Skip to content
Гуравдугаар сар 23, 2012 / erikaterguun

Big Bang эргэж ирлээ — том мөн илүү сайн

Хэцүү үеийг өнгөрөөснийхөө дараа Big Bang эргэж ирлээ – илүү том мөн илүү сайн.
Big Bang 2 сарын 29нд жилийн дараа шинэ мини-албум болох Alive-тайгаа эргэж ирсэн билээ. Өнгөрсөн жил Hallyu-ын тэргүүлэгчдийн нэг болсны дараа олон зүйл тохиолдсон билээ.
Гэхдээ илүү сайн болж ирэхдээ тэд албумныхаа бүх дууг title дуунууд болгон бүх дууны чартуудад тэргүүлж тэр ч бүү хэл Америкийн Grammy Awards-ын нүүр хуудсан дээр гарсан ба Billboard дээр амжилттай явж байгаа бөгөөд Солонгосын idol хамтлаг гэдгээ баталсан билээ.
Мөн жүжигчин Han Ga In MBC-ын The Sun and the Moon тоглоод олон зураг авалттай байгаа ч гэсэн цаг гарган Big Bang тоглолтыг үзсэн билээ. Мөн Shinhwa хамтлаг бусад idol хамтлагуудаас Big Bang-ыг хамгийн нүд булаам хамтлаг хэмээн хэлсэн билээ.

Би бол….
G-Dragon, T.O.P, Taeyang, Daesung болон Seungri. Тэд Big Bang-ын таван гишүүн. Энэ тав тавулаа бүгд өөр өөрөөр эхэлсэн. Энэ хамтлагынхаа дебүтээс өмнө тэд өөрсдийгөө tvN шоу болох Big Bang The Beginning гэх шоугаар өөрсдийгөө таниулсан.
Big Bang The Beginning 2006 онд гарч байсан ба хамтлагийн элтгэл хийж байх үеийг харуулсан баримтат кино байсан юм. Мөн хамтлагаас гарсан одоогийн Cube Ent.-ын B2ST хамтлагт байгаа Jang Hyun Seung олны анаарлыг татаж байсан юм.
2006 онд дебүт хийснээс хойш тэд өөрсдөө зохиосон дуунуудаараа бусдаас ялгарч хамгийн анхны мини-албум гаргахад Lie мөн 2 дахь мини-албумаас Last Goodbye. Дараа нь тэд Haru Haru, Sunset Glow, мөн Tonight дуунууд гарган бүгд хит дуунууд болсон юм.
Ахлагч G-Dragon өөрийгөө idol дуучин биш гэдгээ батлан дуучин-дуу зохиогч болсон ба This Love, Lie, Last Goodbye мөн мах олон дуунуудыг зохиосон юм. Мөн бусад хамтлагийн гишүүд ч гэсэн өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй ба драма, кино, мусикал, мөн шоу, мөн соло-албум, sub-unit хамтлаг байгуулж амжилт олсон билээ.

Сэтгэл татах байдал…
Big Bang-ын гавьяа нь зөвхөн дуучин-дуу зохиогч G-Dragon-оос болоогүй мөн бусад гишүүдийн онцлог өнгө төрхөөс болсон юм. Олон хамтлаг хамтаараа хүчтэй харагддаг ч, хамтлагийн гишүүдийг тус тусдаа уран бүтээл гарган явж байхыг мөн яг хамтлаг шигээ амжилт олсон тийм хамтлаг байхгүй. Зөвхөн Big Bang бүх гишүүд өөрсдийн гэсэн ололт амжилттай байгаа.
T.O.P Into the Fire кино мөн Iris драмагаар жүжигчин болж хувирсан ба шинэ жүжигчинээр (rookie actor) тодорсан ба Daesung SBS-ын шоу болох Family Outing мөн Night by Night-аар амжилтаа олсон юм.
Big Bang зөвхөн хөгжимд ч биш загварараа олны анхаарлыг татсан юм. Ихэнх одууд өөрсдийн гэсэн стилистээрээ сонгуулдаг бол Big Bang өөрсдөө стилээ гаргадаг. Big Bang загвар, хөгжим гэх мэт бүх зүйлийн урд яваа билээ.

Уналт…
Big Bang маш олон өсөлт уналттай байсан ч гэсэн Daesung авто машины осол мөн G-Dragon марихуанагийн хэрэг хамтлагийг хмгийн аюултай түвшинд аваахчсан юм.
Удаан хугацаа өнгөрсний дараа Daesung G-Dragon 2 SBS-ын Healing Camp нэвтрүүлэгт оролцон болсон хэргийн талаар хэлж байсан юм. “Хэрэв энэ хэрэг болоогүй байсан бол Big Bang бараг тарах байсан.” гэж хэлсэн юм. Тэд 5 жилийн дараа хамтлагаараа байх гэсэн ойлголтыг бараг мартан өөр өөрсдийн гэсэн зүйлд илүү их анхаарал хандуулж байсан гэж хэлж байсан ба энэ хэрэг гарснаас болж хамтлагийн гишүүд илүү их зүйлийг сургамж болгон авч хамтлагийг улам илүү ойрхон болгосон юм.
Энэ хэрэг Big Bang-ыг шинэ оргилд хүргэх хүч болсон юм. Харин одоо VIP-чууд Big Bang-ыг аль хүртэл явахыг хараад дэмжээд сууж байх л үлдлээ.

10 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. Ààãèé / Mar 23 2012 7:32 PM

    vnher gaihaltai

  2. Tsendee Dada / Mar 23 2012 8:04 PM

    G-Dragon, T.O.P, Taeyang, Daesung болон Seungri. Тэд Big Bang-ын таван гишүүн.
    Bid ene hvmvvst hairt gj helheld bolohgu zuil bhq.Bid tednii ungursniig udur bvr ergen dursaj daraagiin shinechlelt amjilt surprise-uudiig tsag horom much bvr hvleej bdag. Tedniig amjilt olhod bid bayarlaj, unaltand orj taagui yawdal tohioldohod bid bas guniglaj sanaa zowtsgoodog. In my opinion They are Korean miracle Kings in the World………….BId bol VIP-chuud

  3. The Sun / Mar 23 2012 8:19 PM

    Авъяас+Мэдрэмж+Өөр өөр өвөрмөц стил+Ухаалаг урлаг+5 өөр ертөнцийн нэгдэл=Үри Биг Бэн!

  4. GD goy bn

  5. SMILE / Mar 24 2012 9:43 AM

    tarah bsn gj bnshd :((
    DAESUNG GD 2 ZUV GAZRAA ZUV YMAA HIIJDE😀

  6. CL Baddest Female / Mar 24 2012 12:51 PM

    gert ni mtv asia gardag humuus anhaaraarai!!!! Alive toglolt 3sariin 31-nd oroi 8 tsagaas garna gsen shuu only on mtv asia

  7. ice girl / Mar 24 2012 4:48 PM

    ene hereguud bidni bugdiin setgeliig uwtguj bsan ch ma bigbang dahin negtgej jadsan bna hairtai 5uulaa hamt bhdaa hamgiin s.han

  8. enji / Mar 24 2012 9:55 PM

    waaaa Uneheer gaihaltai hamtlag !!! BB.g guitseh ymr ch KPOP hamtlag bhgui~ BIGBANG <3<3<3

  9. zula / Mar 26 2012 5:32 PM

    nee uulkiduu yamr huurhun yum be.. hairtai shuu 5n saihan zaluudaa
    setgel hodolgom uneheer saiahn medee bna LOVE LOVE BIGBANG

  10. PR / Aug 26 2013 7:53 PM

    Tarsan bol yanaa ystoi balarsan ym bolno

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: