Skip to content
Тавдугаар сар 3, 2012 / erikaterguun

Big Bang-ын AnAn Сэтгүүлд өгсөн ярилцлага

 

 

T.O.P:
Би хайрын талаар илүү сайн мэдэж байж л романс драмад тоглоно. Гэхдээ одоо арай л муу мэдэж байна.

TOP гайхмаар гаан ногоон өнгөтэй ирсэн шүү дээ. ‘ALIVE’ Албум дахь таны бодол?
“Би дууны үг бичихдээ үнэнээр мөн гоё үгнүүд сонгохыг хичэдэг. Харин Япон хувилбарт нь мөн л арай зөөлхөн үгнүүдийг сонгосон ба ямар ч насны хүмүүс үгнүүдийг нь ойлгохоор сонгосон байгаа. Миний хувьд энэ албум бусад албумуудыг бодвол хамаагүй сайн чанартай байх гэж бодож байна. Энэ гааны өнгөтэй үс ч гэсэн энэ албумны дуунуудыг хийж байхад орж ирсэн зөн совингоор хийсэн юм. Би энэ үсний өнгийг энэ албумтай зохицоно гэдэгт итгэлтэй байна. Үснийхээ засалтыг өөрчлөхөд миний карисматик байсан төрх маань арай гайгүй болсон байх гэж бодож байгаа.”
TOP жүжигчнийхээ хувьд маш их нэр хүнд авсан шүү дээ. Таны дараагийн прожектыг маш хүсэн хүлээж байгаа л даа…
“Үнэндээ би драмад 3 сарын турш бэлдсэн гэхдээ харамсалтайгаар тавьжявуулахаар болсон… Магадгүй үүнээс болоод дараагийнхаа прожектыг сонгохдоо илүү сайн бодох болсон. Би маш он хайрын түүхтэй драманы санал ирсэн боловч энэ надад арай л эрт юм шиг санагдаад байна. Миний өөрийн мэдрэмж, зуршил бүгд жүжиглэж байхад шууд л гарч ирдэг тийм болохоор яг зөв хайрын мэдрэмж төрүүлж чадах л байх. Гэхдээ би одоо хайрын туршлагад арай л му байгаа байх гэж бодож байна. Гэхдээ хэрвээ би сайн зохиолтой таарах юм бол заавал хийж үзэх болно.”
G-DRAGON:
‘ALIVE’ Албумын айсан, уйтгартай дууны үгнүүд өвдсөн зүйлийг минь ихэсгэсэн гэж бодож байна.

G-Dragon өнгөрсөн албумынхаа дараа 1 жил ч хүрэхгүй хугацаанд ‘ALIVE’ албумыг хийсэн шүү дээ. Энэ албумны өнгө төрх нь юу вэ?
“Өнгөрсөн жил миний хувьд болон хамтлагийн маань хувьд маш их зүйл тохиолдсон. Би бүр ‘Ийм нөхцөл байдалд бид нар дахиж комебакаа хийж чадах болов уу?’ гэж бодож байсан. Тэр үед тэсвэрлэшгүй хүнд байдал мөн уйтгар гуниг намайг айдастай болгож энэ бүгд энэ дуунуудын бүтээхэд их туслалцаа үзүүлсэн. Албум хийж байх хугацаа мэдээж бага байсан гэхдээ урт удаан хуцгацаа авлаа гээд сайн албум гаргахгүй шүү дээ. Энэ албумыг хийж байхад өвдөлт минь ихэсч байгаа юм шиг мэдэрч байсан.”

Ялангуяа ‘BAD BOY’, ‘BLUE’ 2т маш зовлонтой дууны үгээр сонсогчдын зүрхэнд хүртэл хийсэн байсан.
“Энэ дууны үгэнд өөрийнхөө туулж өнгөрүүлсэн бүхнээ шингээхийг маш их оролдсон. Зарим хэсэгт миний төсөөлсөн хэсэг байгаа гэхдээ миний тулж өнгөрүүлсэн бүхнээ хийсэн хэсгүүд нь фенүүд илүү сайн хүлээж авсан байна лээ. ‘BAD BOY’-ын хувьд HIP-HOP элемэнтийг оруулсан ба дээр үеэс хойш хийж үзэх юмсан гэж бодож байсан юм. Энэ дууг тайзан дээр дуулж байхад ямар ч дуунаас илүү хүчтэй юм шиг мэдрэмж төрсөн.”

‘ALIVE’ Tour-ын урам зориг мөн л өөр байгаа…
“Тайз засалт нь Америк стаффуудаар хийж байгаа бөгөөд тайз болгон ямар нэгэн түүх өгүүлж байгаа. Миний хувьд тайзан дээр зогсоход илүү хариуцлагатай бас анхаарал болгоомжтой болсон.”
SOL
SOL хэн нэгэнтэй харьцуулашгүй мөгжимчин болмоор байна.

“BIG BANG-ын хувьд энэ албум яг л шинэ эринийг нээж байгаа юм шиг хэсэг болсон. Одоог болтол бид тренд рүү арай илүү орсон байсан ба энэ удаад бид өөрсдийнхөө төрөлх зан төрх рүү орохыг хүссэн юм.”

SOL BIG BANG-ын дуунуудын тайван бую нарийхан хоолойг гаргадаг шүү дээ. Мөн маш олон уран бүтээлч нартай хамтарч ажиллаж байсан.
“Өнгөрсөн жилээс хойш би өөрийнхөө соло-албуман дээр ажиллаж байгаа. Энэ жил гарах байх гэж бодож л байна. Дуунууд болон имижүүд бүгд шийдэгдсэн харин одоо титле дуутайгаа уулзах л үлдсэн байгаа.”

Энэ бид нарын нэг хүсэн хүлээх зүйл. Харин дуутайгаа уулзах гэсэн нь юу гэсэн үг вэ?
“Сүүлийн үед би дууг хийхдээ биш тэр дуутайгаа уулзах л чухал гэж бодож байна. Хэрвээ бид хүчээр хийх юм бол бидний хүссэнээс арай өөр байх болов уу гэж бодож байна. Бид нар дуу хийх урам зориг орж ирэх юм бол тэр дуу нь хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрэх дуу гэж бодож байна.”

BIG BANG-ын хүчээр болон уран бүтээлчийнхээ хувьд SOL өссөөөр л байгаа. Ирээдүйн чинь зорилт юу вэ?
“Надад яг тавьсан зорилт байхгүй, гэхдээ би өөрийнхөө бүжиг, дуу хөгжмөө илэрхийлж байхдаа чөлөөтэй болмоор байна. Мөн би бусад хүмүүст итгэл найдвар өгдөг хүн болмоор байна.”
V.I
Яг одоо өөрийнхөө төрхийг өөрчилмөөр байна… Энэ одооноос эхлээд миний амьдралд хамгийн чухал болсон байгаа.

Сүүлийн үед хамтлагийнхаа гишүүдээс V.I хамгийн их өөрчлөгдсөн гэж байгаа. Энэ өөрчлөлтийн ард юу байгаа бол?
“Одоог болтол би ‘сэргэлэн макеа’ төрхөөсөө өөрчлөгдмөөр байгаа, тийм болохоор би өнгөрсөн жил жаахан судалгаа хийсэн л дээ. Миний хувьд би маш тайван байдал үүсгэж чаддаг, тэгээд би ярих чадвар нүүрний хувирал, үйл хөдлөл дээрээ илүү их анхаарал хандуулсан. Өөрийнхөө ажилд зүрх сэтгэлийнхээ хагасыг зориулна гэж муу гэж бодоод Их Сургуулиасаа гарсан. Би багш болон найзуудда төвөг учруулмааргүй байсан болохоор Их Сургулиасаа гарсан юм. Их Суруульд байхадаа ямар ч харамсах зүйлгүй байсан гэвэл худлаа болох биз.. Гэхдээ би өмнө нь хүсч байснаараа сохор болзонд хүртэл явж үзсэн. Үнэндээ тэр нь тийм ч сайхан биш юм байна лээ, гэхдээ энэ нь надад сайхан дурсамж үлдээсэн шүү. (инээв)”

Тоглолтын үеэр V.I Японоор MC хийж байсан бас V.I Японы алдартай соёлуудыг их сонирхож байсан.
“5 сард хийх тоглолтноос болоод би маш их Японд юу алдртай гэдгийг судалж байгаа л даа. Ойрын үед ‘Kaseifu no Mita’ драманы үг болох ‘Би ойлгож байна.’ гэх үгийг санаж байна. Мэдээж Япон хэлээ сурахаа үргэлжлүүлсээр л байгаа. Энэ жилээс эхлэн би өдөр болгон 1 цагийг Япон хэл сурахад зарцуулж байгаа. Хүмүүс намайг хичээж ажилладаг гэж хэлдэг боловч хичээж ажиллах нь хүн болгоны байгалиасаа заяасан зүйл гэж боддог.”
D-LITE
Тоглолт маш сайн хүмүүсээр хийгэж байгаа тийм болхоор би үүнийг хамгийн шилдэг нь гэж бодож байгаа.

D-LITE хоолойны чадвар болон биеэрээ эрс өөрчлөгдсөн байна лээ. Гэхдээ нөгөө хэсэгт сэргэлэн тайван аура нь хэвээрээ л байна лээ…
“Хоолойны хувьд гэхэд би ямар нэг өөр сургуулилт хийгээгүүй. Энэ зүгээр л… өнгөрсөн жил маш их зүйл тохиолдсон бас би өөрийгөө ямар нэгэн зүйл минь өөрчлөгдсөн гэж бодсоор л байгаа. YG-ын барилга дотор бид хүссэн үедээ дасгал хийж болдог фитнесс байдаг. Тийм болохоор би биеэ хөгжүүлж чадсан байх гэж бодож байна. Зөвхөн би биш бусад хамтлайин гишүүд маань ч гэсэн гоё биетэй. SOL номер 1 сайхан биытэй нь. Харин миний хувьд.. Би түүнтэй хамт 1-р байранд тэнцэх байх. (инээв.)”

 

 

Асуулт хариулт:

Daesung/D-LITE:
А: Таныг ойрын үед гишүүдийн чинь хийж өгсөн баярлуулсан зүйл юу вэ?
Dae: Seungri-ын насанд хүрсэн юм шиг болж байгаа нь (инээв). Түүниээс болоод өдөр болгон хөгжилтэй байгаа.
А: Хэзээ та насанд хүрсэн гэдгээ мэдэрсэн ба?
Dae: Зарим сүүд гарсан дуучид хөгжмийн нэвтрүүлэг дээр өөрсдийгөө бид нарт танилцуулахад.
А: ’Herbivore’ залуу Японд маш их алдартай. Харин та өөрийгөө ямар залуу гэж бодож байна?
Dae: Эрч хүчтэй залуу гэж бодож байна. Яагаад гэвэл би өдөр болгон инээдэг учираас.
А: Ном, кино, загвараас сүүлийн үед юунд их дуртай байгаа вэ?
Dae: Миний бодлоор ‘Mission Impossible 2’ шилдэг нь гэж бодож байна!

Taeyang/SOL:
А: Таныг ойрын үед гишүүдийн чинь хийж өгсөн баярлуулсан зүйл юу вэ?
Bae: Би хөгжмийн нэвтрүүлэг дээр гал буудахад бараг өвдөхөө дөхсөн, тэр үед ТОР уурлан стаффуудыг загнасан. Тэр үед ах удаа л түүнд итгэж болмоор юм байна гэж бодсон шүү. (инээв)
А: Хэзээ та насанд хүрсэн гэдгээ мэдэрсэн ба?
Bae: Нада тийм үе байгаагүй ээ.
А: ’Herbivore’ залуу Японд маш их алдартай. Харин та өөрийгөө ямар залуу гэж бодож байна?
Bae: Би ‘цэвэр залуу’ гэж бодож байна. Яагаад гэвэл надад ямар ч хайрын туршлага байхгүй. Би эмэгтэй хүмүүстэй яаж харьцахаа мэддэгүй юм. (ичив)
А: Ном, кино, загвараас сүүлийн үед юунд их дуртай байгаа вэ?
Bae: Би ороолт болон пандануудад их дуртай болоод байгаа. (БАД БОЁ дээр толгойдоо зүүцэн байдаг)

Seungri/VI:

А: Таныг ойрын үед гишүүдийн чинь хийж өгсөн баярлуулсан зүйл юу вэ?
VI: Бусад гишүүдэд миний танилцуулсан ресторанд ороход тэр амттай байна гэж хэлэхэд.
А: Хэзээ та насанд хүрсэн гэдгээ мэдэрсэн ба?
VI: Өглөө болгон өөрөө сэрэхэд.
А: ’Herbivore’ залуу Японд маш их алдартай. Харин та өөрийгөө ямар залуу гэж бодож байна?
VI: ‘Bad Boy’ яагад гэвэл би өөрийнхөөрө амьдарч ирсэн болохоор (инээв)
А: Ном, кино, загвараас сүүлийн үед юунд их дуртай байгаа вэ?
VI: ‘Ame-talk (rain talk)’ гээд шоунд маш их дуртай болоод байгаа.

G-Dragon:
А: Таныг ойрын үед гишүүдийн чинь хийж өгсөн баярлуулсан зүйл юу вэ?
GD: Тэд нар намайг баяруулах зүйл хийгээгүй ээ. (инээв). Гэхдээ тэд нартай хамт байхад би маш их аз жаргалтай байдаг.
А: Хэзээ та насанд хүрсэн гэдгээ мэдэрсэн ба?
GD: Би одоо болтол хүүхэд.
А: ’Herbivore’ залуу Японд маш их алдартай. Харин та өөрийгөө ямар залуу гэж бодож байна?
GD: Би ‘7 changes’ гэж бодож байна. Яагаад гэвэл та нар намайг харах болгон надаас өөр зүйлийг харах болно гэж бодож байна.
А: Ном, кино, загвараас сүүлийн үед юунд их дуртай байгаа вэ?
GD: Би баруун талынхаа цээжинд ‘Forever Young’ /Үргэлж Залуу/, харин зүүн талдаа ‘Mind control’ /Сэтгэл санаагаа хянаж бай/ гэсэн байгаа. Би сэтгэл санаагаа хянамаар байна.

T.O.P:
А: Таныг ойрын үед гишүүдийн чинь хийж өгсөн баярлуулсан зүйл юу вэ?
T.O.P: Seungri нөхцөл байдлыг дандаа өргөж хөгжилтэй болгож байгаа. Энэ нь маш том туслалцаа гэж бодож байна.
А: Хэзээ та насанд хүрсэн гэдгээ мэдэрсэн ба?
T.O.P: Надад тийм хэсэг байхгүй. Би ирээдүйд ч гэсэн хүүхэд шиг л баймаар байна.
А: ’Herbivore’ залуу Японд маш их алдартай. Харин та өөрийгөө ямар залуу гэж бодож байна?
T.O.P: ‘magical man’ /ид шидтэй залуу/, яагаад гэвэл би дүүрэн ид шид.
А: Ном, кино, загвараас сүүлийн үед юунд их дуртай байгаа вэ?
T.O.P: Би ойрын үед зөн совимтой нууцлаг зураг харах маш их дуртай болоод байгаа.

 

 

*аеээээээ хөөхий шт*

7 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. ZGD / May 3 2012 4:32 PM

    Jaahaan muu orchuulga boljee angli huwilbartai haritsuulwal arai l ugchleed orchuulchij. Ymartai ch good job

  2. sacred / May 3 2012 7:04 PM

    goy bn oo bigbangt yariltsaj bga yum shig sanagdchihlaa

  3. KODY / May 3 2012 7:11 PM

    Тиймээ хангалтгүй ч ойлгомжтой бна , сайхан бна🙂

  4. 123 / May 4 2012 12:55 PM

    goe bno hun oilgoj l bwal bloshd

  5. ice girl / May 4 2012 9:53 PM

    stoi huurhun umaa

  6. tsatsral / Jun 24 2013 5:48 PM

    TaeYang yamar hoorhon yum be… icheed l… kkk

Trackbacks

  1. » С.О.Н.О.В.И. (2012) adamwest

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: