Skip to content
Тавдугаар сар 6, 2012 / erikaterguun

[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (3-р хэсэг)

 

 

ЗИААА ингээд 3-р хэсгийг орууллааа….. уншаад байгаарай~~ ^^

 

Америк явах өдөр. Энэ өдөр би хайртай таван гишүүнийгээ онгоцны буудал дээр олж харав.  Би тэдэнтэй мэндлэхэд ЖД нүдээ ирмэнгээ хөөрхөн инээв.  Харин СР наддээр ирж хэзээний найзууд болсон мэт америкийн гангстерууд шиг мэндлэв. Энэ нь надад хөгжилтэй байлаа. Тэнд байсан хүмүүс хамтлагынханыг хараад орлилдож, зураг авч, бичлэг хйиж байв. Би элдэв ярианд өртөхгүйн тулд тэднээс зайтай алхах нь зөв гэж бодлоо. Би тэднийг харах бүртээ тэд хамгаалагч нартайгаа байнга хамт явдаггүйг нь анзаарсан юм. Магадгүй тэд илүү энгийн байхыг хүсдэг байж болох л юм.

Онгоцонд ороод би менежер ахын хажууд суухаар алхтал ДС тэрний хажууд очоод суучихав. Харин надад Топ-ийн дэргэд суухаас өөр зам үлдсэнгүй. Би тэрнээс хажууд нь сууж болох эсэхийг ч асуусангүй шууд суучихлаа. Топ харин зүгээр л инээмсэглэв. Тэр ipad дээрээ ямар нэг юм хийж байх бөгөөд тэрний өмссөн малгай нь түүнийг улам л сайхан харагдуулж байлаа. Би ЖД болон бусад гишүүдийг хаана суусан байж болох талаар эргэцүүлэн харахад бид хоёрын хойд талын суудал дээр ЖД СР, урд нь ТЯ бүжгийн багштайгаа суусан харагдлаа. Бид хоёр хоорондоо юу ч ярихгүй сууж байтал миний нойр маш их хүрч байгааг би мэдэрч нэг мэдэхэд л дугхийсэн байв. Гэнэт ямар нэг түс няс хийсэн чимээ намайг сэрээхэд яг миний дэргэд онгоцны үйлчлэгч бүсгүй түрж яваа тэрэгтэй уух юмсынхаа нэгийг унгасан байв. Энэ мөчид би зөвшөөрөлгүй Топ-ийн мөрийг дэрлээд унтчихжээ гэдгээ ухаараад хар хурдаараа толгойгоо автал тэр бага зэрэг цочин: “Чи зүүдэндээ инээдэг юм байна лээ, тийм үү?” гээд инээв. Би ч ичиж үхэхээ шахан: “Инээж байна уу? Гоё зүүд зүүдлэсэн байх л даа” гээд чимээгүй болов. Тэрний мөрийг түшээд унтсандаа уучлал гуймаар байсан ч яаж хэлэх аргаа нэг л олохгүй байлаа. Тэр надаас: “Чи ямар зүүд зүүдлэсэн бэ?” гэж асуухад би: “Харин л дээ сайн санахгүй байна, үнэндээ би зүүдлэсэн зүүдээ мартчихдаг юм аа” гээд хоолой улам аяарсав. Тэр надруу хараад: “Би ч бас зүүдээ мартчихдаг юм. Манайхаас ДС зүүдэндээ ярьдаг” гээд урагшаа хуруугаараа заав. Би инээнгээ тэрний ipad руу нь харахад тэр өөрсдийнхөө хийсэн Secret Garden parody-г үзэж байв. Би тэрэнд: “Та нар үнэхээр сайн жүжиглэдэг, жүжигчин болоход буруутахгүй л болов уу? Тээр, энийг хар даа” гээд СР-ийн Топ-той санаандгүй үнсэлцээд орилдог хэсэгрүү заав. Топ бас инээд алдав. Тэр надад энэ зураг авалтыг хийхэд хэрхэн хэцүү байсан хөгжилтэй үеүүдээсээ ярьж өгөв. Тэрэнтэй ярилцаж суухад үнэхээр дотно мэдрэмж төрж, ингээд л яриад л баймаар санагдав.

Би бие засахаар босоод ЖД СР нарын дэргэдүүр өнгрөхдөө санаандгүй ЖД-гийн хөл дээр гишгэчихэв. Би тэрэнрүү “Уучлаарай” гээд хартал тэр гараа өглөө. Би гараас нь атгахад түүний зөөлхөн, дулаахан гар намайг хайлуулах шахав. Зүрх хүчтэй цохилж, бие засах өрөөнд орж ирээд бие засахаа ч умартаад суучихав. Иймэрхүү янзтай удаан байвал би Топ болон ЖД нарт зэрэг улам гүн дурлах нь гарцаагүй гэдгээ сайн мэдэж байлаа.

Удалгүй онгоц New York-д газардаж бид бүгд онгоцноос бууцгаав. Намайг ачаатайгаа зууралдаж байхад хөөрхөн ТЯ ирээд миний чемоданийг барьж өгч туслав. Бүгд буудалруугаа амрахаар явцгааж тэдэн дундаас зөвхөн би л ядраагүй байлаа. Учир нь Америк орныг Big Bang-ийнхаа ачаар анх удаагаа үзэж байгаадаа баярлаж, нойр хүрэхгүй байсан юм. Би өрөөндөө үсчин эгчтэй цуг байхаар болж,  тэр эгч орж ирээд л унтаад өгөв. Харин би шүршүүрт орчихоод тагтан дээр гараад USA орны гэрэл чимгийг харж гайхан зогсонгоо өөрийгөө янз бүрийн позтойгоор баахан зургаа дарж гарав. Гэтэл хажуу талд хэн нэгний намайг харж байгаа нь мэдрэгдэж эргээд хартал ЖД! Тэр яг миний хажуу талын өрөөнд орсныг би мэдээгүй ажээ. Түрүүнээс хойш тагтан дээрээ зогсоод миний баахан тэнэг байдлуудыг ажсаар л зүгсож байж! Үнэхээр ичмээр байлаа. Энэ удаад би маш их ичиж байгаагаа нууж чадсангүй нүүрээ дарчихлаа. Тэр намайг шоолж: “Үргэлжлүүлээч дээ, гоё харагдаж байна” гээд нэлээн сонсогдохоор инээж намайг дууриав.

Тэр СР-тэй нэг өрөөнд орсон бөгөөд макнае унтаж байгаа ажээ. “Чи ядрахгүй байна уу? Унтаж амраач” гэж намайг хэлэхэд тэр хариуд нь: “Онгоцонд хэтэрхий их унтсан юм шиг байна аа” гэв. Гадаа үнэхээр гоё байлаа. Би тэрэнд Америкт анх удаагаа ирж байгаагаа хэлж, тагтан дээрээс  хот бараг тэр чигээрээ харагдаж байсан учир тэр надад зарим нэг гэрэлтэж байгаа содон барилгуудыг тайлбарлаж өгч байв. Тэр: “Чи надад Монгол улсын тухай ярь л даа” гэв.  “Ммм, би Монголд төрж тэнд зургаахан жил амьдарсан ч зөндөө удсан юм шиг надад санагддаг юм. Их дотно мэдрэмж төрдөг гэхүүдээ. Би тийшээ очихыг үргэлж хүсдэг. Дараа нэг нартай өдөр очно доо. Нээрээ Монголд ч бас  та нарын зөндөө олон фэнүүд байдаг ш дээ. Та нар яагаад тэнд очиж тоглолт хийж болохгүй гэж?” гэхэд ЖД: “Тэрийг бид шийдэхгүй л дээ, гэхдээ санадаг л санаа” гэж хэлэв. “Та нар ийм завгүй ажилдаг гэрийнхэнтэйгаа ч бараг уулзалдаж чаддаггүй чинь хэцүү байдаг байх даа” гээд би түүнрүү харав. Тэр харин бага зэрэг инээмсэглэж: “Анхандаа хэцүү л байлаа, одоо ч дасаж дээ” гээд хэсэг чимээгүй болсноо: “Нэг өдрийг л,  зөвхөн ганц өдрийг л тэр чигээр нь гэрийнхэндээ зориулах юмсан” гээд дуугаа хураав. Би тэрнийг сэтгэлдээ гуниглаж байгааг нь мэдээд: “Гэрийнхэн чинь та нараар үнэхээр их бахархаж байгаа, санаа зоволтгүй дээ, та нарт хамтдаа өнгрөөх цаг зөндөө байгаа” гээд инээхэд тэр өөдөөс нөгөө л сайхан инээмсэглэлээрээ инээж: “Чи айлын ганц байх тийм үү?” гэв. “Тийн ш дээ, яаж мэдсийн?” гээд тэрэнрүү харахад: “Хошуугаа унжуулж байхыг чинь хараад л” гээд инээв. Би хэзээдээ бас тэрний хажууд хошуугаа унжуулсан юм болоо гэж бодсоор: “Би тийм эрх биш ээ, намайг яалаа гэж ийм том болчихсон байхад эрхлүүлэхэв” гээд гараа  оролдов. Тэр надруу хараад инээж байснаа дээшээ тэнгэрлүү харж: “Чи эгдүүтэй юм аа” гэв.

Бидний яриа хөгжилтэй талруугаа эргэж, ЖД надад хамтлагынхныхаа тухай янз бүрийн түүхүүдийг их идэвхтэй ярьж өгч биеэрээ үзүүлж байв. Тэр үнэхээр өхөөрдөм харагдаж зүгээр л тэврээд авмаар санагдаж байлаа. Сүүлдээ бидний яриа гадаадын одууд, хөгжим, кино, урлаг соёл гээд янз бүрийн сэдэврүү эргэж, ихэнх зүйл дээр бид санаа нийлж байлаа. Ингэсээр бараг үүр цайх дөхөж, бид нар мандахыг хамтдаа харав. Хоёр өндөр барилгын дундуур жижигхэн шар туяа тосон гарч ирснээ томорсоор орчин тойрныг гэрэлтүүлэв. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа. “Би нар мандахыг анх удаа л харж байна, үнэхээр гоё юм аа” гэхэд тэр хариуд нь: “Би олон удаа харсан, гэхдээ энэ удаагийх хамгийн гоё нь байна” гээд цагаа харснаа: “Бид унсангүй” гэв. “Бид унтсангүй” гэж би давтан хэлээд бид өрөө өрөөндөө орцгоов. Бидний хооронд өнгөрсөн энэ яриа намайг тэрэнтэй илүү ойртуулж өгөх шиг санагдаж, би түүнийг өөр нүдээр харж эхлэж байгаагаа мэдрэв. Магадгүй одоо би тэрнийг шүтэн бишрэгчийнхэн үүднээс биш, эмэгтэй хүний үүднээс хайрлаж эхлэж байх шиг байна.

To be continued…

 

24 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. nomin2ne1 / May 6 2012 8:19 PM

    WOW Wonderful and Perfect solongoo chi uneheer sain zohiolch yum aa chi tom bolood aldartai zohiolch boloh bh shuu gehdee chi magadgui tom boltson bhaa kkk🙂

  2. CL / May 6 2012 8:21 PM

    Wooaah!! isto goe bolson baishdeee hurdan 4r hesgiig ni gargaarai AMJILT!!

  3. KODY / May 6 2012 8:52 PM

    ХӨӨӨШ 4Р ХЭСГИЙГ УДААХ ЮМ БОЛ ДЭМИЙ ШҮҮ !!!!! :Р😉

  4. ♡ТаеЯанГ ZuKa^^♡ / May 6 2012 8:55 PM

    Unexeep Goy bolson bnaa1!~
    Nadaa neg sanaa bna PLS !!! WG-nxig oruulj boloxuuu???>
    Bugdiin bish ganzxan Yoobin-G Guij bna dxuuu!!~
    Pls Pls Pls ^^

    • Solongo / May 7 2012 12:42 AM

      Sainuu. Ene zohiomj deer bol oruulah bolomjgue uuchlaarai. Daraa n uur zohiomj bicheh bolbol oruulay. Gehde ene 2ne1 big bang hoeriin fan site bolhor tednii tuhai l bichii gej bodsiin. Bi WGiinhaniig barag medehgue uuchlarai. Sanalaa helsend bayarlalaa.

      • ♡ТаеЯанГ ZuKa^^♡ / May 7 2012 2:20 PM

        Zzo~~! VeerlOO

  5. GdRaGoN / May 6 2012 9:12 PM

    uneheer goy blaa hurdan daraagiihiign gargaarai

  6. ISO / May 6 2012 9:30 PM

    hoho goy bolson bn sh dee

  7. mineunyeon / May 6 2012 9:48 PM

    nmg uneher galzuuruulj bnaaaaaaaa

  8. enkhjin / May 6 2012 10:13 PM

    ymr goy yum bee hurdan daraagiihiig ni

  9. bigbang / May 6 2012 10:46 PM

    ystoi goy boljee hurdan daraaginhiigne oruulaarai pls

  10. magd / May 6 2012 10:59 PM

    woohoo demjdeg shu saihan ornoj bn amjilt

  11. Sisley ❤ / May 6 2012 11:02 PM

    Goy!
    10x ♥

  12. АндиAndyАнди / May 6 2012 11:07 PM

    yoo chi ygaad iim goy bichdeg yum be? ataarhaj bn shuu kk😛 PERFECT!!!!!

  13. nomin2ne1 / May 7 2012 12:05 AM

    bi galzuurahad 1 huruu dutuu bna kkk

  14. 2ne1 bigbang / May 7 2012 12:01 PM

    2ne1 -г хурдан оруулаарай аймар гоё болсон бна 4 4 4 4

    • Solongo / May 7 2012 2:50 PM

      End 2ne1 barag garahguie, halit l garna. Daraa n oruuay hehe, thanks

  15. Uj / May 7 2012 1:50 PM

    гоё байна. АЙМАР ГОЁ
    Амжилт дараагын хэсгийг тэсэн яадан хүлээж байна. =)

  16. 123 / May 7 2012 2:02 PM

    goe bna

  17. HAPPY BIRTHDAY to CL / May 7 2012 4:46 PM

    hehe unen utga togs yvjiiiiin mon ??? mnaixaaaan

  18. uj / May 7 2012 8:06 PM

    unen unen
    solongoo
    tiara zohiomjo 1 unjud daragin udrin oroi 12tsagt oruldag bsishde terig unshih gj doglood unshchal untdag bsa bhgu yu chi ch gsen teren shig daragih n tsagiig n helj ugjij boloh u
    tegvel heze garhig n medeed hulenshde
    ghde ene chini medeh l asudal l da =)

    • Solongo / May 7 2012 8:47 PM

      Hey bi yag tediid ediid gej battai helj chadkune, zavaaraa l yavulah bolhor. Yamar ch bsan hoer honogoos heterku oruulj bhiig bodnoo. :-]

  19. Tsendee Vska / May 9 2012 5:31 PM

    kkkK YOSTOI HUURHUN BOLSON BNOO. AMLJILT

  20. agii / Feb 18 2013 9:51 PM

    end why 2r heseg gj bhgu bgan?

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: