[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (1-р хэсэг)

Сайн байцгаана уу? уншигчид минь. Та бүхэнд дуулгах сайхан мэдээтэй. Манай блогийн уншигч Солонго биднээс өөрийн бичсэн Big Bang-н тухай зохиомжоо блогт тавихыг хичээнгүйлэн хүссэний дагуу админ миний бие хүлээн авч ийнхүү нийтлэж байна. Анхны зохиомж нь гэсэн та бүхэн түүнд урамын үгийг харамгүй хайрлаж, дэмжинэ гэдэгт би найдаж байна.

Ж.Солонго: Сайн байцгаана уу? Би та нарын л адил Big Bang болон 2NE1-д дуртай Монгол охин. Энэ site-аар ордог болоод тийм ч удаагүй ч гэсэн надад их таалагдаж байгаа. Админууд өөрсдийн бичсэн зохиомжоо тавьдаг нь надад таалагдсан юм л даа. Тэгээд би админтай холбогдож зөвшөөрөл авч байгаад өөрийн зохиосон зохиомжийг энд тавихаар болсон юм. Мэдээж би мэргэжлийн хүн бишээс гадна анхны удаагаа бичиж байгаа болохоор алдаа оноо их байж магадгүй ч та бүгд надад шүүмжлэлийг эелдэгээр тайлбарлаж өгөөрэй. Энэ богинохон биш урт тал руугаа юм л даа. Энэ зохиомж дээр би үйл явдлыг бүгдийг нь “би” гэж бичээд өөртөө тохиолдож байгаагаар бичсэн нь надад тохиолдож байгаа хэрэг гэсэн үг биш шүү. Та бүгд хүсвэл энэ зохиомжийн гол дүрийн охиныг өөрийгөө гэж бодож уншиж болно. Зүгээр л надад ингэж өөрийнхөө талаас юм шиг бичих нь арай амар санагдсан юм. Би зохиомжоо арай бодьтой байлгахын тулд жаахан олон үг нуршсан байж болох ч ойлгоорой гэж хүсэе.

Зохиомжийг бичсэн: Ж.Солонго

Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (1-р хэсэг)

Зун цаг ирж оюутны амралт эхэллээ. Би шинээр ажилд орохоор болж, ажлынхаа эхний өдөр YG Энтертайнмент рүү алхаж явна. Тийм ээ YG Энтертайнмент. Би тэнд шинэ нүүр будагчнаар таньдаг хүнээрээ дамжуулж орж байгаа юм. Шинэ ажил руугаа ойртох тусам сандрал нэмэгдэж өөрийн эрхгүй тэвдэж байв.

Яагаад гэвэл би бусад охид хөвгүүдийн л адил Big Bang хамтлагийг шүтдэг, тэднийг анх гарч ирсэн цагаас нь хойш сонсож, дэмжиж ирсэн гэхэд болно. Гуниж гутарсан үедээ тэдний дууг сонсохоор тайвширч, харин баясаж жаргасан үед минь баярыг минь хуваалцаж байгаа юм шиг санагдаж, зүгээр л тэд надад дэндүү дотно мэдрэмжийг төрүүлдэг. TOP-ын зүрх хайлуулам хурц харц, G-Dragon-ы нүд унагам cool байдал, Taeyang-ны сэтгэл гижигдэм халуухан төрх, Seungri-гийн итгэл төрүүлэм зорьмог зан, Daesung-ний хайр татам өхөөрдөм царай зэрэг нь намайг тэдэнд улам л их уусгадаг юм. Ялангуяа TOP, G-Dragon хоёроос би хэзээ ч татгалзаж чадахгүй, нэг үгээр хэлбэл би тэр хоёрт зэрэг дурласан гэхэд болно. Мэдээж хэрэг дурлалын халуухан галанд шатаж, тэднийг хүсэж мөрөөдөж, уйлж суудаггүй ч тэр хоёр бол миний хувьд мөрөөдөл минь байлаа. Гэвч хэрэв надад тэр хоёрын аль нэгийг нь сонгох алтан боломж ирвэл хэнийг нь сонгоно гэдгээ би өөрөө ч мэддэггүй юм…

Ингэж их хүндэлж, хайрлаж амьдаар нь холоос ч гэсэн ганцхан удаа харахыг хүсдэг тэдгээр хүмүүсийгээ яг одоо өөрийн нүдээр дэндүү ойрхоноос хараад зогсохгүй тэдэнд хүрнэ гэхээр надад аймшигтай хэрнээ галзуурлыг төрүүлж байв.

Би бусдын л адил энгийн л нэг туранхай жижигхэн охин. Азаар надад жинхэнэ Солонгосчууд шиг майга хөл, онигор нүд байхгүй. Ээжээс минь заяасан том алаг нүд, ааваас минь заяасан цэвэрхэн цагаан царай, бурхнаас заяасан тэгшхэн хөлтэй төрсөндөө би баярлаж явдгаас гадна гоо сайхны мэс заслыг хэзээ ч дэмждэггүй, 10 жилээсээ л өөртөө тохирох хүнээ олж үерхэж найзлаагүй би үе үе ганцаарддаг юм. Одоо ч оюутан болсон хэрнээ намайг гээд ирсэн залуус надад яагаад ч таалагддаггүй.

Би хичээлийнхээ хажуугаар гоо сайханч, нүүр будагч мэргэжлээр суралцаж төгссөн юм л даа. Тэгэхээр энэ удаагийн ажил маань надад маш том туршлага үлдээх нь гарцаагүй. Ямар ч байсан би гэдэг охин зуны гурван сарын хугацаанд Big Bang хамтлагийнхан дотор өдрийг өнгөрөөнө гэхээр юунаас ч илүү сайхан санагдаж байв. Би өөртөө, тэднийг хараад галзуу фенүүд шиг нь л аашлахгүй юм шүү гэж шивнэлээ.

Ингэж элдэв юм бодон алхсаар нэг мэдэхэд YG Энтертайнментийн үүдэнд ирсэн байв. Гаднаасаа үнэхээр тансаг зэрэглэлийн энэ байшинд миний хамгийн хайртай хүмүүс байгаа гэхээр итгэж өгөхгүй л байлаа. Барилгын гадаа олон гоёмсог машин харагдаж байв. Би дотогшоо явж ороод цэвэрхэн хувцасласан залуухан манаачид ажлын анхны өдөр гэдгээ итгэлтэй хэлтэл тэр надад хаашаа явахыг минь зааж өгөв. Барилга доторх яг л гаднах шигээ тансаг бөгөөд хаанаас ч юм доргио хөгжим сонсогдож байв. Манаач ахын зааснаар нэгэн том хаалгыг түлхэн ортол тэнд дөнгөж сая хуралдаж дууссан бололтой миний таньдаг царай олон байв. YG захирал, Teddy, Kush, Choice 37, гээд тэднээс гадна нилээн хэдэн хүмүүс байв. Намайг орж ирснийг тэдний зарим нь анзаарч харин зарим нь анзаарсангүй. Миний өөдөөс Big Bang-н менежер ирж эелдэгээр гар бариад цаана зогсож байгаа хэсэг хүмүүс рүү очихыг заав. Тэд бол бусад нүүр будагч болон зарим нэг үсчид байв. Би тэдэнд өөрийгөө танилцуулахад тэд бүгд намайг их найрсгаар хүлээж авсан нь надад дулаахан уур амьсгал мэдрүүлэв. Би YG захиралыг анх удаа л ингэж ойроос харж байгаа минь энэ. Тэр үнэхээр нүдэнд дулаахан цаанаа л нэг сайхан хүн байв. Тэр Teddy, Kush нартай ямар нэг юмны талаар ярилцаж байгаа бололтой зарим хэсэгтээ англи үг оролцуулан ярих нь сонсдов.

Яг энэ үед хаалга сав хийтэл онгойж хэсэг хүмүүсийн хөлийн чимээ гарахад би тэднийг хэн бэ гэдгийг сайн мэдэж байв. Эргэж харахаас ч санаа зовон дэмий л гараа оролдон буруу харан зогсоно. Би сандархаараа гараа оролддог зуршилтай юм л даа. Би зөөлөн иргэж хартал тэд миний таамагласан хүмүүс мөн байв. 5 гишүүн энгийн л нэг бэлтгэлийн хувцас өмссөн байх бөгөөд багагүй ядарсан харагдаж байгаагаас үзвэл тэд training хийж байгаад ирсэн бололтой. Мэдээж хэрэг хамгийн түрүүнд миний нүдэнд туссан хүн бол TOP. Тэр тайван байдалтай алхаж хүзүүн дээрээ тохсон алчуураа доош нь буулгав. Түүний яг хажууд макнае Seungri нэг гараа подволкон дотроо хийсэн байдалтай алхаж хажуудаа инээмсэглэж яваа Daesung-нийг тохойгоороо ёврон ямар нэг юм хэлэв. Тэр гурвын араас багын найзууд болох G-Dragon, Taeyang хоёр явж байна. GD яг л нялх хүүхдийнх шиг цэвэрхэн арьстай нүүрээ илээд хананд налуулж тавьсан буйдан дээр сулхан унаад өгөв. Харин Taeyang гараараа ямар нэг бүжгийн хөдөлгөөн хийнгээ амандаа ямар нь мэдэгдэхгүй дуу аялаж байв.

Би зүгээр л шоконд оров. Энэ үед надад бодогдож байсан ганц зүйл бол “Тэд зурагтаар гардагаасаа ч илүү царайлаг юм байна.” гэсэн бодол. Би дотроо: мэдээж хэрэг ганц муу шинэ ажилтан намайг анзаарахгүй л байгаа байхдаа гэж бодож байтал менежер ах миний бодлыг уншсан мэт тэдэнд хандаж: “За манай шинэ make-up artist, танилцацгаагаарай.” гээд над руу эвтэйхнээр заав. 5 гүшүүний, нийлээд арван танил нүд над руу яг зэрэг цоо ширтэв. Би ээ бурхан минь гэж дотроо залбираад хөл минь гуйвж байгааг мэдэрсэн ч тайван байхыг хичээж: “Намайг Han Cheyon гэдэг. Та нартай хамтарч ажиллах болсондоо баяртай байна, туслаж дэмжиж байгаарай.” гэж нэг юм хүн шиг хэлэв. Тэд нэгэн зэрэг над руу эелдэгхэн толгой дохиж, харин макнае Seungri: “Манай нүүр будагч нар дандаа noona/эгч/ нар шдээ, чи залуухан харагдаж байна. Хамтдаа эвтэй ажиллацгаая, Амжилт!” гэв. Би хэдий дугармаар байсан ч хоолой гацчихсан байв.

Эхний өдөр би их юм хийсэнгүй, зарим нэг газраар хэсэж барилга доторхтой танилцаж өнгөрөв.

Маргааш нь би ажилдаа бага зэрэг хоцорч ирээд менежер ахаас маш их санаа зовж байтал тэр юу ч болоогүй юм шиг зүгээр л гарыг минь зөөлхөн цохиод эрт босох хэрэгтэй шүү гээд инээж: “Өнөөдөр хамтлагийнхан зураг авалттай, чи суурь будагийг тавина, хэрэгслүүдээ аваад гадаа байгаа машинд суу” гэж хэлэв. Би ч хэлсэнээр хийлээ. Миний суусантай ижилхэн дахиад 2,3 машин байх бөгөөд надад энэ үнэхээр сүртэй болдог юм байна гэсэн бодол төрөв. Миний яваа машинд надаас гадна хамтлагийнхан байв. Би өчигдрийнхөөс ч илүү сандарч байлаа. Макнае над руу удаан харж байснаа: “Чи хэдэн настай вэ?” гэж асуув. Түүний асуултын хариултыг сонсохыг хүссэн мэт бусад гишүүд бүгд над руу харав. “20” гэж би арай ядан дугарав. “Мэдээд байсан юмаа, намайг ~Opa~ гэж дуудаж болно шүү.” гээд тэр сандлаа налав. Тэгтэл GD: “Манай макнае ~Opa~ гэж дуудуулах дуртай.” гэж зөөлхөн инээмсэглэн хэлээд над руу хальт харав. Энэ мэдээж GD-гийн надад хандаж хэлсэн анхны үг байв. Бурхан минь тэр яагаад ийм сайхан инээдэг байна аа гэсэн бодол тэрүүхэн зуур ороод ирэв. Харин TOP сонсож байсан алдарт “Beats”-н чихэвчээ чихнээсээ сугалж: “Чи цэвэр Солонгос биш гэдэгт би итгэлтэй байна.” гээд нэг хөмсөгөө хөдөлгөв. Би урдаас нь: “Тийм ээ, манай ээж Монгол харин аав маань Солонгос хүн л дээ, ээж аавтай минь суугаад намайг төрүүлж, намайг 6 нас хүртэл бид Монголд амьдарч байгаад Сөүлд ирсэн юм.” гээд л хамаг амьдралаа ярьчихав. Хамаг юмаа ярьсандаа ичиж доошоо хараад гараа оролдов. Тэгтэл TOP: “За тэр, сонсов уу YoungBae.” гээд инээхэд, Taeyang хариуд нь маш аяархан дуугаар “Зөвхөн энэ удаад л…” гэв. “Тэд өчигдөр чамайг харчихаад цэвэр Солонгос хүн мөн, биш гээд бооцоо тавьсан юм, харин TOP ах ялчихлаа.” гээд Daesung инээмсэглэв. Би зүгээр л тэднийг дагаж инээв. Надад тэдэнтэй ингэж ярилцаж суугаа маань зүүд мэт санагдаж очих газраа өшөө удаан явж очоосой гэж хүсч байв. Seungri гэнэт надаас “Чамд мөнгө хэрэгтэй болсон юм уу?” гэж үнэхээр сериозны асуув. Би маш их бантсан ч мэдэгдэхгүйг хичээж ялимгүй инээгээд: “Үгүй дээ, зун болж оюутны амралт эхлэх бүрт би ажил хийдэг юм л даа, надад найз гээд байх юм бараг байдаггүй болохоор хийх юм бага байдаг юм. Нэг таньдаг хүнээрээ дамжуулж энд ажилд орсон юм.” гээд дахиад л хамаг амьдралаа ярьчихав. Тэр “Аан” гээд чимээгүй болов.

Надад тэдэнтэй бага ч гэсэн юм ярих нь сайхан байсан ч би тэднийг багагүй хүйтэн хөндий бас ялимгүй биеэ барьсан байхыг нь олж харсан юм. Магадгүй энэ нь тэд удаан хугацаагаар охидуудтай уулзаж, ярилцаж, болзоогүй болоод тэр байх. Дебүт хийснээс хойш удсан байна шүү дээ. Тэд хоорондоо яг л гэр бүл шиг дотно бөгөөд нэг нэгнээ үнэхээр хүндэлж харьцдаг, гаднаас нь харахад нэг л сайхан том залуучууд хэрнээ сайн харвал жоохон хүүхдүүд шиг сэтгэгдэл төрүүлж байв.

Ж.Солонго: Зиа энэ удаагийнх ингээд дууслаа. Удахгүй үргэлжлэлийг нь явуулна аа… Шимтэн уншиж байгаад баярлалаа.

Advertisements

37 thoughts on “[ЗОХИОМЖ] Big Bang-тай өнгрөөсөн зуны улирал! (1-р хэсэг)

Add yours

  1. өхх ёстой гоё болсон байшд би өөрөө ингэж бгаа юм шг догдолж нтр хха ер нь дараа дараагийн хэсгүүд дээр 2нэ1 – ийнхан гарах болуу? гарвал бүр гоё болно доо ^^

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: