Skip to content
Гуравдугаар сар 30, 2012 / erikaterguun

10Asia Сэтгүүлийн редактор Big Bang талаар блог дээрээ тавилаа

 

 

Орчуулагчын тайлбар: Энэ бичсэн зүйлийг Myoungseok Kang-ын (10asia Сэтгүүлийн редактор) блогоос олсон юм. Энэ нь маш сонирхолтой санагдсан ба гадаадын фенүүдтэй хуваалцахыг хүссэн юм.

 

1. ‘Blue’ гудамжинд тийм ч тохиромжтой гэж бодохгүй байна. Энэ нь тийм ч хурдан биш гудамжинд байдаг их чимээг давж гарч ирэхгүй л байх. ‘Bad Boy’ ч гэсэн ижилхэн. Гэвч хурдан тэмптэй ‘Fantastic Baby’ дуу нь гудамжны дуу чимээг илүү их давж чадна гэж бодож байна. Өөрөөр хэлэх юм бол Big Bang-ын дуунууд IU-ын ‘Good Day’ шиг бүх хүмүүс дуулахаар анхаарал татсан дуунууд юм. Big Bang ингэж эрсдэл гаргах нь тэдэнд чухал байсан гэж үү?
2. Уран бүтээлч нарын орлого зөвхөн албум/дуунууд зарснаас орж ирдэггүй. Жишээ нь Girls’ Generation-ы амжилтууд нь албум/дуу зарснаас тоглолт болон зар сурталчилгаанаас орж ирсэн. тоглолтууд нь фенүүдээс хамаардаг бөгөөд, зар сурталчилгаа нь уран бүтээлч нарын алдартай байдал болон энэ талбарт хэр их ашиг оруулж ирэхийг нь харуулдаг юм. Ийм болохоор тэр үеийнхээ алдартай одуудаас хувцасны брендүүдийн зар сурталчилгаанд тоглон 20 насныхныг өөрдсөддөө татах байдаг юм. Харин зохиолын дуучид эмний зар сурталчилгаанд тоглох гэх мэтээр байдаг. Girls Generation бх насныханд алдартай болсон ба үүний улмаас тэд маш том том брендүүдийн зар сурталчилгаанд тоглосон юм. Түүнээс гадна G-Market Big Bang-ыг өөрсдийнхөө модел болгосон ба уриаг нь анхааралдаа авах юм бол ‘G-Market 20 насныханд’ (‘G-Marketfor the Twenties’) гэсэн байдаг юм.
3. Хүмүүс Big Bang 20 насныхны таних тэмдэг гэдэгт өөр өөр бодолтой байгаа. Яаж ч бодсон Big Bang стиллэг мөн бусад эрэгтэй idol хамтлагуудыг бодвол 20 насныхны бишэрдэг зүйл нь үнэн юм. G-Dragon загварын таних тэмдэг мөн Big Bang ‘Tonight’ шиг 20 насныханд зориулсан гол чиг хандлагатай мөн сүүлийн үеийн дуунууд гаргадаг юм. GD&TOP-ын ‘High High’ болон ‘Knock Out’ бүх чартуудыг тэргүүлээгүй ч тэр дуунууд нь Big Bang-ыг клубд чөлөөтэйгөөр перформ хийж болох idol хамтлаг болгосон юм. Түүнчлэн Taeyang яг л хар дуучин шиг байдаг. Алдартай хамтлаг учираас Big Bang дуу болон загварыг 20 насныханд ‘cool’ гэж бодогтуултал нь гаргаж ирдэг. Хэрэв компаниуд 20 насныханд зориулсан зүйл гаргахаар болоод түүндээ модел хайхаар болж байгаа бол мэдээж Big Bang бусад хамтлагуудаас түрүүнд сонгогдоно.
4. Big Bang-ын бүх дуунууд өөр өөрийн онцлог зүйлтэй байдаг. ‘Blue’ дуу нь электроника болон ардын дуу шиг аялгуутай, ‘Bad Boy’ hip-hop маш бага хэмнэлтэй харин ‘Fantastic Baby’ нь клубд ороход зориулсан дуу шиг байдаг. Зарим хүмүүс Billboard чартын дуунуудыг сонсож байхад зарим нь чихэвчээрээ ганцаараа алхаж байхдаа сонсож явна, харин зарим нь ‘Bad Boy’-ын хэмнэлд тааруулан алхангаа сонсож явна. Харин 5 дахь өдрийн орой клубд ‘Fantastic Baby’-нд бүжиглэх болно. Энэ дуунууд нь тренд болон стилд мэдрэмтгий ханддаг хүмүүст зориулсан дуу юм шиг. Бүх зүйлүүд нь Big Bang эсвэл YG Entertainment-аар анхааралтайгаар зүглүүлэн хийгдсэн гэж хэлэхэд хэцүү юм. YG Ent. Солонгосын хөгжмийн ертөнцөд hip-hop болон электроника төркийн дуунуудыг оруулж ирсэн юм. Мөн Big Bang 20-иод насныхны трендийг дагахыг хичээсэн юм. 20 насныхан Big Bang-иар чиглүүлэгдэн ‘cool’ зүйлүүдийг эрэлхийлэн хайж эхэлсэн ба үр дүнд нь хүмүүс Big Bang-ыг дагаж байна. Big Bang нэн шинэ хандлага, загвар болон поп-оор дамжуулан 20 насныханд зориулсан трендэд маш алдартай болсон юм. Big Bang одооноос эхлээд ‘Lies’ шиг хит дуунууд гарга шаардлагагүй. Хамгийн чухал нь Big Bang тэдний үеийхэндээ хамтлагийн ‘ухаалаг байдал мөн нэн шинэ зүйл’-ийг гаргаж ирж байгаагаа дахин нэг сануулсан юм. Мөн ‘Lies’ шинэлэг байдал болон олон түмний хандлагас гарч ирсэн уран бүтээл юм.
5. Big Bang 11-ны SBS ‘Inkigayo’-ын перформансе нь Big Bang юу байдгийг харуулсан перформансе байсан юм. Big Bang бол фенүүдийнхээ хэмжээнээс илүү тренд болон стилээрээ илүү их нөлөө үзүүлдэг хамтлаг юм. Энэ хамтлагт хөшүүн зогссон бүжгийн дэглэлт зохихгүй юм. Big Bang-ын тоглолтон дээр дуу бүрийн нарын зүйлийг харуулах хэцүү юм учир нь бүх дуунууд нь нэг тайзан дээр дуулагдах болохоор. Харин Big Bang ‘Inkigayo’ дээр дуу болгоны онцлог талыг харуулж чадсан юм. Big Bang хүмүүст өөрсдийгөө илгүүсайн ойлгуулж чадах хамтлаг болж байна.

8 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. Tsendee Dada / Mar 30 2012 7:49 PM

    nileeen zuw ym bichsen bn shvv. gehdee zarimiig ni jhn oilgosongui-BB ch lag shvv

  2. nene / Mar 31 2012 4:32 AM

    Big Bang бол фенүүдийнхээ хэмжээнээс илүү тренд болон стилээрээ илүү их нөлөө үзүүлдэг хамтлаг юм.
    ene heseg yg unen bsht fan.udin hemjenus ilu tednii trend nuluu gj

  3. 123 / Mar 31 2012 2:17 PM

    20nasniihand zoriulagdsan…

  4. dugu / Apr 1 2012 2:07 PM

    shine medee nemkun mu adminaa

  5. dugu / Apr 1 2012 2:21 PM

    4saraa gargah kun mu

  6. 123 / Apr 1 2012 3:16 PM


    togsgold ni yg family-giin duulj bgaa duu ni yamar duu yum be

    • Jester0214 / Apr 1 2012 5:32 PM

      Jinusean-Tell me gdg duu

      • 123 / Apr 1 2012 6:05 PM

        aan zondoo ih tnx

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: