All about Kwon leader

Moderato нь Жидигийн улаан фэн байхгүй юу хэхэ. Тэгээд Жидигийн тухай мэддэг гэсэн бүх баримтуудаа та бүхэндээ хүргэх гэсэн юм та нарын тэддэг зүйл ч байгаа байх гэхдээ мэддэгүй зүйл илүү их бий гэдэгт найдаж байгаа.  Жидид дуртай Applers -уудыгаа ороорой гэж уриалий

Жидигийн тухай

Жи-Драгон – н зан чанар

 Тэр үнэхээр ухаалаг тиймдээ ч өмнөд солонгосын хамгийн ухаалаг од шалгаруулах шалгаруулалтанд 3 т орж байсан. Гаднаас нь харахад их яриа юм шиг харагдах боловч үнэндээ тэр их дуугай. Ямарваа юмыг маш хурдан сэтгэж гарц олж чаддаг, мөн их сайхан сэтгэлтэй анхны бие даасан тоглолтынхоо оролгыг буяны үйлсэд хандивласан.  Ямар ч юмыг чин сэтгэлээсээ хийдгээс гадна тэр үнэхээр хөдөлмөрч хичээнгүй тиймдээ ч энэ амжилтанд хүрсэн байх. Мөн тэр Биг бангийн ахлагч гэдэгээ цаг ямагт ухамсарлаж зөв цагт зөв шийдвэрийг гаргадаг тиймдээ ч хамтлагийн гишүүд нь түүнийг маш их хүндэтгэдэг.

Түүний хайр дурлал

Анхны хайртайгаа дэбютээ хийхээсээ өмнө  учирсан бөгөөд түүндээ маш сайн ба анх гэрт нь хүргэж өгөөд буцаж байхдаа үнсэж байсан. Тэр охиндоо зориулж өөрийн But I Love You дуугаа зохиосон. Харин дараа нь нэг охин бол бэлтгэгдэж байхдаа сайн байсан охин нь бөгөөд тэр охин нь найз бандитай байсан болохоор үерхэж чадаагүй тэр охиндоо зориулж This Love дуугаа бичсэн. Түүнийг нь Жин Ах гэдэг байсан бөгөөд This Love дууны төгсөлд Hey J гэж дуулдагийг нь санаж байгаа биздээ.

Энэ бол нэг клубын эзний охин гэсэн урьд нь үерхэж байсан гэсэн

Хамгийн сүүлд энэ Япон загвар өмсөгч KIKO той холбогдоод байсан.Агентлагаас нь үгүй гээд Жиди ч үгүй гээд Топ бүр надтай илүү дотно гэж хүртэл хэлж байсан ч яагаад ч юм үерхэж байсан юм шиг санагдаад байдаг юм. Энэ эмэгтэй 90 оных гэхдээ их овортой хэхэ

 Жидигийн тухай сонирхолтой баримтууд

-Daesung түүний аливааг зохион бүтээх чадварыг их үнэлдэг

-Жиди хувцсаа сонгохдоо үргэлж завгарын коллекц сууж мэдээлэл нэтээс авдаг байна

-Маш хурдан сэтгэдэг ба арга эвийг аятайхан олдог

-Трэйний байхдаа бусдаасаа хамгийн сайн бүжгилдэг байсан ба сайн хийдэг болохоор өмдөө амархан урчдаг байсан

-Биг банг гэр бүл болуул Жиди аав болдог Учир нь тэр хамгийн зөв санаа гаргадаг нь

-Зав гаруул унтдаг. Тэр хамгийн их унтамхай нь

-зАримдаа залхуураад унталгийн хувцсаа өмсөхгүй нүцгэн унтчихлаг

-Тэрээр сюнри-тэй унтхдаа дандаа тэвэрч унтдаг ба үүнээс болоод сюнри ташуу унтдаг болчихсон

– Сюнри охин байсан бол түүнтэй болзох байсан гэж хэлдэг учир нь түүний стильд дуртай

– Зураг авалтан дээр хамгийн их хичээл зүтгэл гаргаж олон өнгө төрхийг гаргаж чаддаг нь

– Найз охинтой болвол паркаар дагуулж явна гэж хэлж байсан

– Бэлтгэгдэж байхдаа Тэ Янгтай их амархан муудалцчихдаг байсан

– Хэрвээ гадуур гархаар бол хамтлагаасаа Дэ Сунг дагуулж гарах дуртай учир нь тэрний хөгжилтэй занд нь дуртай

– Жидигийн төрсөн өөрт зориулж Сюнри дуу зохиож байсан

– Түүний соло цомгоо гаргасны дараагаар дуу хулгайлсан гэсэн яриа гарж байхад нэг хүн тэрнийг үхээч гэж homepage дээр нь бичсэн байсныг хараад уйлж байсан

– Хамтлагаасаа хамгийн жижиг размерийн хувцас өмсдөг бас туранхай нь

–  Трэйний байх сүүлийн жилээ тэрээр хамгийн их бэлтгэл хийдэг байсан нь тэр шөнөжин ч хамаагүй бэлтгэл хийдэг байсан ба хамгийн сүүлд бэлтгэлийг өрөөнөөс гарч явдаг нь байсан

– Дэ Сунгаас хэзээ хамгийн их Жидигээс айж байсан бэ? Гэсэн асуулт ирэхэд тэрээр “ Бид бараг 5 цаг бэлтгэл хийгээд маш их ядраад би хөдөлж ч чадахгүй байсан болохоор өөрийн эрхгүй суусан чинь Жиди ах над дээр гүйж ирээд юу ч болоогүй юм шиг инээгээд дахиад ганцхан хийцгээе гэж хэлж байсан тэр үед нь л энэ үнэхээр хүн үнэхээр аймар юмаа гэж бодож байсан.” Гэж хариулж байсан

– Бүх зүйлийн тайлбар байдаг маш алдартай Википедиад монголоор  танилцуулга нь орчуулагдсан 2 солонгос уран бүтээлч байдагийн нэг нь

– Жиди хамгийн гол нь өөрийнхөөрөө байдаг эмэгтэйд дуртай

-Жиди идеал эмэгтэйгээ дуучин IVY – г гэж хэлж байсан бөгөөд учир нь тэр их загварлаг болохоор нь түүнд таалагддаг гэсэн.

– Тэрээр эзгүй арал дээр зөвхөн ганц зүйлээ авч явахыг зөвшөөрвөл юуг авч явах  вэ ? гэсэн асуултад : “ Сюнриг би өөрөө амраад түүнээр бүх юм аа хийлгэнэ” гэж хариулж байсан

– 2ne1 хамтлагийн дуучин Бом би Жидигээс яаж тэгж сэтгэл татам инээмсэглэдэгийг нь сурмаар байна гэж хэлж байсан.

– ‘Ухаан бодол  хүйтэн, зүрх сэтгэл бүлээн’ түүний хэлэх дуртай үг түүнд маш их зүйл бодогдуулдаг гэсэн. Учир нь тэр сэтгэлээ дагах дуртай хайр сэтгэл түүний хувьд ямагт №1 т байдаг

– Тэр хэдий гэр бүлтэй болохыг хүсдэг ч хамтлагийнхан болон фэнүүдээ гомдоохыг хүсэхгүй байгаа болохоор дор хаяж 7 юмуу 8 жилийн дараа л гэрлэх тухай бодно гэсэн

– Жидид маш их хувцас байдаг болохоор бүхэл бүтэн хоёр хувцасны өрөөтэй

– Жиди Тэ Янг хоёр 2000 оноос хойш найзууд байгаа

– Жиди Топ 2 хөршүүд байсан

-Жиди Суллиг хөөрхөн гэж боддог

– Жидигийн хэлсэн үгнээс : 1. Би загвар хөгжим байхгүй бол би байхгүй

2. “Хөгжим бол хүчилтөрөгч. Хэрвээ хүчилтөрөгчгүй бол чи амьсгалж чадахгүй. Миний хувьд хөгжим бол намайг хаа ч осчон байж байдаг миний нэгэн хэсэг надтай хамт амсьгалдаг зүйл”

3. Би зурагтаар хөнгөн хуумгай, хэнэггүй юм шиг харагддаг ч би хөдөлмөрч хүн. Өөр хэн нэгэн унтаж байхад би дуугаа бичдэг

– . GD 7н шивээстэй. Нэг нь нуруун дээрээ “Too fast to live, too young to die” буюу Амьдарахад хэтэрхий хурдан үхэхэд хэтэрхий залуу гэсэн утгатай, нөгөө 2 нь гаран дотор нь баруун дээр нь “Vita Dolce” сайхан амьдрал гэсэн утгатай харин зүүн дээрээ “Moderato” буюу хөгжмийн хэллэг. Хамгийн сүүлд 4 шивээс нэмж хийлгэсэн нэг нь Dragon ball хүүхэлдэйн киноны луут бөмбөлөгийг эгэмний ясны ойролцооь цээжнийхээ доод хэсэгт Forever Young болон Mind control гэсэн 2 шивээс мөн гаран дээрээ замаар алхаж буй зүрх

– GD ичихээрээ нүүрээ гараараа тагладаг

– Жиди бол жинхэнэ од түүнийг сэтгүүлчид юу өмссөн үсээ яаж зассан хаагуур явсан гээд бүх зүйлийнх нь тухай мэдээ бичдэг

– Энэ 4 сар SBS Inkigayo – д оролцож байсан эмэгтэй дуучдаас хэнтэй болзохийг хүсэж байна гэсэн санал асуулга явуулахад ЖИДИ түрүүлсэн.

– Жиди их цэвэрч нямбай хичнээн их ажилтай байлаа ч өрөөгөө заавал цэвэрлэдэг эмх замбараагүй хөглөрсөн юманд хамгийн дургүй

– Жиди одоог хүртэл Beast-н  Hyunseung тай дотно

-Infinity Challenge -н Park Myong Soo Жидиг хамгийн шилдэг уран бүтээлч бас хөгжмийн суу билэгтэн гэж боддог гэж ярилцлаган дээрээ хэлж байсан.

– Гунигласан эсвэл муу юм тохиолдсон үедээ хайртай хүмүүсийнхээ дууг сонсох дуртай

-Жиди хамтлагийнхаа гишүүдийн мсжийг шалгадаг байсан ялангуяа Сюнригийнхийг

-Жидигийн нэг аймар тал нь уурлахаараа жинхнээсээ аймар болдог гэсэн

-Жиди 2011 онд Strong Heart нэвтрүүлэгт орж байхдаа ээжийнхээ тухай яриад уйлж байсан

– Тэр хүмүүс түүнийг загварын бэлэг тэмдэг гэж хэлэхэд нь ичдэг бөгөөд нэгэн ярилцлаган дээрээ тэр : “ Загварын бэлэг тэмдэг гэж хэлүүлэх их ичмээр байна аа  Би зүгээр л хувцсанд дуртай. Энэ надад хэтэрхий ахадсан үг. “ гэж хэлж байсан. (  Гэсэн ч тэр эргэлзээгүй загварын бэлэг тэмдэг )

– Тэр хамгийн их орлого олдог уран бүтээлч

– Зохиолчийн эрх авсан 107 дуу байдаг бөгөөд тэр энэ талаараа л гэхэд энэ салбартаа 2 т орохоор их орлого олдог.

–  Хамтлагаасаа хамт нэг өрөөнд байдаг болохоор Сюнритэй дотно

-Жидийгийн хайртай нохой Гахо

-Жидигийн машин   Bentley Mansory

Зарим хүмүүс түүнийг төрөлхийн суут авьяастан гэж дүгнэдэг ч тэр үнэндээ төрөлхийн хичээнгүй зантай нэгэн билээ. Тэр одоогийн энэ амжилтанд хүрсэн нь зөвхөн түүний авьяас биш хөдөлмөрч зан нь хамгийн их нөлөөлсөн. Олон залуус түүний хувцаслалт биеэ авч яваа байдлыг дуурайхыг оролддог бөгөөд тэр залуу үеийн шилдэг үлгэр дурайлал тиймдээ ч тэр шилдэг лидер. Зарим хүмүүс түүнийг их сэтгэл хөдлөмтгий эсвэл дэндүү галзуу гэж боддог байж болох ч тэр үнэндээ жинхэнэ эр хүн жинхэнэ уран бүтээлч.

 

. . . Би хүн болгонд таалагдах албагүй ч харин намайг сонсож хайрлаж биширдэг  хүмүүст би илүү их таалагдах гэж тэдний төлөө л би энэ бүгдийг чин сэтгэлээсээ хийдэг. . .

Kwong Ji Yong

18 thoughts on “All about Kwon leader

Add yours

  1. мм. Би их баяртай байна. Би Пак Бум, ЖиДигийн феен нь юм.
    Би Википедиагийн анхныхаа бичлэгээр ЖиДи-гийн мэдээллийг Англи викигээс харж орчуулга хийж өөрийн нэмрийг оруулаад, бас надаас өмнө нь хүн түүнийг орчуулж оруулаагүй бсанд үнэхээр их баяртай бсан. Миний 2хон нэмэр оруулсан нь 2хон Со стар болсон гэдгийг чиний мэдээнээс харсандаа таатай байна. Хөдөлмөрийг минь дурссан анхны сайхан мэдээ байна ^^
    Харин ЖиДигийн мэдээлэл дээр дараа нь өөр хүн шивээснийх нь тухай нэмж оруулсан бсан.

Leave a reply to The Sun Хариулт болиулах

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑