[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (7-р хэсэг)

 

 

Уншаад байгаарай~~~

Өнөөдөр бүтэнсайн өдөр. Би өчигдөр өнөөдөр хоёр гэртээ амарч байлаа. Хэзээ ЖД залгаад нөгөө хүнтэйгээ танилцуулах бол гэхээс гол харлаж байв. Учир нь тэр хүн нь ямар ч хүн байсан надад таалагдахгүй гэдгийг би сайн мэдэж байсан юм. Усанд орчихоод яг хоолоо идэх гэж байтал утас хангинав. ~Kwon Leader~

–          Байна уу?

–          Юу хийж байна? /Тэрний хоолой тун цоглог байв/

–          Хоолоо идэх гээд л байж байна. /Харин минийх гэж өвчтэй хүн шиг л сул/

–          Битгий идээ, хамт идий.

–          Чи хаана байгаан?

–          Гэрийн чинь гадаа.

–          Худлаа яриад л.

–          Нээрээ цонхоороо хар л даа.

Цонхон дээрээ очтол тэр машинаа налан зогсож байснаа намайг хараад даллав.

–          Хүүшээ чи ирэхээсээ өмнө ярихгүй яасийн?

–          Гараад ирээ, манай найз ирчихээд хүлээгээд байна.

–          Өнөөдөр үү? Бүр одоо юу? Одоо уулзахгүй ээ.

–          Чи амласан ш дээ. /Тэр манай цонхруу надруу хараад хошуугаа унжуулав/

–          Хмм, за за гарлаа.

Ээжид ойрхон гараад ирье гэж хэлчихээд зүгээр л нэг хувцастай бас үсээ ч самнасангүй гарав. Энэ бүхэн мэдээж тэр найзад нь таалагдахгүй байхын тулд шүү дээ. Намайг муухай царайлан гарч ирэхэд тэр өөдөөс хөөрхөн мишээсээр машиныхаа хаалгыг онгойлгов.  Бид явсаар их үнэтэй бололтой тансаг зэрэглэлийн restaurant-ийн гадаа ирэв. Би дотроо: жаахан гоёохгүй яаваа, ЖД-г харсан хүмүүс тэрнийг юун аймар охин дагуулцан юм гэж харахвийдээ гэж бодоод тэрэнд: “Үнэндээ өнөөдөр би жаахан бэлтгэлгүй л байдаг” гэхэд тэр миний хойно гарч араас түлхээд: “Зүгээр ээ, чи хөөрхөн байна” гэв.

Бид дотор орж ирээд нэлээн цаана цонхны тэнд байрлах ширээнд суугаа залууруу дөхөв. Яг тэнд ирээд ЖД: “За бид ирлээ” гэв. Тэрний дуугаар наашаа харсан тэр залуу нэлээн давгүй царайлаг бөгөөд нүдэнд дулаахан нэгэн байв. Тэгснээ босож ирээд надтай мэндэллээ. ЖД: “Миний яриад байсан хүн чинь энэ шүү дээ” гээд түүнрүү инээснээ надруу хараад: “Танилц л даа” гэв. Тэрнийг Сол Гун Чан гэдэг, компьютерийн чиглэлээр сургууль төгссөн бөгөөд ЖД-гийн багийн найзуудын нэг ажээ. Би ч худлаа инээсэн болж өөрийгөө хальт танилцуулав. Бид хамтдаа хоол идэж байх зуур ЖД байн байн инээгээд л харин би гараараа оролдоод л байв. Миний уур ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг. Удалгүй бид тэндээс гартал би бушуухан: “За би явлаа, танилцсанд таатай байлаа” гэхэд нөгөө залуу: “..Аа, юу..за за” гээд ЖД-руу харав. ЖД тэрэнд нүдээрээ ямар нэг юм хэлэх шиг болоход нөгөөтөх нь надруу хараад: “Юу.. чи маргааш завтай бол гадуур…” гэхэд нь би: “Өө би маргааш ажилтай л даа” гээд хамаг хурдаараа хариулчихав. Тэгтэл ЖД: “Hey, бид маргааш агентлаг дээр байхгүй ш дээ, тийм болохоор чамд хийх юм байхгүй ээ. Чэёон завтай, завтай” гээд нөгөөтөх рүүгээ харав. Би ч боож үхэхээ шахан ЖД-руу муухай харав. Нөгөөх харин надруу хараад: “Тэгвэл би маргааш чамруу залгая” гээд инээмсэглэв.

Намайг гэрлүүгээ алхаж байх зуур ЖД надруу залгахад нь би утсаа авсангүй. Яагаад гэвэл юу гэж хэлэхээ мэдэхгүй тэгээд ч тэрэнд нэг л уур хүрээд байв.  Маргааш нь би ажилдаа хальт очиход Мина они надад: “Түрүүн Топ ирчихээд чамайг ирэх байх гээд хүлээж байгаад явсан” гээд гайхсан бас сэжигтэй царайгаар харав. Тэр миний ороолтыг л өгөх гэсэн юм байх даа гэж бодсоор ажлаас гарж явтал нөгөө ЖД-гийн найз бололтой шал танихгүй дугаараас залгав. Би утсаа авахгүй байдаг юм уу гэснээ арай муухай юм болов уу гээд зүгээр л авав. Бид 6н цагт парк дээр уулзахаар боллоо. За яахав очоод уулздаг хэрэг ээ. Тэгэхдээ тэргүй миний зөвшөөрөлгүй юу ч болохгүйгээс хойш.

Уулзалтын цаг болж би нөгөө газраа очлоо. Эргэн тойронд таньдаг царай харагдсангүй. Цагаа харлаа 6:60, 7:00. За за тэр ирэхгүй юм байна,  сайн л биз явья гээд эргэтэл өөдөөс огт бүр ооогт танигдахгүй хувцасласан ЖД: “Уучлаарай хатагтай, би хоцорчихлоо” гээд бөхийв. Би бүр гайхаж орхин: “Юу вэ? Чи энд юу хийж байгаа юм?” гэхэд тэр: “Ибаёоо намайг ирсэнд дургүй байгаа юм уу? Миний хажууд Гун Чанд дургүйцээд байх шиг байсан цаанаа дуртай л байсан юм байна” гэв. “Үгүй ээ, чамайг гэнэт гараад ирэхлээр гайхаад л…” гэхэд тэр инээгээд: “Алив явья, явж тоглоё” гэсээр намайг татав. Би юу болоод байгааг ч ойлгосонгүй хоёр гурван тоглоомон дээр тоглочихов. Тэгээд бид завин дээр сууж ЖД сэлүүрдэж эхлэв . Би тэрэнрүү гайхсан хэвээр хараад л байв. Тэр өөдөөс: “Одоо гайхаж болоогүй юу?” гэхэд нь би чимээгүй л хараад байв. Тэр сэлүүрээ түр орхин миний хажууд ирж суугаад: “Ямар ч Сол Гун Чан гэж байхгүй. Тэр чинь зүгээр л надад тусалсан манай найз. Тэгэхдээ чамд өөрийгөө юу гэж танилцуулсан тэр нь яг үнэн л дээ, миний багын найз” гээд хүүхэд шиг инээв. Би бүр ч шоконд орон тэрэнлүү бүлтийтэл тэр: “Миний чамтай танилцуулах гээд байсан хүн чинь би байхгүй юу даа, би чамтай болзоонд явахыг хүссийн, тэгээд л яаж хэлэх учраа нэг л олдоггүй найзтайгаа танилцуулая гээд хэлчихсэн юм” гэв.  Энийг сонсоод би чихэндээ ч итгэсэнгүй. ЖД юу даа? ЖД надтай болзохыг хүслээ гэж үү? Би тэрэнрүү харсан чигтээ: “Тэгээд энийг одоо юу гэж ойлгох уу? Яг одоо болж байгаа үйл явдлыг?” гэхэд тэр надруу бүр ч ойртоод: “Хоёулаа болзож байна” гээд дурлахгүй байхын аргагүй инээмсэглэв.

To be continued…

 

Advertisements

22 thoughts on “[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (7-р хэсэг)

Add yours

  1. GS gej medeed bsan yum aa sookoo chi ch sain zohoilch yum aa chi daraagiin heseg ee 3 dahi odor hiih bh uchir ni chi buur deer 2 honood hiine gej helj bsan yag teren shig chine 2 honood 1 bolj bna shdee kkk za dahiad amjilt sookoo kkk

  2. GD gej medeed bsan yum aa sookoo chi ch sain zohoilch yum aa chi daraagiin heseg ee 3 dahi odor hiih bh uchir ni chi buur deer 2 honood hiine gej helj bsan yag teren shig chine 2 honood 1 bolj bna shdee kkk za dahiad amjilt sookoo kkk(buruu bichtsen bna shdee kkk)

  3. Хаххааа. Инээд хүрээд бна. Яг ЖиДиг гэж мэдсиймаа.
    Хөөрхөн бичих ийн?
    Заза, амжилт. Дараагийнхыгаа хурдан хийгээрэй. Со кино үзсийм шиг л дараагийнхыг нь хурдан уншмаар бна. Нээрээ бас тэг чигээрээ ЖиДи-г нэг мөсөн л сонгосон байгаасайдаа. Өмнөхүүд шиг 2ууланг нь биш. ^^

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: