Блогийн тухай

Манай блог 2010 оны 5 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн үед K-Pop гэгч урсгал Монгол орныг нөмөрч байгаа. Тиймээс маш олон хамтлаг дуучдын маш олон фенблогууд ажиллаж эхэлсэн. Түүний дундаас 2NE1 болон Big Bang хамтлагийн Монгол фенблогууд цөөхөн байдгийг та бүхэн биднээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Мөн дуртай хамтлаг дуучдаа илүү олон хүнд таниулахыг хүссэн учраас энэхүү блогоо нээсэн юм. Биднийг дэмжиж үргэлж хамт байгаарай.

http://www.21BIGBANG.wordpress.com

“АДМИНУУД”

Манай уншигчдын дийлэнх хувь нь админ бид нарын хэн болох, хаана сурдаг, хаана ажилладаг, оюутан уу, сурагч уу, тэр бүү хэл эр, эм алин болохыг асуусаар өдийг хүрсэн. Ийм учраас бид бүхэн өөрсдийн талаарх мэдээллийг оруулж байна.

  • ERKABOM – Ахлах Админ.

Нэр: Эрка

Нас: 20

Эрхэлж буй ажил: Их Сургуулийн 4 дүгээр курсын оюутан

Дуртай хамтлаг, дуучид: 2NE1, Big Bang, IU, After School, Park Bom

21BIGBANG MONGOLIAN блогийн анхны үүсгэн байгуулагч. Нэг ёсондоо блогийн аав гэж хэлж болно. Блогийг олон нийтэд таниулахын тулд байдаг чадлаараа хичээн ажилласан. Одоогийн байдлаар тэр захиралынхаа суудалд суугаад амралтаа авсан. Гэхдээ блогтойгоо байнга холбоотой байдаг нь түүнийг сайн захирал гэдгийг харуулдаг шүү. K-Pop-д анх хөтлөн оруулсан дуу нь Taeyang-ны Wedding Dress. Хамгийн ихээр сонсох дуртай хамтлаг дуучид нь мэдээж хэрэг 2NE1 болон Big Bang. Тэрээр энэ хоёр хамтлагийн дуунуудыг шинэлэг шийдэлтэй мөн бусдаас өвөрмөц гэж боддог.  Эркабом админ маань байгаагүйсэн бол уншигчдын маань дуртай уг блог байгаа ч үү, үгүй ч үү?

  • EMRIHI – 2NE1 болон Хадмал Орчуулгын Ахлах Админ.

Нэр: Эрдэнэтуяа

Нас: 20

Эрхэлж буй ажил: Их Сургуулийн 4 дүгээр курсын оюутан

Дуртай хамтлаг, дуучид: 2NE1, Big Bang, Jay Park, After School

21BIGBANG MONGOLIAN блогийн анхны үүсгэн байгуулагчдын нэг. Блогийн ээж хэмээн ойлгож болох энэ хүний ачаар та бүхэн хайртай хоёр хамтлагийнхаа маш олон сайхан клип, нэвтрүүлгийг Монгол хадмал орчуулгатайгаар үздэг билээ. Бас та бүхний ойлгохгүй, мэдэхгүй байгаа зүйлд тайлбар хийж өгдөг. Уншигчид маань түүний хийсэн хадмал орчуулгуудыг үзсээр байгаад аль хэдийн фен нь болсон байх. Нэрний утга учирын хувьд гэвэл Emrihi буюу Эрвээхэй гэсэн үг. Хадмал орчуулга хийхээс гадна 2NE1 мэдээний админ хийдэг. Тэрээр 2NE1, Big Bang хамтлагуудыг анх дебүт хийсэн цагаас нь одоог хүртэл сонссоор байна.

  •  SPC1ST – 2NE1, Big Bang Мэдээний Ахлах Админ.

Нэр: Мөнхшүр

Нас: 18

Эрхэлж буй ажил: Их Сургуулийн 2 дугаар курсын оюутан

Дуртай хамтлаг, дуучид: 2NE1, Big Bang, Jay Park

21BIGBANG MONGOLIAN блогийг http://www.wordpress.com сайтад нүүж ирээд удаагүй байхад, 2011 оны 1 сарын 11нд 2NE1 мэдээний админаар орсон. Та бүхэнд 2NE1-ын талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэдэг админ. Мөн Emrihi админтай хамт хадмал орчуулга хийдэг туслах хадмал орчуулагачин. Сүүлийн үед Big Bang-н мэдээнүүдийг та бүхэнд хүргэх болсон. Нэрний утга учрын хувьд гэвэл S-Shuree гэдгийн эхний үсэг PC-Peace (энх тайван) гэсэн утгатай. Тэрээр блогтоо их зүйлийг хийхийг хүсч явдгаа хэлсэн. 2NE1, Big Bang хамтлагуудыг анх дебүт хийсэн цагаас нь одоог хүртэл сонссоор байна.

  • TIARAMGL – Big Bang Мэдээний Ахлах Админ.

Нэр: Жаргалмаа

Нас: 21

Эрхэлж буй ажил: Сэтгүүлч

Дуртай хамтлаг, дуучид: 2NE1, Big Bang, Jay Park

21BIGBANG MONGOLIAN блогийн Big Bang мэдээний ахлах админ тэрээр шинийг ирэлхийлдэг нэгэн. Уншигчдийн маань дуртай Зохиомж, Fashion, Who got same choice, Online Shop булангуудыг бэлтгэн хүргэдэг. Tiaramgl нэрний хувьд өөрт хамаатай нэг хүнд зориулж блог нээх зорилгоор энэ нэрийг авсан. 2011 оны 2 сарын 26нд админаар орсон. Олон хүмүүсийн асуултанд хариулахад өмнө нь боловсрол чиглэлийн англи хэл дээрхи сайтын админ байсан. Харин одоо энэ блогтоо хамаг анхаарлаа хандуулж байна. K-Pop-д анх Big Bang сонсоод дуртай болсон.

  •  Jester0214 админ –2NE1, Big Bang Мэдээний Админ.

Нэр: Эрика

Нас: 18

Эрхэлж буй ажил: Их Сургуулийн 2 дугаар курсын оюутан

Дуртай хамтлаг, дуучид: 2NE1, Big Bang, Beast, Infinite, Block B

21BIGBANG MONGOLIAN блогийн 2NE1, Big Bang мэдээний админ тэрээр 2011 оны 7 сарын 29нд анх блогт орсон. Нэрний утга учрын хувьд Jester0214 буюу Jester – Хошин шогч гэсэн утгатай үг, 0214 нь түүний төрсөн сар, өдөр. 2NE1, Big Bang хоёрын хоёулангийх нь мэдээг нийтлэдэг. Анх Big Bang-н Haru Haru дууг сонсоод K-Pop-д дуртай болсон.

Бидний нийтэлсэн мэдээн бүр дээр санал сэтгэгдэлээ харамгүй бичиж байгаарай.

Блогийн майл хаяг : the21bigbang@yahoo.com

Блогийн Facebook хаяг : http://www.facebook.com/21bigbangmongolian

Блогийн Twitter хаяг : http://www.twitter.com/21BBMongolian

Блогийн Youtube суваг : http://www.youtube.com/user/01Emrihi

http://www.youtube.com/user/MsSpeace

33 thoughts on “Блогийн тухай

Add yours

  1. 1 jiliin oi chin yag hezeeiin be yamar neg um hiine bizdee oigooro hervee temdegluul heleere esvel zuvhun adminud temdeglene gevel zurgaa hiigerei yamartaa ch tursun udriin mend ene 5 sard ene blog tursunuur uneheer olon hunii amidrald jargal beleglej baigaa shuu keke

Leave a reply to Zuka Хариулт болиулах

Blog at WordPress.com.

Up ↑