Skip to content
Гуравдугаар сар 7, 2012 / erikaterguun

Зохиомж: Тасалдсан аялгуу

Миний өмнөх зохиосон зохиомж ямархуу байсан бэ??? хэххэ ^^…. Энэ удаад манай реппэр ТОР-ыгоо хинээ… яг өмнөх зохиол шиг oneshot байгаа. Бүх Бигбангыхаа гишүүдийг биччихээд урт зохиол бичиж эхэлнээ. Зарим хүмүүс Gbom, Topbom, Daragon талаар зохиомж бицээд өгөөч гэсэн хүсэлт гаргасан байсан боловч бусад хүмүүс дургүй байж болзошгүй учраас чи буюу уншигч болон Бигбангын гишүүдийн талаар бичиж байгаа чадвал 2нэ1-аа бичнээ эрэгтэй уншигч нар байвал… ^^ ЗИАА ингээд уншааарай энэ удаагийн зохиомж маань гунигтай байгаа шүү… Унших дургүй бол тэр л бизэээ….. Энэ зохиомж гэдгийг ойлгоорой гуйж байна…..

___________________________________________________________________________________

Тасалдсан аялгуу

Чиний талаас.
Гайхамшигтай Хагассайны орой байлаа. Яг л байдгаараа өрөөндөө төгөлдөр хуур тоглоод миний нөхөр Choi Seunghyun-ыг ирэхийг хүлээгээд сууж байлаа. Яг шөнө дундын 12 цаг болоход миний үйлчлэгч намайг орондоо орохыг гуйж зогсоно. Тэсвэртэй, зөрүүд болохоор би түүнийг үл тоомсорлон төгөлдөр хууран дээрээ өөр нэг ая тоглоно – Pachelbel-ын Canon. Хэдэн минутын дараа танил алхам алхаж байхыг сонслоо, энийг манай нөхөр гэдгийг би сайн мэдэж байв. Баярлан, хурдхан шиг босоод доод давхар луу буун нөхрийнхөө царайг харав. Түүн лүү гүйж очин түнийг тэврэн авна.
“Би чамайг маш их саналаа, Tabi” эгдүүтэйгээр уруулаа унжуулна.
“Тиймээ, юу л бол. Надаас хол бай! Чи намайг чанга тэврээд байгаа болохоор би барагтай л бол амьсгалж байна.” гэж хэлэн чамайг өөрөөсөө түлхэнэ.
Бид хоёр гэрлээд жил болж байна, эхний 3 сард бид хоёр сайхан амьдарч байсан. Seunghyun аавынхаа компанид Ерөнхийлэгч нь болж компаниа амжилттай болгосны дараа бүх зүйл орвонгоороо өөрчлөгдсөн. Түүний харьцах байдал нь гэнэт өөрчлөгдөн миний найзууд надад тэр ямар муу нөхөр болохыг хэлж байв. Тэр ажилаас болоод дандаа оройтож бүр муу нь тэр ажилаа байнга хийж надад санаа тавихаас илүү ажилдаа илүү их анхаарал хандуулдаг болсон. Гэсэн хэдий ч би түүнд маш их хайртай хэвээрээ л байв.
Гунигтайгаар, өрөөндөө орон өөрийгөө өрөөндөө цоожлов. 2 сарын өмнө Seunghyun ажилдаа хамаг анхаарлаа хандуулж чадахгүй байна гэсэн шалтгаанаар тусдаа өрөөнд унтья гэсэн санал гаргасан. Өөрийнхөө орон дээр хэвтэн, ахлах сургуульд явж байхад Seunghyun-ы өгч байсан баавгайг тэврэн хэвтэнэ. Гэнэт надаа нэг сайхан санаа төрлөө. Seunghyun ажлынхаа өрөөнд ажиллаж байгааг мэдэн гал тогоо руу гүйн өөрийнхөө гараар халуун шоколад хийв. Түүний ажлын өрөөг тогшин өлмий дээрээ алхан чимээгүй оров.
Seunghyun ширээн дээрээ гараа дэрлэн унтаж байв. Аяга халуун шоколадаа ширээн дээр нь тавин орноос нь бүтээлэг аван хучив. Тэгсэн гэнэт Seunghyun сэрэн түүний хажууд зогсож байхыг харан гайхав. Тэр миний хийж өгсөн халуун шоколадыг анзаарав. Түүнийг сайхан ааштай байна гэж бодон бүх зоригоо гарган “Tabi, маргааш парк орох уу? Хоёуулаа зайрмаг идэг болно шүү дээ~”
“Чи яагаад өөрөө авж болохгүй гэж? Чи аман дахь зайрмагныхаа халтарыг арилгуулаад байх жаахан хүүхэд үү?” тэр ёжтойгоор хэлэв.
“Г-Гэхдээ маргааш онцгой ө-” гэж гомдоллов
“Чи гарч болох уу? Би ажилаа хиймээр байна” үл ойшоов.
“З-За, Намайг у-уучилаарай” хэмээн түгдрэв.
Миний нүд нулимсаар дүүрч эхэлж байхыг мэдрэн нулимсаа барин өрөөнөөс нь гарахаар нэг мөсөн гаргая гэж бодов. Seunghyun миний нулимастай байгаа нүдийг анзааран зугтаахаас минь өмнө гараас минь барьж авав. Намайг уйлж эхэлхэд чангаар тэврэн зөөлхөн толгойг минь илэв.
“Шшшшш. Битгий уйл” намайг тайтгаруулав. “Намайг уучилаарай. Би чамд муухай хандах хэрэггүй байж”
“Б-Би чамиаг миний т-төрсөн өдрийг м-мартчихсан юм байх гэж б-бодсон.” би уйлав.
“Мэдээж үгүй ээ! Яг одоо өрөөндөө орон сайхан унтчих. Маргааш хоёуулаа парк орж зайрмаг идэцгээе” гэж хариулав.
“Нээрээ юу?” баттай болгоых тулд дахин асуув.
“Тиймээ. Амлаж байна.” гэж хэлэн баталгаа болгон миний духыг үнсэнэ.
Гэхдээ тэр ирээгүй. Маргааш өглөө нь миний үйлчлэгчид тэмдэглэл үлдээн надад өгөөрэй гэсэн байв.
“~~~~~~~~,
Би парк руу чамтай хамт явж чадахгүй нь намайг уучилаарай. Би яаралтай ажилаас болоод Америк руу явлаа. Намайг маш их уучилаарай бас хайртай шүү
Tabi

ХХХ
Жич: Би Лондонд семинарт оролцож байгаа болохоор 2 сар ирж чадахгүй байх шүү. ”

Ахиад нэг амлалт биелэгдээгүй дахиад нэг худал зүйл болло. Тэр 2 сарын дараа хэзээ ч ирээгүй юм.

ТОР-ын талаас
Өнөөдөр энгийн өдрүүдийн нэг байлаа, дараагийнхаа том уулзалтанд бэлдэх гэж байв. Цаг руугаа харан, надад 2хон л минут үлдсэн байв. Өглөөнийхөө кофеноос нэг балгав. Миний утас дуугаран шинэ мессеж ирснийг хэлэв. дэлгэцийг нь хартал ~~~~~~-ын зураг гарч ирэв. би түүнийг маш их санаж байгаа ч гэсэн ажил эхлээд байх остой. Өнөөдөр миний Америкт байх сүүлчийн өдөр учираас маргааш би ~~~~~~-тай уузаж болоно.
-хаалга тогшив-
“Орж болно.” гэж хэлэв.
Манай туслах орж ирэн уулзалтын талаар хэлэв. Ямар ч цаг үрэлгүй суудлаасаа шууд босон ажлыхаа өрөөг орхин гарав. Уулзалт өмнө нь байдгаасаа илүү гэнэтхэн ноцтой чухал болов. Миний хамтарч ажиллаж байгаа компаны захирал миний гаргасан санаанд нээх их дуртай байгаа биш бололтой. Гэнэт миний утас вибратарлаж эхлэв. Уулзалтандаа буцаад орохын тулд түргэхэн шиг утсаа унтраав.

————————————————-

14 цагийн удаан нислэгийн дараа арай гэж Солонгостоо буцаж ирлээ. Буцахдаа такси барьж явахад эргэн тойрон маш их өөрчлөгдсөн байв. Үхсэн сарнайнуудыг тоохгүй орхих юм бол манай гэр хэвэрээ л байв. ~~~~~-тай уулзахын хүслэн болсон хүн хонхоо хоёр удаа даран удахгүй бидний гэрлэсний 2 жилийн ой болох гэж байгаа болохоор нэг онцгой зүйл бэлдсэн байгаа. Хаалга гэнэт онгойн ~~~~~~-ий үйлчлэгч гарч ирэв. Тэр над руу зэвүүцсэн үзэн ядсан байдалтай харан надтай мэндлэх ч бодолгүй байв.
Гэр лүүгээ орон хурдхан шиг дээшээ гүйн ~~~~~-г хайв. ~~~~~~ яг энэ үед дандаа төгөлдөр хуураа тоглодог байсан тоглохгүй байгаа нь сонин байлаа. Түүний унтлагын өрөө нь хоосон ч үнэр нь үнэртсээр л байлаа. Гэрийнхээ бүх газарт хайж үзлээ, гал тогоо, миний унтлагын өрөө, болкон, цэцэрлэг, бүх газраар гэхдээ хаана ч харагдахгүй байв.
“Миний эхнэр хаана байна?” гэж асуулаа.
~~~~~~-ийн үйлчлэгч доошоо харан надтай харц тулгарч чадахгүй байлаа.
“Надтай харицахгүй байх гээд байгаа юм уу?” гэж асуухад
“Намайг ингэж байгаад уучлаарай. гэхдээ намайг ажлаас халмаар байвал халж болно.” гэж хэлэв.
“Hyun Yee! Миний эхнэр хаана байна?” гэж чанга дугарав.
Ахлах үйлчлэгч над руу харан нэг хэсэгтээ эргэлзсэн боловч “Т-Т-Тэр-”
“Тэр юу гэж?” түүний дуугарч ядсанд нь уур хүрэн асуув.
“Тэр гадагшаа гарсан.” гэж хэлэн нүд нь нулимсаар дүүрч эхлэв. “Хаха, ууучилаарай өнөөдөр бие жоохон тааруухан болохоор нүд нулимсаар дүүрээд байна!”
“Яг хаашаа?” гэж дахин асуув.
“Oh, тэр мммм тэр яг одоо гайхалтай газар байгаа.” гэж хэлэн яриж байгаа нь бага багаар уйлж эхлэв. Түүний нулимс нь тасралтгүй урсаж эхлэн ямар нэг юм болохгүй байгааг мэдэв. Сүүлд нь тэр “~~~~~~ нас барсан.”
‘Нас барсан’ гэх үг ~~~~~~~-ын царайтай хамт ой ухаанд минь өнгөрөв. Миний өвдөг гэнэт ямар ч хүчгүй болон доошоо унан түүнийг нас барсан гэхийг бодол минь хүлээж авахгүй шалан дээр унав.
“Тэр нас барсан!” гэж ~~~~~~~~-ын үйлчлэгч орилон “Тэр чамаас болж нас барсан!”
“Н-надаас б-болж?”
“Энэ таны буруу бишээ ноёнтоон.” гэж ахлах үйлчлэгч хэлэв.
“Н-Намайг булш руу нь аваачиж болох уу? Гуйж байна. Би түүнтэй уулзмаар байна.”
Ахлах үйлчлэгч намайг гэрээс хэдхэн метрийн цаана байдаг сүмийн оршуулгын газар луу аваачив. Самбар дээр -~~~~~~~~, 2012 оны 2-р сарын 12н- гэж бичсэн байв. Тэр дэнгэж 2хонн өдрийн өмнө нас барсан байна. Би сүүлчийн мөчид нь гарыг нь барин хамт байсан бол 2 жилийн ойн бэлэг болох байлаа. Газар луу унан самбарыг нь барьж уйлж байхдаа бурханд ~~~~~~~-г диваажинд хамгаалаарай гэж залбирав.
Гэнэт миний толгойд асуултууд гарч ирэв. Тэр яагаад нас барав? Яаж? Нас барахдаа надад ямар нэгэн юм хэлсэн болов уу? Тэр уйлж байсан уу? Тэр яааж харагдаж байсан бэ? Уйтгартай? аз жаргалтай? Эсвэл уйлж байсан уу?
“Б-Би яагаад үүний талаар мэдээгүй байдаг билээ?” гэж тэд нараас асуув.
“Бид нар хадагтайгийн утасыг ашиглаж ярих гэж оролдсон боловч та дуудлагыг аваагүй.”
Би л тэнэг юм даа. Тэр уулзалтын үеэр над руу залгасан….Бурхан минь. Уулзалтын дараа утасаа ч асааж үзээгэй юм байна шд.
“Гэхдээ хадагтай таньд захиа үлдээсэн.” гэж хэлэн надад дугтуй өгөв. “Хадагтай таныг маш их санаж байсан. Тэр өдөр болгон төгөлдөр хуураа л тоглодог байсан. Өдөр ирэх тусам ая нь муухай болж эхэлж байсан.”
Дугтуйг уран захиаг нь гарган уншиж эхлэв. Захиа замбараагүй цаас нь үрчлээтэй болсон байв. Тэр энэ захиаг бичиж байхдаа зоолттой уйлж байсан байна.

Хайрт Tabi минь,

Чи надад анх хайртай гэдгээ хэлж байснаа санаж байна уу? Бид нар ахлах сургуульд байсан санaж байна уу? Би шинээр шилжиж ирсэн сурагч байсан чи надад анхны харцаар дурлаж байснаа хэлж байсан шүү дээ. Үнэндээ бол чамд дурлахаасаа өмнө би чиний сайн найз Ji Yong-д сайн байсан. Битгий санаа зов чи миний хувьд цорын ганц байх болно үргэлж.
2010 оны Крисмасаар чи надад гэрлэх санал тависан би шууд л хүлээж авсан. Дараагийн жил нь бид Валентинаар гэрлэж байсан шүү дээ. Чи намайг үргэлж хамгаалж үргэлж санаа тавидаг байсан, гэнэт өөрчлөгдөх хүртлээ. Өөрчлөгдсөн ч гэсэн би чамд хайртай л байсан. Миний хувьд ч миний заяаны хань.
Чaмайг орхиж явахад би маш их сэтгэлээр унасан. Би чамайг явахад 2 сараас илүү байна гэж бодоогүй яг хэлэх юм бол 7 сар. Хэрэв чи надтай тэр өдөр хамт явах байсан бол би чамд жирэмсэн гэдгээ хэлэх гэж байсан юм, гэхдээ…..
Ааа бас би чамд цус багадах өвчтэй байснаа хэлж чадаагүйд уучлаарай. Би сул биетэй байсан болохоор гадуур бараг гардаггүй байсан юм. Чамайг явахаас өмнө би яагаад би чамд наалдаад байсныг мэдэх үү? Би 9 сар амьдрах л үлдсэн байсан юм. Миний эмч надад хэрвээ чи хүүхдээ гаргасны дараа чи цус багадах өвчинтэй учираас чи тэсч чадахгүй гэж хэлж байсан.
Энэ 7хон сар байсныг мэднэ л дээ гэхдээ би түрүүлж явах хэрэгтэй болчлоо. Би чамд маш маш маш их хайртай шүү Tabi.

Чиний ~~~~~~~~

XXXX

Жич: Уучлаарай бидний хүүхэд надаас өмнө диваажин луу явчихсан байсан шүү. Зүгээр л хэлэхэд бидний хүүхэд охин байсан шүү.

Ахлах үйлчлэгч надад “Хадагтай сэтгэл сaнаагаар унаснаас болоод өдөр болгон эм уудаг байсан . Тэр нь түүнийг үхэлд хүргэсэн. Тэр таныг явснаас хойш их сэтгэл санаагаар унасан. Тэр маш их цус алдсан. Тэр өөрийигөө явах цаг нь болсон гэдгийг мэдэж байсан. Тэр энэ захиаг нас барахаасаа өмнө бичсэн. Та түүний нас барахаасаа өмнө хэлсэн үгийг мэдмээр байна уу?”
Би толгойгоо дохин нулимсаа арчив.
“Тэр, ‘Нэг л өдөр Tabi бид 2 зайрмаг идээд диваажинд алхаж байх болно’ гэж хэлсэн.”

Төгсөв…..
Намайг битгий үзэн ядаарай ТОР-ыг ийм хүн болгосонд бас анх удаа гунигийн зхиол бичиж байгаа болохоор…… коммент бичнэ гэж найдъя.

22 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх
  1. SPC1st / Mar 7 2012 8:26 PM

    Jester-dee vneheer ih bayrlalaa saihan zohiol baina.
    Tsaashdaa olon zohiol bichij bidniigee bayrluulaarai. Fighting~!

  2. big bang / Mar 7 2012 8:28 PM

    goy zohiol bljee

  3. mark / Mar 7 2012 8:42 PM

    top cl, gd bom, taeyang dara bwal goyshdee

  4. Лаяк_Т.О.П_ЮунА / Mar 7 2012 9:09 PM

    hehe . What a terrible life .

  5. Tsendee Dada / Mar 7 2012 9:22 PM

    taashdaa ilvv ihiig zohiogooroi

  6. Lilmonster / Mar 7 2012 9:27 PM

    гоё болжээ… амжилт

  7. 123 / Mar 7 2012 9:46 PM

    oooo goe bna goe bna yostoi goe bolj
    em uusaar bgaa huuhed alaad hayatsan bnashd …………………. gehgui yu kkkkk

  8. dugu / Mar 7 2012 9:58 PM

    daraagiihiign seungri geer hiivel goyshdee

  9. jiyong / Mar 7 2012 10:18 PM

    goe bolsn bn amjilt

  10. SoLaR / Mar 8 2012 12:02 AM

    goy boljee amjilt daraa ni taeyangiin tuhai bvvr gunigt hairiin tvvh bichij uguurei

  11. V!P / Mar 8 2012 12:57 AM

    gynigtai gexdee goy

  12. Nomin Azure / Mar 8 2012 1:49 AM

    eniig unshad zuer l nulis asgarchla dendu shn bolj chi bid 2 zairmag ideed divaajind hamt alhaj bh blno

  13. duni / Mar 8 2012 2:05 AM

    bi buur uilj bn heheh amjilt

  14. Tengis / Mar 8 2012 3:15 AM

    haayaa ch ongod orson ued goy goy uguulleg bichih ch siahan shuu!😛 duu sonsool bicheel😛

  15. CL / Mar 8 2012 12:19 PM

    goe bolson baishd daraa zgr T-BOM oor zohiogood uguuch plz plz plz

  16. icegirl / Mar 8 2012 12:40 PM

    dahiad olon zohiol bijeeree s.han boljee setgel uwdmuur j gsn amjilt husie

  17. zula / Mar 8 2012 4:49 PM

    ene namg baga zereg setgeleer unagaaj bna…

  18. The Sun / Mar 8 2012 8:07 PM

    Бодож үзээд. Тэгээд мм, миний бодлоор 2NE1, Big bang-г хооронд коупл болгоод хэрэггүй байхаа. Ийм зохиомж бичихэд. Тэднийг хэн нэгэнтэй хос болгож байснаас, энэ дээрх шиг чи гэсэн зүгээс бичвэл илүү сайхан байх гэж боддогийн. Чамд юм бичих материал /авъяас/ байгаан бна.
    Амжилт!

    • zula / Mar 9 2012 4:59 PM

      тийм шүү сайхан хэллээ

  19. shawol / Mar 31 2012 11:13 PM

    namaig uhuuleed bhdaa yadin gehdee goy boljee

  20. hooloi zangirch nulis goojij bn…

  21. ♡ТаеЯанГ ZuKa^^♡ / May 25 2012 8:29 PM

    Eooo^^
    Unexeep xezuu blaa suulruugee unshix bur ayaguu aimar blaa~~!
    Gexdee xuuxed min turjku!!!!!!~

Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: