. “Яахийн бэ, би зүгээр okay? Найзтайгаа уулзана, чи явах газарлуугаа яв яв” гэхэд тэр инээмсэглэн хацарнаас чимхээд гарч одов. Тэрнийг араас нь харж зогсохдоо нэг л өөртөө уур хүрэх шиг санагдав. Яагаад худлаа хэлчихвээ. Зүгээр л Топ-той уулзана гэдгээ хэлчихдэг л байж. Одоохондоо бид дөнгөж л эхлэж байна, тэр уурлахгүй нь лавтай шүү дээ гэж бодов.

To be continued…

 

34 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. bdhgvxcjv / May 16 2012 9:14 PM

    yaaanaaa, gd top, top gd, gd top bi bas galzuurahnee….kkk

  2. 2ne1♥bigbang / May 16 2012 9:15 PM

    WOW To Be contineud geed garch ireher genet uur hurchlee kkk

  3. Sisley ❤ / May 16 2012 9:17 PM

    Ohh sto huurhun❤
    Тэр гэнэт: “Манай Жиёонг найз охинтой болсон гэсэн” гэв. Би бага зэрэг бантаж байсан ч юу ч болоогүй юм шиг түүнрүү хараад: “Өө, тийм үү?” гэчихээд стакантай уснаасаа балгахаар амруугаа явуулав. “Тэр охиныг нь би таньдаг гэсэн” гэхэд нь би арай л усаа амнаасаа цацчихсангүй ханиалгаж эхлэв
    ene hesg yasn inedtein be bur nudend haragdtal bchhima bayrlalaa^^

  4. Boloroo / May 16 2012 9:32 PM

    yamr hetsuu songolt ve soliorohnee hehe 9iig tesen yadan huley amjilt :d

  5. Baljaa Buhchuluun / May 16 2012 9:38 PM

    aliig ni songoh bol gehees sonirhol hodlood ydaj bnaa

    • 123 / May 16 2012 10:52 PM

      gd bwal goe oo

  6. Uj / May 16 2012 9:48 PM

    yooh Gd tei turuuleed niilchleeshde
    Bi toptoil niluulmer baisin =(
    Kikk saihan bolj
    ulam sonirholtoi bolj bn
    daraagiihiig n yaj unshna
    hurdan l oroosoi burhan mine ene uneheer saihan bholj
    Solongoo chi aimr mundag zohioh yma =)

  7. magd / May 16 2012 10:09 PM

    yaanaa manai Gd-g gomdoovol ahij ergej harahgui tm l hun shudee edr kkkkk saihan zohiomj

  8. big bang / May 16 2012 10:13 PM

    yooo unen tas bnoo hurdan hiigeerei uleej teskuunee neeree

  9. Andy_Jeni / May 16 2012 10:36 PM

    HAHA ROFL http://on.fb.me/JeWo1q?f111db1

    • Andy_Jeni / May 16 2012 10:36 PM

      үүүүүүүүүүүүүүү ёстой тас байна шд 9р хэсгийг хурдан уншмаар л байна кк
      бас чи яаж ингэж гоё бичдэг юм бэ? кк ойлгох юм алга хэхэ

  10. Andy_Jeni / May 16 2012 10:37 PM

    OMFG http://on.fb.me/Ko2fpu?pVT7775

  11. ♡ТаеЯанГ ZuKa^^♡ / May 16 2012 11:09 PM

    WoooW

  12. VIP, BlacKJacK, HoTTesT / May 16 2012 11:11 PM

    goy shu goy hurdlaasai

  13. oyuka(@oyuka_0215) / May 17 2012 11:41 AM

    twitter deer medee orson gj garj irehgvi bolhoor ni site d orj ireh gvi bsan chini zohiomj bvr 8 r heseg hvrtelee orchjeee kkkk
    zohiomj goy boljee bvr nvdend haragdchlaaa THANKS

  14. CL / May 17 2012 3:09 PM

    Waaaaw Yar goeiin hurdan 9r hesgiig ni gargaarai

  15. Solongo / May 17 2012 4:10 PM

    Thanks all

  16. TABB / May 17 2012 4:43 PM

    woaaaaaaaa.galzuurah neee top ooos blooodd…..

  17. KODY / May 17 2012 5:39 PM

    ХҮҮҮҮҮЕЭЭЭЭЭЭЭЭЭ ТОП ТОП ТОП ТОПЫГ СОНГООООД АЛь ХАХАХАХА :Р

  18. ice girl / May 17 2012 7:25 PM

    yar goy um be uneheer s.han gd kkkk gd uneheer s.han sanagdaj bna

  19. nomio / May 17 2012 8:06 PM

    ugui ee GD-g ali hediin songotson bhaddaa kkk iistoo googoo

  20. junsu 2pm / May 17 2012 8:34 PM

    wuuhuu ya goy yum be bi bingu tabi songoh bsan tegehdeel gogo bna daraan 2pm iin uguullegiig hiigeed ogooch pls bas fighting

  21. Ulzii / May 17 2012 9:27 PM

    яаажган бэ хахах битгий л дээ ЖД-г битгий гомдоо л до :)) ЖД-г сонгоцгооё аль эсвэл санал асуулга явуулы хха😉

    • Tsendee Vska / May 17 2012 11:31 PM

      KKK bvr nvdend haragdtal bichhiimaa.KK lag ymaa SOLONGO. 🙂 Neere svvliin hesgvvd deeree sanal asuulga yawuulj bolkumuu TOP GD 2iin aliig ni songoh we ch gdiimu

  22. haliush / May 18 2012 1:04 AM

    ystoi laitai kk neg ym asuhad heden hesegleltei boloh bol bagtsaa gargad ogoj

  23. mineunyeon / May 18 2012 8:13 AM

    nmg bitgiii mun blgoldoo ehehheheheh
    GD TOP 2 maani shn haritsaataiga bgasai

  24. Uj / May 18 2012 6:28 PM

    unudur zohiomj orhin bolu?
    kikk dogdlool hulegel sujina

    • mineunyeon / May 18 2012 8:59 PM

      bi bs hulegel bjin hehhehe 9 ni hezeee oroh ve

  25. zoloo / May 18 2012 9:06 PM

    ih goy boljee 9r heseg ni hezee oroh be

  26. top / May 18 2012 9:39 PM

    yoo topiig orulalda.. 9r heseg ni ysn be solongoo hurdan2

  27. minjiiiiiiii / May 18 2012 10:13 PM

    2oo bi bs huleegeel sjishd onoodor orohin bolu hariu ogoh hun bnuuu??? Solongoo unshij bgaa bol oruulna gdgee heleere tgvel heden tsagt bsn ch bi huleegel bjiiin

  28. minjiiiiiiii / May 18 2012 10:14 PM

    kkk snal asuulga gvel bi zgr l TOP shvv uridchilaad helchii

  29. Ulzii / May 19 2012 7:00 PM

    hmmm Solongo orolgu 2 honochlo shde :|:| oruulalda :((

  30. VIP / May 19 2012 10:16 PM

    aaaaaaaaaaaaaa AWESOME!! aiiimr goy eniiig aimr husj bsn zondoo ih bayrlalaaa^^
    AMJILT2
    GD❤

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: