Skip to content
Тавдугаар сар 3, 2012 / erikaterguun

[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (2-р хэсэг)

 

ЗИАА ингээд 2 дахь хэсгийг нь хийлээ шүү~~~ Энэ манай уншигч Ж.Солонгын зохиомж гэдгийг мэдэж байгаа байлгүй дээ……….. Энэ зохиомжийг дуусахаар би өөрийнхийгөө хийнээ~~ Тэгэхдээ хаа ч байсан юм……

 

Төд удалгүй бид photoshoot болох газартаа ирлээ. Тэнд миний төсөөлснөөс ч их хүн байх бөгөөд бүгд л тэднийг хараад мэндэлж, хөгшин залуугүй хүндэтгэж байгааг нь харах надад үнэхээр бахархууштай байлаа.

Нүүр будалтын цаг ч болж би  эмэгтэйчүүдийн бие засах өрөө рүү орж гараа хүйтэн усаар угааж жаахан ч гэсэн сандралаа дарах гэж үзэв. Тэндээс гарж яваад ЖД-тэй мөргөлдөхөө шахан, тэрнийг хэтэрхий ойроос харсандаа ичих шиг болсон ч  түүнээс харцаа салгаж чадахгүй л байв.  Тэр миний сандарч байгааг мэдсэн мэт: “Намайг камерт гоё харагдуулахаар будаарай” гээд бага зэрэг хөндий ч гэсэн хөөрхөн инээмсэглээд зөрж өнгөрөв. Түүний инээмсэглэлийг хараад миний сандрал хамаагүй багассныг би мэдэрсэн юм.

Тэд make-upаа  хийлгэхэд бэлэн боллоо. Намайг ТЯ-ийн энгэсэгийг тавиж байхад бусад гишүүд үсээ янзлуулж, хувцасаа өмсөж байв. ТЯ нүүрээ будуулж байхдаа яг л унтаж буй хүүхэд шиг нүдээ гүн анисан байлаа. Би маш хичээнгүйлэн будаж, түүнд таалагдахгүй байх вий гэж айж байв. Түүний будалт дуусаж, тэр босоод нүүрээ толинд ойртуулж хараад ямар ч шинэ мэдрэмж мэдэрсэн шинжгүй зүгээр л хажуу талын суудалруу сууж үсээ янзлуулж эхлэв. СР, ДС хоёрыг би будсангүй, тэд надаас арай эгчмэд бүсгүйгээр нүүрээ янзлуулж байх зуураа ямар нэгэн инээдтэй юм ярьж байгаа бололтой инээлдэж байв. Тэдний ийм байдлыг хараад, хэзээ би эд нартай ийм дотно болох болоо гэсэн бодол эргэлдэв. Би гол хоёр баатарлуугаа нүүрийг нь янзлахаар дөхөв. Топ ЖД хоёр зэрэгцээд суусан байх бөгөөд би эхлээд арай ойрхоноор нь Топ-ийн нүүрийг будахаар зэхэв. Тэр элэгсэгээр надруу инээмсэглээд гартаа барьж буй ууттай самарнаасаа: “Идэх үү?” гэв. Би эелдэг татгалзсан ч дотроо Топ-ийн идэх дуртай  энэ самарын амтыг амталахыг хүсэж байлаа. Түүний нүүрийг энгэсэгдэж байхдаа миний гар багагүй чичирч байсныг тэр мэдсэн бололтой утсаа кермаанаасаа гаргаж ирээд оролдож эхлэв. Би бантсандаа ЖД-рүү очиж тэрнээс: “Эхлэх үү?” гээд тэнэг юм асуучихав. Тэр надруу гайхсан шинжтэй хараад: “Юу эхлэх үү гэж?” гэв. Миний инээд үнэхээр их хүрч өөрийгөө шоолж инээмээр байсан ч арай гэж тэвчин чимээгүй л нүүрийг нь янзалж эхлэв. Даанч миний тэвчээр бүтэлгүйтэж би тэссэнгүй пэс хийтэл инээчихэв. Ямар тэнэг юм бэ гэж бодож амжаагүй байтал хажууд сууж байсан Топ болон нүүрээ янзлуулж байсан ЖД ч бас инээд алдав. Тэр хоёрын инээдэнд би бага зэрэг тайвширч: “Уучлаарай, би жаахан сандраад байна аа” гэж хэлээд дахиад л инээв. ЖД: “Нарж байна аа” гэж хэлээд нүдээ анив. Ингэж дүнгэн данган байсаар арай гэж будаж дуусаад уужуу амьсгаа авав.

Тэднийг хувцасаа олон удаа сольж, янз бүрийн байрлалаар зургаа авахуулыг нь харахад тэд үнэхээр хэзээний одууд, бүр зургаа татуулаад сурчихсан хүмүүс шиг л харагдаж байлаа. “Аргагүй дээ” гэж өөртөө аяархан шивнэхэд хажуунаас нэг хүн: “ЖД-ийн духыг харж байна уу? Хацарнаасаа арай зузаан харагдаад байх юм” гэв. Цочин эргээд хартал менежер ах байлаа. Тэр тэгэж хэлээд зураг авахыг зогсоож ЖД-рүү дөхөж очоод хэлж байгаа бололтой юм ярьж эхлэв. Би ч дотроо яанаа, азгүй юм аа, нүүрийг нь будсан анхны өдрөө л бүтэлгүйтлээ гэж бодож байтал ЖД надруу хараад инээд алдав. Би түүнийг яагаад инээснийг нь мэдэхгүй ч дагаад л инээчихэв. Тэгээд би гартаа багс аваад түүндээр очиж энгэсэгийг нь янзлав. Намайг түүнрүү хараад будагыг нь янзалж байх зуур тэр надаас хараагаа салгалгүй ширтээд л байв. Би дотроо маш их сандарч байсан ч ил гаргахгүйн тулд бие маш их барьж байлаа.

Photoshoot дуусаж тэнд байсан хүмүүс тарж эхлэв. Аль нэг телевизийн бололтой сурвалжлагч эмэгтэй тэднээс яриа авч байгаа харагдахад, би: Хэрвээ би энд ажилд ороогүй байсан бол тэдний яг энэ ярилцлагыг Youtube-ээс үзээд сууж байх байсан даа гэж бодлоо.  Би сууж ирсэн машиндаа мөн л хамтлагынхантай хамт суув. Тэд ядарсан бололтой нүдээ аницгааж, ДС ТЯ-ийг налсан чигтээ унтсан байв. Харин СР хойд талын суудал дээр цонх налаад унтаа байдалтай явж байлаа. Топ ЖД хоёр л сэрүүн байх бөгөөд Топ утсан дээрээ ямар нэг инээдтэй юм үзэж байгаа бололтой үе үе  инээмсэглэж байснаа надруу дөхөөд: “Энийг үз дээ” гэв. Тэр бичлэг нь зарим нэг инээдтэй агшнуудыг хольсон collection video байв. Хүн харахад л би тэр бичлэгийг үзэж байгаа юм шиг болохоос үнэн хэрэгтээ надруу Топ ойртож суусан нь тэр бичлэгийг миний нүдний өмнө зүгээр л жирэлзээд өнгөрөхөд хүргэв. Түүнээс анхилуун үнэртэй ус үнэртэж, хамраараа үөөлөн амьсгалаж байв. Би бичлэгрүү харсан чигтээ маш тайвнаар: “Та нар зурагтаар гарч, зурган дээр байдгаасаа ч илүү царайлаг юм аа” гэхэд тэр зүгээр л чимээгүй инээмсэглэв. Харин ЖД цонхруу харан явж байснаа хошин маягаар: “Тийм шүү” гэв. Машин ч зогсож би гэрийнхээ үүдэнд буухын өмнө ЖД ТОП хоёр зэрэг надад сайхан амраарай гэж хэлэв. Би ч мөн адил тэдэнд сайхан амрахыг хүсээд гэрлүүгээ бараг л нисээд очив. Би маш их жаргалтай байлаа.

Маргааш нь би менежер ахын хэлсэнээр ажилдаа үдээс хойш ирэхэд хамтлагийнхан байгаагүй учир надад хийгээд байх юм бараг байсангүй. Гарахынхаа өмнө менежер ахтай уулзахад тэр надад: “Удахгүй USA явж клипний зураг авалт явагдана, чи хамт явах хэрэгтэй” гэж хэлэв. OMG! Big Bang-тай  хамт Америкт уу? Үнэхээр гайхалтай. Тэсэн ядан хүлээнэ дээ. Би баярласан чигтээ гэрлүүгээ гүйхээр гарах гэтэл өөдөөс баатрууд маань ороод ирэх нь тэр. Тэд намайг хараад инээмсэглэж, макнае СР ирээд миний мөрөн дээр гараа тавиад: “Бид хоол идэх гэж байна, хамт идий” гээд инээв. Би юу ч бодож саналгүй түүнрүү хараад: “Тэгье” гээд инээлээ. Яагаад ч юм СР надад дотно мэдрэмж төрүүлж, түүнтэй харицахад бусадтай нь харицахаас арай амар байх шиг санагдав.

Бид хамтдаа YG-ийн хоолны танхим руу орж урт ширээнд суув. Тэд ихэнхдээ хоолны дэглэм баридаг бололтой, тэнд хоолны дэглэмийн жагсаалт байв. Миний хоёр талд СР ДС хоёр сууж нөгөө гурав өөдөөс харж суув. ДС: “Чиний нэр хэн билээ? Мартчихсан байна” гээд инээв. “Чэёон, Хан Чэёон” гэж би хариулав. ДС үргэлжлүүлээд: “Манай хамтлагийн хэн нь хамгийн их таалагддаг вэ? Бид нарт дуртай биз дээ?” гээд нүдэнд дулаахан нь аргагүй инээмсэглэв. “Тийм ээ дуртай, 2ne1-д ч бас дуртай”. “Хэрвээ чи биднээс надад хамгийн их дуртай нь гэх юм бол би чамайг 2ne1-ийнхантай тэднийг Японоос ирэхээр нь танилцуулж өгнө шүү” гэж СР бардамаар хэлэв. Би хариуд нь: “Та нар бүгдээрээ өөр өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ надад ТЯ хамгийн их таалагддаг” гээд хэлчихэв. Яагаад тэгэж хэлснээ өөрөө ч ойлгосонгүй. Магадгүй үнэнээ хэлэхээс айсан юм болов уу? Тэд бүгд ТЯ-руу харж “Яааая” гэхэд ТЯ өхөөрдмөөр гэгч нь нүдээрээ инээв.

Бид хоол идэх зуураа янз бүрийн юмны тухай ярилцаж бас инээлдэж байв. Би заримдаа тэднээс юм асууж, заримдаа зүгээр л дагаад инээж байв. И огтхон ч сандрахгүй өөрийнхөөрөө байж чадаж байлаа. Би тэдэнд дасаж эхлэж байх шиг байна. Магадгүй тэд ч бас өөрсөдтэй нь  насаар арай чацуу надад дасахад амар байсан байх л даа. Бид хоолны танхимаас гараад би тэдэнд явахаар болсноо мэдэгдэхэд макнае: “Ёонгбае хюүн та Хан Чэёонийг хүргэж өгөхийн биш үү?” гэж хэлээд ердийнхөөрөө чанга инээв. Энийг “just joke” байсныг бүгд мэдэж байсан болохоор зүгээр л инээцгээв. Гэнэт ЖД: “Би салхилангаа хүргээд өгий, тэгээд ч харанхуй болж байна ш дээ” гэв. Би чихэндээ ч итгэсэнгүй. Агуу ЖД намайг хүргэж өгнө гэж үү? Хэрвээ гадаа явж байгаа хүмүүс түүнийг таньвал яанаа, би одоо яах уу гэх мэтчилэн янз бүрийн бодол толгойд орж ирэв. Тэгтэл ЖД цамцныхаа малгайг өмсөж шилээ зүүгээд: “Одоо танигдахгүй л байгаа биз дээ” гээд инээв. Би өөртөө итгэлгүйгээр: “Хүүе, болох юм уу?” гэж асуухад ДС: “Эйш, манай фенүүд мангас биш шүү” гээд инээлээ. Энэ үед Топ надруу хараад: “Night!” гээд гараараа дохиход би: “Та нар ч бас” гэж хэлэв.

Бид хоёр гадаа гарч ирэв. Тэнгэрт хэдхэн ширхэг од гарч аргагүй л зуны шөнө болж байв. ЖД хоёр гараа кермаандаа хийн зөөлхөн дуу аялан алхаж байснаа: “Би зарим орой ингэж гадаа гардаг ш дээ, нээрээ шүү. Хүмүүс намайг таньдаггүй юм.  Заримдаа хотоор ийм байдалтай явахад дуу бичих янз бүрийн сэдэл орж ирдэг юм” гэж доошоо харсан чигтээ хэлэв.  Би: “Аан” гэж хэлээд аяархан инээмсэглэхэд тэр надруу “яасан?” гэсэн шиг харав. “Зүгээр л, алдарт хамтлаг Big bang-ийн ахлагч ЖД намайг гэрт минь хүргэж өгч байна ш дээ, догь биш байна уу? Ингэнэ гэж зүүдлээчгүй явлаа” гээд би дахин инээв. Тэр намайг дагаж аяархан инээсэн ч бага зэрэг санаа алдан: “Хүмүүс намайг яг одоо байгаагаар нь биш уул хүнийх нь үүднээс харьцаасай гэж би хүсдэг” гэв. Энэ үгийг сонсоод би хэлсэн зүйлдээ бага үэрэг харамсав. Тэгээд тэрэнд хандаж: “Хүмүүс алдартай болохыг хүссэн хэрнээ яагаад хүссэндээ хүрсэн хойноо залхдагыг одоо л ойлгож байна. Магадгүй ингээд ч гэсэн чи зөндөө хүмүүст аз жаргал бэлэглэж байгаа” гэж хэлэв. “Тиймээс л би дуулах дуртай байдаг юм” гэж тэр тайвнаар өгүүлэв. Бид цааш чимээгүй алхав. Би хаа нэгтээгээс ЖД харагдаж байгаа шигээ яриа биш, их даруухан талдаа гэж уншиж байснаа саналаа. Тэр миний бодсоноос ч илүү чимээгүй юм.  Хэрвээ ЖД биш Топ намайг хүргэж өгч байсан бол ямар байх байсан бол? Тэр хэр яриа байх бол?

Гэрлүүгээ нэлээн дөхөөд: “Манайх одоо энүүхэн энд байгаа, хэн нэгэн таньчихаас өмнө одоо яв даа, хүргэж өгсөнд чинь их баярлалаа” гэж хэллээ. Тэр инээмсэглээд: “Онгоцны буудал дээр уулзау. Америк явах хүртлээ бид агентлагаар бараг очихгүй байх. Гадуур ажилтай” гэв. Хөөх, онгоцны буудал дээр уулзах хүртэл надад үнэндээ тун урт хугацаа юм шиг санагдав. Тэгсэн ч би: “Тэгье, бусаддаа баяртай гэж хэлснийг минь дамжуулаарай” гээд юу хийхээ мэдэхгүй зогсож байгаад цаашаа алхалаа. Би эргэж харах уу байх уу гэж эргэлзсээр нэлээн явж байгаад хартал  тэр бүүр цаана гараа кермаандаа хийсэн чигтээ алхаж яваа харагдав.

To be continued…

19 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. Sisley ❤ / May 3 2012 7:53 PM

    Huuyeeee nudend haragdtal bichhima
    Hurdn dragin hesgin unshiiiiii
    10x
    BB♥

  2. magd / May 3 2012 8:11 PM

    uneheer nice shu neeree ene hed honoj baij ordog zohiomj veee

  3. nomio / May 3 2012 8:14 PM

    goy bolson bn amjilt daraagiinhiig ni hurdan bgul buur goy kk zohiomj unshhaar ayguu sonin zurh maani tug tug geel hujtei tsohilood dogdlood eediin kkk

  4. GdRaGoN / May 3 2012 10:25 PM

    bargal nudend haragdjiina xxa daraagiihiingn hurdan bijeerei

  5. VIP / May 3 2012 11:14 PM

    Kyaaa aiiimr goy shuu!!! amjilt husie~^^

  6. nomin2ne1 / May 4 2012 12:40 AM

    yooy galzuurah ni ee heterhii goy bolohoor solongoo chi namaig hentei niiluuleh geed bna aa?🙂 O.o

  7. zula / May 4 2012 1:58 AM

    TABI

  8. mineunyeon / May 4 2012 7:51 AM

    yoooooooooooooooooooooooooooooooooooooooooy
    bi hulej teskuneeeeeeeeeeeeeeee

  9. 2ne1 bigbang / May 4 2012 11:19 AM

    ёстой гоё өгүүлэг нүдэнд харгдаал дарачийнх др нь 2нэ1 ирэхээр яах бол гхээс ёоо хүлээж тэскүээ

  10. KODY / May 4 2012 11:23 AM

    PRETTY GOOD !!! 😉

  11. Uj / May 4 2012 12:02 PM

    ваа аймр гоё болжээ
    Гуйж байна. Дараагыхыг нь хурдан
    үнэхээр сонирхолтой байна.
    Амжилт

  12. 123 / May 4 2012 1:18 PM

    tiim ee bid nar mangas bish hehehehe
    goe bichjino

  13. ♡ТаеЯанГ ZuKa^^♡ / May 4 2012 3:38 PM

    Хха Юун Хөөрхийн бээээээ!!~

    TaeYanG яасан ч хөөрхөн дарууханы кккккк

    ББ♥

  14. ariungoo / May 4 2012 3:59 PM

    daraagiinhan bhgvim u da

  15. bigbang / May 4 2012 5:02 PM

    daraagiin hesgiine hurdan tawiarai plsss yoh bur unen nice thu

  16. CL / May 4 2012 5:29 PM

    Wooahh!!! goe bolson bna aa hurdan 3r hesegiig ni gargaarai

  17. bdhgvxcjv / May 4 2012 8:08 PM

    woah nice…

  18. soohyo / May 4 2012 11:00 PM

    youtube gees 2ne1 i dont care deer hiisen mgl cover olloohttp://www.youtube.com/watch?v=R9zlVoxXIbY

  19. Boloroo / May 6 2012 12:18 AM

    wow goe yuma 3iig ni hurdan oruulj ogorei guiy

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: